| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/61 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2338000000037 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 3-4 тоотод өөрийн хамтран амьдрагч болох хохирогч ****************үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн аяга шидэн гэмтээж, хохирогчийн эрүүл мэндэд баруун чамархайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 3-4 тоотод өөрийн хамтран амьдрагч болох хохирогч ****************үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн аяга шидэн гэмтээж, хохирогчийн эрүүл мэндэд баруун чамархайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338000000037 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ****************г уурлаад байхаар нь айлгах гэж санамсаргүй ширээн дээр байсан шинжтэй аяга авч шидсэн чинь толгойг нь оносон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************** намайг ундаа уух уу гэхээр нь би үгүй гэсэн чинь урдаас ундаагаар нүүр лүү цацсан. **************** бид 2 гэртээ маргалдаж хэрэлдсэн. Намайг гэрээс хөөгөөд байхаар нь би явах гээд хувцсаа өмссөн чинь зайл гэхээр нь гэрээсээ би гарсан. Тэгээд гадаа гараад цүнхээ солих гээд буцаад орсон чинь зайлахгүй юу янхан минь гээд байсан. Би янхан биш гэж маргалдсан. Намайг ширээний хажуу талд зогсож байхад ширээн дээр байсан 2 ширхэг шаазан сэнжтэй аягыг аваад над руу шидсэн чинь нэг аяга нь миний толгойн баруун хойд талд, нөгөө аяга нь миний баруун гарын ар талд оноод, толгойноос цус гарсан...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15, 18-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн ажилтай юм. Эрүүгийн 2338000000037 дугаартай хэргийн хохирогч Данаа овогтой **************** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ, гэмтлийн яаралтай тусламж авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 161,000 төгрөг болсон байна. Мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баасандулам эгч залгаад ээжийндээ хүрээд ирээ **************** ах толгойг нь хагалсан байна гэсэн. Ингээд би эхнэр Ууганбаярын хамт 15 орчим минутын дараа очиход **************** ах гэртээ байхгүй байсан. Ээж, Баасандулам эгч нар гэртээ сууж байсан. Ээжийн толгойн баруун хэсгээс цус гарсан, толгой нь язарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баасандулам эгч утсаар залгаад ээжийн чинь толгойг **************** ах хагалсан байна, хүрээд ир гэхээр нь нөхөр бид 2 очсон. Ээжийн гэрт очиход **************** ах гэртээ байхгүй байсан. Гэрт нь ороход ээж толгойгоо ороолтоор боосон, цус гарсан бололтой, гэрээ цэвэрлэсэн байсан. Тэгж байтал гаднаас **************** ах орж ирээд орон дээрээ суухаар нь би та яагаад ээжийн толгойг хагалж байгаа юм гэхэд уучлаарай гээд согтуу байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай төрсөн эгч **************** миний гар утас руу залгаад гэрт ороод ир гэсэн. **************** эгчийн гэр нь манай хашаанд байдаг болохоор гайхаад босоод гэрт нь яваад орсон чинь баруун талын үүдний хэсэгт **************** эгч зогссон, цус гэрээр нь болсон, толгой хэсгээс цус гарсан байсан. **************** зүүн талын орон дээр согтуу суучихсан байсан. **************** эгч надад **************** гаднаас орж ирээд ундаа уу гэхээр нь уухгүй гэсэн чинь ундаагаараа цацаад нөгөө талын орон дээр унтах гээд очсон чинь аяга аваад шидээд толгой хагалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаартай:
1. ****************биед баруун чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой.
4. ****************биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 48-р хуудас),
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас №6001 дугаартай хуулбар (хх-ийн 64-р хуудас),
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Д.****************д 161,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 67-р хуудас),
Хохирогч Д.**************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 62-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-59, 61-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2338000000037 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 3-4 тоотод өөрийн хамтран амьдрагч болох хохирогч ****************үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн аяга шидэн гэмтээж, хохирогчийн эрүүл мэндэд баруун чамархайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 14-15, 18-р хуудас), иргэний нэхэмжлэгч ****************(хх-ийн 38-р хуудас), гэрч ****************(хх-ийн 21-22-р хуудас), гэрч ****************(хх-ийн 25-26-р хуудас), гэрч ****************(хх-ийн 29-30-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт (хх-ийн 48-р хуудас),
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас №6001 дугаартай хуулбар (хх-ийн 64-р хуудас),
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Д.****************д 161,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 67-р хуудас),
Хохирогч Д.**************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 62-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хохирогч ****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.**************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 62-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгч Ч.****************г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 161,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас №6001 дугаартай хуулбар (хх-ийн 64-р хуудас), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Д.****************д 161,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 67-р хуудас)-аар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.****************гээс 161,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ****************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2338000000037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн бариултай, цэнхэр өнгийн дэвсгэр дээр хөх, ягаан, цагаан, шар өнгийн цэцгийн зурагтай 11 см өндөр, амсар нь 3.5х3.5 см хэмжээтэй нэг ширхэг шаазан аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2338000000037 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ****************гээс 161,000 (нэг зуун жаран нэгэн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Эрүүгийн 2338000000037 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн бариултай, цэнхэр өнгийн дэвсгэр дээр хөх, ягаан, цагаан, шар өнгийн цэцгийн зурагтай 11 см өндөр, амсар нь 3.5х3.5 см хэмжээтэй нэг ширхэг шаазан аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн 2338000000037 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.****************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР