Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1515

 

 

 

 

    2022         12          09                                 2022/ШЦТ/1515

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, 

Улсын яллагч Т.Мижиддорж,

Хохирогч П.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,

Шүүгдэгч ** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **  холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын *-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, нөхөр * хүүхдийн хамт ***дүүргийн ***хороо ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгү ** овогт ***/регистрийн дугааp *********/, 

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч ** нь 2021 оны 5 дугаар сарын 31-ээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогч **, ** нарт  * дүүргийн 3* дугаар хороо, *** тоот хашаа байшин, газрыг худалдаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь өв нээгдсэнээр шилжүүлнэ хэмээн итгүүлж 21.000.000 төгрөг авсан атлаа өөр бусдад худалдсан буюу  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан, мөн   

“** дүүргийн * дугаар хороо, ** тоот хашаа байшин, газрыг *** нарт худалдан 21.000.000 төгрөг авсан атлаа өв нээгдсэн үл  хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ** нарт шилжүүлэхгүйгээр  тус хашаа байшин, газрыг худалдана хэмээн зар байршуулан улмаар 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч ** хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 17.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :                

 

Шүүгдэгч ** нь 2021 оны 5 дугаар сарын 31-ээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч **, ** нарт ** дүүргийн * дугаар хороо, **** тоот хашаа байшин, газрыг худалдаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өв нээгдсэнээр шилжүүлнэ хэмээн  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн

“Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо,  *** тоот хашаа байшин, газрыг ** нарт худалдан 21.000.000 төгрөг авсан атлаа өв нээгдсэн үл  хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *** нарт шилжүүлэхгүйгээр   тус хашаа байшин, газрыг худалдана хэмээн зар байршуулан улмаар 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч ** хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :    

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...СХД-н 3 дугаар хороо, бага наран 17-2б тоот хашааг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн ***нь ** 21.000.000 төгрөгөөр худалдаж авсан боловч одоог хүртэл гэрчилгээгээ нэр дээр шилжүүлж өгөхгүй өөр хүнд зарсан...тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,  

- ** гомдол...Зээлийн барьцаанаас нь чөлөөлж улмаар нийт 21.000.000 төгрөгөөр 2021.06.11-ний өдөр худалдан авсан, тухайн үед ээж нь нас барсан гээд хашаа байшин, газраа 2021 оны 9 сард шилжүүлнэ гээд салцгаасан. Гэвч нэг ч ирээгүй, гэрчилгээгээ шилжүүлэхгүй байсан...Гэтэл 2022.04 сард 2 хүн “Ангарын хашааг худалдаж авсан, хашаа руугаа орьё гээд эхнэр рүү залгасан, ингээд нууцаар өөр хүнд зарсанг мэдсэн.../хх-6/,   

- хохирогч ** ан дүүргийн * дугаар хороо, бага наран ** тоотод эхнэр **, хүүхдийн хамт амьдардаг. Би хамар хашаа буюу ** дүүргийн * дугаар хороо, ** тоот хашаа байшин, газрыг 21 сая төгрөгөөр худалдаж авахаар ** гэдэг эмэгтэйтэй 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ярилцаж тохирсон. Тэгээд өөрийнхөө Хаан банкны ** данснаас уг хашаа байшин өрөнд байсан болохоор 5.147.000 төгрөгийн зээл хааж чөлөөлсөн. Банк бус санхүүгийн байгууллагын ** тоот Хаан банк данс руу мөнгө шилжүүлсэн, мөн өдрөө Б.Ангарын Хаан банкны ** тоот данс руу 3.783.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ** тоот данснаас шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ** Хаан банкны данс руу 70.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тэрний дараа 2021 оны 6 дугаар сарын 8-ны мөн дансаар 1.000.000 төгрөгийг ** Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд би зээл хөөцөлдөж байгаад үлдэгдэл болох 11.000.000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр** Хаан банкны данс руу шилжүүлсэн бөгөөд нийт 21.000.000 төгрөгийг бүрдүүлэх гэж өөрийнхөө Тоёота приус 41 маркийн ** улсын дугаартай автомашиныг зарсан, мөн банк бус санхүүгийн байгууллагаас хашаа байшингаа барьцаанд тавиад зээл авч бүрдүүлж өгсөн. Тухайн үед ** гэрчилгээгээ шилжүүлж авах гэхэд ээж нь 2020 оны 9 сард нас барсан байсан тул** дээр шилжих хүсэлт нь хүлээгдэж байсан. Би гэрчилгээг нь харахад *** гэсэн хоёр хүний нэр дээр байсан. Тэгээд ** нэр дээр шилжиж байгаад авна гэж ярьж тохирсон, 2021 оны 9 сард нэр шилжүүлж авахаар болсон. Тэгээд 9 сард ** холбоо барихад дандаа худлаа ярьж явсаар байгаад одоог хүрч байна...Би уг хашааг худалдаж авсан гээд дундуур нь байсан хашааг нураачихсан байсан. ** 2022 оны 4 сарын 8-ны өдөр ирээд хашаа байшингаа зарахаа болилоо гээд маргалдаад явсан байсан...Тэрнээс хойш хоёр хоногийн дараа эрэгтэй, эмэгтэй хоёр ирээд ** энэ хашаа байшинг 17 сая төгрөгөөр худалдаж авсан, бичиг баримтаа дүүрэгт нэр шилжүүлэх гээд өгчихсөн байгаа гэж эхнэрт хэлсэн байсан. Би ** мөнгө өгсөн гэсэн баталгаа болгож нотариатаар орсон, гомдолтой байна. Хашаа байшин худадан авч байгаа хүмүүс их сэжигтэй санагдаж байна, гаднаас нь хараад худалдаж авна гэхээр гайхаад байна, шалгаж байгаад, хүнтэй уулзаж худалдаж авахгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, 

- хохирогч ** хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан тэмдэглэл : Би  ** гэр бүл болоод 25 жил болж, Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, ** тоот хашаа байшинд амьдардаг. Нөхөр бид хоёр хажуу хашаа болох 7-2б тоотын хашаа байшинг ** гэдэг эмэгтэйтэй 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ярилцан худалдан авахаар болсон. Нөхөр өөрийнхөө Хаан банкны ** данснаас уг хашаа байшинг барьцаалсан банк бус санхүүгийн байгууллагын данс руу 5.147.000 төгрөгийн зээлийг хааж чөлөөлсөн. 2021 оны 5 дугаар сарын 31-ээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ** нийт 21.000.000 төгрөг шилжүүлсэн. **хашаа байшингийн гэрчилгээг шилжүүлэн авах гэсэн ч талийгаач ээжийнх нь нэр байсан учир шилжүүлж аваагүй байсан. 2022 оны 4 сард 21 сая төгрөгөөр худалдан авсан хашаа байшинг ** нь өөр хүнд зарсан учир цагдаагийн байгууллагад хандахаар болсон. Нөхөр ** одоогоор хөдөө орон нутагт том оврын машин барьдаг, олон сараар хөдөө явдаг учир мөрдөн шалгах ажиллагаанд оролцох боломжгүй учир миний бие оролцохоор болсон. Манай гэр бүл ** хэлцэл хийж, тохиролцсон, 21.000.000 төгрөг бол манай гэр бүлийн дундын өмч бөгөөд нөхрийн данснаас гарсан. ** гэх эмэгтэй уулзахгүй зугтааж, маш ихээр хохироож байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-125 дахь тал/  

- хохирогч ** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг : Манайх ** хөрш айл болж олон жил явсан. Дандаа худлаа хэлж, дандаа зугтаадаг байсан...Тухайн үед байшинд орох арга байхгүй, засвар хийх хэрэгтэй байсан тул байшингаа хараад л сууж байсан...Ээж нь нас барсны ойн дээр нь гэрчилгээг шилжүүлнэ гэж тохиролцсон байсан...Батжаргал 4 сард биднийг байхгүйд гаднаас нь үзүүлээд зарсан байсан...тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,    

- *** нарын бичсэн баталгааны баримт : Нийт 21 сая төгрөг авч, өгөлцсөн, үл хөдлөхийн гэрчилгээг хамтран өмчлөгч нас барсан өдрөөс хойш 1 жилийн дараа буюу 2021.09.29-өөс шилжүүлж өгөхийг батлах тухай /хх-70/,

- *** мөнгө шилжүүлсэн баримт, Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 7-13 дахь тал/,

- *****нарын өмчлөлийн газар, байшингийн бүртгэл, хөдөлгөөний баримт, үл хөдлөх хөрөнгийн өмчлөл өв залгамжлагчаар өөрчлөгдсөн өдөр 2022.03.30, *** шилжүүлэгдсэн өдөр 2022.04.13-ны өдөр /хх-92-94, 67/, 

- Үнэгүй.мн хашаа байшин зарна гэж бичигдсэн зар /хавтаст хэргийн 59 дэх тал/,

- 2022.04.12-ны өдрийн *** нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар /хавтаст хэргийн 54-55, 56-57 дахь тал/,

- *** гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг : 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би хашаа байшин сонирхоод үнэгүй.мн сайт дээр зар хартал ***** дүүргийн *** дугаар хороо *** тоот хашааг 25 сая төгрөгөөр худалдана гэсэн зарын даг*** дугаар луу залгахад нэг эрэгтэй хүн утсаа аваад 21 сая төгрөгт өгнө гэхлээр бэлэн 10 сая байгаа, үлдэгдлийг нь хашаа байшинг өмчилж авчихаад банкинд тавиад өгье гэхэд эхнэртэйгээ ярилцаад хэлье гэсэн. Маргааш өдөр нь дахиад зар харахад нөгөө 25 сая гэсэн зар 18 сая болсон байхаар нь дахиад нөгөө дугаар руу залгахад эмэгтэй авсан, хэр ярих юм гэхэд 17 сая төгрөгт өгнө гэхээр нь яагаад ийм хямдхан өгч байгаа юм, зураг байгаа юу гэсэн, хашаа байшинг нь очиж үзье гээд хоёр талаасаа уулзахаар болсон. Тэгээд нөхрийн хамт уг хашааны үүдэн дээр очоод нөгөө зарна гэсэн хүн рүү залгахад би очиж чадахгүй боллоо, та наанаасаа үзээд авах гэвэл эргээд холбоо бариарай гэж хэлсэн. Уг хашаанд орох гэтэл хаалга үүд нь цоожтой, голын хамар хашаа нь байхгүй байхаар нь урд айлын хаалгыг нүдэхэд хүн гарч ирээгүй, дахин нөгөө эмэгтэй рүү залгахад наад айлын нэг хүн байдаг, хөдөө явчихсан гэж хэлсэн...Тэгээд нөхөр бид хоёр хашааг авахаар болоод...******** гэдэг эмэгтэйтэй ** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт төв дотор байдаг нотариатын газар уулзаад худалдах, худалдан авах гэрээ хийгээд ээж *** Хаан банкн *** тоот данснаа *** Хаан банкны *** тоот данс руу 15.000.000 төгрөг, үлдэх 2.000.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төв нэр шилжүүлэх хүсэлтээ өгсөн. Тэгтэл ** дүүргийн * дугаар хороо, ** тоотод оршин суух ** гэдэг хүн эхнэрийнхээ хамт энэ хашаа байшин ** худалдаж гээд оруулахгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 28 дахь тал/,   

- ** яллагдагч, шүүгдэгчээр өгсөн...Миний бие ээжээс өвлөж ирсэн *** дүүргийн * дугаар хороо, ** хашаа байшинг 2 хүнд давхардуулж зарж борлуулсандаа харамсаж байна.../хх-84/, Бүгд миний буруу.** нийт 21.000.000 төгрөг авсан, ** хөрш зэргэлдээ айл байсан, ** ахад зарахаас өмнө манай хашаа байшин банк бус санхүүгийн байгууллагад байсан...17.000.000 төгрөгийг хохирогч ** авсан, ** өгөөгүй тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн “залилах” гэмт хэргийн субьектив болон обьектив шинж бүрэн хангагдсан.   

2.2.1. Шүүгдэгч ** нь гэм буруугийн санаатай хэлбэр, шунахай сэдэлт зорилгын хүрээнд хохирогч нарыг хуурах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах зэрэг аргаар залилах гэмт үйлдлүүд хийж, хохирогч нараас нийт 38.000.000 төгрөг авсан болох нь эргэлзээгүй бөгөөд хангалттай тогтоогдсон.     

Тодруулбал, шүүгдэгч** нь анх хохирогч *, * нарт анх 2021 оны 6 сард **дүүргийн *дугаар хороо, ***тоот хашаа байшин, газрыг худалдаж, гэрчилгээг нь өв залгамжлалаар өмчлөл өөрчлөгдсөн үеэс шилжүүлнэ хэмээн итгүүлж 21.000.000 төгрөг авсан атлаа 2022 оны 4 сард өөр бусдад давхардуулан 17.000.000 төгрөгөөр зарсан буюу өмнөх залилах гэмтэл үйлдэл буюу бодит байдлыг нуун дарагдуулж, хуурах аргаар хохирогч **** төөрөгдөлд оруулан залилсан болох нь нэгэн зэрэг тогтоогдсон байх тул шүүгдэгчийн залилах гэмт үйлдлүүд тус бүр залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.   

2.2.2. Шүүгдэгч **нь хохирогч нартай хэлцэл хийхдээ Иргэний хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг ноцтой зөрчиж буюу хуурч, бодит байдлыг нуун дарагдуулах, төөрөгдүүлэх, дүр үзүүлэх зэрэг гэмт сэдэлт, зорилготой үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон байх тул анхлан залилах гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хамгийн сүүлчийн хохирогч Ж.Батжаргалд шилжүүлсэн байх нь шүүгдэгчийн залилах гэмт үйлдлүүдийг зөвтгөн цагаатгах үндэслэл болохгүй.      

Залилах гэмт хэргийн хувьд тухайн хэлцэл, гэрээ хийх үед хохирогч нар тийнхүү бусдад залилуулж, мэхлэгдэж байгаагаа мэдэх боломж байдаггүй, учир нь тухайн шүүгдэгч бусдын эд хөрөнгийг залилах хууль бус үйлдлээ элдэв аргаар халхавчлан, хууль ёсны мэтээр итгүүлж улмаар анх бусдыг залилсан үйлдлээ нуун дарагдуулах, төөрөгдүүлэх, хуурах зэрэг аргаар дахин давтан өөр бусдыг залилсан гэмт үйлдлүүд үргэлжлэн хийгдсэн байдаг онцлог шинжтэй бөгөөд тус онцлог шинжүүд нь хохирогч нарыг удаа дараалан залилсан шүүгдэгчийн гэмт үйлдлүүдэд бүрэн илэрсэн.    

Тухайлбал, хохирогч *** нар худалдан авах хэлцлийн дагуу анх тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлж улмаар нийт 21.000.000 төгрөгийг ** төлсөн үеэс буюу 2021.05.31-ний өдрөөс эхлэн тухайн гэрчилгээ бүхий хашаа байшин, газрыг өөрсдийн эзэмшил, мэдэлдээ бүрэн оруулсан, харин тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өв нээгдмэгц шилжүүлнэ хэмжээн ** итгүүлсэн байх боловч ** тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөл өв нээгдэх журмын дагуу 2022.03.30-ны өдөр өөрт нь шилжигдсэн байсаар атал хохирогч ** нарт өмчлөлийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ ноцтой зөрчсөн нь залилах гэмт хэргийн шинжийг хангаснаас гадна тус залилах гэмт хэрэг үйлдсэнээ тийнхүү нуун дарагдуулж, халхавчлах, хуурах аргаар давхардуулан** зарсан гэмт үйлдэл нь нэгэн зэрэг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Учир нь залилах гэмт хэрэг үйлдэх замаар буюу үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулж, халхавчлах аргаар дахин давтан гэмт үйлдэл хийж бусдыг залилан шунахай сэдэлт зорилгоо гүйцэлдүүлсэн аливаа гэмт үйлдлийг ямар ч тохиолдолд  иргэний зөрчил гэж үзэх үндэслэлгүй.          

2.3. Шүүгдэгчийн үйлдсэн залилах 2 удаагийн гэмт үйлдлүүд нь ;   

- залилах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох “бага хэмжээнээс 50.000.000 төгрөг хүртэлх“ байх шинжийг тус тус хангасан, түүнчлэн   

- нэг төрлийн буюу залилах гэмт хэргийг давтан үйлдснийг тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй,  

- тухайн залилах гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял шийтгэл оногдуулах зохицуулалтгүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн залилах 2 удаагийн гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцож буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг зөв гэж үзэв.       

2.4. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй.          

Шүүгдэгч ** мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэг авахад түүнд хуулиар олгогдсон эрхийг танилцуулж, тайлбарласан байх ба /хх-82-85, шүүх хуралдааны тэмдэглэл/ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.       

Иймд шүүгдэгч ** залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

  1. Хохирол, хор уршиг

 

3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар : Залилах гэмт хэргийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, харин залилах гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. 

Шүүгдэгч ** үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогx ****** нарт 21.000.000 төгрөгийн, ** 17.000.000 төгрөгийн хохирол учирсанаас гадна хохирогч *** нар ** тухайн хашаа байшин, газрыг худалдан авахын тулд 2021.06.02-ны өдөр “** энд ББСБ”-аас 13.000.000 төгрөгийн зээл авч, улмаар ** 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлох баримтын эх сурвалжтай байх тул /хх-7, 8-13, 17-18, 70, 124-125/ тус зээлийн хүүнд төлсөн 4.490.968 төгрөгийг хор уршигт тооцох үндэслэлтэй байна.    

Иймд шүүгдэгч*** нийт 42.490.968 төгрөгийг гаргуулж, хохирогч *** нарт 25.490.968 төгрөг, хохирогч ***  17.000.000 төгрөгийг тус тус олгуулах, мөн хохирогч нар тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй нь үлдээх нь зүйтэй байна.    

3.2. Харин шүүгдэгч ** залилах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бөгөөд Ж.Батжаргалд шилжүүлэгдсэн гэх 340 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлий *** дугаартай гэрчилгээ, мөн үл хөдлөх хувийн сууц зориулалттай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлий *** дугаартай гэрчилгээг /хх-62-64/ тус тус хүчингүй болгож, хохирогч нарт учирсан нийт хохирлыг барагдуулахад зарцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх дараах үндэслэлтэй гэж үзэв. Үүнд :      

3.2.1. Шүүгдэгч нь “иргэний залилах зөрчил” биш харин “эрүүгийн залилах гэмт хэрэг” үйлдсэн буюу анхнаасаа хохирогч нартай хэлцэл хийхдээ Иргэний хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг ноцтой зөрчиж, хуурч, итгэлийг эвдэх, бодит байдлыг нуун дарагдуулах, төөрөгдүүлэх, дүр үзүүлэх зэрэг гэмт сэдэлт, зорилготой гэмт үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон тухайн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтад заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгч ба хохирогч нарын хооронд хийгдсэн хэлцлүүд бүхэлдээ хууль бус, хүчин төгөлдөр бус байх тул шүүгдэгчийн үйлдлийн гэмт хэргийн улмаас шилжүүлэгдсэн зүйлс харилцан буцаагдаж, гэм буруутай этгээд хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийг төлөх үүрэг, үр дагавар үүссэн байна.    

Харин шүүгдэгч ** залилах гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдсоноор  бусдад учруулсан хохирол, хор уршгийг төлөх үүрэгтэй учраас залилах гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан гэрчилгээ бүхий тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг гагцхүү хохиролд тооцуулахаар эрх бүхий буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх үндэслэлтэй, харин шүүгдэгчид буцаан олгох үндэслэлгүй болно.          

3.2.2. Залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэхэд иргэд хоорондын иргэний хэрэг, маргаан бүхий харилцаанд хүчин төгөлдөр үйлчлэх Иргэний хуульд дахь хэлцэл, гэрээний талуудын эрх, үүрэг, эзэмшил, өмчлөл зэрэг иргэний эрх зүйн харилцааг тусгайлан зохицуулсан зарим зохицуулалтыг Эрүүгийн хуультай нэгэн зэрэг буюу төсөөтэй хэрэглэх боломжгүй.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар : Залилах гэмт хэргийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, харин залилах гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго байдаг.

Залилах гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрх нь нэгэн адил зөрчигдсөн байх тул залилах гэмт хэрэг үйлдэгдэхэд ашиглагдсан гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хохирогч нарын хэн аль нь өмчлөх тухайд маргаан үүссэн тухайн тохиолдолд нэг нь нөгөөгөөсөө илүү буюу давуу эрхтэй гэж үзэх бодит үндэслэлгүй, харин зөрчигдсөн эрхээ хамгаалах, хамгаалуулах тэгш эрхтэй гэж үзнэ.

Тодруулбал, залилах гэмт хэргийн хохирогч нарын хувьд шүүгдэгчид залилуулж байгаагаа урьдчилан ухамсарлах боломжгүйгээр нэгэн адил хохирсон буюу эрх нь зөрчигдсөн байх тул хэн аль нь илүү эрхгүй буюу зөрчигдсөн эрхийг нь тэгш хамгаалуулах, хамгаалах үндэслэлтэй.  

3.2.3. Хохирогч ****  нар анхлан тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлж улмаар нийт 21.000.000 төгрөгийг ** төлсөн 2021.05.31-ний өдрөөс эхлэн тухайн гэрчилгээ бүхий хашаа байшин, газрыг өөрсдийн эзэмшил, мэдэлдээ бүрэн оруулсан байх ба гэрчилгээг шилжүүлж аваагүй нь ** ээж нас барсан шалтгааны улмаас тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөл өвийн журмаар ** шилжээгүйтэй холбоотой байсан нь тогтоогдсон, энд тус хохирогч нарыг шууд буруутгах боломжгүй. 

Нотлох баримт : - хохирогч **...Зээлийн барьцаанаас нь чөлөөлж улмаар нийт 21.000.000 төгрөгөөр 2021.06.11-ний өдөр худалдан авсан, тухайн үед ээж нь нас барсан гээд хашаа байшин, газраа 2021 оны 9 сард шилжүүлнэ гээд салцгаасан...гэвч нэг ч ирээгүй, гэрчилгээгээ шилжүүлэхгүй байсан...Гэтэл 2022.04 сард 2 хүн “** хашааг худалдаж авсан, хашаа руугаа орьё гээд эхнэр рүү залгасан, ингээд нууцаар өөр хүнд зарсанг мэдсэн.../хх-6/...Тухайн үед гэрчилгээг харахад *** гэсэн 2 хүний нэр дээр байсан, * гэрчилгээгээ шилжүүлж авах гэхэд ээж нь нас барсан, ** дээр нэр шилжих хүсэлт хүлээгдэж байсан...Би хашаа байшин худалдаж аваад дундуур нь байсан хашааг нураачихсан байсан...Хашаа байшин худадан авч байгаа хүмүүс их сэжигтэй санагдаж байна, гаднаас нь хараад худалдаж авна гэхээр гайхаад байна, шалгаж байгаад, хүнтэй уулзаж худалдаж авахгүй...гэх мэдүүлэг /хх-18/, 

- хохирогч ** : Манайх ** хөрш айл болж олон жил явсан. Дандаа худлаа хэлж, дандаа зугтаадаг байсан...Тухайн үед байшинд орох арга байхгүй, засвар хийх хэрэгтэй байсан тул байшингаа хараад л сууж байсан...Ээж нь нас барсны ойн дээр нь гэрчилгээг шилжүүлнэ гэж тохиролцсон байсан.. ** 4 сард биднийг байхгүйд гаднаас нь үзүүлээд зарсан байсан...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

- **гэрч, хохирогчоор өгсөн...2022.04.11-ний өдөр зарын сайт харахад тухайн хашааг 25 сая төгрөгөөр зарна гэсэн байхлаар залгахад 21 сая төгрөгт өгнө гэсэн...Маргааш нь дахин зар харахад 18 сая төгрөг болсон байхаар дахиад залгаад хэр ярих юм гэхэд 17 саяд өгнө гэхээр нь яагаад ийм хямдхан өгч байгаа юм...очиж үзий гээд нөхрийн хамт уг хашааны үүдэн дээр очоод зарна гэсэн эмэгтэй рүү залгахад би очиж чадахгүй, наанаасаа үзээд авах гэвэл холбоо бариарай гэсэн. Уг хашаанд орох гэтэл хаалга үүд нь цоожтой, голын хамар хашаа нь байхгүй байсан, урд айлынх нь хаалгыг нүдэхэд хүн гарч ирээгүй, нохойтой байсан...Тэр өдрөө шууд худалдан авахаар болж, мөнгөө шилжүүлсэн.../хх-20, 28/ гэх мэдүүлэг,  

- Үл хөдлөх хөрөнгийн өмчлөл өв залгамжлагчаар өөрчлөгдсөн өдөр 2022.03.30, ** шилжүүлэгдсэн өдөр 2022.04.13-ны өдөр /хх-93/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч *** нар тус залилах гэмт хэрэгт ашиглагдсан гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж ашиглах, хамгаалах эрхээ бүрэн эдэлж байсан эрх бүхий этгээд байх буюу дундын тусгаарлах хашааг нь буулган тухайн нэгдэж нийлсэн нийт хашаа байшин, эд зүйлд эзэмшлээ хууль ёсны дагуу бүрэн тогтоосон байсан, харин хохирогч ** хувьд тус хямдхан зарагдах хашаа байшин бусад хөрш айлаас  тусгаарлагдсан хашаагүйгээр нэгдэн нийлж, бүхэлдээ тусгайлан хамгаалагдсан, цоож бэхэлгээтэй бөгөөд тус хашаан дахь айлын эзэмшил, хамгаалалтад орчихсон байгааг бодитой харж мэдсэн буюу тус хямд зарагдах байшин ** бус гуравдагч этгээд, тус нийлж нэгдсэн хашаан дахь айлын эзэмшлийнх байж болохыг энгийн ухамсрын түвшин, харагдах байдлын хувьд илэрхий мэдсэн байх бодит нөхцөл, боломж үгүйгэгдээгүй байх тул хохирогч Ж.Батжаргал тухайн үл хөдлөх хөрөнгөд эзэмшил, өмчлөл тогтоох давуу эрхгүй болохыг тодотгон дурдах нь зүйтэй.       

Тодруулбал, хохирогч ** тухайн хямд зарагдах байшин нь бусад хөрш гэх айлаас тусгаарлагдаагүй буюу нэгдэн нийлсэн улмаар тус хашаанд дахь айл буюу гуравдагч этгээдийн эзэмшил, хамгаалалтад орсон байгааг бодитой харж мэдсэн буюу илэрхий  харагдаж, ойлгогдохуйц байхад тухайн байшин дотор орж үзэх болон бусад зайлшгүй тодруулах бодит шаардлага, боломжийг үл хэрэгсэж зөвхөн гадна талаас нь хармагцаа “хямдхан үнэ” амалсан шүүгдэгчийн гэмт санаа, үйлдэлд хууртагдан тэр даруйд мөнгөө шилжүүлсэн байх тул өмнөх хууль ёсны эзэмшигч болох хохирогч ****нараас илүү эрхтэй гэж үзэх үндэслэлгүй хэмээн ойлгоно.           

3.2.4. Зах зээлийн бодит үнэлгээ хийгдээгүй байх тул тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг 21.000.000 төгрөг эсхүл 17.000.000 төгрөг гэж таамаглах, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч нарт учирсан хохиролд шууд оруулан тооцох боломжгүй гэж үзнэ.   

Иймд *** овогт***8 нэр дээр шилжүүлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, **тоот хаягт байршилтай 340 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээ, мөн үл хөдлөх 41 м.кв, хувийн сууц зориулалттай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлий ******** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж, тухайн үл хөдлөх газар, хувийн сууц зориулалттай байшинг гагцхүү хохирогч***, **,** нарт учирсан хохирлыг барагдуулахад зарцуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох үндэслэлтэй байна.        

Хэрэв хохирогч нар тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханш ба өөрсдийн хохирол хоорондын зөрүүний хүрээнд харилцан тохиролцож, эвлэрсэн тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийг хэн аль нэгнийхээ өмчлөлд шилжүүлэх эсэх асуудлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.       

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч ** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, нөхөр, 2017, 2019, 2022 онуудад төрсөн бага насны 3 хүүхэдтэй, хамгийн бага нь 3 нас хүрээгүй, мөн 5 настай төрсөн дүүгээ асардаг гэх  болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-32, 84, 87, 89, 97, 99, 101, 103, 105-106, 128-131, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 3 хүртэлх бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ангарт 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 4, 7.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус зааснаар тус шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд *** зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ. 

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч ** залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч ** оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.             

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 7.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч ** зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх буюу хорих ял эдлэхээс чөлөөлөгдөхгүй болохгүй сануулсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** нийт 42.490.968 төгрөг гаргуулж, хохирогч *** нарт 25.490.968 төгрөг, хохирогч**** 17.000.000 төгрөг тус тус олгосугай.

8. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч **** нар тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

9. Шүүгдэгч *** нэр дээр шилжүүлэгдсэн ** дүүргийн* дугаар хороо, ** тоот хаягт байршилтай 340 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн** дугаар гэрчилгээ, мөн үл хөдлөх 41 м.кв, хувийн сууц зориулалттай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж, тухайн үл хөдлөх газар, хувийн сууц зориулалттай байшинг гагцхүү хохирогч *, *, * нарт учирсан хохирлыг барагдуулахад зарцуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.     

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч ** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.ГАНБААТАР