Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0602

 

 

                 

  2021             09           28                                   128/ШШ2021/0602 

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Л.Э                                                                              

Хариуцагч: БЗДЗД

Гуравдагч этгээд: БЗД17 дугаар хорооны ЗДалбан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: БЗДЗД-н 2020 оны 11 дүгээр 19-ний өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:   БЗД17-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас олонхын санал авч тус хорооны Иргэдийн Нийтийн  хурлын 2017оны 05-дугаар сарын 25-ны өдрийн “Хорооны засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолоор нэр дэвшиж БЗДЗД-н 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар БЗД 17-р хорооны засаг даргаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26-р зүйлийн 26.3. ” Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн засаг даргыг Монгол улсын ерөнхий сайд, сум, дүүргийн засаг даргыг аймаг нийслэлийн Засаг дарга, баг, хорооны засаг даргыг сум, дүүргийн засаг дарга тус тус 4 жилийн хугацаатайгаар томилох бөгөөд нөхөн томилогдсон засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.”-т зааснаар 4 жилийн хугацаатай томилогдсон. Гэтэл БЗДЗДар 2020 оны 11-р сард шинээр томилогдсон Н.Б нь шинэ ажлаа авангуутаа 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Л.Э ажлаас чөлөөлөх тухай “ Б/73 дугаар захирамж гаргаж Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. ”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, санал гаргах боломж олгоно. “ Дэх заалтыг зөрчиж хууль, ёсны эрх ашиг, сонирхол маань хөндөгдөж болзошгүй байхад тайлбар,санал гаргах боломж олголгүй шууд ажлаас чөлөөлсөн. Хариуцагч захирамжийнхаа үндэслэх хэсэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 270 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3. “ Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн засаг даргыг Монгол улсын ерөнхий сайд, сум, дүүргийн засаг даргыг аймаг нийслэлийн засаг дарга, баг хорооны засаг даргыг сум, дүүргийн засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.”-т зааснаар бүрэн эрхийн хугацаа нь 2017 онд дууссан Ш.Б дахин томилох шийдвэр гарсан нь Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн болон миний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул БЗДЗД-н 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах,эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БЗДЗД-н 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар БЗД17 дугаар хорооны Засаг даргаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаатай томилогдсон. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Л.Эрдэнэцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай Б/73 дугаар захирамж гаргаж Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хууль ёсны, эрх ашиг, сонирхол маань хөндөгдөж болзошгүй байхад тайлбар, санал гаргах боломж олголгүй шууд ажлаас чөлөөлсөн.

Хариуцагч захирамжийнхаа үндэслэх хэсэгт 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 270 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар бүрэн эрхийн хугацаа нь 2017 онд дууссан Ш.Баатарыг дахин томилох шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон эрхийг нь зөрчсөн гэж үзэж байгаа тул БЗДЗД-н 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.”[D1]  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Л.Энь 2017 оны 08 дүгээр сарын 02-ны өдрийн Б/47 тоот БЗДЗД-н захирамжаар БЗД17 дугаар хорооны ЗДалбан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Иргэн Л.Эрдэнэцэцэгээс өмнө БЗД17 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан Ш.Баатар нь Нийслэл дэх захиргааны хэргийн  анхан шатны шүүхэд БЗДЗД-н 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулж ,ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0270 дугаар шийдвэрээр  нэхэмжлэгч Ш. Б  нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хангаж, БЗДЗД-н 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/18 захирамжийг хүчингүй болгуулж , Ш. Б БЗД17 дугаар хорооны ЗД албан тушаалд эргүүлэн тогтоосон болно.

Дээрх шийдвэрийг Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш. Б хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

БЗДЗД нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0270 дугаар шийдвэрээр,Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл 12.2-д “ Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу биелүүлж, иргэн Ш.Б БЗД17 дугаар  хорооны Засаг даргаар 2020 оны  11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар эргүүлэн томилсон болно.

Иргэн Ш.Б БЗД 17 дугаар хорооны ЗД эргүүлэн томилж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0270 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 351 дугаар тогтоолыг биелүүлэх шаардлагатай байсан тул БЗДЗД-н захирамжаар 17 дугаар хорооны Засаг даргаар томилогдсон Л.Э чөлөөлсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэгч Л.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Гэжээ.

Гуравдагч этгээд З.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... тус шүүхэд иргэн Л. Э нэхэмжлэлтэй БЗДЗД-н 2020 оны 11 дүгээр сарын  19-ны өдрийн Б/73 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх шаардлагатай нэхэмжлэл гарган уг хэрэгт миний бие гуравдагч этгээдээр татагдаж байгаа болно.

Миний бие дээрх нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энд дараах тайлбарыг гаргаж байна.

БЗДЗД нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 0270 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн иргэн Ш.Б БЗД 17 дугаар хорооны засаг даргаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар эргүүлэн томилсон байна. Гэвч иргэн Ш.Б нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн мөн Ковид-19 цар тахлын улмаас хорооны Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулах боломжгүй байх тул БЗДЗД 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/115 тоот захирамж гарган намайг БЗД 17 дугаар хорооны ЗД албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсноор өнөөдрийг хүртэл энэхүү албыг хашиж байна.

Энд ямар нэг хууль, дүрэм, журам зөрчсөн үйлдэл байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн Л.Энь тус шүүхэд хандан “БЗДЗД-н 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч Л.Эр БЗД 17 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус хорооны ЗД нэр дэвшүүлэх санал хураалтад оролцсон 112 иргэнээс 107 санал авсан тул тухайн хорооны Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн.

1.2. БЗДЗД-н 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар Л.Э БЗД 17 дугаар хорооны ЗД2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилсон.[1]

1.3. Мөн БЗДЗД-н 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Л.Э 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тус дүүргийн 17 дугаар хорооны ЗДдахин томилсон.[2]

1.4. БЗДЗД-н 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Э 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн БЗД17 дугаар хорооны ЗДүүрэг ажлаас чөлөөлсөн.[3]

1.5. Нэхэмжлэгч Л.Энь дээр дурдсан Б/73 дугаар захирамжид маргаж байгаа бөгөөд маргаж буй захирамжийн эрх зүйн үндэслэлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэр[4], Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг үндэслэсэн байдаг.

1.6. Нэхэмжлэгчийн зүгээс уг Б/73 дугаар захирамжийг хууль бус гэж, хариуцагчийн зүгээс маргаж буй Б/73 дугаар захирамжаар Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэжээ.

2.2. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” гэж заажээ.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасан байна.

2.4. Дээр дурдсан хуулийн хэм хэмжээнүүдээс үзвэл, хуулийн хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн хэн ялгалгүй заавал биелүүлэх үүрэгтэй байх бөгөөд энэ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хэн боловч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

2.5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй БЗДЗД-н 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэр[5], Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг[6] үндэслэсэн байна.

2.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Ш.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан БЗД17 дугаар хорооны ЗД албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

2.7. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар дээр дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.8. Дээрх шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлж, БЗДЗД 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б/80 дугаар захирамж[7] гарган Ш.Б 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус дүүргийн 17 дугаар хорооны ЗДтомилсон байна.

2.9. Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзэхэд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлж, БЗД17 дугаар хорооны ЗДалбан тушаалаас Л.Эрдэнэцэцэгийг чөлөөлж, Ш.Баатарыг томилсон хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

2.10. Хариуцагч БЗДЗД 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/115 дугаар захирамж гарган З.Цэрэнмааг тус дүүргийн 17 дугаар хорооны ЗДалбан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон[8] байх бөгөөд Ш.Баатарын оронд З.Цэрэнмааг тус хорооны ЗДалбан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон үйл баримт нь нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэгийг БЗД17 дугаар хорооны ЗДалбан үүргээс чөлөөлсөн үйл баримтад шууд нөлөөлөхгүй гэж дүгнэлээ.

2.11. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан “хариуцагч хуулийг л биелүүлэх ёстой, шүүхийн шийдвэр бол дараагийн асуудал”, “хорооны ЗДбүрэн эрхийн хугацаа 4 жилийн хугацаатай бөгөөд тэрхүү хугацаа дуусаагүй байхад чөлөөлсөн нь буруу” гэх зэрэг агуулгатай тайлбарыг шүүх үндэслэл бүхий биш гэж үзсэн. Учир нь, нэг талаас хариуцагч хууль тогтоомжийг биелүүлж ажиллах ёстой гэдэг нь зүйн хэрэг боловч нөгөө талаас өмнөх хэсгүүдэд дурдсанчлан Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийг хэрэглэж гаргасан буюу хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлсэн хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг хуулийг хэрэгжүүлж биелүүлсэнтэй нэгэн адил үзнэ гэдгийг дурдах нь зүйтэй.

2.12. Уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан З.Ц нь уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Э гаргасан “БЗДЗД-н 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 9 дэх тал

[2] Хх 10 дахь тал

[3] Хх 11 дэх тал

[4] Маргаж буй Б/73 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийн огноог “2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн” хэмээн техникийн алдаатай бичсэн. Хх 11 дэх тал

[5] Хх 56-70 дахь тал

[6] Хх 52-55 дахь тал

[7] Хх 110 дахь тал

[8] Хх 122 дахь тал