Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2019/00216

 

 



 

 

*******19 ******* 12 103/ШШ*******19/0021*******



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******-******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******19 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А., хариуцагч Ц., нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ц.той *******14 оны 12 дугаар сард танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдарсан хугацаанд *******15 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүү төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй, одоо зан харьцааны таарамжгүй байдлын улмаас *******19 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Энэ хүн шүүхэд гаргасан хариу тайлбартаа худлаа зүйл их бичсэн байна лээ. Би энэ хүнтэй суухаас өмнө 2 хүүхэдтэй байсан. Манай том охин 14 настай хичээл нь орой тардаг, манай ажил бас орой тардаг, охин маань хичээлээ тараад орой гэртээ харьтал 2 дүү нь галгүй, хүйтэн гэрт байж байсан гэсэн. Гал түлэх гээд харанхуйд үнсээ асгаж чадахгүй айгаад хажуу айлынхаа бандийг дуудаж үнсээ асгуулаад, мод оруулж өгчихөөд гарах гэтэл гаднаас орж ирээд юун эрэгтэй хүүхэдтэй байгаад байгаа юм бэ? гээд манай охины толгой болон бие рүү нь 4-5 удаа өшиглөж биеийг нь хөхрүүлсэн байсан. Гэтэл хариу тайлбартаа манай охиныг ганц удаа алгадсан гэж худлаа бичсэн байна. Би том болсон охин хүүхэдтэй дахин хүүхдүүдийг минь зодож магадгүй тул энэ хүнтэй цаашид хамтран амьдарч чадахгүй. Манай хүү над дээр байгаа, хааяа ажилтай үедээ хүүхдээ ааваар нь харуулдаг. Иймд оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би урьд нь өөр хүнтэй амьдарч гэрлэлтээ батлуулсан байсан, тэр хүнээс салаад ямар ч холбоогүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж чадаагүй. Би охиноо зодсон нь үнэн. Манай хүү ихэвчлэн над дээр байдаг. Миний хүү учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А. нь хариуцагч Ц. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч А., хариуцагч Ц. нар нь *******14 оны 12 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байх хугацаандаа *******15 оны 9 дүгээр сарын 15ы өдөр хүү С.ийг төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь ******* дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, - өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, *******0100055******* тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас *******19 оны 2 сараас тусдаа амьдрах болсон ба хамтран амьдрах хугацаанд зохигчид гэрлэлтээ батлуулаагүй байна.

Хариуцагч нь хүү С.ийг өөрийн хүүхэд гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ц.оос тэтгэлэг гаргуулж хүү С.ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ц.оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.

Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын *******19 оны 01 дүгээр сарын 22ы өдрийн А/12 тушаалаар тогтоосон 217.900 төгрөгөөр тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******3 дугаар зүйлийн *******3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.8*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.оос улсын тэмдэгтийн хураамж 35.8*******8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, **************, *******8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Ц.ын ийг ******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, ******* нас хүрмэгц 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Ц.оос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******3 дугаар зүйлийн *******3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.8*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.8*******8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ