| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0270/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/99 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/99
2023 01 16 2023/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч**** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* тээврийн жолооч ажилтай, ам бүл 1, ***дүүргийн *** хороо, ********тоотод оршин сууж байгаа, урьд: 2012 оны 6 дугаар арын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/390 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 24 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 345 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 17 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, ***** регистрийн дугаар: *******/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч *** нь *** оны *дүгээр сарын**-ний шөнө 01 цагийн орчим ***хороо, ***** урд иргэн ******** зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч **** нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 01 цагийн орчим ******* урд иргэн ** зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- хохирогч** ...Би 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө 8 цагийн үед гэрээсээ гарсан, Драгон төв дээр нагац дүү *, түүний найз ** бид 4 шил архи хувааж уугаад, орой гэр лүүгээ харих гээд гарсан...** бид хоёр ********* байрны урд талын явган хүний замаар алхаж явж байхад 4 эрэгтэй хүн хажуугаар өнгөрөөд нэг эрэгтэй нь намайг мөрлөсөн, яаж яваад байгаа юм бэ гэх хэлэхээр нь би уурлаад чи өөрөө яаж яваад байгаа юм гэж хэлэхэд шууд нүүр рүү нэг удаа цохиход би газар унасан, ** ирээд тэр залууг холдуулж салгасан, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал/,
- гэрч**...2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хамаатны ах ***уулзахаар болсон, гэрт нь очсон архи уусан ба ** ах бид хоёр манай найзынд архи ууж байгаад харих гэхэд автобус зогссон байсан тул хамт алхсан....**** байрны хажууд буюу Цамбагарав дээр явж байхад нэг үл таних хүн ***рлөөд тэр хүнтэй *** хэрэлдээд маргалдсан ба ахыг мөрлөсөн хүн шууд *** ахын нүүр лүү нэг удаа цохисон чинь ***ах газар унасан, би салгаж холдуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт : ** биед уруулд язарсан шарх, чамархай цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
- шүүгдэгч***...2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр найз Пикиж буюу Бэхболаттой уулзаад юм ярьж сууж байгаад оройн 00 цагийн үед **** хорооны нутаг дэвсгэрт байрлах Вест гэх нэртэй шөнийн цэнгээний газар луу Пикиж болон манай нэг зүс таних ах бид гурав орсон...Бид нар архи уусан, явахаар болоод Саппоро үйлчилгээний төв рүү ** би ** болон нэрийг нь мэдэхгүй зүс таних ах бид дөрөв алхаж байсан. Тэр үед өөдөөс хоёр залуу ирж байсан ба түрүүлээд явж байсан залуу нь миний мөрийг мөрлөсөн ба бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед намайг мөрлөсөн намхан залуу миний өөдөөс элдэв янз болоод хэрэлдээд доромжлоод байхаар нь би уурлаад түүний нүүр лүү нь нэг удаа цохисон чинь тэр залуу газар унасан. Тухайн үед тэр залуутай хамт явж байсан залуу нь намайг ирж холдуулж салгасан ба надад цохиулсан залуугийн амнаас цус гарсан байхаар нь аятайхан байгаарай гэж хэлчихээд цаашаа явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2.Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектын шинж хангагдсан гэж үзнэ.
2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-61-62, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч *** хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирлын талаарх нотлох баримт гаргаагүй байх боловч хохирогч нь тус хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч ** нь 2012, 2019 онд эрүүгийн хариуцлага хүлээсэн байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-72, 37-53/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөрөнгө орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-34-36, 61, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь шүүхээс оргон зайлсны улмаас 2023.01.03-2022.01.16-ны өдрийг хүртэл 13 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч **** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Шүүгдэгч *** 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
** оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Тус хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Цагдан хоригдож буй ** нэн даруй суллаж, түүнд уг тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР