Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0542/Э |
Дугаар | 2023/ШЦТ/127 |
Огноо | 2023-01-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/127
2023 01 24 2023/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Э.Чанцалням
Шүүгдэгч **, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, аав, ээж, дүү нарын хамт ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****/регистрийн дугаар: *****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ** 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт ***** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ** 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ********хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
сарын 25-ны өдөр ***** нутаг дэвсгэрт иргэн **** нь бусдад зодуулсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- хохирогч**** ...Би 2022 оны 8 дугаар сарын 25-ны орой 19-20 цагийн орчим нутгийн дүү ***, түүний найз охин **** нарын хамт ****дүүргийн *** дугаар хороо, ****** давхар саарал өнгийн караоке бааранд орсон, пиво уугаад сууж байтал **** намайг өөрийн найз охин **** хардаад караоке баарны үүдэнд гарч ирээд миний найз охиноор оролддог хэн бэ гээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод авахад нь би газар унасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 9 дахь тал/,
- гэрч**** ... Би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр найз залуу *** болон түүний хуурай ах **** нарын хамт ***** ороод тэд хүний 6 шил пиво уусан, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, 22 цагийн орчим гараад гудамжинд явж байгаад хоорондоо маргалдаад **** заамдалцаж байгаад ****** ахыг унагаад нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон, цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
- шинжээчийн дүгнэлт : ******биед баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт, дух, уруулд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
- дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 29 дэх тал/,
- шүүгдэгч **гийн...******* нутаг дэвсгэрт байх караокед нутгийн ах *** болон найз охин **** нартай хамт пиво уусан ба согтоод юунаас болж маргаснаа санахгүй, *** ахыг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгч **гийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч Н.Намжилын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.
2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-35-36, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч **г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн байх /хх-7, 9, 39/ тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан, шүүхээс оргон зайлсан баримт авагдсан /хх-20, 23-28, 36, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **д 344 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүхээс оргон зайлсны улмаас шүүгдэгч 2023.01.11-ны өдрөөс 2022.01.24-ний өдрийн байдлаар 13 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялаас хасаж тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч **г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч **г 344 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
**д оногдуулсан 344 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **гийн цагдан хоригдсон 13 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцон 104 цагийг түүнд оногдуулсан 344 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар тогтоосугай.
5. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Цагдан хоригдож буй шүүгдэгч **г нэн даруй сулласугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР