| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/62 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сэрчинмаа,
Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2338000070035 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 27-05 тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүүхэд болох насанд хүрээгүй хохирогч ****************“энэ гэрээс яв” гэж хөөж гэрээсээ гарган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биед баруун, зүүн тавхайд өнгөц хөлдөлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 27-05 тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүүхэд болох насанд хүрээгүй хохирогч ****************“энэ гэрээс яв” гэж хөөж гэрээсээ гарган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биед баруун, зүүн тавхайд өнгөц хөлдөлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338000070035 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Том хүү Идэрмөрөнд галаа түлчихгүй утсаар тоглоод ухаанаа алдчих юм гэж уурласан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аав согтуу дүүг дагуулсан 20 цагийн үед гэрт хүрээд ирсэн. Тэгээд аав буцаад шууд гараад явчихсан. Тэгсэн аав 2 цагийн дараа нэлээн согтуу ирээд байж байснаа гэрээс гарч ороод байгаад байсан. Тэгсэн аав өөрийн найзууд болох Цэнгэл, Ганзориг гэх хүмүүстэй цуг гэрт ороод ирсэн...Тэр хооронд аав орон дээрээ байж байснаа ах нар гараад явсны дараа шууд галын хайчаар 3-4 удаа цохиод авсан...Би харин том өрөөнд ганцаараа унтах гээд байж байсан чинь аав том өрөөнд орж ирээд намайг ороо засаад унт гэхээр нь за тэгье гээд босох гэж байсан чинь чи муу хурдал гээд тэлээгээр ороолгоод эхэлсэн. Тэгээд аав намайг энэ гэрээс яв гэж хөөхөөр нь би шууд айгаад байгаа хувцастайгаа гэрээс гараад гүйчихсэн...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг хэргийн хохирогч Төмөрсүх овогтой Идэрмөрөн нь Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн эмчилгээ, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 1,027,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аав орж гарч яваад бултга, бултга гээд архи уугаад яваад байсан. Тэгээд агаа аавыг унт унт гээд байсан чинь аав унтахгүй байсан. Тэгээд аав бид хоёр унтах гээд би ор луугаа ороод байж байсан чинь агаа зурагт үзээд сууж байтал аав гал түлээд сууж байснаа аав агааг унтаач гээд галын хайчаар агаагийн гуя руу нь цохиод байсан. Дараа нь ээж ирсний дараа ээж бид хоёр хойд талын өрөөнд унтаж байсан чинь аав том өрөөнд ахиад агаагийн толгой руу тэлээгээр цохиод байсан. Тэгсэн чинь агаа загнаад, зодоод байсан болохоор нь хөл нүцгэн гараад зугтаачихсан. Гал тогооны гадна талын цонхоор агаа харагдаад байсан чинь аав муухай орооч чи гээд орилоод байсан чинь агаа өвөөгийнх рүү явах гэж байсан юм уу даа Саруул буян дэлгүүрийн тийшээ явж байсан юм шиг байна лээ. Тэгсэн чинь аав ээжид хүүгээ оруулаач гээд ээж маань гараад агааг ерөөсөө олохгүй байснаа 2 гудамжны дараа олсон гэсэн гэж ээж надад хэлсэн. Тэгээд агааг гаднаас оруулж ирэхэд хөл нь өвдөөд бие нь хүйтэн болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),
Гэрч****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр согтуу гэрээр дүүрэн орилоод байхаар нь би нэг их тоохгүй хэвтээд байсан. Тэгтэл манай нөхөр 02 цагийн үед хүүхдээ олж ирээч чи муу гэхээр нь би гайхаад том өрөөндөө орсон чинь манай хүүхэд байхгүй байхаар нь гэрээсээ хайсан чинь гадаа гудамжинд нүцгэн зогсож байхаар нь хүүхдээ дагуулаад гэртээ орох гэсэн чинь манай хүүхэд би гэртээ орохгүй, учир нь аав намайг зодно гээд байсан. Би хүүхдээ аргадаж гэртээ оруулаад хүүхдийнхээ биеийг нь үзсэн чинь хөл нь хөхөрсөн байхаар нь яасан юм гэж асуусан чинь аав таныг байхгүй үед галын хайчаар цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32, 40-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай эхнэр над руу залгаад ач хүү Идэрмөрөнгийн хөл хөлдсөн гэнэ, чи очоод үзээдхээч гэхээр нь би хүү Төмөрсүхийнд очиход Идэрмөрөнгийн хөлийн ул нь ус гүйгээд цэврүүтчихсэн байхаар нь 103 руу залгаад асуутал хүүхдээ шууд аваад ир гэхээр нь би Идэрмөрөнг аваад 103 дээр очиж үзүүлтэл яаралтай хэвтэхгүй бол болохгүй гээд хэвтсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36, 42-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтэд:
1. ****************биед баруун зүүн тавхайд өнгөц хөлдөлт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. ****************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 50-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 73-74-р хуудас),
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 75-78-р хуудас),
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 79-81-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч ****************төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 62-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58, 60-61-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2338000070035 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 27-05 тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүүхэд болох насанд хүрээгүй хохирогч ****************“энэ гэрээс яв” гэж хөөж гэрээсээ гарган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биед баруун, зүүн тавхайд өнгөц хөлдөлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ****************(хх-ийн 17-р хуудас), иргэний нэхэмжлэгч ****************(хх-ийн 20-р хуудас), насанд хүрээгүй гэрч ****************(хх-ийн 28-29-р хуудас), гэрч****************(хх-ийн 31-32, 40-р хуудас), гэрч ****************(хх-ийн 35-36, 42-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт (хх-ийн 50-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 73-74-р хуудас),
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 75-78-р хуудас),
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 79-81-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч ****************төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 62-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь насанд хүрээгүй хохирогч ****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч ****************, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сэрчинмаа нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 1,027,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч ****************д 1,027,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 21-р хуудас)-гаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ****************1,027,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ****************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2338000070035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ****************1,027,000 (нэг сая хорин долоон мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Эрүүгийн 2338000070035 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР