| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/07 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгч, хохирогч *******, ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
1.Шүүгдэгч: ******* оны 10 дугаар сарын ******* төрсөн, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, , хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ,, 6-88 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Зээрд адуутан Цогтгэрэлийн Билгүүн /РД:/
2. Шүүгдэгч: 1975 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, , гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, , хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Нарлагийн 1-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Гантулга /РД:ЗМ75022619/
Шүүгдэгч ******* /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг “Маргад” дэлгүүрт 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд иргэн *******тай маргалдаж баруун гараараа хамар орчимд 2 удаа цохиж, хамар ясны хугарал, зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг “Маргад” дэлгүүрт 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд иргэн *******тэй маргалдаж зүүн гараараа нүүрэн тус газар нь 4 удаа цохиж, зовхинд цус хуралт, шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн үед нөатын баримтаас болж хэрүүл үүсэж, үйлчлэхгүй гэж хэлсний дараа маргаан болсон. Бие биеэ нэг нэг удаа цохисон. Маргалдаж байгаад барилцаж аваад бие биеэ цохьсон. Би тухайн үед улаан куртиктэй байсан” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн үед худалдан авалт хийгээд нөатын баримт нэхсэнээс болж маргаан үүссэн. Намайг цохихоор нь зөрүүлээд цохисон. Хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Би тухайн үед бараан хувцастай байсан” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ Маргаан үүсээд би биеэ хамгаалж цохитол Гантулга миний нүүрэн тус газар 4 удаа цохисон. Баруун нүдний зовхи руу шил орсон байсан. Одоо хоорондоо зохицсон, гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Маргаан үүсээд билгүүн 2 удаа цохисноос болж миний хамар мурийсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Гэрч “Би 2022 оны 11 сарын 20-ны өдөр Хулд сумаас гараад орой 18 цагийн үед аймгийн төвд ирээд баз хүргэн очсон. Тэгээд манай баз Гантулга, бас гээд манай танил бид гурав “Маргад” дэлгүүр орсон. Ороод түрүүлээд нэг шил “Хараа” архи аваад гарсан. Гантулга бид хоёр араас нь лангуун дээрээс нэг шил архи аваад худалдагч дээр очтол Гантулга худалдагч залууд хандаад “д яагаад архи авч байхад нь нөатын баримт өгдөггүй юм” гэж хэлээд хоорондоо муудалцаад байсан. Тэгж байснаа худалдагч гэх нүдний шилтэй залуу хувцаснаас нь зуурч байгаад баруун гараараа хамар хэсэг рүү нь цохих шиг болсон. Тэгсэн чинь Гантулга худалдагч залууг зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Бид хоёр дэлгүүрээс гарахад хамраас цус гарсан байсан. Өөр хэн нэгэнтэй муудалцаж маргалдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч С.Мөнхбаярын “ Би Дундговийн Хулд сумаас 2022 оны 11 сарын 22-ны орой 17 цагийн үед аймагт Батхуягтай хамт ирээд найз нь гэх очсон. Тэгээд бид гурав дэлгүүр ороод би 0.5 литрийн архи аваад түрүүлж, гараад гадаа сууж байсан. Тэр хоёр миний араас гарч ирээд намайг явъя, харья гэсэн. Тэгээд бид гурав яваад гэрт ороход Гантулга миний хамар руу дэлгүүрийн хүн цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би харсан чинь хамар нь мурийсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багт байрлах “Маргад” гэх дэлгүүр манай аавын эзэмшлийн дэлгүүр байгаа юм. 2022 оны 11 сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байхад би гэртээ хоол хийгээд, манай нөхөр “Маргад” дэлгүүрт худалдагчаар түр сууж байсан. Тэгээд би хоолоо хийж дуусчхаад, нөхөртөө хоол оруулж өгөөд, дэлгүүрийн лангууны ард нөхөр бид хоёр сууж байсан. Тэгсэн гаднаас 3-н хүн орж ирээд, худалдан авалт хийх гээд архи аваад лангуун дээр ирсэн. Тэгснээ манай нөхөртэй нэг танихгүй сахалтай хүн хэрүүл хийгээд байсан. Нөатын баримт өгөөгүй гээд л Билгүүний өөдөөс уурлаад байсан. Тэгээд тэр сахалтай хүн нь манай нөхрийг хэл амаар доромжлоод “яахаараа нөатын баримт өгдөггүй юм, та нарыг татварын хэлтэст хэлнэ” гээд агсраад байсан. Тэгээд би цагдаа дуудах гэсэн, дуудлага яаж өгдгийг нь мэдэхгүй учраас хүнээс асууж байх хооронд гэнэтхэн л тэр танихгүй хүнтэй цохилцоод авсан. Тэгээд салгах гээд дундуур нь ороод зууралцсан чинь тэр танихгүй хүн манай нөхөр Билгүүнийг гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь 3 удаа цохисон. Тэгээд Билгүүний нүдний дээд талаас цус гараад байсан. Тэгээд тэр хоёр хүн гараад зугтчихсан, би араас нь гүйгээд гарсан чинь манай дэлгүүрийн хойд талаар ороод зугтчихсан. Би эргэж дэлгүүр рүү ороод дуудлага өгсөн. Манай нөхөр Билгүүн нүдний шил зүүдэг учраас тус зодоон болоход шил нь хагараад баруун нүдний зовхины дээд талд зүсэгдээд цус гарчихсан байсан. Билгүүн тэр хүнийг хацар хэсэгт нь цохисон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 331 дугаартай “Ж. биед хамар ясны хугарал, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 329 дугаартай “*******ий биед зовхинд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цус хуралт гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “Уг бичлэг нь 4 минут 59 секундын бичлэг байгаа бөгөөд Маргад” дэлгүүрийн дотор болж байгаа үйл явдал харуулж байна. 00:00 секунтээс 00:59 секунт хүртэл дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талын худалдагчийн лангуу хэсэг дээр бараан хувцастай 2 эрэгтэй хүн, ягаан өнгийн цамцтай эмэгтэй хүнтэй болон улаан куртик өмссөн эрэгтэй хүнтэй юм ярилцан зогсож байгаа бөгөөд 01:01 секундэд гаднаас цэнхэр өнгийн дээлтэй эрээн хүрэмтэй эрэгтэй хүн гаднаас орж ирж байгаа нь харагдаж байна. 01:27 секундэд улаан зуртик өмссөн эрэгтэй хүн, бараан хувцастай эрэгтэй хүнийг хувцаснаас нь зуураад өөр рүүгээ татаж баруун гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохих үйлдэл хийхэд бараан хувцастай хүн улаан куртиктэй хүнийг хувцаснаас нь зуурч өөр рүүгээ татаад зүүн гараараа дөрвөн удаа цохиж, хар хувцастай хүн болон цэнхэр дээлтэй хүрэмтэй хүн 2 дэлгүүрээс гарч байгаа бичлэг байв. Тус бичлэг нь 4 минут 59 секунт үргэлжилж дуусав. Тухайн бичлэгийг хохирогч *******ий утаснаас хуулбарлаж авав” гэжээ /хх-ийн 33/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
*******ий яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 3-4/
Эд зүйл буюу бичлэг бүхий CD хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35/
Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60/
Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг “Маргад” дэлгүүрт маргалдан харилцан бие биенийхээ эрүүл мэндэд халдаж зодсон, үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл явдлын улмаас Ж. эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, *******ий эрүүл мэндэд “зовхинд цус хуралт, шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн 331, 329 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл, гэм буруу, хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч нар нь харилцан зодолдсоны улмаас *******д учирсан “зовхинд цус хуралт, шарх” гэмтлийг шүүгдэгч ******* цохих байдлаар, *******д учирсан “хамар ясны хугарал, зовхинд цус хуралт” гэмтлийг шүүгдэгч ******* цохих байдлаар тус тус учруулсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарын бие, биеийнхээ эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Зээрд адуутан Цогтгэрэлийн Билгүүн, Гантулга нарыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ