Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

 

    2023         01          23                                    2023/ШЦТ/121

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч П.Эрдэнэбат,

Шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ***** холбогдох хэргийг эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.            

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ******* өдөр *** аймгийн ***суманд төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, ам бүл *, эхийн хамт ***дүүргийн * дугаар хоро **** тоотод оршин суух хаягтай, урьд : Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн  643 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 баривчлах ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дорноговь аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, *****************/регистрийн дугаар: ******/.  

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч ***** 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр **********иргэн ********байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч 250.000 төгрөгийн үнэ бүхий дөчийн бидон, 20.000 төгрөгийн үнэ бүхий шилтэй дарс, нэг бүр нь 80.000 төгрөгийн үнэ бүхий нийт 160.000 төгрөгийн үнэ бүхий Фил өвлийн улаан, цэнхэр өнгийн куртик, 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :  

                

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ***** 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр***3 дугаар хороо, *** тоотод байрлах иргэн *** байнга амьдрах гэрт нэвтэрч 430000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :   

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...*********  тоотод 2022 оны 8 сарын 28-ны өдөр гэрт хулгай орчихлоо гэх...тэмдэглэл, шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 -4 дэх тал/, 

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,  

            - хулгайлагдсан эд зүйлс хурааж авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-50-51/,

            - хохирогч **...Манай гэр ****тоот, би 2022 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 08 цагт ажил руугаа явсан, 2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн, хаалга онгорхой байсан...Гэрийн хааныг хугалсан байхыг хараад би 102 дугаарт дуудлага өгсөн...Гэрт ороход бүх тавилга хөдөлсөн...Гэрээс 40 литрийн бидон 1 ширхэг, бурхны тавиур дээр байсан дарс 1 ширхэг алдагдсан...Эд эд зүйлийг дахин бүртгэж үзэхэд манай нөхрийн өвлийн өмсдөг хөх өнгийн куртик 1 ширхэг, улаан өнгийн куртик 1 ширхэг тус тус алга болсон...40 литрийн төмөр бидон 250.000 төгрөг, 1 дарс 30.000 төгрөг, 2 ширхэг куртекээ 1 ширхэгийг нь 80.000 төгрөг, гэрийн хугарсан ханыг 700.000 төгрөг,  хаалганы цоож 25.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-22 дахь тал/,

            - гэрч ***...2022.08.27-ны өглөө 11 цагийн үед гэртээ унтаж байхад хөмсөг хочтой ***орж ирээд бид хоёр 1 шил хувааж уусан, удалгүй ***** гараад явсан. Намайг унтаж байх хооронд *** хойд талын байшингийн ард байдаг айлаас хулгай хийсэн юм байна лээ...Сургуулийн камерт *** хулгай хийж байгаа дүрс нь бичигдсэн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дахь тал/,

            - “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны үнэлгээ: 40 литрийн бидон 1 ширхэг 250.000 төгрөг, шилтэй дарс 20.000 төгрөг, Fila өвлийн куртик-хуучин, 2 ширхэг 160.000 төгрөг, 5 ханатай гэрийн цуулбар хана, хуучин-1 ширхэг 700.000 төгрөг, хаалганы цоож, хуучин-1 ширхэг 25.000 төгрөг нийт 1.155.000 төгрөг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, 

            - шүүгдэгч *****ын...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл...маршрутаа зааж, хашааны хаалгаар орж, хойд талд байх 5 ханатай Монгол гэрийг заан 2022.08.27-ны өдөр эндээс хулгай хийсэн, гэрийн хаяагаар орсон гэж заасан зэргийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.../хавтаст хэргийн 44-46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

            2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгч нь хүн байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогдсон байх тул хулгайлах гэмт хэргийн субьектив, объектив шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-87-88, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.   

Иймд шүүгдэгч *****ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид 430000 төгрөгийн шууд, 725000 төгрөгийн шууд бус нийт 1.155.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс 160.000 төгрөгийн эд зүйлс хүлээлгэн өгсөн /хх-39-40, 50-51/ байх тул 995.000 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч ***** нь урьд 1998, 2013, 2014, 2017, 2021 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-52, 55-72, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-75, 77, 79, 88, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *****ад 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч шүүхийн шатнаас оргон зайлсны улмаас цагдан хоригдсон ба 2023.01.11-ний өдрөөс 2023.01.23-ны өдрийг хүртэл нийт 12 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ял оруулан тооцно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч *****ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч *****ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ын цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *****аас 995.000 төгрөгийг гаргуулж, хохирогч ** олгосугай.  

6. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шүүгдэгч *****ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023.01.23-ны өдрөөс эхлэн тооцсугай.      

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР