Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: **************************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************овогтой ******************** холбогдох эрүүгийн 2327000000009 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдөр **************аймгийн ***********суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, удирдлагын механизмын засварчин мэргэжилтэй, ******************* дүгээр ангид удирдлагын механизмын засварчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт ************аймгийн ************* сумын **************баг, ***********хорооны *************тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, **************** овогтой ******************/РД:*********************/  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ***************нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *********** аймгийн ********сумын ******дүгээр багийн нутагт ***************** нь өөрийн ээж ***************эзэмшлийн Самсунг А33 загварын гар утсыг гээгдүүлсэнийг бусдын өмчлөлийн гар утас гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 991 200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****************** мэдүүлэхдээ:

            Би дэлгүүр орчоод явж байтал нэг утас байсан. Тэгээд утсыг аваад урдаас 2 хүүхэд ирж байхаар нь асуусан чинь биш гэсэн. Тухайн үед би *********** сум явах гээд яарч байсан болохоор шууд гараад явсан. Тэндээ байж байгаад Улаанбаатар хотоос буюу цэргийн ангиас дуудаад шууд ажил руу явсан гэв.

 

Хохирогч **************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний төрсөн охин************* нь миний өөрийн эзэмшлийн гар утсыг түр хэрэглэж байсан. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн орчимд охин *********** нь миний дугаар руу залгаж би таныг утсыг гээгдүүлж хаячихлаа хоёулаа дэлгүүрийн камерыг шалгуулъя гэж хэлсэн. Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хархорин сумын Мобикомын салбараас 1 239 000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч *************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би өөрийн гар утсаа ээж ******** гар утсыг түр хэрэглэж байсан. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ********сумын Соёлын төвөөс 16-17 цагийн орчим гараад ********* сумын **************багийн нутагт байх “*******” дэлгүүр рүү явсан. Намайг очих үед тухайн дэлгүүр хаалттай байсан. Дэлгүүрийн гадна Номын хүрдэн сургуулийн зүс таних 2 хүүхэд байсан. Бид 3 хамт тухайн дэлгүүрийн онгойх үеийг хүлээж байгаад тухайн дэлгүүрийн баруун зүгт байх мини маркет нэртэй дэлгүүр рүү явсан. Мини маркет дэлгүүр ороод Хаан банкны хүүхдийн картаа авах гээд утсаа үзэхэд миний утас халаасанд байхгүй байсан тул утсаа гээгдүүлснээ мэдээд буцаад “*************” дэлгүүр рүү явах замдаа айж очтол “***********” дэлгүүрийн гадаа байсан 2 эрэгтэй хүүхэд надаас юу хайж байгаа юм гэж асуухад би утсаа хаячихсан юм шиг байна гэсэн чинь тухайн 2 эрэгтэй  хүүхэд сая цагаан өнгийн “Sai” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ирсэн ах нэг утас гаргаж ирээд бид хоёроос та хоёрын утас мөн үү гэж асуухаар нь бид хоёрын утас биш гэж хэлсэн. Тэр утас чиний утас байсан юм шиг байна. “***************” дэлгүүрийн үүднээс утас олж аваад тэр хоёр хүүхдээс асуусан гэж тэнд байсан 2 хүүхэд надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ************нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр************* аймгийн ************ сумын *******дүгээр багийн нутагт **************нь өөрийн ээж ******************н эзэмшлийн Самсунг А33 загварын гар утсыг гээгдүүлсэнийг бусдын өмчлөлийн гар утас гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 991 200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч*************үйлдсэн болох нь

Хохирогч ************ мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч **************мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан шууд санаатай үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд хохирогч ************* гар утас нь хэрэгт томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 991 200 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч ***************** нь тухайн Самсунг А33 загварын гар утсыг олж аван, улмаар уг утас нь бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж бусдад өгч ашигласан үйлдэл нь “...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ********************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

                       

Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ************* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ************ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************овогтой ***************бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан  ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялаас чөлөөлсүгэй.  

 

3. **************нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА