| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2019/00153/И |
| Дугаар | 103/ШШ2019/00164 |
| Огноо | 2019-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2019/00164
| *******1 оны 05 сарын 0 өдөр | Дугаар 10/ШШ*******1/00164 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1******* оны 0******* сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, ******* ******* боловсролтой, *******, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, дүүрэг, дугаар хороо, , дугаар байрны тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1 оны 0 сарын -ны өдөр ******* аймаг суманд төрсөн, настай, боловсролтой, -д ажилтай, дүүргийн дугаар хороо, дугаар байрны 1 тоотод оршин суух, овогт тогоогийн / РД: СЮ 02/ холбогдох зээлийн гэрээний үүрэгт .822.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******1 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр *******18 оны 05 сарын 18-нд хоорондоо тохиролцоод 4.000.0000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 5*******504 тоот банкны дансанд мөнгийг шилжүүлэн өгсөн. Зээлийн эргэн төлөлтийг банкны төлөлт шиг сар бүр тогтмол хугацаанд сар бүрийн 18-нд төлж байхаар, сарын төлбөр нь 00.000 төгрөгөөр, хэрвээ энэ хугацааг хэтрүүлвэл өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор болсон. *******18 оны 06 сарын 18-наас *******18 оны 12 сарын 18-ныг хүртэл тогтмол сар бүр 00.000 төгрөгөөр ******* сарын хугацаанд төлж явсан боловч *******1 оноос хойш төлөлтөө огт хийгээгүй, одоог хүртэл 4 сарын хугацаанд боломжгүй байна гээд явж байгаа. Энэ хугацаанд ******* удаагийн төлөлтөөр хүүд 1.5.0 төгрөг, үндсэн мөнгөнөөс 814.*******0 төгрөгийг хасаж нийт 2.100.000 төгрөг төлсөн. Одоо үндсэн төлбөрөөс .185.0 төгрөг, *******1 оны 1-4 сарын хүү сарын 5 хувиар бодож 6*******.160 төгрөгийг нэмж нийт .822.60 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний зүгээс алданги авах бодолгүй байна, хүүгээ төлж чадахгүй байгаа хүмүүс алданги төлж чадахгүй байлгүй, алданги нэхэмжилвэл бараг 5.000.000 гаран болох юм байна лээ. нь 4.000.000 төгрөг авахдаа эхлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ тавьсан, дараа нь гэрчилгээгээ буцааж аваад өөрийн төрсөн дүү авто машиныг миний өөрийн нэр дээр шилжүүлж дугаарыг авч өгсөн боловч өөрсдийн эрхэлж буй бизнесдээ хэрэглэж унахаар ашиглаж байгаа. Мөнгөө болон сар бүрийн төлөлтөө хийгээгүй болохоор нь барьцаалбар болгож нэр дээр шилжүүлсэн машинаа өг гэсэн боловч өгөөгүй. Хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Анх бид хоёр 2 жилийн хугацаатай, сар бүр зээлээ төлж байна гэж ярилцсан, гэтэл *******1 он гараад огт төлөлт хийхгүй 5 сар болж байгаа учраас гэрээнээсээ татгалзаж мөнгөө нэхэмжилсэн. Автомашинаа миний нэр дээр шилжүүлэхдээ энэ талаар амаар тохиролцсон гэрээнд гарын үсгээ хоёр тал хоёулаа зураагүй, машины эзэн зөвшөөрсөн болохоор болно гэж бодсон, гэтэл хуулиндаа өөрөөр заасан юм байна, тэгэхээр машиныг нь авч чадахаа больж байх шиг байна. Би энэ машинаас ямар нэгэн ашиг хонжоо хараагүй, хурдан зарж борлуулаад мөнгөө л олж авах гэсэн юм гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: би *******18 оны 05 сарын 18-ны өдөр эгчээс 4 сая төгрөг зээлсэн. Энэ мөнгийг 2 жилийн хугацаатай сар бүр 00.000 төгрөгөөр төлнө гэж тохиролцсон. 06 сарын 18-наас эхэлж сар болгон 00.000 төлж байсан. *******1 он гарснаас хойш төлөлт хийгээгүй. Шинэ жил цагаан сар гээд хүмүүсийн талх худалдан авалт багасаад төлбөрөө төлж чадаагүй. Би энэ мөнгийг *******1 оны 0 сарын 15-ны дотор ******* барагдуулж өгнө. Хэрэв барагдуулж чадахгүй бол машинаа өгье. Машин нь миний дүү Мөнхбатынх, дүү маань хөгжлийн бэрхшээлтэй тул уг машиныг эдэлж хэрэглэж байгаа. 4.000.000 төгрөгийг би дүүдээ авч өгсөн. Манай дүү зээл хөөцөлдөөд байгаа боловч бүтэхгүй байна, машинаа зараад мөнгийг нь өгнө гэсэн бодолтой байна, машины гэрчилгээ эгчийн нэр дээр шилжүүлсэн болохоор зарахад хэцүү байна. Нэхэмжилсэн .822.60 төгрөг дээр маргах зүйл байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч эс зээлийн гэрээний үүрэгт автомашин буюу .822.60 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан *******18.05.18-ны өдөр 4.000.000 төгрөг зээлдэж авсан нь үнэн. Үлдэгдэл .822.60 төгрөгийг *******1.0.15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хэрвээ барагдуулж чадахгүй бол машинаа өгье. Хугацаа өгнө үү гэсэн тайлбарыг *******1.04.0-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь *******18 оны 05 сарын 18-ны өдөр тогоо овогтой улсын бүртгэлийн Y-2*******0608 дугаартай 2 м кв хоёр өрөө байрыг 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авлаа. Зээлийг сар бүрийн 18-нд 0.5 хувийн хүүтэй төлнө. Хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алданги тооцно. Хаан банкны 5*******504 дансанд хийлгэлээ. Мөнгө өгсөн , мөнгө зээлсэн гэсэн баримт үйлдэн талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
*******18 оны 06 сарын 18-ны өдөр дээрх хэлцлийн доод талд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ буцаан авч оронд нь маркын машиныг миний нэр дээр шилжүүлж дугаар авч өгөөд өөрсдөө унаж эдэлж байна гэсэн бичвэрийг нэмж бичсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцлийн үндсэн зээлийн гэрээтэй холбоотой хэсэг нь Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсгээ зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж зааснаар хүчин төгөлдөр байна.
Тухайн хэлцлээр 4.000.000 төгрөгийг буцаан төлөх хугацаа заалгүйгээр сарын 0.5 хувийн хүүтэй, сар бүрийн 18-нд 00.000 төгрөгөөр төлөхөөр талууд тохиролцсон, гэрээндээ төлөх хүүгийн хэмжээг 0.5 хувь гэж бичсэн байгаа боловч талууд анхнаасаа 5 хувийн хүүтэй гэж тохиролцсон, 0.5 хувь гэж андуурч бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй учраас сарын хүүг 5 хувиар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй, үндсэн зээлийг хэдэн оны хэдэн сард төлж дуусгах хугацааны талаар хэлцэлд дурдаагүй хэдий ч амаар 2 жил гэж тохиролцсон талаар талууд шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Зээлдэгч нь үндсэн зээлээс 814.*******0 төгрөг, хүүд 1.5.0 төгрөг төлж, одоо үндсэн зээл, зээлийн хүүд .822.60 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн.
Зээлдүүлэгч нь зээлдэгч Т. 4.000.000 төгрөгийг түүний банкны 5*******504 тоот данс руу шилжүүлэн өгсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байгаа, зээлдэгч нь мөнгийг хүлээн авч *******18.06.18-*******18.12.18 хүртэл зээл, зээлийн хүүд 2.100.000 төгрөг төлсөн байх тул Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 1, 2 дугаар зүйлийн 2.1-д Зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зааснаар зээлдүүлэгч нь гэрээнээс татгалзаж гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, талуудын хооронд *******18 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан хэлцлийн доод талд бичигдсэн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ буцаан авч оронд нь маркын машиныг миний нэр дээр шилжүүлж дугаар авч өгөөд өөрсдөө унаж эдэлж байна гэсэн бичвэр зэргээс харахад Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 25.2-д Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно гэж заасан хуулийн заалтын агуулга талуудын хооронд байгуулагдсан хэлцэлд илэрхийлэгдэж байна.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж хуульчилсан.
Талуудын хооронд *******18 оны 06 сарын 18-ны өдөр хийгдсэн дээрх тохиролцоонд хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн этгээд болох Т.Мөнхбат гэгчийн болон талуудын гарын үсэг зурагдаагүй, тухайн эд хөрөнгө нь зээлдэгч эзэмшил, өмчлөлийнх бус байх ба Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 25 дугаар зүйлийн 25.5-д заасан шаардлагыг зөрчсөн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч эс хөдлөх эд хөрөнгө болох машиныг гаргуулахаар шаардах эрхгүй тул хариуцагчаас .822.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл ******* хангагдсан тохиолдолд хариуцагчаартөлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн *******.11******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******.11******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хариуцагч овогт тогоогийн эс .822.60 /гурван сая, найман зуун хорин хоёр мянга, есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч овогт д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.11******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс *******.11******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ