| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч З.Ууганбаяр, Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар,
Иргэдийн төлөөлөгч *******,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал,
Гэрч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 ны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, настай, , боловсролтой, гэмтэл согог судлалын мэргэжилтэй, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн ажилтай, ам бүл 4, , 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн сумын 7 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт РД:/ЗЕ88**************06/.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн сумын 7 дугаар баг 511 дүгээр байр тоотод 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******тай маргалдаж улмаар хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ 2022 оны 06 сарын 25-ны өдөр ажлаасаа бууж ирээд тэрнээс хойш 4-5 хоног архи ууж явсан. 2022 оны 06 сарын 30-ны өдөр ажил дээрээ 24 цагийн жижүүрт гараад буугаад гэртээ харьсан. Хувцсаа солиод хүүхдээ айлаас аваад Залуус хорооллын гадна очтол 3 залуутай хамт байсан. Юу хийж золбинтоод яваад байгаа юм гэхэд ална шүү гичий минь гээд над руу гар далайсан. Найзууд нь олон нийтийн газар муудалцаад яах вэ гээд гэрт хүргэж өгсөн. Согтуу байхаар нь зодох байх гэж айгаад би гэр рүүгээ ороод хүүхэдтэйгээ хаалгаа цоожлоод байж байсан. Би найзуудад нь наад хүнээ аваад яв, би хамт гэртээ орж чадахгүй айгаад байна гээд оруулаагүй. 2 лааз пиво уугаад дуу сонсоод 2 цаг болсон. Тэгтэл хаалга нү байхаар нь нэлээн гүрийж тавихгүй байж байтал хаалга нүдэхээ больсон Нэг мэдсэн унтсан байсан. Орой 6 цагийн үед хаалга нү байхаар нь хөрш айлуудаасаа санаа зовоод онгойлгоод айгаад нойл руу орсон. Тэгээд нойлд сууж байгаад чимээгүй болохоор нь гарч иртэл халтар гичий минь би чамайг ална шүү гээд намайг цохиод авсан. Тэгээд би арагшаа гэдийгээд нойлын хаалга налаад нэг мэдсэн нөхрийн гэдэснээс цус гарсан байсан. Би хүлээн авахын рүү залгаад манай очсон уу би гэмтээсэн юм шиг байна гэрт байхгүй байна гэж хэлсэн. 2017 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Ажил нь амарсан үедээ байнга архи ууж найз нөхдийнхөө хажууд намайг доромжилдог. Царай муутай, халтар гичий гэж доромжилдог. Тэр нь надад хүндээр тусдаг байсан. Дэлгэрцогт суманд байхад ажил дээр ирж доромжилдог. Байнгын айдастай байсан. Өмнө нь намайг алахаар савж ална гэж дайрч байсан. Тэрнээс хойш их айдаг болсон. Юм л бол тэр үе санаанд ордог болсон” гэв.
- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2022 оны сарын 30-ны өдөр 4 найзын хамт караокед очиж ширээг нь хугалаад хөл гараа урсан байсан. Тэгээд мөнгийг нь яаж өгөх үү гэж асуучихаад Залуус хорооллын гадаа найзуудтайгаа архи хувааж уусан. Гэтэл эхнэр бага хүүхэдтэй хамт ирсэн. Тэгээд хамт явж байсан хүмүүс гудамжинд гэр бүлийн хэрүүл хийлгэмээргүй байна хүргээд өгье гэсэн. Тэнгэр муухайраад бороо орох гээд байхаар нь гэртээ орох гэж хаалга нү нээхгүй байж байгаад нээсэн. Тэгээд нойл руу орохоор нь 2 хоног хоолгүй явчихаад хоол хийгээгүй юм уу гээд хашхираад уурласан. Тэгэхээр нь гал тогооны халбага сэрээ хийдэг савнаас мөлжүүрийн хутга аваад зурагтын доор хүүхдийн зулгааж байгаад орхисон сээр байхаар нь аваад нойлын үүдэнд суудаг буйдангийн хэсэг дээр махаа и ясаа хаях гээд бостол өөдөөс гараад ирсэн. Хоол хийдэггүй юм уу гээд айлгах гээд цохиж авсан. Хүүе гэх завдалгүй гараас хутга аваад хутгалсан. Тэгээд эмнэлэг орсон. Гэр бүлээрээ ингээд зогсож байгаад харамсаж байна” гэв.
-Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “*******ын биед нь үзлэг хийсэн. Баруун болон зүүн мөрний доод хэсэгт хөхөрсөн. Хоолойн хэсэгт улайсан байсан. Нөхөртэйгөө муудалцаад ийм болсон гэсэн. Хэргийн материалд авагдсан зураг мөн. Тухайн учирсан гэмтэл нь шинэ, хуучин гэдгийг мэдэхгүй” гэв.
-Гэрч “2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манай найз над руу утсаар яриад гэрээсээ хөөгдсөн танай ажил дээр очиж хоноё гээд утсаар ярьсан. Тухайн үед би ээлжтэй байсан бөгөөд ыг юу гэж ажил дээр хонодог юм гээд утсаа тасалсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2022.06.19-ний өдөр Бүрд рестораны орчимд тай уулзсан. Тэгээд манай гэрт очсон. Орой нь караоке орж архи пиво уусан. Тэнд караокены ширээн дээр бүжиглэж байгаад ширээг нь хагалчихсан. Тэндээс гараад найз нар манай гэрт очиж хоносон. Маргааш өдөр нь буюу 2022.06.20-ны өдөр унтаж сэрээд өглөө нь , хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд өдөр 12 цагийн орчимд караоке орж ширээний хагалсан хохирлоо барагдуулахаар оччихоод буцаад 15 цагийн орчимд манай гэрийн гадаа ирэхэд ын эхнэр ирчихсэн байсан. Тэгээд ыг хэд хоног хаагуур банзалдаж яваад байгаа юм гээд цохиж балбаад эхэлсэн. Тэгэхээр би ыг болиулаад нарыг хүүхдийнх нь хамтаар гэрт нь хүргэж өгөхөд хүүхдээ аваад түрүүлээд машинаас буучихсан. Тэгээд би ын буу гэсэн чинь гэртээ оруулахгүй орж ирвэл чамайг ална шүү гээд байсан. Тэгээд ыг машинаас буухгүй байхаар нь чамайг юу гэж алж байдаг юм алив буу гээд машинаасаа буулгачихсан. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Ингээд 1 цаг орчмын дараа над руу өөрийнхөө утаснаас яриад танай найз чинь орж ирээгүй шүү иймээ тиймээ юм болвол чам дээр шүү гэхээр нь би иймээ тийм гэж юу гэсэн үг юм халуун зунаар хөлдөөд үхчихгүй байлгүй гэж хэлсэн. Тэгээд тай ярьснаас хойш 1-2 цагийн дараа буюу 18-19 цагийн орчимд манай эмнэлэгт ажилладаг найз Энхзориг миний утас руу залгасан байхаар нь буцаад залгатал эхлээд утсаа аваагүй дараа нь утсаа аваад хутгалуулчихсан байна чи мэдсэн үү гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр яваад очиход ыг хагалгаанд оруулах гэж байсан. Тэгээд би бодохдоо л хутгалсан байна гэж бодсон. Би тай найзалж лөөд 20 жил болж байна. Би ын эхнэр ыг сайн мэднэ. Анагаахын сургуульд сурдаг байхаас нь хойш мэднэ. хоёр байнгын л хэрүүл маргаантай их тогтворгүй амьдралтай байдаг. Гэрт хоёулаа ирэхээрээ хэрэлдэнэ. Эсхүл ыг манайд ирэхээр хойноос нь утасдаад хэрэлдэнэ. ын хувьд аймшигтай хартай хүн. Энэ хардалтаасаа болоод хэрүүл маргаан хийдэг. ын хувьд эхнэртэйгээ үзэл бодол таардаггүй юм шиг байна лээ. Архи уусан үедээ эхнэртээ ямар зан гаргадаг талаар бол үнэндээ мэдэхгүй байна. Эхнэрийнх нь хувьд зүв зүгээр сууж байхад л гэнэт ыг чи ерөөсөө тэр хүүхэн рүү яв гээд л хөөдөг харын өвчтэй хүн л гэж хэлнэ. Манай найзууд ч гэсэн бүгд л ыг аймар хартай гэдгийг нь мэддэг юм. Миний бодлоор газар өрөмдлөгийн мэргэжилтэй энэ мэргэжлээрээ ажллаад их удаж байгаа байнга хөдөө гадаа явдаг нэг явахаараа олон хоног сараар явчихдаг бараг эхнэртэйгээ хамт байхаасаа байхгүй нь их болохоор энэ хоёр хүн хоорондоо таардаггүй юм болов уу дээрээс нь энэ шалтгаанаас болоод хардаад байдаг болов уу гэсэн бодол байдаг юм. хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэхдээ байнга бол уугаад байдаг хүмүүс биш” гэх мэдүүлэг /хх-ийн 25/
-Гэрч “ нь миний төрсөн дүү нь байгаа юм. нь ын эхнэр бид хоёр нэг айлын бэрүүд байгаа юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах шалтгаан байхгүй. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд над руу утсаар яриад би Баатар //-ыг хутгалчихлаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 17 цагийн орчимд дахиж над руу утсаар яриад та цагдаа дээр ирээд хүүхэд аваадах гэсэн. Тэгээд би цагдаа дээр очоод энэ асуудал үнэн юм байна гэдгийг мэ цагдаа дээрээс ирж хүүхдийг нь аваад гэр лүүгээ харьчихаад буцаад эмнэлэг дээр очиход хадам аав ирчихсэн. ыг хагалгаанд оруулна гэж ярьж байсан. Тэгээд хадам аав бид хоёр хөнжил орны даавуу зэргийг нь бэл ын найзуудынх нь хамт эмнэлэг дээр байж байсан. Ингээд 22 цагийн орчимд хагалгаанд орсон. Тэгээд би юм бэлдэх гээд гэрт хүрээд ирсэн шөнө 00 цагийн орчимд хадам аав хагалгаанд ороод дууссан гээд гэрт ирсэн ын найз Баттулга нь сахиураар орно гээд үлдсэн гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би Галбадрахтай суугаад 18 жил болж байна. тай суугаад 5-6 жил болж байгаа байх. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай эсэхийг нь мэдэхгүй байна. нар нь хамт амьдрах хугацаандаа байнга л архины хэрүүл хийдэг байсан. хоёр Дэлгэрцогт суманд амьдардаг байсан Дэлгэрцогт сумын эмнэлэгт ажилладаг байсан юм. Тэгээд аймгийн төвд байр захиалаад аймгийн эмнэлэгт шилжиж ирсэн. Тэгээд байр нь ашиглалтад орохгүй нэг сар гаран манай гэрт хамт амьдардаг байсан. Манай гэрт байх хугацаандаа ерөнхийдөө ыг архи уухаар л уурлаад хэрүүл маргаан болдог байсан. нь архи уучихаараа утсаа авахгүй алга болчихдог байсан. хоёр хоёулаа түргэн ууртай ааштай хүмүүс нэг нэгэндээ буулт хийж чаддаггүй. Тэр ч утгаараа хоорондоо таарч тохирдоггүй байх. ын ах Галбадрах гэж хүн байдаг юм. Архины хамааралтай хүн. ын хувьд ахыгаа бодвол гайгүй. Ах нь бол дэмий тэнээд архи уугаад ор сураггүй алга болчихдог юм. Ах нь одоо 2022 оны 04 сараас хойш гэртээ ирээгүй алга болж байна. нарын хувьд өмнө нь зодолдлоо цохилцлоо гэж надад сонсогддог байсан. Манай гэрт байх хугацаандаа хоорондоо зодолдож цохилцож л байсан. Гэхдээ ямар ч муу эр байсан хүний бол дээр нь гарч байгаа юм. Тухайн үедээ энэ хоёр цагдаа сэргийлэхэд ханддаг байсан эсэхийг нь бол би мэдэхгүй байна. ыг архи уугаад хонуутаар алга болсон гэж надад хэлж байсан. Тэрнээс яг юунаас болоод хутгалсан талаараа надад хэлээгүй. ыг архи уугаад явчихаар нь хардаад байдаг юм шиг байна лээ. Одоогоос 2-3 жилийн өмнө хоёр Дэлгэрцогт суманд байдаг байсан. Тэгээд аймгийн төв орохдоо манай гэрээр ирдэг байсан юм. Тэгээд анх тай суух гэж байгаа гээд ирэх үедээ ямар ч шалтгаантай байсан юм гаднаас муудалцаж орж ирээд хоорондоо зодолдоод байсан, тэр үед ыг үстэж аваад цохиж байсан Эрэгтэй хүнтэй зодолдож байгаа юм шиг зодолдож байсан. Тэгээд би ыг төрсөн ах шигээ бас хүн зоддог хүн байна даа гэж бодож байсан Тэр үед л би нүдээрээ харж байсан. Өөр миний нүдэн дээр зодолдож цохилцож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27/
-Гэрч “ Би тай 4-р ангиасаа буюу 2002 оноос найз нөхдийн харилцаатай байсан. ыг 2008 оноос Анагаахын шинжлэх ухааны их сургуульд хамт суралцдаг болсон үеэс мэддэг болсон. 2022 онд аймгийн эмнэлэгт шилжин ирснээс нь хойш хамт ажиллаж байна. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үдээс хойш 16-17 цагийн орчимд цагийг нь нарийн сайн санахгүй байна. Би хагалгаанд орж гарч ирээд гараа угаагаад байж байтал утас дуугарсан. Тухайн үед өөрийнхөө 881756 дугаарын утаснаас залгасан. Тэгээд би утсаа автал “Би Баатрыг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би Баатар яасан юм гэсэн чинь гараад гүйчихсэн гэхээр нь араас нь яваач гэсэн чинь олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Баатар луу залгатал утсаа аваагүй. Тэгэхээр нь Баатар бид хоёрын 10 жилийн найз Баттулга руу залгахад утсаа аваагүй юм. Ингээд байдал биш боллоо гээд шууд цагдаагийн байгууллага руу хүн хутгалуулсан байна гээд дуудлага өгсөн.Ингээд хагалгаагаа дуусгаад гараад иртэл яаралтай түргэн тусламжийн тасагт хутгалуулсан хүн ирээд хэвтсэн байсан. Тэр хүн нь байсан. Ингээд яаралтайгаар хагалгаанд орохоор болсон бөгөөд удирдагч ээр гэмтлийн Пүрэвдорж, би туслах ээр нь орсон. Баатарын хэвлийн тус газар 3 шарх байсан бөгөөд 2 нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн байсан. Ингээд хагалгаагаар хэвлий дотор алдсан цусыг соруулж гэмтсэн эрхтэнг олсон. Нарийн гэдэс цоорсон байсныг нь өөлж оёсон. Тэгээд хэвлийг угааж гуурс тавьсан. хоёр намайг Анагаахын сургуульд сурч байхад буюу 2010 онд гэр бүл болсон гээд л яригдаж байсан. Би хоёрыг хамт амьдрах хугацаандаа ямар байдалтай байсныг мэдэхгүй байна. Харин ыг 2022 оны ******* дугаар сарын үед Дэлгэрцогт сумын эмнэлгээс аймгийн эмнэлэгт томилогдож ирснээс нь хойш хоорондоо маргалдаж муудалцдаг гэж сонсогдож байсан. Тэрнээс яг нарийн ширийн асуудлыг нь би сайн мэдэхгүй байна.
ын хувьд хэлсэн ярьсандаа байдаг, найз нөхдийнхөө дунд найрсаг зантай илүү дутуу ааш араншин гаргаад байдаггүй. ын хувьд үүрэгт ажлаа зохих ёсоор хийчихдэг амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй л хүн. Би тай хамт архи ууж явдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол архи уудаг гэж сонсогдсон. ыг хардаж сэрддэг эсэхийг мэдэхгүй байна. Энэ талаар ерөөсөө ярилцдаггүй. Гэр орноор нь нээх очоод байдаггүй. Сүүлд шинэ байранд орсон гээд гэртээ нэг урихаар нь очиж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
-Гэрч “ Надад мэдүүлэг өгөхөд татгалзах шалтгаан байхгүй. Би ын төрсөн эгч нь байгаа юм. Бид нар эцэг эхээс 8-уулаа нь манай гэрийн 7 дахь хүүхэд байгаа юм. ******* онд Дэлгэрцогт суманд төрсөн. Дэлгэрцогт суманд 9-р анги төгсөөд аймгийн төв дээр 11-р ангиа төгсөж Анагаахын шинжлэх ухааны их сургуульд элсэн суралцаж хүний их мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгссөнөөсөө хойш Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төвд 4 жил орчим их ээр ажиллаж байгаад резидентэд суралцаж байгаад жирэмсэн болоод хүүхдээ гаргачихаад үргэлжлүүлээд сурч мэргэшээд 2022 оны -р сарын орчимд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ээр ажиллаж байна Дэлгэрцогт сумын эмнэлэгт ажилладаг байх үедээ буюу 2018 бил үү 2019 онд тай сууж байсан юм. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 3 настай 1 хүүхэдтэй. Дүү маань 1 дагавар хүүхэдтэй тай суусан. Анх манай дүүг тай битгий суулга гэж хэлдэг байсан. Би ыг мэдэхгүй учраас би өөрт нь чамайг хүмүүс архичин гэж байна үл бүтэх хүн гэж байна гээд хэлж байсан, юу ч дуугардаггүй байсан. Тэгээд нэг гэрт ороод болоод байна гэхээр нь болж бүтээд байгаа юм болов уу гэж бодоод байдаг. Суугаад удаагүй байхаас нь архи уугаад намайг доромжиллоо, тэгж ч хүүхэнтэй явалдлаа гэдэг яриа надад сонсогдож байсан. Тэгээд нэг бол амьдар амьдарч чадахгүй бол боль гээд сүүлдээ утсаар яриад тэглээ ингэлээ гэхээр нь бид нар хохь чинь гэж л хэлдэг байсан. 2022 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр манай ах дүү нар байж байхад 2-ыг ирэхээр нь амьдарч чадахгүй бол боль гэж хэлсэн юм. Тэгтэл чи тэгсэн ингэсэн гээд л руу орилох юм нөгөө нь ч юм дуугарахгүй юм. Бид нарыг харахаараа юм дуугардаггүй юм уу яадаг юм. ыг яг ямар хүн бэ гэдгийг бол сайн хэлж мэдэхгүй байна. Манай хүүхэд ын хүүхэдтэй чацуу юм одоогоос 3 жилийн өмнө буюу 2019 оны ******* дугаар сарын 20-ны орчимд миний төрөх хугацаа болоод аймгийн төрөх эмнэлэгт хэвтэж байтал эмнэлэг дээр байж байсан. Тухайн үед хотод сурч байсан хүн хэзээд нь хүрээд ирсэн юм би мэдэхгүй нүд нь хөхөрчихсөн байхаар нь яасан юм гэсэн чинь тай зодолдсон гэж хэлж байсан. Тэрнээс өөрөөр надад нүдээрээ зодож цохиж агсам согтуу тавьж байхыг нь хараагүй. л агсам тавилаа би төрөхдөө ганцаараа төрсөн, хүүхэн байна гэж сонсож байсан. Тэрнээс ыг би хүүхэн дагуулаад явж байхыг нь хараагүй. Миний ойлгосноор бол нь архинд дуртай хүүхэмсэг хүн юм шиг байгаа юм. Тэр занг нь барих гээд хэрүүл маргаан гараад байдаг юм болов уу л гэж боддог юм. Тэрнээс ын хувьд манай ах дүү нарт элдэв янзын ааш араншин гаргаж байсан асуудал бол байхгүй Би тэр хоёрыг анх дөнгөж гэр бүл болох гэж байхад нь та хоёр амьдрах гэж байна уу яах гэж байна гэхэд нь би ямар ч хайргүй юм чинь л гэж хэлдэг байсан. хоёр 2018, 2019 оны үед манай хашаанд тусдаа гэрт амьдардаг байсан. Тэгж амьдарч байх хугацаандаа архи уулаа гээд хэрүүл хийгээд байдаг байсан. Заримдаа гэрийнхээ энд тэнд пиво хийгээд тавьчихсан байдаг байсан. Тэгээд би аас яах гэж байгаа юм гэхээр т өгөх гэж байгаа юм. Дуртай юмыг нь эгч гэртээ байлгахгүй бол гадуур явж хүүхэндэх гээд байх юм. Архийг нь өгөхгүй болохоор бүр уурлаад хэцүү байдаг юм гэж ярьж байсан удаа бий” гэх мэдүүлэг /хх-ийн 31/
-Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022.08.04-ний өдрийн 10 дугаартай “ Шинжилгээнд ирүүлсэн гэмтэл 137 дугаартай өвчний түүхийн хуулбар нь шинжилгээнд тэнцэж байна. *******ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс хатгасан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт/(2100мл) гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь илгээ эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн -37/
*******ын мөрдөн байцаалтад өгсөн “2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай Өмнөговьд байсан ажлаасаа бууж ирсэн. Ажлаасаа буугаад 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд гэртээ архи уусан. Тэгээд 2022.06.28-ны өдөр би Хулд суманд дуудлагаар явчихаад иртэл гэрийн үүдэнд Сүхээ гээд хамт архи уусан найз нь байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод Сүхээтэй хамт архи уулаа гэж хэлтэл чи муу манай найзыг ад үзлээ гээд намайг зодох гээд босоод ирэхээр нь аргадаад гэрийн гадаа ыг дагуулж гараад би чамаас айж байна чи явчих гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэгээд 2 хоног утсаа салгаад алга болсон. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би 23:30 цагийн орчимд ыг нитро, говийн отог, найз Баттулгынх нь гэрийн гадаа очиж хаалгыг нь нүдтэл хаалгаа тайлаагүй. Тэгээд буцаж ажил дээр ирээд 00 цагийн орчимд ирэхэд цагдаагаас хүн залгаад танай караокены ширээн дээр бүжиглэж байгаад ширээ хагалсан төлбөр тооцоог нь хийх шаардлагатай байна гээд манай нөхрийн регистрийн дугаарыг асуугаад утсаа тасалсан. Тэгээд маргааш нь би ажлаасаа буугаад гадуур хайж явж байгаад Баттулгын гэрийн гадаа очиход Баттулга, Сүхээ, мөн танихгүй залуугийн хамт байж байсан. Тухайн үед нилээд согтсон хөл дээрээ тогтож чадахгүй хүзүүгээ шимүүлчихсэн, 2 нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд би Баттулгыг чи зүгээр байгаа хүнийг уруу татаж архи уусан гээд уурласан. Тэгээд би танай гэр рүү орж 5 үг сольё гэж хэлтэл яах гээд байгаа юм бид хоёрын хоносон 2 хүүхэн байгаа гэж хэлсэн. Тэгтэл залуус хорооллын барилга дээр ын аав нь явж байхаар нь би учир байдлыг хэлтэл архи уусан пязда нар тэр Галаа хар бас архи уугаад явж байдаг гэх мэт зүйл хэлчихээд яваад өгсөн. Аав нь бол ерөнхийдөө ыг огт тоодоггүй юм. Тэгээд гэртээ харих шинжгүй байгаад байхаар нь би гэр рүүгээ харья гэхэд Баттулга Сүхээ танихгүй залуу нар бид гурвыг гэрийн гадаа машинтайгаа хүргэж өгсөн. Тэгээд би машинаас буугаад ыг аваад яв ороод намайг зодож цохино чи аваад яв гэж хэлтэл Баттулга авч яваагүй. Тэгээд би ыг гэртээ оруулахгүй гээд гадаа үлдээчихээд гэр рүүгээ орж хаалгаа түгжчихээд Баттулга руу утсаар залгаад найзыгаа ав машин тэрэгт дайруулчихвий гэхэд Баттулга наадхаар чинь би яадаг юм гэх мэт тохуурхсан байдалтай юм ярьсан. Тэгээд би хүүхдээ дагуулж буцаж гараад ыг тамхины дэлгүүр орчмоор хайхад байгаагүй. Ингээд буцаж ороод найз хүүхэнтэйгээ утсаар яриад хүүг унтчихаар нь нөгөө өрөөндөө оруулаад гэрийн хөргөгчинд байсан лаазтай 3 пиво авч уугаад ганцаараа 2 цаг орчим уйлж сууж байхад над руу залгаад хаалгаа нү байсан. Тэгээд би хаалгаа тайлахгүй гүрийж байгаад хаалга үүд эвдчих вий гэж бодоод 10 орчим минутын дараа хаалгаа тайлсан. Тэгээд би 00 орчхоод буцаад гарч ирээд би чи эргэж ирэхгүй юм шиг яах гэж утсаа салгаад алга болчихдог юм гэж хэлж байснаа санаж байна. Тэгээд буйдан дээрээ сууж байгаад өөдөөс босч ирэхээр нь би зодох нь гэж бодоод өөрийн мэдрэлгүй хутга шөвөг болчихсон байсан. Тэгээд би анзаарч харахад ын зүүн талын хавирганы орчимд онгорхой үүссэн байгааг хараад гэнэт ухаан ороод Энхзоригт руу залгаад эргээд хартал гараад явчихсан байсан. Тухайн үед бид хоёр хоёулаа л нэг нэгэн рүүгээ дайрч байсан. Би хутгалья гэж бодоогүй. Яаж байгаад хутга барьснаа ч санахгүй байгаа юм. намайг зодоод байдаг болохоор би үнэхээр их айдаг болчихсон юм. тухайн үед намайг барьж аваад цохьдог бөгөөд намайг бариад авахаар нь л зодох нь гэж бодоод хутгалсан байх. Би ыг хэдэн удаа хутгалснаа санахгүй байгаа. Тэгээд яаралтай түргэн тусламж руу залгахад эмнэлэг дээр оччихсон байсан. Ингээд би Баттулга руу бид хоёр маргалдаад би ыг хутгалчихлаа гээд Баттулга руу залгаж хэлсэн санагдаж байна. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Нэг ухаан ороод харахад гэрийн үүдний орчимд шар өнгийн иштэй богино хутга хэвтэж байсан. Би 2022.06.28-ны өдөр мөн архи уучхаад найз ад үзлээ гэж босоод ирэхээр нь би их айж байсан байнга цагдаа сэргийлэх дуудалтай нь биш би хүн болохоор санаа зовоод байдаг байсан. бид хоёр 2017 оноос хойш хамт амьдарсан. Хамт амьдраад 5 жил болж байгаа. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 1 хүүхэдтэй. Миний том хүү маань өөр эцэгтэй. Одоо 9 настай. Бага хүү маань 3 настай. 2022 оны 04 дүгээр сард т зодуулаад шүүхээр орж 1 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдсон. Цагдаад хандаж байсан нь энэ болохоос би өмнө нь олон удаа цохьдог байсан. Суманд байхад сумын цагдаад хэлнэ заримдаа тооно заримдаа тоодоггүй байсан. Жирэмсэн байх үедээ зодуулаад т өргөдөл гаргаж өгөөд өвөө нь өнгөрчихсөн байхад яршиг гэж бодоод гомдол гаргаж байгаагүй. Тэр үед нүд хөхөртөл цохиод хоолой багалзуурдсан. Тэгээд би аймгийн төрөх тасагт илгээ хийлгэж байсан. 2017 оны 12 дугаар сард ыг 1 найзтайгаа хүүхэнтэй байна гэдгийг сонсоод 100 айлын орчимд Crown гээд буудалд байхад нь яваад очтол 1 найзтайгаа 2 хүүхэнтэй байж байсан. Тэр үеэр намайг зодоод би цагдаад хандаад 100.000 төгрөгөөр торгуулсан. 2018 онд сумын төв дээр морь Сүхээ, шар Сүхээ нартай архи ууж байсан. Тэгээд нэг найз нь хfх бариад байхаар нь би т хэлтэл босч ирээд намайг зодсон. Тэгээд манай эгч Гүндсамба орж загнасан чинь зугтаагаад яваад өгсөн. Тэр үед сумын цагдаад хандахад ирээгүй. Маргааш нь сумын цагдаа Насанжаргалд хэлэхэд тай гадаа уулзаж байсан. Тэгээд арга хэмжээ аваагүй яваад өгсөн. 2019 онд хүүхдээ төрүүлж байхад Баттулгатай уугаад алга болчихсон. Тэр үед би сална гээд шийдчихсэн байсан. *******ын аав нь хөдөө ирээд намайг буцаагаад авааччихсан. Би удаа дараа салах оролдлого хийж байсан боловч хүн болохоор 2-ын 2 хүүхэд эцэггүй өсгөөд яахав, 10 хоног архи уудаг байсан бол ядаж 9 хоног уулгадаг болгоё, нөхрийгөө засаад залруулаад өнгөтэй өөдтэй байлгая л гэж боддог байсан. намайг салъя гэхээр амь насанд аюул учруулахаар заналхийлж байсан удаа байхгүй. Намайг салья гэхээр тэгье. Халтар гичий гэх мэтчилэн доромжилдог юм. ын хувьд архи ууж явж байгаад надтай санамсаргүй л суучихсан юм шиг байгаа юм. Надад бол хайртай байгаагүй би л хайртай байсан. Би тэр үед 3 лааз пиво уусан. Халах төдий согтолттой байсан. Болж байгаа үйл явдал бүрэн мэдэж байсан. Мөн өөрийн биеэ удирдан хянах чадвартай байсан. Харин тухайн үед маш их хямарсан байсан учраас 2 цаг ганцаараа уйлж суусан. Сэтгэл санааны хувьд маш хүчтэй цочролд орсон байсан. Одоо ухаан санаа хэвийн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...орцны төмөр хаалганаас урагш 1 метр талбайд үүдний босго хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дуссан байв. Уг орцоор дотогш 3 давхар хүртэл, 3 давхрын 5, 8 тоот хаалганы гол хэсэг хүртэл цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дуссан байдалтай байв. Тухайн байрны 3-н давхарт 5 тоот ертөнцийн зүгээр урагш харсан хаалганд хэрэг учрал болсон гэж тус хаалганы гадна талыг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг хаалга руу ороход уг хаягт 3 орчим насны эрэгтэй хүүхэд, 35 орчим насны нэг хүн байх ба “би угаасаа нөхрөө хутгаласан, манай дандаа хүн амьтантай явалддаг, намайг бас зоддог, өнөөдөр нөхрийгөө хайж яваад онцгойн Баттулгын гэрийн үүднээс олж авсан, хүзүү амаа шимүүлчихсэн байсан. Дандаа хөгшин хүүхнүүдтэй явалддаг” гэсэн яриа өгүүлэлтэй байв. Үзлэгийг явуулахад өрөөний үүдний хэсэг буюу зүүн урд булангаас 30см зайд паркетан шалан дээр урт нь 19,5 см, ажлын хэсэг нь 9,8 см, бариул хэсэг нь 9,7 урттай шар эрээн иштэй ажлын хэсгийн орчимд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байсныг гэрэл зургаар бэхжүүлж авсан. Хутганы бариулаас гөрын мөр илрүүлэх ажиллагааг явуулахад гарын мөр илрээгүй, уг хутгйг эд мөрийн баримтаар түр хураан авав” гэжээ /хх-ийн 4-5/
- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 75/
- Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 86-89/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “ ******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгтэй гэх баримт, шинж үгүй байна. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй байна. Сэтгэцийн өвчин эмгэгийн үед сэтгэцийн үйл ажиллагаанд нэг буюу хэд хэдэн шинж, хам шинж илрэн гарах боломжтой. *******д сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэг үгүй байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан гэх шинж шинж баримт үгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 98-99/
-Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэл зүйн шинжилгээ “ Эмгэг сэтгэл судлалын шинжилгээнд ой тогтоолт сайтай, оюуны ажиллах чадварын бүтээц өндөртэй. Хийсвэрлэн дүгнэх үйлийн түвшин хэвийн, бодол санаа үүсэх явцад илэрхий эмгэг өөрчлөлтгүй байна. Сэтгэл хөдлөл ихэссэн байна. Өөрийн хувь хүний сэтгэцийн чанарт хандах шүүмжлэлт чанар султай” гэжээ /хх-ийн 125/
-Дундговь аймгийн Г.Тувааны нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн 2022.08.31-ний өдрийн 01/223 тоо тодорхойлолт /хх-ийн 126/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт эх хувиараа судлагдсан эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, жирэмсэн н хяналтын хөтөч зэргийг хуулбарлан, хуулбар хувийг хэрэгт хавсаргаж, эх хувийг шүүгдэгч *******д буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ