| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0007/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
аймгийн сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******, ******* овогт ******* нарт холбогдох 2333000000006 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 02-р сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1981 оны 06 сарын 08-ны өдөр ******* аймагт төрсөн, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан, авто засварчин мэргэжилтэй, хувиараа тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын 8-р баг ******* тоотод оршин суух хаягтай, ******* овгийн ******* ,
2.Монгол улсын иргэн, 1985 оны 03 сарын 18-ны өдөр аймаг суманд төрсөн, 38 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа тээврийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын 8-р баг 17-1-19 тоотод оршин суух хаягтай, ******* овгийн ******* *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ТӨХК-ний авто зогсоол дээр согтуурсан үедээ хохирогч *******тэй маргалдаж нүүрэн тус газар нь “19-22” түлхүүрээр нэг удаа цохиж түүний духанд зулгаралт, хамар зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ТӨХК-ний авто зогсоол дээр согтуурсан үедээ хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүр хэвлий хэсэгт нь гар, хөлөөрөө цохиж биед нь хэвлийд битүү гэмтэл, дэлүүний няцрал, зүүн хөмсгөнд язарсан шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ТӨХК-ний авто зогсоол дээр согтуурсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдон ******* нь нүүрэн тус газар нь “19-22” түлхүүрээр нэг удаа цохиж түүний биед духанд зулгаралт, хамар зулгаралт бүхий хөнгөн хохирол, ******* нь *******ийн нүүр хэвлий хэсэгт нь гар, хөлөөрөө цохиж биед нь хэвлийд битүү гэмтэл, дэлүүний няцрал, зүүн хөмсгөнд язарсан шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 12 цагийн орчим аймгийн сумын үйлдвэрээс цемент ачихаар очсон юм. Тэгээд тэр өдөр оочир их байсан учраас ачаагаа ачиж чадаагүй. Тэгээд тэндээ машиндаа хоносон....машинаа асаагаад халаах зуураа бид хоёр төв замын хажууд байдаг цайны газар орж хоол идээд тэрнээс гараад хажууханд нь байдаг санаа дэлгүүрээс тамхи, ус авах гэж ороод бид хоёр нэг нэг 0,5 литрийн Экс нэртэй архи авсан юм. Тэгээд архиа аваад явах гэж байхад Булган аймгаас ирсэн гээд цемент ачих гэж ирсэн гээд 2 жолооч хоол идээд явж байна суугаад машин дээрээ очно гээд дайгдсан юм. Тэгээд тэр хоёр хүн 2,5 литрийн том савтай пиво авсан байсан. Тэгээд авто зогсоол дээр очсон чинь тэр хоёр нөгөө авч явсан пивоо хуваагаад уучих уу гэхээр нь хамт уулцсан. Тэр пивыг нь нөгөө 2 жолооч бид 4 хувааж уусан юм. Тэгээд хүний юм уучихсан юм чинь гээд авсан 2 архиа гаргаж уусан. Тэгээд ер нь согтсон. Тэгээд *******баярыг төв ороход нь нэг нь архи захиулаад авчруулсан байсан. Тэрийг жолооч нарын машинд орж уусан. Тэгээд нэлээд согтоод *******баярын машинтай булганы 2 жолооч бид 5 доошоо замын гуанз явж хоол идэхээр болоод " санаа" дэлгүүрийн "Монгол зоог" гэдэг гуанз дээр ирсэн. Тэгээд би нэлээд согтсон байсан учраас болсон асуудлыг санахгүй байгаа юм. Хоол идэх гэж ирэх үед гэгээ арай тасраагүй байсан санагдаж байна. Тэгээд нэг сэргэсэн чинь авто зогсоол дээр машиныхаа гадаа тэй унаж тусаад зодолдоод, ноцолдоод байж байсан. Хажууд хүн байгаагүй. Тэгээд миний бие эвгүй оргиод машиндаа орж байсан чинь араас зулгаагаад суулгахгүй байсан юм. Тэгээд машины кабины шалан дээр 19-22 түлхүүр байхаар нь авч буугаад цаашаа бай гээд нэг удаа цохисон тэр үед *******баяр ирчихсэн салгаж байсан. Тэр үед согтуу агсраад салахгүй болохоор нь машинаа тойрч ирээд кабиндаа ороод унтаж байсан чинь цагдаа ирээд аваад явсан. Тэр үед бас ухаан орж гараад байсан. Тэгээд эмнэлэгт очсон. Тэгээд нэг сэргэсэн чинь *******ы эмнэлэгт ирчихсэн байсан....Миний мэдэж байгаагаар *******баяр байсан өөр хүн харагдаагүй.... Тухайн үед жолооч машин зарна гээд ярьж байсан. Тухайн машиныг авах талаар яригдаж байсан. Тэрнээс л болсон болов уу гэж бодож байна. Түүнээс бид хоёрт өөр хэрэлдэж маргаад байх зүйл байхгүй. Бид хоёр ямар нэгэн өр авлага, өс хонзон, урьдын таарамжгүй харилцаа байхгүй.... Хүн ятгасан асуудал байхгүй. Шөнө хүйтэн хонож байгаа болохоор гац нэг архи, зуу татаад дотроосоо дулаацаад амарна гээд л авсан.... Нэг их уугаад байдаггүй. Хааяа нэг баяр ёслолоор архи уудаг хамт уухад ямар нэг элдэв зан авир гаргаад байдаггүй байсан. ... Одоо миний биед хагалгаа хийлгэсэнтэй холбоотой зовирууд байгаа. Тэр эдгэрвэл биеийн байдал гайгүй. Тухайн үед миний дэлүү бяцарсан байсан. Мөн хөмсөгний доод хэсэгт язарсан байсан, урд хиймэл шүд сугараад алга болсон байсан. -д хөмсөгний дээр язарсан байсан байх шиг байсан. Би сайн мэдэхгүй байна. ... Дэлүүний хагалгаанд орж дэлүүгээ авхуулсан. Тэгээд дэлүүний хагалгаанд орсонтой холбоотой нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байгаа. Би *******ы нэгдсэн эмнэлэгт 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл , 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Саран эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Хэдэн төгрөгийн зардал гарсан гэдгийг мэдэхгүй байна. Тухайн эмчилгээнд зарцуулж байгаа зардал мөнгийг бүгдийг нь э гаргасан. ... Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),
Хохирогч Г. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Найзтайгаа маргасны улмаас дэлүү бяцарсан. Дэлүү эмчилгээ хийлгээд хэвийн болж байгаа. Эмчилгээний зардлыг найз бүгдийг нь гаргаж эмчлүүлсэн. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 22 цагийн үед ******* аймгаас би өөрийн Девоо маркийн машинтай үйлдвэрээс цемент ачихаар ганцаараа ирсэн юм. Тэгээд маргааш өглөө нь өөрийн машинтайгаа 10 цагийн үед мөн цемент ачихаар ирээд бид нар оочроо хүлээгээд цементийн үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун талд байдаг цемент ачих гэж ирсэн том тэрэг зогсдог зогсоол дээр машинуудаа байрлуулсан байсан юм. Тэгээд ямар нэгэн шалтгаан гараад цементээ ачиж чадаагүй юм. Тэгээд 29-ний өдөр бас бүх нийтийн амралтын өдөр гээд цемент ачаагүй юм. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үүрээр 05 цагийн үед бас *******ы танил жолооч *******баяр гэдэг залуу ахтайгаа бас ирсэн байсан юм. Тухайн машин нь эвдрээд замдаа саатаж байгаад ирсэн байсан. Тэгээд тэр өдрөө *******баяр сэлбэг авчирна гээд ******* яваад маргааш нь буюу 29-ний өглөө 11 цагийн үед ирсэн. *******баярыг ирэх үед машиныг бид хоёр асаагаад аккумляторыг чинь цэнэглэнгээ хоолонд ороод ирье гээд Орхоо гэдэг эгчийн замын гуанз руу явсан юм. Тэгээд тэнд хоолоо идчихээд хөдлөх гээд Дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь дэлгүүрээс гарч ирээд би нэг 0,5 литрийн архи авчихлаа чи нэгийг ачих ууя гэж хэлсэн. Тэгээд би хоёулаа дампуурах байх гэсэн чинь гайгүй байлгүй дээ гээд би нэг шил 0,5 литрийн экс нэртэй архи авсан. бас 0,5 литрийн Экс архи авсан байсан. Тэгээд хөдлөх гэсэн чинь ирсэн гээд ах дээр машин хамт байгаа юм чинь суугаад явчихъя гэхээр нь тэг суулгасан. Тухайн 2 хүн 2,5 литрийн савтай сэнгүүр нэртэй 1 пиво барьчихсан байсан. Тэгээд зогсоол дээр ирээд нөгөө 2 жолооч бууж явж байснаа хамт уучихъя гээд пиво бариад хүрээд ирсэн. Тэгээд машины гадаа *******баяр машинаа засаж байхад нь юмыг нь хэлж өгөөд хажууд нь зогсож байгаад , *******баяр, ахтайгаа, бас Булган аймгаас ирсэн гээд 2 жолооч бид нар 2,5 литрийн савтай 1 том пиво уусан юм. *******баяр орой буцна жижиг машин барьж байгаа гээд огт уугаагүй. Харин *******баярын ах гээд хүн пивоноос 1 аяга уусан. Тэгээд пиво ууж дуусчхаад машинаасаа нөгөө авсан 1 шил архиа аваад ирсэн. Тэр архийг пиво уусан хүмүүс уусан. *******баярын ах гээд хүн бас 2 удаа л уусан ахиж уугаагүй. Тэгээд эхний архиа уучхаад би авсан архиа гаргаж уусан. Би архи тойруулж байсан юм. Архи дуусах үед *******баяр төв явж гагнуур хийлгэх болсон юм. Тэгэхээр тай яриад дахиж нэг шил авч уухаар болоод *******баярт 0,75 литрийн 1 шил архи захисан. Тэгээд *******баяр төв яваад гагнуур байхгүй байна гээд удалгүй архи аваад хүрээд ирсэн. Тэгээд тухайн архийг 2 жолооч бид 4 хувааж уусан. Тэгээд тухайн архиа ууж байснаа санаж байгаа юм. Тэгээд тэрнээс хойшхыг сайн санахгүй байгаа юм. Тэгээд Орхоо эгчийг гуанзны гадаа миний толгой руу нэг цохиж байсан гэдгийг бүдэг бадаг санаж байна. Би яг хаана байснаа санахгүй байгаа юм. Би гуанзны гадаа шиг л санаад байгаа юм. Тэгээд цагдаа дээр эрүүлжүүлэх дээр нүцгэн байсан, тэгээд эмнэлэг дээр эмч миний духыг оёх гэж байхад ухаан орсон. ... Би тай 2016 оноос хойш найз нөхдийн холбоотой байгаа. Бид хоёр ачааны том тэргээр ачаа тээвэр хийдэг учраас ажил төрөлд дандаа цуг явдаг. Гэр орон нэг байрны нэг орцонд нэг давхарт өөд өөдөөсөө харсан хаалганд байдаг учраас байнга уулздаг гэр орноороо орж гардаг гэр бүлийн найзууд байгаа юм. Бид хоёрт өр авлага, өс хонзон байхгүй. Байгаагаа хуваагаад нэг нэгэндээ өгч аваад хэрэглэдэг юм. Тухайн хэрэг болсон өдөр мөнгөний хэрэг байна гээд надад байсан 1,5 сая төгрөгийг зээлж авсан. ... Би тэрийг санахгүй байна. Тухайн өдөр хамт архи уусан жолооч нэг машин зарна гэж байсан юм. Тэгээд тэр машиныг би дүүдээ авч өгнө гээд ярьсан чинь би авна гээд байсан. Тэгээд би "чи ав" гэж хэлж байсан. Би бодохдоо тэрнээс болсон байж магадгүй гэж бодож байгаа. Түүнээс хэрүүл зодоон болоод байх зүйл байхгүй. ... Үгүй, хэрүүл зодоон хийж байгаагүй. ... Би ухаанаа алдаад согтсон байсан. хэр зэрэг согтсон байсан гэдгийг мэдэхгүй байна. Ер нь бид хоёр адилхан уусан. Тухайн архи хамт уусан машин зарна гэж байсан жолооч бас нэг их уухгүй байсан. Тэгээд архи пивыг бид гурав л ер нь уусан. ... Нэг их хэрэглээд байдаггүй. Ер нь тээврийн жолооч учраад архи хэрэглэх боломжгүй. Амарч байхдаа сардаа 1-2 удаа хааяа уучихдаг. Ер нь гайгүй байдаг. намайг хэлэхдээ чи агсамдуу талдаа шүү тааруулж ууж бай гэж хэлдэг. ... Би юугаар хаашаа нь яаж цохисон гэдгээ сансхгүй байна. хөмсөг задарсан, тэгээд хэвлийн хагалгаанд орсон. Миний хувьд духан дээр, толгойн орой хагарч 2 оёдол тавьсан. ... Тухайн зодооны үеийг санахгүй байгаа. Ер нь бол өөр хүн байхгүй гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51-р хуудас),
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний дух нь дээр шалбарсан энд нэг шалбарсан байсан. Би эмнэлэгт үзүүлээгүй. Ямар нэгэн эм тариа хэрэглээгүй. Өөрөө идгэсэн. Надад хэлэх зүйл байхгүй. Найзыгаа гэмтээсэндээ гэмшээд өөрийнхөө шалбархайг ч мэдээгүй 4-5 хоног өнгөрөхөд идгэсэн байсан. Найзаасаа нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
3. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өнөөдөр төв шалган нэвтрүүлэх постон дээр 24 цагаар гарч байгаа. Оройн 18 цаг өнгөрч байхад шалган наас гараад үүдэн дээр зогсож байтал цемент ачих машины зогсоол дээр хүмүүс орилолдоод байхаар нь би очсон. Тэгсэн хамгийн наад талд зогссон цагаан өнгийн машины урд 3 хүн зогсчихсон нэг хүн нь хараал уншаад ална гээд байсан. Тухайн 3 хүн согтуу гуйвсан хүмүүс байсан. Би очиход архи дарс ууж болохгүй гэтэл орилоод байсан залуу би зодуулчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би тостон дээр очоод цагдаад дуудлага өгсөн. ... Намайг очиход цагаан машины урд 3 хүн байсан. Орилоод байсан залуу ноосон цамцтай, намхан махлаг залуу байсан. Нэг нь халзандуу толгойтой дунд зэрэг нуруутай махлаг залуу байсан. Нөгөө нэг нь туранхай машин налаад зогсчихсон байсан. Орой байсан царайг нь сайн хараагүй. Намайг очиход зодолдоогүй байсан гэхдээ орилоод байсан залуу, халзан махлаг залуу хоёрын нүүр нь цус болчихсон байсан яг сайн хараагүй тул хаанаас цус гараад байсныг мэдэхгүй байна. ... Тухайн газар нь гэрэлтүүлэг байхгүй тул камер байсан ч гэсэн харах боломжгүй. Яг тэр чигт харсан хяналтын камер байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),
4. Гэрч Б.*******баярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн 2 хүнийг 1 жил гарангын өмнөөс Улаанбаатар гурил ХХК-д гэрээгээр тээвэрт явж эхлээд танилцсан юм. Дотно харилцаа байхгүй. Ажил гарахаар нэг нэгэндээ хэлдэг тийм харилцаатай:... Би 2022 очы 12 дугаар сарын 29-ний 13 цагийн үед *******аас машины сэлбэг аваад цементийн үйлдвэрийн гадна байдаг авто зогсоол дээр очсон юм. Тэгээд машиндаа юм хийж байхад , , гээд 2 жолооч тэр 4 нэг том пиво ууж байсан. Надад хийгээд өгөхөөр нь би орой буцна жижиг машинтай явж байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би машиндаа юмаа хийгээд тэд нар бараг 3 шил экс нэртэй архи уусан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад доошоо төв рүү орж хоол идье гээд над дээр ирсэн. Тэгээд тэр 4 хүнтэй бид 5 Орхоо гэдэг эгчийн замын гуанз орсон юм. очиход 2 жолооч дэлгүүр ороод бид гурав гуанз орсон. 2 жолооч орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн экс нэртэй архи аваад ороод ирсэн юм. Тэгээд хоолоо захиалчхаад хүлээх зуураа нөгөө архиа тойруулсан. , тэр архинаас уугаагүй болсон гээд байсан. Тэгээд найзаа гээд тэврэлдээд байсан юм. Тэгээд Болдоо гэдэг жолоочоос машин худалдаж авах талаар ярьж байгаад э нар хоорондоо маргаад гуанзнаас гарсан. Тэгэхэд нь 2 жолооч бид гурав хэрэлдэж маргалдах асуудал гаргав гэсэн чинь тийм юм байхгүй гээд гарсан юм. Тэгээд 10 орчим минутын дараа э хаалгаар шагайгаад хөөе Дархаа гэхээр нь харсан чинь нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би яагаад зодолдсон юм бэ гээд гарсан чинь толгойн орой орчмоос нь цус гараад нүүр рүү нь урссан байсан. нь миний шүд хугалчихлаа гээд маргаад байсан. Тэгээд би салгаад машин дээр хүргэж өгөх гээд эг байж бай гээд ийг машинд суулгасан чинь э машины урд талын сандал дээр суучхаад буухгүй байсан. Тэгээд цуг аваад машин руу явсан. Тэр хоёр машин дотор зууралдаад байсан. Тэгээд зогсоол дээр очиход буугаад хоорондоо барьцалдаад газар, дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгээд би нэг нэгээр нь салгаад машинд нь суулгахаар буцаж бууж ирээд маргалдаад байсан. Тэгсэн чинь машинаас бууж ирэхдээ нэг төмөр лападка аваад буугаад ирсэн байхаар нь би яах гээд байгаа юм гээд авах гэсэн чинь өгөхгүй байсан, тэгээд би арай цохихгүй байлгүй гээд эг бариад боль гээд салгаад холдуулсан чинь эгийн дух орчимд нь төмөр лападкаар цохисон. Тэгээд э цусаа гоожуулаад тэндээ буюу хогийн сав машин хоёрынхоо дунд сөхрөөд суучихсан нөгөө машины чиргүүл тойроод алга болчихсон. Тэгээд би эгийн цусыг тогтоох гээд цасаар дараад байж байхад э над руу уурлаад барьж байгаад цохиулсан гээд байсан. Тэгэхээр нь би түлхээд хаячихсан чинь цасан дээр газар хэвтчихээд орилоод байсан. Би ийг гараад ирэх байх гээд хүлээгээд байсан чинь гарч ирэхгүй байсан. Тэгээд би доор хоол захиалсан мөн 2 жолоочийг үлдээсэн байсан учраас авчрахаар явсан. Тэгээд нөгөө 2 жолоочийг аваад буцаад үйлдвэр өгсөж байсан чинь цагдаагийн машин зөрсөн. Тэгээд машин дээр очсон чинь э, нарыгаваад явсан байсан.... Биогтархи уугаагүй эрүүл байсан.... э, нар нэлээд согтуу байсан. ийг уначихсан байхад э дээр нь гараад өвдөглөөд суучихсан байхаар нь би татаад унагаахаар нөгөөх нь дээр нь гарчхаад байсан. Ер нь нэгийг нь татаад авахаар нөгөөх нь ирээд байсан юм. Би яг элэг, цээж, хэвэл рүү нь цохиж байхыг нь хараагүй. э ямар ч байсан гартаа юм бариагүй байсан. Би гуанзны гадаа машинд суух гэж байхад э нүд рүү цохиж хөмсгийг нь сэтэлсэн мөн эгийн толгой руу лападкаар цохисон үйлдлүүдийг тод харсан. ... Өөр хэрүүл маргаан зодоон хийсэн хүн байхгүй. э нар хоорондсо зодолдоод байсан. Хүнээс машин авах талаар ярьж байгаад муудалцсан. Би сайн мэдэхгүй байна ... Тухайн үед эгийн толгойноос цус гарсан, лападкаар дух руугаа цохиулаад бас духнаас нь цус гарсан байсан. шүд уначихлаа гээд дээд үүдэн шүдээ бариад байсан. Ямар нэгэн цус гарсан зүйл харагдаагүй. эд цохиулаад хөмсөг нь сэтрээд цус гарсан байсан. Өөр гэмтэл гээд байх зүйл анзаарагдаагүй, сүүлд *******ы эмнэлэг дээр ирэхэд нь дээд үүдэн 2 шүд нь байхгүй байна гэж харсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-48-р хуудас),
5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас),
6.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийг үзүүлэн (хх-ийн 3-6-р хуудас),
7.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 92 дугаартай дүгнэлтэд:
1.*******ийн биед хэвлий битүү гэмтэл, дэлүүний няцрал, зүүн хөмсгөнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
З.Дээрх хэвлийн битүү гэмтэл, дэлүүний няцрал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хөмсөгний язарган шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт ( хх-ийн 14-15-р хуудас)
8.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 82 дугаартай дүгнэлтэд:
1. биед духанд зулгаралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 21-22-р хуудас),
9.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 12 сарын 29-нд бид хоёр цемент ачих гэж д ирээд тэгээд жоохон архи уугаад хоорондоо маргалдсан. Тэрнээсээ болоод найздаа хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж гэмээ хүлээж байна гэв.
10.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид хоёр маргалдах юм байхгүй. Машин хэн худалдаж авах уу чи авна би авна гэж ярьж байгаад тэрнээс болоод хоорондоо муудалцсан байна лээ. Ингээд найзынхаа биед хүнд гэмтэл учруулсан байна лээ. Тэрэндээ маш их гэмшиж байна. Миний санаж байгаагаар хоорондоо зууралдаад унаад босоод зууралдаад л байсан. Тийм юм санаж байгаа. Найзаасаа уучлалт гуйгаад маш их гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гарсан бүх эмчилгээний зардлыг би төлж байгаа. Цаашид нөхөн сэргээх эмчилгээ бүх төлбөрийг би барагдуулна гэдгийг найзтайгаа ярилцсан. Эм тарианы баримт гэж байхгүй бүгдийг нь гаднаас авсан. Хотоос захиж авсан. Бүх эмнэлгийн зардлыг эмчилгээний явцад төлж барагдуулсан. Цаашдаа гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдон нүүрэн тус газар нь “19-22” түлхүүрээр нэг удаа цохиж түүний биед духанд зулгаралт, хамар зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдон *******ийн нүүр хэвлий хэсэгт нь гар, хөлөөрөө цохиж биед нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний няцрал, зүүн хөмсгөнд язарсан шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч бусдын биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нар ойлгосон гэж үзлээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн үндэслэл тогтоогдсон гэж дүгнэв.
Прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч *******, ******* нар бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар :
Шүүгдэгч ******* хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах,
Шүүгдэгч хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Прокурор шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, үүнийг шүүгдэгч нар зөвшөөрснөөр гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэж байна.
Иймд шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,0000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19-22 түлхүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******, ******* нарийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч нарыг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт *******ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, ******* овогт хүний биед хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуун мянган ) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 ( арван сая ) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын таван зуун мянган төгрөгийг *******, торгох ялын арван сая төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор тус тус төлж барагдуулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг *******, ******* нарт мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19-22 түлхүүр нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.