Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Д /томилолтоор/,

Орчуулагч: E.Т,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Ө,

Шүүгдэгч: Э.Э,

Шүүгдэгч: А.А,

Шүүгдэгч: S.I,

Шүүгдэгч: A.M,

Шүүгдэгч: A.N,

Шүүгдэгч: A.Kh,

Шүүгдэгч: A.A, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Э.Э, А.А, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нарт холбогдох эрүүгийн 2202004360356 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Саудын Арабын Хаант Улсын иргэн А.А, S.I, A.M, A.N, A.Kh, A.A, Монгол Улсын иргэн Х овогт Э-ийн Э нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номын /2016 он/ ховор амьтны жагсаалтад багтсан 2,000,000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эм хүйсийн Хар сүүлт зээр-Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780)-ийг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрээс,

1,700,000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эр хүйсийн Хар сүүлт зээр-Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780)-ийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээс тус тус агнасан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э, А.А, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нарт холбогдох эрүүгийн 2202004360356 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг улсын яллагчтай сайн дураараа харилцан тохиролцсон гэв.  

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч A.A мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хоёр дахь хэл бол англи хэл учраас шүүхээс гарах шийдвэрийг англи хэлээр орчуулагдсанаар хүлээн авахад татгалзах зүйлгүй гэв.  

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч S.I мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хоёр дахь хэл бол англи хэл учраас шүүхээс гарах шийдвэрийг англи хэлээр орчуулагдсанаар хүлээн авахад татгалзах зүйлгүй гэв.  

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч A.M мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хоёр дахь хэл бол англи хэл учраас шүүхээс гарах шийдвэрийг англи хэлээр орчуулагдсанаар хүлээн авахад татгалзах зүйлгүй гэв.  

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч A.N мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хоёр дахь хэл бол англи хэл учраас шүүхээс гарах шийдвэрийг англи хэлээр орчуулагдсанаар хүлээн авахад татгалзах зүйлгүй гэв.  

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч A.Kh мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хоёр дахь хэл бол англи хэл учраас шүүхээс гарах шийдвэрийг англи хэлээр орчуулагдсанаар хүлээн авахад татгалзах зүйлгүй гэв.  

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч A.A мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хоёр дахь хэл бол англи хэл учраас шүүхээс гарах шийдвэрийг англи хэлээр орчуулагдсанаар хүлээн авахад татгалзах зүйлгүй гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ө гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирсэн. Иймээс хэргийг прокуророос ирүүлсэн саналын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Шүүгдэгч нар нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 2 хар сүүлтийн үнэнд  7.400.000 төгрөг, 2 туулайн үнэнд 160.000 төгрөг, 10 ногтруу шувууны үнэнд 80.000 төгрөгийг тус тус төлсөн. Саудын Арабын Хаант Улс болон Йорданы Хашемит Хаант Улсын иргэдийн хоёрдахь хэл нь Англи хэл учраас шүүгдэгч нар нь шүүхийн шийдвэрийг англи хэл дээр орчуулагдсан хувиар хүлээн авахаа зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, “Нарантуул” зочид буудал болон “Бэст” зочид буудлынхаа хаягаар хүлээн авах хүсэлтэй байгаа. Мөн эд мөрийн баримтаар 2 ширхэг гар утас хураагдаж ирсэн ба тухайн гар утсанд үзлэг хийж, үзлэгийг бэхжүүлсэн учраас гар утсыг шүүгдэгч A.N, S.I нарт буцаан олгож өгнө үү гэв.

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.M-ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.I-ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.N-ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.Kh-ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дахь тал/

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.A-ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.A-ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

-Гадаадын иргэн, харьяатын газрын байцаагч нарын хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, шалгалтын тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35-40, 41-44/

-Гадаадын иргэн, харьяатын газрын байцаагчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 87-111 дэх тал, 112-136 дахь тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тухай баримт тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 137-154 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.М-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 158-162 дахь  тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.С-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 163-167 дахь тал/,

-Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06/4229 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1 дүгээр хавтаст хэргийн 169-189 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Е-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 190-192 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 6-7, 8-9, 3 дугаар хавтаст хэргийн 70 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.В-ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 11 дэх тал/

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 41-43, 52-53,  57-63, 64-68, 69-70, 74-78 дахь тал/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 44-51, 54-56, 71-73 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М-ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2548 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 91-102 дахь тал/,

-Сонгомол Хүлэг ХХК-ийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 113-119 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2529 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 131-141 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4126 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2503 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 159-162 дахь тал/,  

-Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 06/5105 дугаартай: “...Хэрэг бүртгэлтийн 220200436 дугаартай хэрэгт хамааралтай солбицол бүхий газрууд нь Дундговь аймгийн Цагаандэлгэр, Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт хамаарч байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй...” гэх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

-Үзлэг xийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 89-92 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Е-ын өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ө-ын өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.Kh -ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.A-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 144-145 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд S.I-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 156-157 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.M-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.N-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд A.A-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал/,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал/,

-Хохирол төлсөн баримт /4 дүгээр хавтас хэргийн 38-40 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Саудын Арабын Хаант Улсын иргэн A.A. S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A, Монгол Улсын иргэн Х овогт Э-ийн Энар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалт, Монгол Улсын улаан номын /2016 он/ ховор амьтны жагсаалтад багтсан 2,000,000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эм хүйсийн Хар сүүлт зээр-Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780)-ийг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрээс,

1,700,000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эр хүйсийн Хар сүүлт зээр-Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780)-ийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээс “Toyota.Land Criusor-J100” маркийн ..-.. УБН, ..-.. УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, “Калибрьтай ИЖ-18 загвар”-ын дробинка буугаар буудаж тус тус агнасан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/66-65 дугаартай Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын иргэний хяналтын улсын байцаагч Б.О, Г.Х, Э.Э, Ч.Ө, Т.Э, Ж.З нарын хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Toyota Land Cruiser-J 100 маркийн ....УБН улсын дугаартай автомашин, Toyota Land Cruiser-J 100 маркийн ....УАУ улсын дугаартай автомашинд хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 35-116 дахь тал/,

- Саудын Арабын Хаант Улсын иргэн A.A. S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нарын ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 117-136 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 41-43, 57-63, 64-68, 69-73 дахь тал /,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б-ийн өгсөн: “...Би эдгээр хүмүүсийг танихгүй ээ, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Мустава гэж Араб Улсын иргэн миний гар утас руу залгаад “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай найзууд очно шүү, чи тосож аваад буудалд хүргээд өгөөрэй” гэж хэлсэн юм. Тэгээд би 07 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед шинэ нисэх онгоцны буудлаас дээрх нэр бүхий Араб улсын иргэдийг тосож аваад ЧД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Бэст” зочид буудлын гадаа хүргэж өгсөн юм. Хүргэж өгөөд явах үед нэг махлаг биетэй Араб улсын иргэн нь “баярлалаа” гэж хэлээд 100 доллар өгсөн юм. Тэр өдрөөс хойш дээрх хүмүүстэй уулзаагүй, би гэрийнхэнтэйгээ хөдөө Өвөрхангай аймаг руу явсан юм. Тухайн үед дээрх Араб улсын иргэд нь “бид нартай хамт яваач” гэж санал болгохоор нь зөвшөөрөөгүй юм. Сүүлд сонсоход В-Э гэх залуу нь Э-ыг олж өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 231 дэх тал/,  

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхдөшийн өгсөн “...Монгол Улсын Улаан номны 2016 он ховор амьтны жагсаалтад багтсан эр, эм хүйсийн хар сүүл зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан хэрэг байна. Холбогдох хохирлыг төлүүлж, барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Е-ын өгсөн “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Би өөрийн тээврийн хэрэгслүүдийг буцааж авмаар байна. Энэ зуны бүх цалин хөлсийг оруулаад 2 машин авсан. Тухайн тээврийн хэрэгслүүдийг буцаан авч  түрээслэж байгаад мөнгө олж авмаар байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд О.Е-н гэрчээр өгсөн “...2015 онд A.N Араб улсаас 5 иргэний хамт ирсэн юм. Тухайн үед Төв аймгийн Баянцагаан, Баян-Өнжүүл сум, Дундговь аймгийн Түвшинширээт сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрээр 10 хоногийн хугацаатай аялж, газар орон нутагтай танилцаад явсан юм. Тухайн үед миний бие хамт явсан, ямар нэгэн ан гөрөө хийсэн зүйл нэг ч байгаагүй ээ. Энэ үед л A.N-тай танилцсан юм. A.N нь 2016, 2017 онд ирсэн байсан. Гэхдээ би тухайн үед хөдөө орон нутгаар хамт яваагүй ээ. Өөр хүмүүс явсан гэсэн. Тэр хүмүүсийг нь би мэдэхгүй байна. A.N нь 2015 онд Монгол улсад ирээд явахдаа 6 ширхэг майхан, 6 ширхэг хөнжил, 6 ширхэг дэвсгэр, 3 хайрцаг гал тогооны хэрэгсэл, 2 дугуйны насос, 1 хүрз, 60л усны сав, 25л усны сав, газан плетка, баллон, хар өнгийн уутаар ороосон ойролцоогоор 60-70см урттай зүйл зэргийг надад үлдээгээд явсан юм. Би тухайн үед A.N-аас энэ уутаар ороосон зүйл чинь юу вэ? гэсэн чинь хариулалгүй өнгөрсөн. Цааш нь тодруулж асуулгүй орхисон юм. Би эдгээр ачааг нь “Бэст” зочид буудлаас очиж авсан юм. Надад хүлээлгэж өгөхдөө нутаг руугаа яваагүй байсан. Би өөрөө эдгээр хүмүүсийг онгоцонд суулгаж өгсөн юм. Би A.N-ийн ачаа барааг Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн ...а тоотод хадгалж байгаад 2022 оны 07 дугаар сарын 14,15-ны үеэр “Бэст” зочид буудалд аваачиж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

-Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06/4229 дугаартай “...Өмнөговь аймагт 2022 онд ахуйн болон тусгай зориулалтаар цагаан зээр, хар сүүлтий, ногтруу, ятуу, туулай агнах шийдвэр гараагүй, зөвшөөрөл олгоогүй болно. Засгийн газрын 2011 оны “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоол болон нэр бүхий амьтдын мэдээлллийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг, хавсралтын хамт /1 дүгээр хавтаст хэргийн 169-189 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.В-ийн өгсөн: “...Зуны улирал болохоор Саудын Араб улсаас ирсэн Шонхор шувуу барих зөвшөөрөлтэй Араб улсын хүмүүсийн хамт хөдөө орон нутгаар явж туслах ажилтан хийдэг. Би Араб улсаас ирсэн 2 иргэний хамт 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр явж байгаад өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цагдаад дуудагдаад ирсэн юм. 2022 оны 07 дугаар сарын 18,19-ний үеэр миний гар утас руу Араб хүн миний гар утас руу залгаад “...Би “Бэст” зочид буудалд байна, туслах ажилтан байна уу, туслах ажилтан байвал олоод өг, цалин мөнгийг тохироод авч явъя...” гэхээр нь би утсаа салгаад Э руу залгаад хэлсэн юм. Би өөрөө Араб улсын хэлийг бага зэрэг ойлгодог юм. Ингээд Э нь дээрх Араб улсын иргэдтэй ажиллахыг зөвшөөрөөд Э бид хоёр “Бэст” буудлын гадна очсон чинь Е буудлын нэг давхарт сууж байсан, тэгээд Е-д хандаж энэ хүмүүс туслах ажилтан олж өгөөч гэсэн юм, энэ ажилд Э ажиллахаар ирлээ гэсэн юм. Тэгээд би Э-ыг оруулж өгчихөөд явсан юм ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/,

-Шүүгдэгч нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас хэргийн 41-79 дэх тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2548 дугаартай шинжээчийн “1.Шинжлэгдэж буй СD дээр эр, эм хүйсийн Хар сүүлт зээр- Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780), Бор туулай-Lepus tolai pallas, 1778 зүйл байна. 2.Хар сүүлт зээр-Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780), ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Улаан номын (2016 он) ховор зүйлийн жагсаалтад багтсан. 3.Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Хар сүүлт зээр-Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780), нэг толгойд эр бодгаль 1.700.000 төгрөгөөр, эм бодгаль 2,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. 4.Туулай овог-Leporidae, Бор туулай-Lepus tolai Pallas, 1778 зүйл байна. Хүйсийг тогтоох боломжгүй, Ховор амьтны жагсаалтад ордоггүй. 5. Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад Бор туулай-Lepus tolai Pallas, 1778, нэг толгойд эр бодгаль 35.000 төгрөгөөр, эм бодгаль 40.000 төгрөгөөр үнэлсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 91-102 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2529 дугаартай шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн Garmin /145-01615-11/, Nuvi52 загварын SN:2VR051653 цувралын дугаартай, Garmin NuviCamLM загварын SN:42U005680 цувралын дугаартай орон зайн байршил тогтоогчууд нь хэвийн ажиллагаатай байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Garmin /145-01615-11/, Nuvi52 загварын SN:2VR051653 цувралын дугаартай, Garmin NuviCamLM загварын SN:42U005680 цувралын дугаартай орон зайн байршил тогтоогчуудыг тусгай зориулалтын Garmin Express, Garmin Base Camp v4.7.4 программуудыг уншуулж төхөөрөмжүүдийн тэмдэглэсэн замын зураглалыг харах, хэвлэх бүрэн боломжтой. 3.Шинжилгээнд ирүүлсэн Garmin/145-01615-11/ Nuvi52 загварын SN:2VR051653 цувралын дугаартай орон зайн байршил тогтоогчийн дотоод санах ойд тогтоолд дурдсан 2022 оны 07 дугаар сарын 22-ны 20 цаг 54 минутаас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 55 минут хүртэлх хугацаанд зорчсон 10 замын зураглал хадгалагдаж байгааг гэрэл зургийн үзүүлэлтэд дэлгэрэнгүй харуулав. Garmin NuviCamLM загварын SN:42U005680 цувралын дугаартай орон зайн байршил тогтоогчийн дотоод санах ойд тогтоолд дурдсан хугацааны замын зураглал хадгалагдаагүй байна ” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 131-141 дэх тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4126 дугаартай шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн Т18374, замгийн Т18374 дугаартай галт зэвсгээр буудлага үйлдсэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2503 дугаартай шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн гол төмөр Т18374 дугаартай, замаг Т18374 дугаартай, онгоц мод Т18374 дугаартай буу нь хуучнаар ЗХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 16х70 мм-ийн калибрьтай ИЖ-18 загварын дробинка буу байна. Уг буу нь галт зэвсэг мөн. 2.шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Уг галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. 3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 16*70 мм-ийн калибрьтай байна. 4.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл илрээгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 159-162 дахь тал/,

-Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны 2022  оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 06/5105 дугаартай: “...Хэрэг бүртгэлтийн 220200436 дугаартай хэрэгт хамааралтай солбицол бүхий газрууд нь Дундговь аймгийн Цагаандэлгэр, Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт хамаарч байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй...” гэх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

-Үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 89-92 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч A.Kh өгсөн: “...Тэгээд цаашаагаа явж байтал бид нарын урд талд туулай харагдсан, тухайн туулайг  A.A нь буу гаргаж агнасан юм. Дараа нь цагаан зээр тааралдахаар нь бас л буудаж агнасан юм. Тэгээд хоноглох газраа агнасан цагаан зээрийн мах, туулайн махаар хоол хийж идсэн, маргааш өглөө нь үлдэгдэл махаар нь хоол хийж идээд цааш явж байхдаа шувуунуудтай тааралдсан, шувуунууд руу 2 удаагийн буудалтаар 10 орчим шувуу агнасан юм. Ингээд цааш аялаад явж байтал туулай тааралдсан, тухайн туулайг  S.I нь тор шидэж байгаад барьсан юм. Туулай болон шувуунуудын махаар бас л хоол хийж дуусгасан юм. Маргааш нь гэж санаж байна, тухайн өдөр бас нэг цагаан зээрийг буудаж агнасан, тухайн амьтны махыг хоёр хуваагаад хоол хийж идэж дуусгасан юм. A.M, S.I нар нь гар утсаараа агнасан амьтдын зургийг дараад явж байсан юм. Энэ үед нэг машины дугуй хагарсан, тэгээд тэр машиныхаа дугуйг янзлуулах гэж байгаад ойрхон тосгон руу орсон, тэгээд хууль хяналтын байгууллагад баригдсан юм...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч A.A-ийн өгсөн: “...Би тогтоолтой хэлмэрчээр дамжуулан танилцсан. ... Би болсон асуудлыг хүлээн зөвшөөрч байна. ...машины гэрэлд туулай орж ирэхээр нь туулайг буудсан, дараа нь цагаан зээрнүүд харагдахаар нь нэг цагаан зээрийг буудаж унагаасан юм. Тэгээд агнасан цагаан зээрийн мах, туулайн махаар хоол хийж идсэн, маргааш өглөө нь үлдэгдэл махаар нь бас хоол хийж идсэн юм. Маргааш нь явж байгаад 2 удаагийн буудалтаар 10 орчим ногтруу шувууг агнасан. Мөн миний санаж байгаагаар дахиад нэг туулайг тор ашиглан барьсан юм. Бид нар 7 уулаа явж байсан болохоор нэг шувуу, туулайны махыг нэг том тогоонд хийгээд чанаж идсэн юм. Ингээд маргааш өдөр нь бас дахиад нэг зээрийг агнасан юм. Сүүлийн зээр нь эвэртэй, хар сүүлтэй байсан юм. Сүүлд агнасан амьтныхаа махыг хоёр хуваагаад хоол хийж идэж дуусгасан юм. Тухайн өдрийн орой машины дугуй хагарсан, тэгээд маргааш нь машиныхаа хагарсан дугуйг янзлуулахаар манай зарим хэсэг хүмүүс Эрхэмээтэй хамт явсан, тэгээд хууль хяналтын байгуулллагад баригдсан байсан. Бид нар агнасан амьтдынхаа хамт зураг, бичлэг хийсэн байсан....Надтай хамт явж байгаа хүмүүс дотор буу ашигладаг хүн байгаагүй ээ. Дээрх амьтдыг би агнасан. Хамгийн эхэнд 1 туулай, 1 цагаан зээр,  10 орчим ногтруу шувуу, 1 туулай, 1 эвэртэй, хар сүүлт  зээр агнасан юм. ... 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэж санаж байна. Тухайн үед би Улаанбаатар хотод ганцаараа явж байгаад такси барьсан. Тухайн таксины жолооч бага зэрэг англиар ярьдаг байсан...”буу олдох уу? гэсэн чинь “надад буу байгаа гэж хэлээд утсаар ярьж байснаа түр хүлээж байгаарай” гэсэн юм. Удалгүй 20-30 минутын дараа нэг машинтай хүн ирээд буу авчирч өгсөн юм. Би тэр жолоочоос 5 сумтай бууг 200 ам.доллараар  бэлэн худалдаж авсан юм. 2 сумаар 2 зээр, 2 сумаар ногтруу, 1 сумаар туулай агнасан, үлдсэн нэг туулай тор ашиглан гараарай барьсан юм. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 144-145 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч S.I-ийн өгсөн: “...Би тогтоолтой хэлмэрчээр дамжуулан танилцсан. ...Би болсон асуудлыг хүлээн зөвшөөрч байна. ...Тэгээд цаашаагаа явж байтал бид нарын урд талд тусдаа явж байсан A.A, A.N, A.Kh нар нь нэг туулай агнасан байсан, дараа нь цагаан зээрийг буудаж агнасан юм. Би буудсныг бол хараагүй ээ. Буу дуугарах чимээ сонсогдсон юм. Тэгээд агнасан цагаан зээрийн мах, туулайн махаар хоол хийж идсэн. Маргааш өглөө нь үлдэгдэл махаар нь бас хоол хийж идсэн юм. Маргааш нь би бас л машин бариад явж байсан. Мөн бууны чимээ гарсан. Яваад очсон чинь 10 орчим шувууг агнасан байсан. Ингээд цааш явж байтал нэг туулай тааралдахаар нь хөөж байгаад тор шидээд барьсан юм. Бид нар хоноглох газраа очоод шувуунуудын махаар хоол хийж идсэн юм. Тухайн үед юугаар хоол хийсэн  гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан шувууны мах л идсэн юм.  Ингээд маргааш өдөр нь бас дахиад нэг зээрийг ангасан юм. Тухайн зээр нь эвэртэй байсан шиг санагдаж байна. ...Нийтдээ 2 туулай, 2 цагаан зээр,  10 орчим ногтруу шувуу зэргийг Саудын Араб улсын иргэн A.A агнасан гэдэгийг сүүлд нь сонссон юм. Яагаад гэхээр би өөр машиныг жолоодож явсан юм. Нэг туулайг нь би тор ашиглан барьж авсан юм. Би өөрөө зураг дарах дуртай хүн учир байгалийн зургийг дарсан, агнасан амьтдын зургийг хүртэл дарсан. Бид хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 156-157 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч A.M-ийн өгсөн: “...Би тогтоолтой хэлмэрчээр дамжуулан танилцсан. Надад тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй байна. Би болсон асуудлыг хүлээн зөвшөөрч байна....Бид нар явахдаа тоёота ланд крузер 100 маркийн 2 тээврийн хэрэгслээр явсан юм. ...Тэгээд цаашаагаа явж байтал бид нарын урд талд явж байсан A.A, A.N, A.Kh нар нь нэг туулай агнасан байсан, дараа нь цагаан зээрийг буудаж агнасан юм. Би буудсаныг бол хараагүй ээ. Бууны дугарах чимээ сонсогдсон юм. Тэгээд агнасан цагаан зээрийн мах, туулайн махаар хоол хийж идсэн, маргааш өглөө нь үлдэгдэл махаар нь бас хоол хийж идсэн юм. Маргааш нь явж байгаад 10 орчим ногтруу шувууг агнасан, ногтруу агнахыг бол харсан. Дахиад нэг туулайг тор ашиглан S.I барьсан юм...Бид нар шувуу болон туулайны махаар хоол хийж идсэн. Ингээд маргааш өдөр нь бас дахиад нэг зээрийг ангасан юм. Сүүлийн зээр нь эвэртэй, хар сүүлтэй байсан юм. Тэгээд тухайн амьтны махыг хоёр хуваагаад хоол хийж идэж дуусгасан юм. Бид нар гар утсаараа агнасан амьтдын зургийг дараад явж байсан юм...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 168-169 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч A.N-ийн өгсөн: “...Би тогтоолтой хэлмэрчээр дамжуулан танилцсан. Надад тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй байна. Би болсон асуудлыг хүлээн зөвшөөрч байна. ...Тэгээд цаашаагаа явж байтал бид нарын урд талд туулай харагдсан. Тухайн туулайг  A.A буу гаргаж ирээд агнасан юм. Дараа нь цагаан зээр тааралдахаар нь бас л буудаж агнасан юм. Тэгээд хоноглох газраа агнасан цагаан зээрийн мах, туулайн махаар хоол хийж идсэн, маргааш өглөө нь үлдэгдэл махаар нь хоол хийж идсэн юм. Ингээд цааш явж байхдаа шувуунуудтай тааралдсан, шувуунууд руу 2 удаагийн буудалтаар 10 орчим шувуу агнасан юм. Дараа нь дахиад туулай тааралдсан. Тухайн туулайг  S.I нь тор шидэж байгаад барьсан юм. Туулай болон шувуунуудын махаар бас л хоол хийсэн юм. Тухайн өдрийн маргааш нь гэж санаж байна. Энэ үед бас нэг цагаан зээрийг буудаж агнасан. Тухайн амьтны махыг хоёр хуваагаад хоол хийж идэж дуусгасан юм. Тухайн үед A.M, S.I нар нь гар утсаараа агнасан амьтдын зургийг дараад байсан юм ...Тухайн бууны эзэмшигчийг мэдэхгүй ээ. Миний санаж байгаагаар Улаанбаатар хотод буюу “Бэст” зочид буудалд амарч байх хугацаандаа A.A нь буу худалдаж авсан талаараа бид нарт замд явж байхдаа хэлсэн юм. Бид нар тухайн буугаа хаанаас авсан юм бэ? гэхэд таксинд явж байгаад таксины жолоочоос худалдаж авсан гэж хэлсэн. Тэр бууны талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч A.A-ийн өгсөн “...Би тогтоолтой хэлмэрчээр дамжуулан танилцсан. Надад тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй байна. Би болсон асуудлыг хүлээн зөвшөөрч байна....Тэгээд явж байтал машины гэрэлд янзага орж ирсэн. Янзагыг барьж аваад гар утсаараа зураг авахуулж байгаад буцаагаад тавьсан юм. Тэгээд цаашаагаа явж байтал бид нарын урд талд явж байсан A.A, A.N, A.Kh нар нь нэг туулай агнасан байсан. Дараа нь цагаан зээрийг буудаж агнасан юм. ...Тэгээд агнасан цагаан зээрийн мах, туулайн махаар хоол хийж идсэн...Маргааш нь 2 машин хамт явж байгаад 10 орчим ногтруу шувууг агнасан, ногтруу агнахыг бол харсан,  дахиад нэг туулайг тор ашиглан барьсан юм. ...Маргааш өдөр нь бас дахиад нэг зээрийг ангасан юм, сүүлийн зээр нь эвэртэй, хар сүүлтэй байсан юм...нийтдээ 2 туулай, 2 цагаан зээр, 10 орчим ногтруу шувуу зэргийг A.A агнасан. Нэг туулайг нь S.I тор ашиглан барьж авсан юм. Би ногтруу шувууг ойроос, тороор барьсан туулайг холоос харсан, бусад амьтадыг буудах үед хараагүй ээ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Э-ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 18, 19-ний үеэр гэж санаж байна, өдрийг нь тодорхой мэдэхгүй байна. Тухайн өдрийн орой 21 цагийн үед гэртээ байж байтал миний гар утас руу найз В нь залгаад “...сайн уу хөгшөөн, чи араб хүмүүстэй ажиллах уу?...” гэхээр нь “ямар хүмүүс юм бэ?” гэсэн чинь өдрийн 100,000 мянган төгрөг, 10 хоног явна, явахдаа Шонхор шувууны судалгаа болон аяллын чиглэлээр явна гэхээр нь “би хэл мэдэхгүй шүү дээ” гэсэн чинь “зүгээрээ хань болоод туслаад явна” гэхээр нь зөвшөөрсөн. ...Ингээд Дундговь аймгийн Мандал сумаар дайрч түлш болон ойр зуурын хэрэглээний зүйлийг аваад Мандал сумынхаа газар нутгаар явж байгаад нэг Араб нь Ногтруу шувууг буудаж унагаасан. Тухайн үед би дохио зангаагаар болохгүй шүү гэж хэлсэн боловч ойлголцож чадаагүй ээ. Бууг хаанаас гаргасан гэдгийг мэдээгүй. Би тухайн үед арынх нь машинд сууж явсан...ингээд орой болоод өдөр агнасан Ногтруу шувуугаар хоол хийж идээд гэрэлтүүлэхээр 2 машинтайгаа хөдөлсөн юм. Миний сууж явсан машин бол араас нь дагаад л явж байсан... цаашаагаа явж байтал Цагаан зээрнүүд тааралдсан чинь нэг зээрийг буудаж унагаагаад машиныхаа ард хийж явж байгаад нэг газар зогсоод Цагаан зээрийнхээ гэдэснээс салгаж махыг нь аваад цааш хөдөлсөн юм. Маргааш өглөө нь зээрийнхээ махаар будаатай хуурга хийж идсэн юм. ...Мандах сумынхаа нутаг дэвсгэрээр амарч байгаад орой нь 3 араб нь нэг машинаа унаад гэрэлтүүлэхээр явсан юм, удаачгүй тэд нарын араас ачаагаа ачаад хөдөлсөн юм. Тухайн арабууд нь машины GPS –ээр холбогдож байсан юм. Тэгээд бид нарыг араас нь очиход нэг Харсүүлт, 2 туулай зэргийг агначихсан байсан.  ...Тухайн арабууд нь Харсүүлт, туулай зэргийг нь агнасан байдлаа  харуулж утсаараа маш олон бичлэг болон зураг аваад байсан юм....Нийтдээ 2 туулай, 2 хар сүүлт,  10 орчим ногтруу шувуу зэргийг агнасан. Нэг туулайг нь тор ашиглан барьж авсан юм. Би ногтруу шувууг ойроос, тороор барьсан туулайг холоос харсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч нараас 2 толгой зээрийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний төлбөрийг 2 нугалсан үнэ болох нийт 7,400,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсэн болохыг тогтоосон “Төрийн банк”-ний мөнгөн шилжүүлгийн баримт /4 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг болно.

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нар нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4. Хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч нарын бүлэглэн агнасан гэх Хар сүүлт зээр нь Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780) зүйл байна. Хар сүүлт зээр-Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780), ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Улаан номын (2016 он) ховор зүйлийн жагсаалтад багтсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2548 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалтаар,

шүүгдэгч нар нь Хар сүүлт зээр Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780) агнах зөвшөөрөлгүй болох нь Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06/4229 дугаартай “...Өмнөговь аймагт 2022 онд ахуйн болон тусгай зориулалтаар цагаан зээр, хар сүүлтий, ногтруу, ятуу, туулай агнах шийдвэр гараагүй, зөвшөөрөл олгоогүй болно” гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 169-189 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 91-102 дахь тал/,

Шүүгдэгч нарын ховор амьтан болох Хар сүүлт зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос шүүгдэгч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Иймд шүүгдэгч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Байгаль орчны, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Ж.М-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /2 дугаар хавтаст хэргийн 82-83 дахь тал/

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний жагсаалтаар Хар сүүлт зээр-Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780), нэг толгойд эр бодгаль 1.700.000 төгрөгөөр, эм бодгаль 2,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу эр хар сүүлт зээр /1.700.000*2=3.400.000 төгрөг/, эм хар сүүлт зээр /2.000.000*2=4.000.000 төгрөг/, экологи эдийн засгийн нийт үнэлгээ нь 7.400.000 төгрөг болж байна.

Шүүгдэгч нар нь Хар сүүлт зээр /Gazella subgutturosa/-ийн экологи эдийн засгийн үнэлгээ болох 7.400.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд 2022.10.11-ний өдөр төлсөн болох нь Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /4-р хавтас хэргийн 38 дахь тал/

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй” болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Toyota.Land Criusor-J100” маркийн 78-.. УБН, 68-.. УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн О.Ерханатын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /1-р хавтас хэргийн 49-50 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн О.Е-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй байна. /3 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар “Toyota.Land Criusor-J100” маркийн 78-.. УБН, 68-.. УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, №04005606, №04004399 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, машины 3 ширхэг түлхүүр, Garmin /145-01615-11/, Nuvi52 загварын SN:2VR051653 цувралын дугаартай, Garmin NuviCamLM загварын SN:42U005680 цувралын дугаартай орон зайн байршил тогтоогч /2 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч О.Е-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч нарааc “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Саудын Арабын Хаант Улсын иргэн A.A, S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A, Монгол Улсын иргэн Х овогт Э-ийн Э нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалт, Монгол Улсын улаан номын /2016 он/ ховор амьтны жагсаалтад багтсан 2,000,000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эм хүйсийн Хар сүүлт зээр-Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780)-ийг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрээс,

1,700,000 төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эр хүйсийн Хар сүүлт зээр-Gazella subgutturosa (Gueldenstaedt, 1780)-ийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээс “Toyota.Land Criusor-J100” маркийн 78-.. УБН, 68-.. УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, “Калибрьтай ИЖ-18 загвар”-ын дробинка буугаар буудаж тус тус агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.    

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр,

шүүгдэгч A.A-д 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр, шүүгдэгч S.I-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.M-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.N-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.Kh-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.A-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр, шүүгдэгч A.A-д 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр, шүүгдэгч S.I-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.M-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.N-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.Kh-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.A-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota.Land Criusor-J100” маркийн 78-.. УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэнд 20.500.000 төгрөг /”Сонгомол хүлэг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ/, “Toyota.Land Criusor-J100” маркийн 68-.. УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэнд 19.000.000 төгрөг, нийт 39.500.000 төгрөгийг шүүгдэгч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нараас шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 8 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр, шувуу барих зориулалттай мяндсан тор 1 ширхэг, шувууг зөөвөрлөх зориулалттай тор 1 ширхэг, бор өнгийн модон иштэй заазуур 1 ширхэг, ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн иштэй жижиг хутга 3 ширхэг, шаргал иштэй жижиг хутга 1 ширхэг, гурван үзүүртэй дэгээ төмөр, гол төмрийн арчдас, зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бор өнгийн модон бариултай, T18374 150A23/4M дугаартай, Model IJ-18 загварын 114 см урттай, ангийн 1 ширхэг бууг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж устгуулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, “Toyota.Land Criusor-J100” маркийн 78-.. УБН, 68-.. УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг, түлхүүр /3 ширхэг/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /№04005606, №04004399 дугаартай/, Garmin /145-01615-11/, Nuvi52 загварын SN:2VR051653 цувралын дугаартай, Garmin NuviCamLM загварын SN:42U005680 цувралын дугаартай орон зайн байршил тогтоогч /2 ширхэг/-ийн хамтаар иргэний нэхэмжлэгч О.Е-д тус тус буцаан олгохоор, Redmi 5G  маркийн 1 ширхэг гар утсыг шүүгдэгч S.I-д, Samsung  маркийн 1 ширхэг гар утсыг шүүгдэгч A.M-д шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор, A.A/W167836/, A.M /ZR89137/, A.N /ZR92431/, A.Kh /V470239/, A.A /R061361/, S.I /ZS63324/ нарын 6 ширхэг гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Гадаадын иргэн, харьяатын газраар дамжуулан шүүгдэгч нарт буцаан олгохоор тус тус даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нар нь бүлэглэн ховор амьтан болох Хар сүүлт зээр /Gazella subgutturosa/-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                                                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Э-ийн Э-т 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр, шүүгдэгч A.A-д 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр, шүүгдэгч S.I-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.M-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.N-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.Kh-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр, шүүгдэгч A.A-д 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 5.400.000 төгрөгийн, шүүгдэгч A.A-д оногдуулсан 15.000.000 төгрөгийн, шүүгдэгч S.I-д оногдуулсан 12.000.000 төгрөгийн, шүүгдэгч A.M-д оногдуулсан 12.000.000 төгрөгийн, шүүгдэгч A.N-д оногдуулсан 12.000.000 төгрөгийн, шүүгдэгч A.Kh-д оногдуулсан 12.000.000 төгрөгийн, шүүгдэгч A.A-д оногдуулсан 12.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, иргэний нэхэмжлэгч О.Е нар нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota.Land Criusor-J100” маркийн 78-.. УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэнд 20.500.000 төгрөг /”Сонгомол хүлэг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ/, “Toyota.Land Criusor-J100” маркийн 68-.. УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэнд 19.000.000 төгрөг, нийт 39.500.000 төгрөгийг шүүгдэгч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нараас шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 8 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр, шувуу барих зориулалттай мяндсан тор 1 ширхэг, шувууг зөөвөрлөх зориулалттай тор 1 ширхэг, бор өнгийн модон иштэй заазуур 1 ширхэг, ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн иштэй жижиг хутга 3 ширхэг, шаргал иштэй жижиг хутга 1 ширхэг, гурван үзүүртэй дэгээ төмөр, гол төмрийн арчдас, зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бор өнгийн модон бариултай, T18374 150A23/4M дугаартай, Model IJ-18 загварын 114 см урттай ангийн 1 ширхэг бууг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж устгуулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, “Toyota.Land Criusor-J100” маркийн 78-.. УБН, 68-.. УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг, түлхүүр /3 ширхэг/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /№04005606, №04004399 дугаартай/, Garmin /145-01615-11/, Nuvi52 загварын SN:2VR051653 цувралын дугаартай, Garmin NuviCamLM загварын SN:42U005680 цувралын дугаартай орон зайн байршил тогтоогч /2 ширхэг/-ийн хамтаар иргэний нэхэмжлэгч О.Е-д тус тус буцаан олгохоор, Redmi 5G  маркийн 1 ширхэг гар утсыг шүүгдэгч S.I-д, Samsung  маркийн 1 ширхэг гар утсыг шүүгдэгч A.M-д шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор, A.A /W167836/, A.M /ZR89137/, A.N /ZR92431/, A.Kh /V470239/, A.A /R061361/, S.I /ZS63324/ нарын 6 ширхэг гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Гадаадын иргэн, харьяатын газраар дамжуулан шүүгдэгч нарт буцаан олгохоор тус тус даалгасугай.

8. Шүүгдэгч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, A.A нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН