| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00151/И |
| Дугаар | 163 |
| Огноо | 2018-03-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 163
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хулдуул овогт Ч.Э- /РД:ЗЗ63022716/-ыг 1979 оны 07 сарын 11-нээс 1980 оны 12 сарын 31-нийг дуустал, 1984 оны 01 сарын 01-нээс 1986 оны 11 сарын 25-н хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1986 оны 11 сарын 25-наас 1988 оны 10 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилчин, 1988 оны 10 сарын 31-нээс 1989 оны 12 сарын 31-н дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1990 оны 01 сарын 01-нээс 2000 оны 12 сарын 31-н дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багт малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б