| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0857/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/73 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/, шүүгдэгч, хохирогч Б.********, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүгдэгч, хохирогч Ч.********, түүний өмгөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******** овогт ********ын ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч ******** овогт ********гийн ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210015620922 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******** аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******** аймгийн ******** сум, 2 дугаар баг, Тээвэрчдийн 7-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ******** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
******** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********ын ******** /РД: ********/,
2. Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******** аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн менежментийн удирдлага мэргэжилтэй, “******** групп” ХХК-д механик ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Билэг ХХК-ийн байранд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 488 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 441 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********гийн ******** /РД: ********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.********, Б.******** нар нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны подвальд хоорондоо маргалдаж, өөр хоорондоо зодолдсоны улмаас Б.********ын нүүрэнд Ч.******** өшиглөж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Ч.********гийн нүүрэнд Б.******** гараараа цохиж, цээж, гэдэс орчимд өшиглөж эрүүний баруун, зүүн хэсгийн далд хугарал, эрүү, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч /хохирогч/ нарын мэдүүлэг:
Шүүгдэгч /хохирогч/ Ч.********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, тухайн үед архи ууснаас болсон, намайг ийм подвальд амьдардаг гэж над руу маргаан эхлүүлснээс болсон, биеийн байдал сайжирсан, эрүүний ясанд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн...” гэв.
Шүүгдэгч /хохирогч/ Б.********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ч.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Лундаатай утсаар яриад гэрт нь очоод хоол хийгээд байж байя гээд байж байхад 17 цагийн үед ******** над руу залгаад ...очлоо гэхээр нь хаягаа зааж өгсөн. Удалгүй ******** такси бариад ирэхдээ хоёр шил архитай ирсэн. ...******** ганцаараа архи уугаад надаас хоол нэхээд подвольд амьдарч байгаа юм уу гэхээр нь дүүгийндээ түр амьдарч байна гэхэд над руу агсраад миний толгой руу нэг удаа цохиж газар унагаад цээж, гэдэс рүү өшиглөхөөр нь би босоод гараад явахад согтуу орилоод үлдсэн. ...Тамхи татчихаад буцаад ороход ...******** шууд зүүн шанаа руу гараараа цохиход би газар суусан, суухад намайг үсдээд нүүр рүү 2 удаа өшиглөхөд би ухаан алдсан байсан...” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэсэн,
Хохирогч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...******** над руу залгаад чи хүрээд ирээч би 19-д ууж байна гэхээр нь ...16 цагийн үед ******** дээр очсон. ...********гээс би өөрийн барьж байсан утсыг харсан уу гэхэд чи намайг утас авдаг гэж бодоо юу ...гээд миний нүүр рүү өшиглөөд гараад явсан, би цусаа тогтоогоод дээш хараад хэвтэж байгаад унтсан байсан...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэсэн,
Гэрч Ч.Баярхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 7 буудалд байдаг шүдний эмнэлэгт Ч.********г үзүүлэхэд ...идээлсэн байна, яаралтай Улсын эмнэлэгт ханд гэхээр нь Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд эрүү нь хоёр талдаа хугарсан байна гэхээр нь юу болсон талаар асуухад 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ********од зодуулаад ухаан алдаад 2 цаг хэвтсэн гэж хэлсэн...” /хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэртээ эрүүл саруул байж байгаад найз дуудаж байна гээд гараад явсан, ...Б.******** буцаж ирэхдээ хамар нь хавдсан цус болсон байдалтай байсан...” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн,
Гэрч Ц.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв орох гэсэн юм, 20,000 төгрөгөөр тохироод явъя гээд миний машинд Б.******** суугаад явсан, ...хуучны 5 давхар саарал байрны гадаа ирэхэд нэг согтуу залуу гарч ирээд найз 20,000 төгрөг өгөөрэй гэхэд нөгөө согтуу залуу кармагаа ухаж байгаад 5,000 төгрөг гаргаж ирээд энийг аваад дуугүй яв гээд байсан. ...Такси барьсан залуу чи ямар сонин юм бэ, намайг дуудчихаад таксины мөнгө өгнө гэсэн биз дээ, 20,000 төгрөг өгөөч гэхэд өгөхгүй, нөгөө залууг оръё гээд байсан...” /хавтас хэргийн 58-59 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Ч.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “....Намайг подвальд байдаг юм уу гэж хэлснээс болж маргалдсан. ...Маргалдаад гадаа гарсан, гадаа хэсэг байж байгаад явчихсан байх гэж бодоод гэрт ороход өөдөөс шууд цохиж аваад, газар унах үед өшиглөсөн...” /хавтаст хэргийн 57-58 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ч.******** хамар руу өшиглөхөөр нь би яаж байгаа юм бэ гэж хэлээд угаалтуур дээр очоод цусаа угааж байхад ******** гараад явсан...” /хавтас хэргийн 61-62 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №8671 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. 4 Б.********ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.6 Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №8413 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ч.********гийн биед эрүүний баруун зүүн булан хэсгийн далд хугарал, эрүү, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 68-69 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Өргөдөл /хавтас хэргийн 6-7 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 13-19 дэх тал/,
- Шүүгдэгч Ч.********, Б.******** нарын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Ж.Отгонсайхан мэдүүлэг /хавтас хэргийн 56 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96, 99 дэх тал/, төрөл садангийн лавлагаа /хавтас хэргийн 96-97, 100 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 124 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 66, 75 дахь тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 33-26 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 101, 120 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 103-107, 112-119 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Ч.********, Б.******** нар нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны подвальд хоорондоо маргалдаж, өөр хоорондоо зодолдсоны улмаас шүүгдэгч Ч.******** нь Б.********ын нүүрэнд өшиглөж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.******** нь Ч.********гийн нүүрэнд нь гараараа цохих, цээж, гэдэс орчимд өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь халдаж, биед нь эрүүний баруун, зүүн хэсгийн далд хугарал, эрүү, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ч.********гийн “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Лундаатай утсаар яриад гэрт нь очоод хоол хийгээд байж байя гээд байж байхад 17 цагийн үед ******** над руу залгаад ...очлоо гэхээр нь хаягаа зааж өгсөн. Удалгүй ******** такси барьж ирэхдээ хоёр шил архитай ирсэн. ...******** ганцаараа архи уугаад надаас хоол нэхээд подвольд амьдарч байгаа юм уу гэхээр нь дүүгийндээ түр амьдарч байна гэхэд над руу агсраад намайг нэг удаа толгой руу цохиж унагаад цээж гэдэс рүү өшиглөхөөр нь босоод гараад явахад согтуу орилоод үлдсэн. ...Тамхи татчихаад буцаад ороход ...******** миний зүүн шанаа руу шууд гараараа цохиход би газар суусан, суухад үсдээд нүүр рүү 2 удаа өшиглөхөд би ухаан алдсан байсан...” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэсэн, хохирогч Б.********ын “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...******** над руу залгаад чи хүрээд ирээч, би 19-д ууж байна гэхээр нь ...16 цагийн үед ******** дээр очиход байсан. ...********гээс би өөрийн барьж байсан утсыг харсан уу гэхэд гэхэд чи намайг утас авдаг гэж бодоо юу ...гээд миний нүүр рүү өшиглөчхөөд гараад явсан, би цусаа тогтоогоод дээш хараад хэвтэж байгаад унтсан байсан...” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэсэн, гэрч Ч.Баярхүүгийн “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 7 буудалд байдаг шүдний эмнэлэгт Ч.********г үзүүлэхэд ...идээлсэн байна, яаралтай Улсын эмнэлэгт ханд гэхээр нь Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд эрүү нь хоёр талдаа хугарсан байна гэхээр нь юу болсон талаар асуухад 2022 оны 05 дугаар сарын 31-нд ********од зодуулаад ухаан алдаад 2 цаг хэвтсэн гэж хэлсэн...” /хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн, гэрч Б.********ын “...Б.******** гэртээ эрүүл саруул байж байгаад найз дуудаж байна гээд гараад явсан, ...буцаж ирэхдээ хамар нь хавдсан цус болсон байдалтай байсан...” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №8671 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.********ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны өдрийн №8413 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ч.********гийн биед эрүүний баруун зүүн булан хэсгийн далд хугарал, эрүү, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 68-69 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Ч.********гийн эрүүл мэндэд учирсан “...эрүүний баруун, зүүн булан хэсгийн далд хугарал, эрүү, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр хохирол,
хохирогч Б.********ын эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч нарын өөр хоорондоо харилцан зодолдож нэг нэгнээ өшиглөх, нүүр рүү цохих зэрэг санаатай үйлдлийн улмаас хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.********, Ч.******** нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.********ын хохирогч Ч.********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Ч.********гийн хохирогч Б.********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангаж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ч.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан ********гийн ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг түүний ажил эрхлэлт, олсон орлого зэргийг харгалзаж 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож,
шүүгдэгч ********ын ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг түүний ажил эрхлэлт, олсон орлого зэргийг харгалзаж 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
3. Хохирогч Ч.********гийн эрүүл мэндэд эрүүний баруун зүүн булан хэсгийн далд хугарал, эрүү, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Ч.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад 841,700 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.******** 500,000 төгрөг төлсөн (шүүхэд гаргаж ирүүлсэн баримтаар), хохирогч 341,700 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан,
хохирогч Б.********ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.******** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нараас энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй байна.
Хохирогч Ч.******** эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид хагалгаанд орох шаардлагатай, тухайн зардлыг нэхэмжилнэ гэсэн тул түүний гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн 2210015620922 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.********, Б.******** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.******** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ч.******** гомдолгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********гийн ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч ******** овогт ********ын ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********гийн ********ыг 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын ********г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.********од Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Ч.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд тус бүр хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******** 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 08 /найм/ сарын хугацаанд,
шүүгдэгч Ч.******** 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2210015620922 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.********, Б.******** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.******** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ч.******** гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ч.******** гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.********, Б.******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.********, Б.******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР