Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Б.Төрболд, З.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Иргэдийн төлөөлөгч *******

Шинжээч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн, *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2222000000167 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1985 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг “ ” гэх газарт оршин суух, сумын сайн малчин шагналтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт гийн РД://.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг “ ” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13-14 цагийн орчимд өөрийн гэртээ /монгол гэр/ иргэн Т.г биеэ хамгаалж чадахгүй согтсон байхад нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 09 дүгээр сарын 30-ны өглөө эрт ******* сумаас Дундговь аймагт ирж 3 хонь борлуулчихаад г аваад буцаж явсан. Аймагт байхад талийгаач, хоёр 1 нэг шил архи хувааж уусан. Гэр рүү явах замдаа гурвуулаа 1 шил архи хувааж уусан. Адуугаа авах гээд мотоциклтой явах гэтэл талийгаач би мотоциклтой сум орж архи ууна гэсэн. Би адуугаа харлаа гэтэл мотоциклтой явна гэсэн. Талийгаач зүүн орон дээр босч суугаад байсан. Би зурагт үзээд сууж байсан. Би чамайг ална гээд хутга гаргаж ирэхээр нь дарж орон дээр унагаачихаад адуундаа  яваад орой иртэл нас барсан байсан” гэв.

           - Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өөрийгөө хамгаалах явдал нь золгүй байдалд хүргэсэн. Миний хувьд гэм буруугүй гэж үзэж байна” гэв.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Баруун хараа суманд явж байтал утас дуугарсан. Талийгаачийн биеийн байдал муу байна. Урагшаа явах уу гэсэн. Шөнийн 3 цагийн үед ирсэн. Тэгээд ирээд биеийн байдал нь ойлгомжтой болсныг мэдээд сумын цагдаа төлөөлөөгч 2 руу залгаад утсаа авахгүй байхаар нь очиж авч ирсэн. Цагдаа эмч авч явъя гээд эмчийг гэрээс нь авсан. Эмч үзлэг хийгээд гарч ирэхэд нь асуухад архины хордлогоор өвдсөн юм шиг байна гэсэн. Цагдаад ийм байна гэж хэлэхэд архи дарс уудаг талаар мэддэг байсан. За одоо та нарын хувьд ямар байна гэхээр нь бидний хувьд гомдол санал байхгүй гэхэд аймгийнхаа цагдаагийн хэлтэс рүү яриад ар гэрийнх нь хүмүүс нь өргөдлөө бичээд гарын үсгээ зураад өгчих гэсэн. Тэгээд өргөдлөө бичээд гарын үсгээ зураад өгсөн. Том эгч рүү залгаад алтан хайрцгийг нь нээлгүүлсэн. Гэтэл төлөөлөгч суман дээр таараад аймгаас бүрэлдэхүүн гарсан. Шинжилгээ хийнэ гэсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр ярих зүйлгүй.” гэв.

-Гэрч  М.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дундговь аймгийн төвд түрүүлж ирээд 2 хонож байсан юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* сумаас талийгаач болон түүний дүү нар ирээд бид нар 3 хонь зарчихаад буцаад 10 цагийн үед явсан. Замдаа 0.5 литрийн “Хараа” архийг 3 гурвуулаа хувааж уусан. Тэгээд цааш явж байгаад Луус өнгөрөөд дахиад 0.5 литрийн “Хараа” архийг гурвуулаа хувааж уусан. Машин дотор бид гурав л явсан, өөр хүн байгаагүй. намайг аймаг дээр байхад гүү мал уях гээд байна. Миний хөл, гар мотоциклоос ойчоод эвгүй болчихсон хэд хоног байгаад өгөөч гэсэн. Би 1 сарын өмнө гэрт нь очиж байсан юм. Тэгээд 1 сар орчим гийн гэрт талийгаач, , Баатабавуугийн эхнэр, хүүхдийн хамт байсан. гийн эхнэр хүүхэд нь Улаанбаатар хот руу явчихсан байсан. 2022 оны 09 сарын 30-ны өдөр 13-14 цагийн үед гийн гэрт очсон. Гэрт очсон хойно талийгаач сум явж архи авч ууна мотоциклтой юм уу, машинтай явна гээд руу уурлаад, машин тэргээ харамлаад байгаа юм уу, та 2 явахгүй бол би явна гээд агсраад байсан. Тэр 2 хоорондоо зөрчилдөөд талийгаач гэрийн зүүн хойд талд газар сууж байсан. орон дээр сууж байсан. Тэгээд хоорондоо муудалцаад гэрийнхээ зүүн хойд хэсэгт зүүн хойш харсан байдалтай талийгаачийг зүүн талаар нь газарт бараг дээшээ харуулчихсан, талийгаачийн баруун талд нь баруун хөлөө нугалаад суучихсан, цээж хавьд нь дарсан. Тэгэхээр нь би гийн араас нь татаад боль гэж хэлсэн чинь намайг цаашаа бай гэж хэлсэн. Би 2-3 удаа араас нь татсан. Тэгээд талийгаачийн дээрээс дарж байснаа болохоо байлаа гэж хэлсэн. намайг дагаж гараад гар утсаараа Улаанбаатар хотод байдаг ах, эгч нар руугаа архи уугаад янз бүрийн аашлаад агсам тавиад бие нь эвгүй болчихлоо гэж хэлсэн. Цаанаас нь бид нарыг очтол хөдөлгөж болохгүй шүү гэж хэлж байх шиг байсан. бид 2 гэрт орж гараад л байж байсан. Талийгаач гэрийн зүүн хойд хэсэгт толгой нь хойшоо харсан байдалтай, биеийн зүүн талаар газарт зүүн тийш харсан байдалтай байсан. 2022 оны 10 дугаар сарын 01-ний шөнийн 03 цагийн үед ах, дүү нар нь ирсэн. Ирсэн хүмүүстэй хамт талийгаачийг гэрийн зүүн орон дээр гаргасан. Тэгээд цагдаа эмнэлэг дуудахаар явсан. Сумын цагдаа, эмч нарыг авч ирж үзүүлээд буцааж хүргэж өгсөн. Тэр хооронд бид нар гэр доторх зүйлсийг гаргаад талийгаачийг гэрийн голд байрлуулаад хаалгыг нь уясан. Өглөө 8 цагийн үед сумын цагдаа, төлөөлөгч хоёр ирсэн. Төлөөлөгч зөөврийн сууц дотор орж ирээд аймгийн төвөөс бүрэлдэхүүн гарсан гэж хэлсэн. Төлөөлөгч цагдаа 2 ирснээс хойш 30-40 минутын дараа бид 2 мотоциклтой ус руу явсан. одоо яах вэ? гээд байхаар нь би аймгаас задлан хийх группийн хүмүүс наашаа гарсан гэсэн. Одоо бүх юм чинь гараад ирнэ, нуугаад хэрэггүй байх гэж хэлсэн чинь тамхи татаад нүднээс нь нулимс гараад байсан. Тэгээд усан дээгүүр ороод адуугаа харчихаад буцаад гэр рүүгээ очсон. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13-14 цагийн үед талийгаачийн цээж хэсэг дээр дараад байх шиг байсан. Яг хаана дарсан гэдгийг мэдэхгүй. Би яг юугаар дарсан гэдгийг нь мэдэхгүй байна. гийн араас нь боль гээд татсан чинь намайг цаашаа бай гээд байсан. Би дээлний бүсээр л дарчих шиг боллоо гэж бодсон. Талийгаач д даруулсныхаа дараа ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй, зүүн талаараа газарт зүүн харсан байдалтай үлдсэн. Тэгээд шөнө ар гэрийнхэн нь иртэл тийм байдалтай байсан. болохоор надад хотынхон иртэл хараад байж байя, битгий хөдөлгөөрэй гэж байна гэж хэлсэн. Би талийгаачийг тэр үед нас барчихлаа гэдгийг хараад ойлгосон. Би гэрээс гарч орохын хувьд гарч орж байсан. Би гэрийн баруун хойд талд зурагт хараад сууж байтал тэр 2 хоорондоо муудалцаад маргалдаад байсан. Зодолдож цохилцсон зүйл байхгүй. Талийгаач гийн гар руу гараараа түлхэж байгаа харагдсан. Цохисон юм бол байхгүй. Талийгаач гийн 2 тооны адууг хямдхан /600.000 гаран төгрөгөөр/ 10 хоногийн өмнө зарчихсан юм. Тэрнээс болоод хоорондоо зөрчилдөөд л байсан. Талийгаач архи уучихаараа малыг чинь зарна гээд байдаг байсан. Архи уусан үедээ бага малаас ганц, нэгийг хэлэхгүй аваад зарчихдаг байсан юм. Малаасаа болоод маргалдаад байдаг байсан. Тэр өдөр талийгаач согтуу машин, мотоцикл унаж сумын төв рүү явах гээд байхаар нь явуулахгүй гээд хориглоод хоорондоо зөрчилдөөд байсан. Тэгж байгаад ийм зүйл болчихсон. Талийгаачийн дээрээс 1 минут гаран дарсан, би гийн араас нь татаад дийлэхгүй байсан. Намайг цаашаа байж бай гээд зүүн гараараа түлхээд баруун гараараа талийгаачийг дараад байсан. Бид хоёр ар гэрийнхэн нь иртэл нэг их юм яриагүй. Би талийгаач руу ойртоогүй байж байгаад шөнө орон дээр гаргах үед нь өргөлцсөн. Талийгаач архи уугаагүй үедээ ааш зүгээр, архи уусан үедээ агсам тавих гээд янз бүрээр аашлаад байдаг. Архи байвал уугаад байдаг хүн байсан. гийн хувьд гэр орныхоо ажил төрлийг хийгээд, архи уусан үедээ илүү дутуу ааш гаргаад байдаггүй. Гайгүй зан ааштай. Манай төрсөн эрэгтэй дүү талийгаачийн дүүтэй суусан юм. Би хамаатан садны харилцаа байхгүй, худ ургийн талаар холбоотой. Талийгаач аймгийн төвөөс унаанд суухдаа нэлээд халамцуу байсан. Гэрт очих үед нэлээд согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

            -Гэрч М.гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Талийгаач саарал өнгийн нимгэн биш, зузаан  ч биш дээлтэй, улаан шаргал өнгийн ноосон цамц, шар өнгийн бүстэй, дуран зүүсэн, бүс нь бүслээтэй бараан цэнхэр өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай байсан. хар өнгийн түрийтэй гуталтай, цагаан цэнхэр өнгийн дээлтэй, дээгүүр нь өмссөн хувцас өмдийг нь санахгүй байна. баруун гараараа талийгаачийн цээжний зүүн талд дарчихсан, зүүн талын гараараа намайг цаашаа бай гээд түлхээд байсан. Талийгаач газарт дээшээ хараад хэвтсэн. Аль гар гэдгийг нь мэдэхгүй байна. гийн гар руу түлхэж байгаа харагдсан. Би тэгээд шууд гэрээс гарч яваад гэрийн баруун хойд талд байдаг вагончиг дотор ороод хүйтэн юм уугаад буцаад гэрт орж ирэхэд талийгаач халз дээшээ биш хажуу тийшээ, толгой нь хойшоо харсан байдалтай байсан. Бас тэр үед талийгаачийн баруун талын хөлөөс дээхэн талд эвхээстэй, хүрэн иштэй жижгэвтэр хутга байж байсан. энэ үед гэрийн зүүн орны наад талд зогсож байсан. Тэгээд малаа харж ирье гээд бид 2 мотоциклтой гарсан. Тухайн үед талийгаачийг ганцаар нь үлдээх юм бол байж байгаад унтаад өгөх байх гэж бодоод явсан. Тэгээд малд яваад 20-30 минутын дараа ирсэн чинь талийгаач гэрээс гарахад байсан байрлалдаа хэвтэж байсан болохоор болохоо байсан байна гээд утсаар хүнтэй ярьсан. Би дөнгөж вагончиг орж хүйтэн юм уучихаад л буцаад гэрт орж ирсэн. Удсан юм байхгүй, хэр удаан гэдгийг мэдэхгүй алхаж очоод юм уучихаад эргэж ирсэн. Тухайн үед талийгаач болон хоёрын хажууд олс дээсний юм огт харагдаагүй. Тэр хүрэн иштэй хутга 2022 оны 09 сарын 30-ны өдөр аймаг дээр мал хийхэд талийгаачид байсан. Мал хийхэд би тэр хутгаар хийсэн юм. Малаа хийчихээд талийгаачид буцаагаад тухайн үед нь өгсөн. Тэр хутгыг талийгаач өөртөө байнга авч явдаг байсан юм. Яагаад тэр хутга талийгаачийн хажууд хэвтэж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Талийгаач хоёрыг тухайн өдрөөс өмнө хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан талаар санахгүй байна. Талийгаач согтохоороо агсам тавиад байдаг байсан. талийгаач хоёрыг гэрт маргалдах үед болон дараа нь ч талийгаачийн дээлний бүс тайлагдаагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36/

            -Гэрч М.гийн мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа өгсөн: “Талийгаач хутгыг биедээ байнга авч явдаг байсан. Дурангийн хажууд байдаг хутга хийдэг савандаа авч явдаг. Заримдаа халаасандаа аваад явдаг байсан. Тэр өдөр талийгаач гийн өөдөөс хутгаа бариад дайрч байхыг хараагүй. Би гарч ороод телевиз үзээд байсан. Харин тэр хутгыг талийгаачийн хажууд хэвтэж байхыг харсан. Хутга талийгаачийн хажууд байсныг л харснаас хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Уг нь тэр хавьд хутга байхгүй л байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 170/

-Гэрч Т.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ гар утсаар 2022 оны 09 сарын 30-ны өдөр бие нь муу байна гэж хэлсэн. Тэгээд дүү Баяраа, Баяраагийн нөхөр Бүрнээбаатар нарын хамт Дундговь аймагт ирсэн. Ирээд гэрт нь ороход зүүн орон дээр талийгаач нас барсан байдалтай талийгаачийн дээгүүр даавуу бүтээчихсэн байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудахаар манай дүү Баяраа нөхөр Бүрнээбаатарын хамт сумын төв рүү явсан. Эмч, цагдаа 2 ирж үзээд явсан. Явсных нь дараа би талийгаачийн хувцсыг тайлсан. Бүтээлгийг нь аваагүй тайлсан, тэгээд толгой дээгүүр нь хадаг тавьсан. Гэр доторх юмнуудыг тэнд байсан эрэгтэйчүүд гаргаад, талийгаачийг гэрийн гол хэсэгт орон дээр байрлуулж, тавьсан. Хувцсыг нь баруун урд хэсэгт нь тавьсан. Талийгаачийн биед гэмтэл, шарх байгаа эсэхийг анзаараагүй хадаг тавьсан юм. Бүтээлгийг нь сөхөж үзээгүй. Талийгаач бие өвдөөд байна гээд архи уугаад байдаг юм. 10 гаран жил архи ууж байгаа. Архи уусан үедээ муухай зан ааштай хүн байгаа юм. Дүү тай хамт байдаг. миний хамгийн бага дүү байгаа юм. Дөлгөөн зантай, олонтойгоо гайгүй хүүхэд байгаа юм. Эхнэр хүүхдийнхээ хамт байдаг, энэ жил эхнэртэйгээ хамт амьдарч эхэлсэн юм. Би талийгаачийг ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг сонсож мэдсэн зүйл байхгүй. Талийгаачийн бие өвдөөд байна л гэж сонсож байсан. 09 сарын дундуур талийгаачийн бие нь өвдөөд байна гэж дуулсан. Өөрөө бие өвдөөд байна гээд архи уугаад байдаг байсан юм. Талийгаачийн зүрх юм уу, толгой өвдөөд байна гээд байдаг байсан. Эмнэлгийн хяналтад байдаггүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

-Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 30-наас 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 24 цагаар ээлжийн жижүүрийн эмчээр ажилласан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 цаг 55 минутад нас барсан хүний дуудлага ирлээ гээд сумын цагдаа тэй талийгаачийн эгч Баяраа, түүний нөхөр Бүрнээ нарын хамт сумын төвөөс зүүн хойш гэх айлын гэрт очсон. Очиход гэр доторх эд зүйлс эмх цэгцтэй, ямар нэгэн зүйлийг хөдөлгөөгүй, гэрийн зүүн талд байх орон дээр талийгаач дээшээ хараад толгой хэсгийг хойш харуулсан, толгойг хадгаар боочихсон, дээгүүр нь дээлээр хуччихсан байдалтай байсан. Тэгээд гарын шууны судсыг үзэхэд судасны лугшилт байхгүй, цогцос хөрсөн, хагас цахилгаантай цамц байсныг тайлж үзэхэд хэвлийгээр нь зураасан цогцосны толбо үүссэн. Нуруу хэсгийг нь харахад цогцосны толбо үүссэн байсан. Тэгээд мөчдөд хугарал байгаа эсэхийг тэмтэрч үзэхэд зүгээр байсан. Толгой хэсгийг нь хадгаар боочихсон байсан учраас толгой хэсгийг нь үзээгүй. Тэгээд гадаа гараад гэрт хамт байсан хүнээс архи уусан зүйл байна уу? гэж асуусан чинь архи уугаагүй, аймаг явчихаад ирсэн. Ирэхдээ шартаад бөөлжөөд байсан гэж хэлсэн. Тэгээд хэдэн цагийн үед нас барсан бэ? гэсэн чинь шөнийн 02 цагийн үед гэж хэлсэн. Шөнө 00 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ орж унтлаа гэж гарсан, тэгээд 02 цагийн үед ороход нас барчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд нас барсан байна гэдгийг нь үзчихээд сумын төв рүү буцаад хүргүүлсэн. Би гадна гэмтэл байхгүй байна гэж бодсон. Талийгаач архины байнгын хамааралтай учраас архины хордлогод ороод нас барсан байх гэж бодсон. Гэр дотор сэжигтэй зүйл байхгүй байсан. Эрэгтэй хүмүүс байдаг байж ямар цэвэрхэн айл вэ? гэж бодсон. Гэр доторх орчин цэвэр, цэмцгэр харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

-Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би гийн эхнэр нь байгаа юм. Талийгаач гийн ах нь байгаа юм. Би тай 2019 онд танилцсан. Тэгээд удаагүй бид 2 хүүхэдтэй болоод хүү 2020 оны 11 сард төрсөн. бид 2 албан ёсоор гэрлээгүй. бид хоёрыг анх танилцаж байхад ах хамт л байдаг байсан. Тэрнээс хойш ч бас талийгаач хамт амьдарсан. зан байдлын хувьд дуу цөөтэй, даруухан, нэг их олон юм чалчаад байдаггүй, олонтойгоо, нутаг орондоо нэр хүндтэй, хүнд тусалъя гэж явдаг, ажилсаг, хөдөлмөрч хүн байгаа юм. Манай нөхөр сумын сайн малчин хүн байгаа юм. Талийгаач ахын хувьд бол архи ууна, сумын төвд хэд хоног ууж явж байгаад л ирдэг. Талийгаач эрүүл үедээ бол сайхан ааштай, дөлгөөн хүн. Харин ууж идэхээрээ г өдөж байгаад гэрээс явах гээд байдаг байсан. Сүүлд 6 сард машин унаж явуулсангүй гээд талийгаач уурлаад хутга бариад нөхөр руу дайрсан. Гэхдээ биед нь хүрч гэмтээсэн юм бол байхгүй. Талийгаач нэг хутга байнга л түрүүлж явдаг байсан. Ууж идэхээрээ талийгаач муухай ааш зантай байдаг. Би 2022 оны 09 сарын эхээр Улаанбаатар хот руу явсан. Тэрнээс хойш ирээгүй байж байгаад талийгаачийг нас барсан талаар сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

        -Шинжээч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Боолтын улмаас амьсгалын зам дарагдсантай холбоотой түргэн хугацаанд үхэлд хүргэдэг. Тухайн үйл явц 30-40 секунд үргэлжлэхэд хүний амин үзүүлэлтүүд үгүй болж, эргэшгүй өөрчлөлтөд орж үхэлд хүргэнэ. Дээрх хугацаанаас богино хугацаанд ч үргэлжилж болно. Тухайн согтолт нь амь хохирогч Т.гийн нас барахад нөлөөлөхгүй. Цусанд 4.4 промилли спирт байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба тухайн хүн биеэ удирдан жолоодох, хамгаалах чадамжгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 172/

          - Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 61 дугаартай: “Амь хохирогч Т.гийн цогцост хүзүүнд дарагдлын ором, нуруу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нас барахаас 2-3 хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Үхэлд хүргэхгүй. Хүзүүний дарагдлын ором нь шинэ гэмтэл байна, шууд үхэлд хүргэж байгаа тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Хүзүүний дарагдлын ором нь уян зөөлөн зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Зулгаралт гэмтэл нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх биологийн шинжилгээний 7953 дугаартай хариунд цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байна. Шүүх химийн шинжилгээний 7952 дугаартай хариунд цусанд 4.4 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч нь шинжилгээгээр нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байна. Цогцсыг нас барснаас хойш байрлалыг өөрчилж зөөвөрлөсөн байх боломжтой байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/

      -Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дээл 11х7мм, 10х8мм, 12х7мм,  10х5мм, 12х10мм дулаан илчийн үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдэлт, 12х10мм, 15х17мм гогдогдон татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогодолт, бор шаргал өнгийн ноосон цамц, 55х20мм, 50х20мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт зэрэг гэмтлүүд байна. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-73/

      -Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Т.гийн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа амь хохирогчийн гарын хээний дардас нь нэгдсэн папилон системд 2 удаа бүртгэгдсэн байна.  Гарын хээний нэгдсэн папилон системд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, хэргийн газраас ирүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82/

     -Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжилгээний комиссын 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 13 дугаартай: “Т.Баатарбаавуу нь одоогоор сэтгэцийн өвчин эмгэггүй байна. нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /хх-ийн 92-93/       

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/  

-Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/

 -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159/ болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

         

            Үйл баримтын талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар амь хохирогч Т. нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт байх өөрийн гэртээ нас барсан үйл баримт тогтоогдож байна. Амь хохирогч Т. нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 61 дугаартай “Амь хохирогч Т.гийн цогцост хүзүүнд дарагдлын ором, нуруу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Хүзүүний дарагдлын ором нь шинэ гэмтэл байна, шууд үхэлд хүргэж байгаа тул гэмтлийн зэрэг тогтоохгүй...Амь хохирогч нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.” гэх  дүгнэлтээр нотлогдож байна.

          Амь хохирогч Т.г амьсгалын хурц дутагдалд оруулсан үйлдлийг шүүгдэгч ******* хийсэн болох нь гэрч М.гийн “...хоорондоо муудалцаад гэрийнхээ зүүн хойд хэсэгт зүүн хойш харсан байдалтай талийгаачийг зүүн талаар нь газарт бараг дээшээ харуулчихсан, талийгаачийн баруун талд нь баруун хөлөө нугалаад суучихсан, цээж хавьд нь дарсан. Тэгэхээр нь би гийн араас нь татаад боль гэж хэлсэн чинь намайг цаашаа бай гэж хэлсэн. ... Тэгээд талийгаачийн дээрээс дарж байснаа болохоо байлаа гэж хэлсэн. намайг дагаж гараад гар утсаараа Улаанбаатар хотод байдаг ах, эгч нар руугаа архи уугаад янз бүрийн аашлаад агсам тавиад бие нь эвгүй болчихлоо гэж хэлсэн. Цаанаас нь бид нарыг очтол хөдөлгөж болохгүй шүү гэж хэлж байх шиг байсан” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

        Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд “амь хохирогч хутга гаргаж ирсэн учир шүүгдэгч ******* биеэ хамгаалах зорилгоор дарсан. Аргагүй хамгаалалт байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гарган мэтгэлцэж байна. Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө хүрэн өнгийн жижиг иштэй эвхээтэй хутга байсан гэж мэдүүлсэн боловч энэ хутгыг хэн, хэзээ гаргаж ирсэн нь тодорхойгүй, амь хохирогч нь шүүгдэгчийн өөдөөс хутга барьж дайрсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, амь хохирогч нь шүүгдэгчийн өөдөөс довтолсон гэх үйл баримт тогтоогдоогүй учраас аргагүй хамгаалалт гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Шүүгдэгч ******* нь амь хохирогчийг “Би чамайг ална гээд түрийнээсээ хутга гаргаж ирэхээр нь орон дээр дарж унагасан” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй, амь хохирогчийн зүгээс шүүгдэгч *******гийн амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдахаар довтолсон идэвхтэй үйлдэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл гэрч М. амь хохирогчийг гийн гарыг түлхэхээс өөрөөр шүүгдэгчийн эсрэг ямар нэг үйлдэл хийсэн талаар мэдүүлээгүй, шүүгдэгч Б.гийн амь хохирогчийн эсрэг хийсэн үйлдлийг болиулах оролдлогыг 2-3 удаа хийсэн боловч болиогүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

          Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “хутгыг хураан аваагүй, үзлэг хийгээгүй, энэ талаар шалгаагүй” гэх тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Амь хохирогч Т.г нас барсан байж болзошгүй цаг хугацаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13-14 цагийн үеэс 2022 оны 10 дугаар сарын 01-ний шөнийн 03 цаг хүртэл нийт 13 орчим цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, тухайн хэрэг учрал болсон газрын эд зүйлийг хөдөлгөсөн байх тул хэрэгт ач холбогдол бүхий  гэж үзэх боломжгүй юм.

      Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч *******г “өөрийгөө хамгаалах явдал нь золгүй байдалд хүргэсэн. Миний хувьд гэм буруугүй гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч *******г яллагдагчаар татаж, мэдүүлэг авахад “баруун талын гараараа талийгаачийн дээлний энгэрийн товч хэсгээс бариад мөрөн дээгүүр нь давуулж цааш нь дарсан” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч М.гийн “...хоорондоо муудалцаад гэрийнхээ зүүн хойд хэсэгт зүүн хойш харсан байдалтай талийгаачийг зүүн талаар нь газарт бараг дээшээ харуулчихсан, талийгаачийн баруун талд нь баруун хөлөө нугалаад суучихсан, цээж хавьд нь дарсан. Тэгэхээр нь би гийн араас нь татаад боль гэж хэлсэн чинь намайг цаашаа бай гэж хэлсэн. Би 2-3 удаа араас нь татсан. Тэгээд талийгаачийн дээрээс дарж байснаа болохоо байлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 61 дугаартай “Т. нь боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна” гэх дүгнэлтээр давхар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******гийн амь хохирогчийг дарсан /боосон/ үйлдэл нь хохирогч Т.гийн  боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч *******гийн амь хохирогч Т.г боосны улмаас амьсгалын хурц дутагдалд оруулан үхэлд хүргэж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г амь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Амь хохирогч Т.гийн цусанд 4.4 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурджээ.  Гэвч шүүгдэгч ******* нь амь хохирогч Т.г  биеэ хамгаалж чадахгүй хүнд зэргийн согтолттой гэдгийг мэдэх боломжгүй, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулах гэдэг нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг шүүгдэгч урьдчилан мэдсэн байхыг шаарддаг хууль зүйн ойлголт юм.

        Шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас  өөрийн төрсөн ах Т.гийн хоолойг нь боож алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч *******г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

       Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулж өгнө үү гэсэн тайлбар гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна хохирол, хор уршгийн шинж чанар”-г харгалзан үзнэ гэж заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсэдсэн байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй байна.

      Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

      Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 113 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хасах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

 

        Хохирол төлбөрийн талаар:

 

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.   

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

 

      Бусад асуудлын талаар:

 

      Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхэг, хул шар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн фодволк 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хосыг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д буцаан олгож, малын үс ноосоор томсон уяа 1 ширхэг, амь хохирогчийн гарын алганаас авсан арчдас, 10 хурууны хумс зэргийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

        2. Шүүгдэгч овогт гийн г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн д 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

        4. Эрүүгийн хуулийн  Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож хассугай.

          6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхэг, хул шар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн фодволк 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хосыг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д буцаан олгож, малын үс ноосоор томсон уяа 1 ширхэг, амь хохирогчийн гарын алганаас авсан арчдас, 10 хурууны хумс  зэргийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

         9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХБАТ   

 

                ШҮҮГЧИД                             Б.ТӨРБОЛД   

  

          З.УУГАНБАЯР