Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2019/00163

 

 

 

 

 

*******019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ*******019/00163

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* *******1 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд 18.470.485 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг *******019 оны 03 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, прокурор *******, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *******016 оны 01 сарын 05-ны өдөр ******* дүүрэгт гарсан гэгч нь нас барсан хэрэгт холбогдон тус дүүргийн хэлтэст саатуулагдан улмаар *******016 оны 01 сарын 06-ны өдрөөс эхлэн албан ёсоор шүүгчийн захирамжаар баривчлагдан хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт /хүнийг санаатай алах/ зааснаар ял сонсгож яллагдагчаар татагдан цагдан хоригдсон. Миний бие тус хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд найзуудын хамт тухайн айлд орон архи уугаад гарсны төлөө намайг хүн амины хэрэгт холбогдуулан *******016 оны 05 сарын 04-нийг дуустал нийт 4 сар буюу 119 хоног хорьсон. Ингээд *******016 оны 05 сарын 05-ны өдөр цагдан хорих арга хэмжээг өөрчлөн суллаад *******016 оны 05 сарын 14-ний өдөр дүүргийн газраас хүн амины хэрэгт холбогдсон миний үйлдэл холбогдлыг байцаан шийтгэх хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1.1, *******08 дугаар зүйлийн *******08.1.1 дэх хэсэгт зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү миний бие зүгээр ажлаа хийгээд ар гэр, үр хүүхдийнхээ хамт байж байх ёстой байтал огт хамааралгүй хэрэгт хилсээр татагдан бүтэн 4 сарын турш цагдан хоригдож бие махбодь, эдийн засаг, сэтгэл санааны асар их хохирол амссан. Зөвхөн миний бие ч биш миний үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, ахан дүүс, найз нөхөд минь намайг хүн алчихсан гэдэг ойлголт авч маш нөхцөлд бүтэн 4 сар гаран шаналан зовж маш нөхцөл байдлыг даван туулсан. Миний бие *******01******* оны 08 дугаар сараас эхлэн аймагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-д хүнд ажиллаж байгаа бөгөөд тухайн үед ажлаа хийж чадаагүй 4 сарын цалингаа алдсан. Ажиллах үеийн цалин өдөрт 10 цаг ажиллаж эхний 8 цагийг энгийн тариф буюу 8.954 төгрөгөөр, үлдсэн ******* цагийг илүү цагаар буюу 13.431 төгрөгөөр боддог. Энэ хугацаанд би ажиллаж байсан бол сард Хөдөлмөрийн хуулийн дагуу *******1,5 хоног ажилласан гэж үзвэл нийт 86 хоног ажиллах ёстой байсан. 86 хоногийн цалинг энэхүү тарифаар бодоход 8.470.485 төгрөг болж байна. Ийм учраас би хийгээгүй хэргийн төлөө хилсээр хоригдож ажиллаж чадаагүй авах ёстой байсан цалин 8.470.485 төгрөг, ямар ч бичиг баримт нотолгоогүйгээр хийгээгүй хэрэгт хилсээр хорьж намайг болон гэр бүл төрөл төрөгсөд үр хүүхдийг маань сэтгэл санааны асар их хохирол амсуулсан тул сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нийт 18.470.485 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар төрөөс нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тухайн үед манай нөхрийг хүн алсан хэрэгт холбогдуулан 4 сар гаран цагдан хорьсон. Эхний 3 сар гаран ар гэрийнхэнтэй нь огт уулзуулдаггүй байсан. Би нөхрийгөө хоригдох үед 6 сартайгаас 9 насны 4 хүүхдийн хамт үлдсэн. Нөхөр маань ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Нөхрийгөө 4 сар хоригдох хугацаанд бид ямар ч орлогогүй, хоол ундаар хомс нөхрийнхөө ах дүү нараас гуйж өдөр хоногийг өнгөрөөж, амьдрал маш байсан. Манай хадам ээж 70 гаруй насны хөгшин байдаг, өдөр болгон ганданд очиж ном уншуулдаг, 4 хүүхдийнх нь заяа түших байлгүй гээд байнга уйлдаг, даралт нь ихэсдэг байсан. Би 6 сартай хөхүүл хүүхэдтэй байсан, нөхрийгөө хүн амины хэрэгт холбогдсоноос болж сэтгэл санаа хямраад хөхний сүү татраад хүүхдээ тэжээх сүүгүй хэцүү байдалд өдөр хоногийг өнгөрөөж байсан. Нөхөр маань цагдан хоригдох хугацаандаа бөөрний өвчтэй болж, цагдан хорих байрандаа эмчилгээ хийлгэж байсан, хүн амины хэрэгт холбогдоод нөхрийг маань хүн алсан гэсэн ойлголт хүмүүст төрөөд их л хэцүү юм байна лээ. Манай нөхөр *******01******* оны 08 дугаар сараас эхлэн аймагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-д хүнд ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Үндэслэлгүйгээр хүн амины хэрэгт сэрдэгдэн цагдан хоригдсоноос болж 4 сар ажлаа хийж чадаагүй 8.470.485 төгрөгийн цалингаараа хохирсон, өөрөө болон эхнэр миний бие, өндөр настай хадам ээж бид бүгд сэтгэл санааны хямралд орсон, эдийн засаг эрүүл мэндээрээ ч хохирсон учраас энэ хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Манай нөхөр хүн алсан хэрэгт цагдан хоригдсон, түүнээс танхайн хэрэгт цагдан хоригдоогүй. яриад байгаа хоёр хэрэг өөр өөр газар, өөр өөр цагт үйлдэгдсэн, танхайн хэрэг нь Дэлгэрэхийн баранд болсон, хүн амины хэрэг нь айлд болсон гэсэн. Хүн амины хэрэгт цагдан хоригдож суллагдаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосноос хойш танхайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн, тиймээс прокуророос гаргаж өгсөн танхайн хэрэгтэй холбоотой баримтууд манай нөхрийн үндэслэлгүйгээр цагдан хоригдсонд огт хамааралгүй, шүүгчийн захирамж дээр хүн амины хэрэгт хорилоо гэсэн болохоос танхайн хэргийн талаар огт дурдагдаагүй гэв.

Төрийг төлөөлөн оролцсон прокурор шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч ыг эрүүгийн *******01601070007 дугаартай хэрэгт холбогдуулан шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад *******00******* оны хуулийн 91 дүгээр зүйлийн 91.*******.11-д зааснаар яллагдагчаар татсан үйлдлийг ЭБШХ-ийн *******4-р зүйлийн *******4.1.1, *******08р зүйлийн *******08.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч дээрх хэргээс Ч.******* бусадтай бүлэглэн олон нийтийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрсан үйлдлийг тусгаарлан ЭХТА-ийн 181-р зүйлийн 181.1-д зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх түүнийг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 1 сарын хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. огт гэм буруугүй гэж үзээгүй бөгөөд хуульд заасан , онц хэргийн сэжигтэн яллагдагч шүүгчдэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно гэснийг үндэслэн 119 хоног цагдан хорьж шалгасан мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. нь сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн хувьд сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгах талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй учраас 10.000.000 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан ******* дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******016 оны 01 сарын 07-ны өдрийн 0*******, *******016 оны 01 сарын 08-ны өдрийн *******/а, *******016 оны 01 сарын *******0-ны өдрийн *******/б, *******016 оны 03 сарын 04-ний өдрийн *******/в, *******016 оны 04 сарын 04-ний өдрийн *******/г, *******016 оны 05 сарын 05-ны өдрийн *******/д дугаартай захирамжууд, Нийслэлийн ******* дүүргийн газрын *******016 оны 05 сарын 14-ний өдрийн 17 дугаартай тогтоол, *******016 оны 06 сарын 30-ны өдрийн 36 дугаартай яллах дүгнэлт, *******016 оны 05 сарын 16-ны өдрийн эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол, БНД-ийн ЭХАШШ-ийн *******016 оны 07 сарын *******6 ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол, ХХК-ийн тодорхойлолт, нэхэмжлэгч Ч.******* нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь үндэслэлгүй 119 хоног цагдан хоригдсоны улмаас учирсан хохирол авах ёстой байсан цалин 8.470.485 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нийт 18.470.485 төгрөгийг төрөөс гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч ыг ******* дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******016 оны 01 сарын 07-ны өдрийн 0******* дугаартай захирамжаар ******* дүүргийн 5 дугаар хороо 0******* тоотод *******016 оны 01 сарын 06-ны өдөр нас барсан гэмт хэрэгт байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйлд заасан онц гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай баримт байгаа гэсэн үндэслэлээр сэжигтнээр баривчилж, *******016 оны 01 сарын 08-ны өдрийн *******/а захирамжаар сэжигтнээр, *******016 оны 01 сарын *******0-ны өдрийн *******/б захирамжаар яллагдагчаар тус тус цагдан хорьж, цагдан хорих хугацааг *******016 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн сунгаж цагдан хорьсон./ хх-ийн 6-14 дүгээр тал/

*******016 оны 05 сарын 05-ны өдрийн *******/д дугаартай захирамжаар ыг онц гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл арилсан гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн *******016 оны 05 сарын 05 ны өдрөөс суллахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 15-16 дугаар тал/

Нийслэлийн ******* дүүргийн газрын *******016 оны 05 сарын 14 ний өдрийн 17 дугаартай тогтоолоор яллагдагч холбогдох *******0160107007 дугаартай эрүүгийн хэргээс д холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.*******.11-д зааснаар яллагдагчаар татаж шалгасан үйлдлийг бусдыг санаатай алах гэмт хэргийг ай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэн Монгол Улсын байцаан шийтгэх хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1.1, *******08 дугаар зүйлийн *******08.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /хх-17-*******0 дугаар тал/

Нэхэмжлэгч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдыг санаатай алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт хилсээр шалгагдаж улмаар хууль бусаар 119 хоног цагдан хоригдсон болох нь ******* дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжууд, прокурорын тогтоолоор нотлогдож байна.

Прокурор нэхэмжлэгч ыг хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн, гэм буруугүй гэж үзээгүй учраас цагдан хорьсон нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч ыг сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хорьсон шүүгчийн захирамжуудын үндэслэлд хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан танхайрах гэмт хэрэг үйлдсэн талаар огт дурдагдаагүй, харин хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан, онц гэмт хэргийн яллагдагч байх бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор гэсэн үндэслэлүүдийг зааж 119 хоног цагдан хорьсон, нь 5 дугаар хороо 0******* тоотод *******016 оны 01 сарын 06-ны өдөр нь гэгч нас барсан хэрэгт шалгагдаж цагдан хоригдсон, танхайрсан гэх хэрэг нь *******016 оны 01 сарын 05 ны шөнө дэлгэрэх караокед болсон, уг гэмт хэргүүд нь өөр өөр цагт, өөр өөр газар үйлдэгдсэн, хүн амины гэмт хэрэгт цагдан хоригдож суллагдсанаас /*******016.05.05/ болон түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосноос /*******016.05.14/ хойш түүний танхайрсан гэх хэрэгт *******016 оны 05 сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгасан нь прокурорын дээрх тайлбарыг няцааж байна. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д .Монгол Улсын иргэн нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар , ажил хэргийн нэр , эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй , 45.******* дугаар зүйлийн 1-д баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах, эмнэлгийн байгууллагад байлгах, ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана, 45.******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ , 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогоыг нөхөн төлнө, 45.4 дүгээр зүйлийн 1-д Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж тус тус хуульчилснаар өөрт учирсан эд хөрөнгийн болон эдийн бус гэм хорын хохирлоо төрөөр төлүүлэх эрх үүссэн байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно,иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 5-д Хууль бусаар баривчлагдаж цагдан хоригдож хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй гэж тус тус заасан. Гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгуулага, албан тушаалтан сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй, хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогдох бөгөөд хууль бус ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3-д Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор, 4-д Бусад эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн хүн эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарснаас хойш 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлоо тодорхойлохдоо Миний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олон намайг хүн алсан гэсэн ойлголт авч маш нөхцөлд 4 сар гаран цагдан хоригдож шаналан зовж эдийн засаг эрүүл мэнд, сэтгэл санааны асар их хохирол амсан хүн амины хэргээр олон жилээр шоронд явж гэр бүлээ амьдаар нь тамлах хувь заяатай юм байна гэж бодон шөнө ч унтаж чадахгүй, өдөр ч хоол орохгүй бие сэтгэлийн там гэдгийг эдэлсэн сарууд байсан. Шоронд байх хугацаандаа үхсэн нь дээр юм байна гэж олон удаа бодож өөрийн амиа хорлохыг завдаж байсан хэдий ч ард үлдсэн хэдэн хүүхдүүд, хөөрхий эхнэр, өндөр настай ээжийгээ бодоод өөрийгөө хязгаарлаж хорьж чадсан. Манайх олон бага насны хүүхдүүдтэй учраас эхнэр ажил хийх боломжгүй, миний бие ганцаараа ажилладаг байсан. Намайг цагдан хоригдох үед эхнэр маань дөнгөж төрөөд 6 сартай хүүхэдтэй, 4 хүүхэдтэйгээ цалин орлого байхгүй, ах дүү хамаатан садан найз нөхдөөсөө гуйлга гуйх нь холгүй амьдарч байсан. Хамгийн гол нь нөхөр нь хүн алсан хэргээр шоронд орсон нь эмэгтэй ямар цохилт болж, шар махтайгаа хатаж хүний өөдөөс ч эгцэлж харж чадахгүй сэтгэл санааны байдалд өдөр хоногийг өнгөрөөсөн бол доо. Намайг гарч ирэхэд эхнэр маань 10 кг турсан, өндөр настай ээжийн минь толгойтой үс цав цагаан болсон байсан, миний хувьд сэтгэл санааны асар их хохирол амссан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас дүгнэлт хийж үзэхэд нэхэмжлэгч ыг цагдан хоригдох үед ар гэрт нь эхнэр нь өндөр настай / 68 настай/ хадам ээж болон 05 сараас 9 насны 4 хүүхэдтэйгээ үлдсэн, цагдан хоригдох байранд ар гэр, үр хүүхдээ бодон зовон тарчилж, хүн алсан гэмт хэрэгт холбогдлоо, хилс хэргээр олон жилийн ял авах нь гэж айж балмагдан сэтгэл зүйн дарамтад орсон байх ба түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхээс гадна хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, эхнэр хүүхдүүд, гэр бүл, хамт олонтойгоо тайван амгалан орчинд сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай амьдрах, цалин хөлс авах, амрах гэх мэт олон олон эрхүүд нь зөрчигдөж хохирсон, түүний өөрийн хохирсон талаар шүүхэд ирүүлсэн тайлбарыг үндэслэлгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсанэтгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасныг болон хүнийг санаатай алах буюу онц гэмт хэрэгт холбогдож цагдан хоригдсоноос үүдэн хөндлөнгийн хүмүүст нь хүн алсан гэсэн ойлголт бий болсон, түүнийг хууль бусаар цагдан хорьж эрх чөлөөг нь хязгаарласан хугацаа, өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд нөлөөлсөн нөлөөлөл, эдэлсэн зовлон шаналал, хязгаарлагдсан эрх, эрх чөлөө, цагдан хоригдсон хугацаанд алдагдсан боломжийг олж авах, арилгах боломжгүй нөхцөл байдлуудыг энгийн хүмүүсийн сэтгэл санаанд үзүүлэх нөлөөлөлтэй харьцуулан харгалзан үзэж эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг тооцож гаргах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, цагдан хоригдох үедээ ХХК-д *******01******* оны 08 сарын *******0-ны өдрөөс Хүнд оператор-ын ажил албан тушаалд ажиллаж байсан, одоог хүртэл ажиллаж өдөрт 10 цаг ажиллаж эхний 8 цагийг энгийн тариф буюу 8.954 төгрөгөөр, үлдэх цагийг илүү цагийн тарифаар буюу 13.431 төгрөгөөр тооцон цалинждаг болох нь ХХК-ийн *******018 оны 1******* сарын *******4-ний өдрийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Иймд дээрх байдлуудыг үндэслэн *******016 оны 01 сарын 07-ны өдрөөс 17 хоног, ******* сард *******1 хоног, 3 сард *******3 хоног, 4 сард *******1 хоног , 5 сард 3 хоног нийт 85 ажлын өдөр хууль бусаар цагдан хоригдсон гэж үзэн 85 хоногт энгийн тарифаар 85 хоног x 8 цаг=680 цаг x 8.954 төгрөг = 6.088.7*******0 төгрөг, 85 хоног x ******* цаг =170 цаг x 13.431 төгрөг = *******.*******83.*******70 төгрөг нийт 8.371.990 төгрөгийг авах ёстой байсан цалинд, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нийт 18.371.990 төгрөгийг төрөөс гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд өөрийн ажиллаж байсан, одоо ажиллаж байгаагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн *******05745 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт *******01******* оны 08 сараас шимтгэл төлөн ажилласан, *******01******* оны дугаартай тушаалаар ажилд орсон, *******05745 дугаартай дэвтрийн үргэлжлэл 0817000 дугаартай дэвтрийн хуулбарт *******019 оны 1-3 саруудад шимтгэл төлсөн талаарх бичилтүүд тус тус хийгдсэн, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тодорхойлолтоор 1-4 саруудад шимтгэл төлсөн нь тогтоогдож байна. Иймд ыг дээрх баримтууд болон ХХК-ийн *******018.1*******.*******4-ний өдрийн *******01******* оны 08 сарын *******0-ны өдрөөс Хүнд оператор-ын ажил албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт зэргийг үндэслэн тухайн байгууллагад *******01******* оны 08 сараас одоог хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөн ажиллаж байгаа нь үнэн гэж дүгнэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас 18.371.990 / арван найман сая, гурван зуун далан нэгэн мянга, есөн зуун ерэн / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн ******* олгож, үлдэх 98.495 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

ШҮҮГЧИД П.ТУЯА

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ