Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2224000800091 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймаг Баянтэс сумын Жавхлан багт байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, Аажаа овогт Хүрэлбаатарын Чийбаатар,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн нутаг “Цуурайн ам” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 9.5 метр куб түлшний модыг бэлтгэж, Зил-131 маркийн 45-04 ЗАА улсын дугаартай автомашин, улсын дугааргүй чиргүүлээр тээвэрлэж, сумын ойн санд 1,042,720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн нутаг “Цуурайн ам” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 9.5 метр куб түлшний модыг бэлтгэж, Зил-131 маркийн 45-04 ЗАА улсын дугаартай автомашин, улсын дугааргүй чиргүүлээр тээвэрлэж, сумын ойн санд 1,042,720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

 Иргэний нэхэмжлэгч ******* “...Тухайн иргэний ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Түдэвтэй сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан 1,042,720 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 20/,

Гэрч ******* “...Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянтэс сумын Жавхлан багийн нутаг “Цуурайн ам” гэх газрын ойгоос хадам аав ******* намайг хамт модонд яваад ирье гээд бид 2 хадам аавын худалдаж авсан үгүйг нь мэдэхгүй Бор ногоон өнгийн Зил-130 маркийн 45-04 ЗАА улсын дугаартай чиргүүлтэй машинаар яваад Цуурайн амнаас мод хийж ачаад сумын төв рүү орж ирж байгаад сумын цагдаатай тааралдаад саатуулагдсан. Хадам аавын эзэмшлийн цагаан өнгийн моторт хөрөөгөөр моднуудыг бэлтгэсэн. Харин моднуудыг ЗИЛ-130 маркийн 45-04 ЗАА улсын дугаартай автомашин, улсын дугааргүй чиргүүл дээр ачиж тээвэрлэсэн. ******* унагаад байсан болохоор барагцаагаар 10 гаран унасан байх. Бас унаанги модноос тайрч ачсан. Мод бэлтгэх зөвшөөрлийн хугацаа дууссан байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 25/,

Гэрч ******* “...Тэр өдөр би үхэр дараад явж байтал Жавхлан баг Цуурайн аманд ******* хүргэн нь Цэрэнбат нар мод хийж байна гээд хөрөөгөө янзлаад сууж байсан. Манайх Жавхлан баг Цуурайн аманд намаржиж байсан. Намайг очиж уулзахад тэнд чиргүүлээ доор орхисон дан Зил-130 машинтай мод ачсан юмгүй хөрөөгөө янзлаад сууж байсан. Модон дотор мод унагасан үгүйг мэдэхгүй 2 метр орчим ахархан моднууд харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх 27/,

Гэрч ******* “...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын цагдаагаас яриад Жавхлан багийн ******* мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэхээр нь цагдаагийн байран дээр ирээд юу болсон талаар мэдсэн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Түдэвтэй сумын ойн ангийн дарга Э.Дарамсэнгэ, хэсгийн төлөөлөгч С.Батбаяр нарын хамт хэргийн газрын үзлэгт Жавхлан багийн Цуурай гэх газар очсон. Миний харснаар ямар ч байсан 14 ширхэг босоо модыг унагаж мод бэлтгээд авч явсан хожуулууд нь байсан. Хожуулын тайралт нь шинэхэн тайралттай байсан. Бас 10 гаран унанги модноос мод бэлтгэсэн байсан. Тухайн иргэн нь 08 дугаар сарын 20-ны үеэр Цуурайгаас мод бэлтгэж Зил-130 машинаар дан толгойд ачиж Тэс сум руу нэг удаа орсон байсан. Тухайн моднуудыг бид нартай хамт явсан Жавхлан багийн иргэн ******* бэлтгэж чиргүүлтэй Зил-130 маркийн машинаар ачиж оруулсан байсан. ******* манай байгаль хамгаалагч 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10 метр куб модны эрхийн бичиг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Гэрч “...08 дугаар сард хүмүүс мод бэлтгэх эрхийн бичиг аваад байсан ******* гэх хүн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Сүүлд харин Жавхлан багийн Цуурай гэх газраас мод оруулж ирж байгаад цагдаагийн байгууллагад шалгуулж байна лээ. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр №21-114718 дугаартай 10 метр куб түлээний модны эрхийн бичиг авч байсан. Харин 09 дүгээр сард бол аваагүй. Ойн ангийн Дарамсэнгийн хамт цагдаагийн хэсгийн хашаанд байсан 45-04 ЗАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн ачааны чиргүүлтэй машины 2 тэвш модонд үзлэг хийхэд 2 метрээр тайрсан хуурай мод байсан. Ойгоос бэлтгэсэн моднууд нь шинэс төрлийн моднууд байсан юм. ******* нь тухайн моднуудаа ЗИЛ-130 маркийн 45-04 ЗАА улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байсан. Модны уртыг харахад 2 метр орчим метрийн уртаар тайрсан моднууд харагдсан...” гэх мэдүүлэг /хх 32-33/,

Гэрч “... 2022 оны 08 дугаар сард ******* нь миний эзэмшлийн 45-04 ЗАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн авто машиныг ачааны чиргүүлийн хамт худалдан авахаар тохиролцон аваад явсан тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь 2022 оны 10 дугаар сард буцаан авсан...” гэх мэдүүлэг /хх 36/,

Завхан аймгийн Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай “...Ойгоос бэлтгэсэн мод нь дан шинэс төрлийн мод бөгөөд тухайн ойн сан нь болц гүйцсэн ой байна. Ойгоос мод бэлтгэсэн мод хожуулууд босоо болон унанги хуурай байна. Иргэн ******* нь ойгоос цэвэрлэгээний ажил болон огтлолоор 9,5 метр куб галын түлээний хуурай мод бэлтгэсэн байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд яр ихтэй, хуурай тэгш шулуун биш богино 2 метр тайрсан, өмхөрсөн зэрэг нь галын түлээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой. Тухайн моднуудыг 2022 оны 08, 09 дугаар сард бэлтгэсэн байх магадлалтай. Мод бэлтгэсэн газар болох Жавхлан багийн “Цуурай ам” гэх газар нь БОНХ сайдын 2013 оны 325-р тушаалаар 2 дугаар мужлалд орно. Тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй. БОАЖ сайдын 2020 оны а/176-р тушаалд ойн сангийн 2 дугаар муж дахь нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь шинэс төрлийн хуурай модонд шууд үр ашиг 48,098 төгрөг ба шууд бус үр ашиг 61,662 төгрөг үнэлгээ нийт 109,760 төгрөг, хуурай модны итгэлцүүр-1,0, Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Цуурай ам гэх газрын ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 109760х9,5х1,0=1,042,720 төгрөг байна. Тухайн моднуудыг ойгоос бэлтгэхдээ босоо хуурай болон унанги модноос бэлтгэсэн байна. Ойн тухай хуулийн 35.4 дүгээрт /хууль бус/ зааснаар, 35.4.2 зөрчсөн байна. Иргэн мод бэлтгэхдээ зөвхөн ойн тухай хуулийн 35.2 заасны дагуу /ойн цэвэрлэгээ хийх/ унангиас бэлтгэж болно. Мөн ойн тухай хуулийн 35.3 дахь заалтыг зөрчсөн. Мод бэлтгэсэн “Цуурай ам” гэх газрын солбицол N48.15.21.7-Е096.16.16.7, N48.47.18.9-Е096.36.54.1...” гэсэн дүгнэлт /хх 42-43/,

Тоолуурын хүснэгт, Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн “Цуурайд” гэх газраас бэлтгэсэн газрын тойм зураг /хх 45-46/, Улсын байцаагчийн акт /хх 49/,

2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаартай “...Хятад улсад үйлдвэрлэгдсэн модны хөрөө, ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй том машины чиргүүл зэргийг үнэлгээг үнэлгээ хийх аргуудыг давуу болон дутагдалтай талуудыг харгалзан үзэхэд зах зээлийн жишиг үнийн арга илүү тохирох тул энэ аргыг сонгон авч, хятад улсад үйлдвэрлэгдсэн модны хөрөөний үнэлгээг 180,000, ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 3,000,000 төгрөг, улсын дугааргүй том машины чиргүүлийн үнэлгээг 2,000,000, нийт үнэлгээг 5,180,000 төгрөг гэж тогтоолоо. Үнэлгээний тайланг 2 хувь үйлдсэн ба үнэлгээчний тамга тэмдэг дарж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Үнэлгээний тайланг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар тасалбар болгон үйлдэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 55-57/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын: “...Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад Жавхлан баг “Цуурайн ам” гэх газраас мод бэлтгэхээр найз Нэрбишбаатарын ЗИЛ-130 маркийн машинаар өөрийн хүргэн Цэрэнбатын хамт явсан. Бид сумын төвөөс гараад Цуурай ам гэх газар очоод машин эвдрээд 2 хоног хээр хоносон. Тэгээд машинаа 2 хоногийн дараа засаад модоо бэлтгээд ачаад сумын төв рүү орж ирж байгаад цагдаад баригдсан. Цагдаа намайг шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байна гээд машинтай модыг саатуулсан. Би тэр үед мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Хугацаа нь 2 хоног хэтэрсэн байсан. Машин эвдрээд хоёр хоног эвдэрсэн талаар цагдаад хэлсэн. Би Цуурай ам гэх газраас унанги модноос түлээний мод бэлтгэсэн. Бас 4 ширхэг ургаа хуурай мод хөрөөдөж унгаасан. Би дээрх моднуудыг 2 метр хэмжээтэй тайрч бэлтгэсэн. Хэдэн ширхэг мод бэлтгэсэн. Хэдэн ширхэг мод болсон талаар мэдэхгүй байна. Энэ модыг өөрийн хүргэн Цэрэнбатын хамт өөрийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн хөрөө ашиглаж бэлтгэсэн. Тэгээд тэр модоо өөрийн найз Нэрбишбаатарын эзэмшлийн 45-04 ЗАА дугаартай ЗИЛ-130 машин болон улсын дугааргүй чиргүүлээр ачиж сумын төв орж ирсэн. Би уг хөрөөг 3-4 жилийн өмнө 230,000 төгрөгөөр авсан. Одоо 80,000 төгрөгөөр үнэлж байна. 45-04 ЗАА дугаартай ЗИЛ-130 машин Нэрбишбаатарт байгаа би уг машиныг 2,000,000 төгрөгөөр авах гэж байгаад мөнгийг нь өгч чадахгүй буцаагаад Нэрбишбаатар өгсөн харин мод ачиж байсан. Чиргүүл нь миний өөрийн чиргүүл байгаа юм. Энэ чиргүүлийг би 5 жилийн өмнө 200,000 төгрөгөөр авсан. Одоо уг чиргүүлээ 200,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримтыг давхар нотолж байна.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж, заримыг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч ******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн нутаг “Цуурайн ам” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 9.5 метр куб түлшний модыг бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч нь 9.5 м3 мод бэлтгэсний улмаас байгаль экологид 1,042,720 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,128,160 төгрөгийн хохирлоос 2,085,440 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн заримыг төлж, үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн хөрөө, машины чиргүүл нь түүний өмчлөлийнх, 45-04 ЗАА дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн “...Би өөрийн эзэмшлийн  цагаан өнгөтэй цахилгаан хөрөөг ашигласан. Чиргүүл нь миний өөрийн чиргүүл байгаа юм. Энэ чиргүүлийг би 5 жилийн өмнө 200,000 төгрөгөөр авсан. 45-04 ЗАА дугаартай ЗИЛ-130 машин Нэрбишбаатарт байгаа би уг машиныг 2,000,000 төгрөгөөр авах гэж байгаад мөнгийг нь өгч чадахгүй буцаагаад Нэрбишбаатар өгсөн харин мод ачиж байсан...” гэсэн, гэрч ******* “...Хадам аавын эзэмшлийн цагаан өнгийн моторт хөрөөгөөр моднуудыг бэлтгэсэн. Хадам аавын худалдаж авсан үгүйг нь мэдэхгүй Бор ногоон өнгийн Зил-130 маркийн 45-04 ЗАА улсын дугаартай чиргүүлтэй машинаар явсан...” гэсэн, гэрч “...2022 оны 08 дугаар сард ******* нь миний эзэмшлийн 45-04 ЗАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн авто машиныг авахаар тохиролцон авч яваад мөнгөө өгөхгүй болохоор нь буцаан авсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, машины чиргүүл, тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аажаа овогт Хүрэлбаатарын Чийбаатарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 2,085,440 /хоёр сая наян таван мянга дөрвөн зуун дөч/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас ойн санд учруулсан хохирол 1,042,720 /нэг сая дөчин хоёр мянга долоон зуун хорь/ төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 260,680 /хоёр зуун жаран мянга зургаан зуун наян/ төгрөг төлөхөөр иргэний нэхэмжлэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээ дагуу гаргуулж ойн санд оруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 /гурван сая/ төгрөг, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, тээврийн хэрэгслийн чиргүүл, гэмт хэрэг үйлдэж олсон 9.5 метр куб түлээний модыг тус тус улсын орлого болгосугай.

9. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 2.7 метр куб хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Bongo” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, дээрх мод, тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөөг борлуулсны орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

8. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 300,742 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 902,226 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2022 оны 10 дугаар сарын 25, 31-ний өдөр Завхан аймгийн ******* сумын төрийн сангийн 100090200988 тоот дансанд төлсөн 902,226 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн “...Нас гүйцсэн морь зүүн гуядаа БТ тамгатай, хээр зүсмийн морь, 1 ширхэг, нас гүйцсэн морь 1,000,000 төгрөг, магадалгаа үнэлгээ 2022 оны 11 дүгээр сарын 04-ний байдлаар нас гүйцсэн морь зах зээл дээр тарган, туранхай, нас зэргээс хамааран 850,000-1,800,000 төгрөгийн хооронд зарагдаж байх тул 1.100.000х1=1,100,000 төгрөгөөр худалдагдах боломжтой байна. Иймээс өнөөдрийн зах зээлийн үнийн үнэлгээгээр тооцож үнэлэв. Сувай үнээ зүүн чих нь онь имтэй, хар зүсмийн үнээ, 1 ширхэг, 8 настай үнээ 1,000,000 төгрөг гэв.2022 оны 11 дүгээр сарын 04-ний байдлаар 8 настай үнээ зах зээл дээр тарган туранхайгаас хамааран 750,000-1,300,000 төгрөгийн хооронд зарагдаж байх тул 900,000 төгрөгөөр үнэлэв, 900,000х1,900,000 төгрөгөөр худалдах боломжтой байна. Иймээс өнөөдрийн зах зээлийн үнийн үнэлгээгээр тооцож үнэлэв...” гэсэн магадалгаа /хх 50/,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэрч Ч.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг “Хөндлөнгийн дөрөлж” гэх газрыг ойгоос ганцаараа 3 ширхэг босоо мод унагаж мөн 2 унанги модны үзүүр хэсгээс мод тайрч бэлтгэсэн юм. Тэгээд би өөрийн эхнэр А.Отгонбилэгийг мод ачилцаад өгөөч гэж гуйгаад өөрийнхөө Бонго маркийн 39-15 ЗАА улсын дугаартай автомашинд ачаад Нөмрөг сумын төв рүү тээвэрлэж яваад орой 17 цагийн үед сумын цагдаатай таарч шалгуулсан юм. Тухайн үед цагдаад-  шалгуулахад надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Харин сүүлд нь хадам аав А.Содномванчигийн 21-114564 дугаартай /канондсон/ түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүлсэн юм. Тэгсэн намайг өөрийнхөө нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой таны асуудлыг шалгана гэж хэлсэн юм. Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сумын засаг даргын тамгын газрыг Пургон маркийн автомашинтай байгаль хамгаалагч, цагдаа нарын хамт хөдөө яваад мод бэлтгэсэн газраа үзүүлсэн юм. Тэгээд би ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх асуудлаар шалгуулах болоод байна. Миний ойгоос унагасан 3 ширхэг босоо модны 2 ширхэг нь хожуул хэсгээрээ өмөгтэй мод байсан. Би ойгоос дээрх моднуудыг бэлтгэхдээ 1.50 метрийн уртаар тайрч бэлтгэж байсан юм. Миний бэлтгэсэн моднуудаас 1 ширхэг босоо мод нь чийгтэй нойтон, харин бусад моднууд нь хуурай моднууд байгаа юм. Би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн моторт хөрөө, ногоон өнгийн мяндсан уяа зэргийг ашиглаж тухайн моднуудыг бэлтгэсэн юм. Харин тухайн моднуудыг Бонго маркийн 39-15 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн юм. Миний автомашины бичиг баримт нь манай эхнэрийн нэр дээр байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/,