Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023         01          18                                    2023/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Р.Мягмардорж,

Хохирогч **,

Гэрч **,

Шүүгдэгч **, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :      

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ** холбогдох хэргийг эрүүгийн ***** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.            

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын***-ний өдөр *******төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, ах, эгч нарын хамт, *********** тоотод оршин суух бүртгэлтэй, ********** хороо, ******** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овгийн *****/регистрийн дугаар: *****/.   

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ***** 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ******гудамж *** тоотод оршин суух иргэн *** Монгол гэрт нэвтэрч “Даваа толгойтой, мөнгөн нуухтай, алтан бүстэй, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, Цахир чулуун хөөрөг 1 ширхэг, Отгонтэнгэр нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи 1 ширхэг, Хар Чингис нэртэй 0.75 литрийн 1 ширхэг архи, Виски 1 ширхэг, бэлэн 400.000 төгрөг зэрэг нийт 5.982.100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :       

       

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч ** 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр **********тоотод оршин суух иргэн **гэрт нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 5.982.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь :    

            - гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан...*** тоотод хулгай орсон тухай 2022.09.01-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

            - хэргийн газарт 2022.09.01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: *************тоотод байх Монгол гэрт орж үзлэг хийв...10 гэсэн дугаартай 30*20 см хэмжээтэй шар өнгийн модон авдар, тухайн авдраас 400.000 төгрөг алдсан гэв. Гэрийн хойд хэсэг...зүүн талд шар өнгийн хээтэй авдар, авдрын нэг онгорхой таг нь 10 см зайд байв. Тухайн авдраас Отгонтэнгэр нэртэй архи, Бор шилтэй нэрийг нь мэдэхгүй архи алдагдсан гэв. Зүүн талд нь модон хүрээтэй шилэн хоёр онгойдог хаалгатай 5 дугаартай шүүгээнээс саарал эрээн өнгийн хөөргийн уутнаас дунд гарын халтар манан хөөрөг алдсан гэх ба тухайн шүүгээнээс 2 ширхэг гарын мөр, цагаан өнгийн модон шүүгээний бариулаас 1 ширхэг гарын мөр...бэхжүүлэн авав /хавтаст хэргийн 5-11 дэх тал/,

            - хохирогч******...Би 2022.09.01-ний өдөр гэрээсээ ажилдаа гарсан...17 цагийн үед манай бэр *** нь гэрт хулгайч орчихсон байна гэж хэлсэн бөгөөд гэртээ очиход гэрийн үүдний цоожийг эвдээд орчихсон байсан. Тухайн үед манай гэрээс миний эзэмшлийн үед дамжиж ирсэн,  мөнгөн нуухтай, алтан бүстэй, дунд гарын халтар манан хөөрөг болон бэлэн 400.000 төгрөг, авдарт байсан Отгонтэнгэр нэртэй архи нэг ширхэг, Хар Чингис нэртэй архи нэг ширхэг, нэг шил архи зэрэг эд зүйл алдагдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн хөөргөө 100.000 төгрөгөөр үнэлнэ, бэлэн 400.000 төгрөг алдагдсан түүнээс гадна Отгонтэнгэр архи 0.75 литрийн архи нэг ширхэг болон хар Чингис нэг ширхэг, нэг ширхэг вискийг алдсан бөгөөд тухайн эд зүйлсээ зээлийн үнээр нь үнэлнэ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,   

            - гэрч***...2022.09.01-ний өдөр *********тоот гэрээсээ 11 цаг 20 минутад гараад 17 цаг 30 минутад ирэхэд хулгайн орсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Гэрийн хаалга хаалттай эвдэрсэн зүйлгүй, цоож нь байхгүй болохоор нь дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

            - шинжээчийн дүгнэлт: 2022.09.01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 11-39 тоотод хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн №1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх №2 дугаарын гарын мөр нь папилон санд MN00521000843, MN000230000412, MN000610015894, дугаараар санд 3 удаа бүртгэлтэй ************* зүүн гарын дунд хурууны хээтэй тохирно /хавтаст хэргийн 33-38 дахь тал/,

- шинжээчийн мэдүүлэг:...********* тоотод хулгай орсон гэх бор шүүгээнээс 2, түүний хажууд байрлах цагаан шүүгээнээс 1 ширхэг гарын мөр илэрсэн бөгөөд нийт 3 ширхэг гарын мөр бэхжүүлэн авсан. Үүний дагуу шинжилгээ хийхэд гарын мөрийн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдохгүй хэргийн газраас илрүүлэн бэхжүүлсэн гарын мөртэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор Адис Папилон санд 2022-128-СХД2 гэж кодтой харьцуулан шинжилж үзэхэд бор шүүгээнээс авсан 2 дугаартай гарын мөр нь *******зүүн гарын дунд хурууны хээтэй...тохирч байсан бөгөөд тус байдлыг үндэслэж дүгнэлт гаргасан. Хүний гарын мөр нь ямар нэгэн байдлаар дахин давтагдахгүй, амьдралын хугацаанд ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхгүй. Тухайн хэргийн газраас ирүүлсэн 2 дугаартай гарын мөр нь папилиар шугамын эхлэл болон төгсгөл салаалалт нийлэлт гэсэн шинж тэмдгээрээ тохирч байсан /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,         

            - “Мастер үнэлгээ” ХХК-ны үнэлгээний баримт: Хөөрөг-даваа толгойтой, мөнгөн нуухтай, алтан бүстэй, дунд гарын халтар манан 5.000.000 төгрөг, хөөрөг цахир чулуун хөөрөг 500.000 төгрөг, Отгонтэнгэр нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи 1 ширхэг 23.100 төгрөг, Хар Чингис нэртэй 0.75 литрийн 1 ширхэг архи 19.000 төгрөг, нэр тодорхойгүй виски 1 ширхэг 40.000 төгрөг...нийт 5.582.100 төгрөг  гэх үнэлгээ /хавтаст хэргийн 50 дахь  тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгч нь хүн байнга амьдрах гэрт хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогдсон байх тул тухайн гэмт хэргийн субьектив, объектив шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.  

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газраас илэрч, бэхжүүлэгдсэн ул мөрүүд *** зүүн гарын дунд хурууны хээтэй тохирсон тухай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэн няцаах үндэслэл, үйл баримт огт тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тухайн мөрүүд илэрсэн болох нь гомдол мэдээлэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч***, гэрч **** мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх суралжаар давхар нотлогдсон байх тул **** үйлдсэн хулгайлах гэмт хэргийн тухайн нотлох баримтын эх сурвалж, хууль ёсны байдалд эргэлзээ байхгүй гэж үзнэ.   

 2.3. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.  

Шүүгдэгч***...2022.09.01-ний өдөр ах ********** нарын хамт телевизэд айлын муу усны нүхийг өглөө 08 цагаас харуй бүрий болж байхад дуусч, шууд Алтанбаганынд ирсэн, маргааш нь мөн нүх ухсан тухай мэдүүлэг өгсөн /хх-57/ байх боловч тус мэдүүлэг нь :  

- гэрч *** ...2022.08.31-ний өдөр *********тоотод байж байгаад 08 цаг 30 минутын үед ******** бид зурагтын хуучин эцэс дээр очиж айлын жорлонгийн нүхийг очиж ухаж байгаад 18 цаг өнгөрч байхад ** гэрт тавуулаа ирсэн, хоол унд идээд, унтаж амарсан гэх мэдүүлэг /хх-26/,

- гэрч**...2022 оны 08 билүү 09 сарын үед **, манай эхнэр,  дүү ** бид нар зурагтын тэнд айлын хашаанд 2 өдөр муу усны нүх ухсан, би харвалтын улмаас бараг юм санахгүй, баримжаа байхгүй болсон...гэх мэдүүлэг /хх-20/ зэрэг нотлох баримтаар нотлогдоогүй буюу эх сурвалжгүй, цаг хугацааны илтэд зөрүүтэй байхаас гадна тухайн шүүгдэгчийн мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн газраас илэрч, бэхжүүлэгдсэн ул мөрүүд **** зүүн гарын дунд хурууны хээтэй тохирсон тухай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэж няцаах үндэслэл болохгүй тул тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх болон шүүгдэгчийн эрхийг хязгаарласан, ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзнэ.  

2.4. Тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж, улмаар тус эрүүгийн хэргийг гагцхүү прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн.

Мөн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулж, мөрдөн шалгах зарим ажиллагааг дахин хийлгүүлэхийг прокурорт даалгах тухай дүгнэлт гаргасан боловч нотлох баримт бүхий дээрх үндэслэлийн хүрээнд хүлээж авах боломжгүй  гэж үзсэн болно.        

Иймд шүүгдэгч*** хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 5.982.100 төгрөгийн хохирол /хх-16, 18, 50-51/ учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний ар гэрийн амьдрал ахуйн бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-20, 57, 61-62, 70-71, 77-84, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ** 2 жил 2 хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал    

 

Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь 2023.01.06-ны өдрөөс 2023.01.18-ны өдрийг хүртэл нийт 12 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч ** хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч ** 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ** 5.982.100 төгрөгийг гаргуулж хохирогч *** олгосугай.   

6. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч ** цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023.01.18-ны өдрөөс эхлэн тооцсугай.     

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР