| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2018/00503/И |
| Дугаар | 54 |
| Огноо | 2019-01-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 54
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Н.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй, Д.Жаргалсайханд холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-ыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Ерөө суманд 1981 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Тавин 1 дүгээр баг, 3-408 тоотод оршин суух хаягтай, одоогоо Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Нарны хороолол, 9 дүгээр байрны 07 тоотод түр оршин суух хаятай, Таван толгой төмөр зам ХХК-д нягтлан бодогч ажилтай
Харчин овгийн Наваандэмбэрэлийн Дэлгэрцэцэг
регистрийн дугаар: МЕ- 81080900
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт суманд 1984 онд төрсөн, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 3 дугаар баг, Өвгөн жалга гэх газарт 5 дугаар гудамж, 24 тоотод оршин суух хаягтай, Ерөө байгалийн хишиг нөхөрлөлийн захирал ажилтай
Очир ням овгийн Доржхорлоогийн Жаргалсайхан
регистрийн дугаар: ЙС- 84072317
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Н.Дэлгэрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...
Нэхэмжлэлийн үндэслэл: Н.Дэлгэрцэцэг миний бие 2008 онд Д.Жаргалсайхантай танилцаж улмаар 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтийн 05 тоот баталгаагаар бүргүүлж гэр бүл болсон.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүү Ж.Тэнүүн, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр охин Ж.Анхилуун нар төрсөн.
Бид зан харьцааны таарамжгүй, үзэл бодол сэтгэл санааны нийлэмжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос салж тусдаа амьдрах болсон. Бид урд нь хэд хэдэн удаа салах оролдлого хийж байсан ба 2016 оны 4 дүгээр сард мөн Эвлэрүүлэн зуучлах төвд хандан хүүхдүүдийнхээ ирээдүйг бодон цаашид амьдрахаар шийдэж байсан боловч нөхцөл байдал сайжирсангүй.
Иймд үр хүүхдүүд хэрүүл маргаантай, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйц орчинд өсгөхийг хүсэхгүй байгааг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Одоогоор хүү Ж.Тэнүүн, охин Ж.Анхилуун нар нь ээж Н.Дэлгэрцэцэг миний асрамжинд байгаа бөгөөд цаашид миний асрамжинд үлдээж, эцэг Д.Жаргалсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! ... гэжээ.
Нэхэмжлэгч: Н.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Д.Жаргалсайхан бид хоёр 2008 онд танилцаад 2009 онд гэрлэлтээ батлуулж 2010 оны 04 дүгээр сарын 26-нд хүү Ж.Тэмүүн, 2015 оны 02 дугаар сарын 13-нд охин Ж.Анхилуун нарыг төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд хэрүүл маргаан багагүй гардаг байсан ч байх л асуудал байх гэж бодоод явдаг байсан.
Тэгээд 2013 онд нэлээн ширүүн маргалдаж бараг зодолдох дээрээ тулж байсан. Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээний хэрэлддэг байсан. Эхэндээ хүүхдийн хажууд хэрэлдээд яах вэ? гэж боддог байсан ч сүүлдээ өдөр тутам хэрүүл гарах болсон. Одоо бид хоёр тусдаа амьдраад 1 жилийн хугацаа өнгөрч байна. Бидний хувьд 2016 онд шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж Д.Жаргалсайхан нь уучлал гуйсны дагуу үргэлжлүүлэн хамт амьдарсан ч хэрүүл маргаан гарсаар л байсан. Ийм байдлаар цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, хуулийн дагуу эцэг Д.Жаргалсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй ...гэв.
Хариуцагч: Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн хугацаанд Н.Дэлгэрцэцэгтэй эвлэрэх талаар олон удаа оролдсон боловч эвлэрч чадсангүй. Миний хувьд том хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Өмнөх шүүх хуралдааны дараахан Н.Дэлгэрцэцэг нь хашаа байшингаа зараад явсан байсан. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүддээ тэтгэвэр төлөхөд татгалзах зүйл байхгүй. Одоогоор ажил зогсонги байдалтай байгаа. Гэхдээ хүүхдүүдээ боломжоороо харж хандана...гэв.
Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Дэлгэрцэцэг нь Д.Жаргалсайханд холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах -ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2008 онд танилцан улмаар 2009 онд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 2010 оны 04 дүгээр сарын 26-нд хүү Ж.Тэмүүн, 2015 оны 02 дугаар сарын 13-нд охин Ж.Анхилуун нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгтавагдсан Н.Дэлгэрцэцэг, Д.Жаргалсайхан нарын гэр бүл болсныг 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэний гэр бүлийн бүртгэлээс олгосон № 0075848, №5 дугаартай олгосон Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, мөн тухайн байгууллагаас хүү Ж.Тэмүүн, Ж.Анхилуун нарт Төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Н.Дэлгэрцэцэг, Д.Жаргалсайхан нарт холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцэж, зохигчдыг эвлэрэх боломжоор хангаж, хэргийг түдгэлзүүлэн, эвлэрүүлэн зуучлах хэсэгт шилжүүлсэн боловч 2 сарын хугацаанд зохигчид эвлэрээгүй байх тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Жаргалсайхан нь Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч Том хүү Тэмүүнийг өөрийн асрамжинд үлдээхийг хүсч байна гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, нотлох баримт гаргаагүй болно.
Зохигчид шүүх хуралдааны явцад цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, бага насны хүү Ж.Тэмүүн, охин Ж.Анхилуун нарыг эх Н.Дэлгэрцэцэгийн асрамжинд үлдээж, эцэг Д.Жаргалсайханаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэхрийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адилүүрэг хүлээж, эрх эдлэх тул бага насны хүү Ж.Тэмүүн, охин Ж.Анхилуун нарыг хүссэн цагт нь төрсөн эцэг Д.Жаргалсайхантай уулзуулах, санал бодлыг нь сонсох, хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч,хариуцагч нарт анхааруулж, зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дэлгэрцэцэгийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлөх үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж Сэлэнгэ аймагт тогтоогдсон хүн амын амжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар тэтгэлэг ногдуулахаар шийдвэрлэснээс улсын тэмдэгтийн хураамж 31.492 төгрөгийг хариуцагч Д.Жаргалсайханаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Харчин овгийн Наваандэмбэрэлийн Дэлгэрцэцэг, Очирням овгийн Доржхорлоогийн Жаргалсайхан нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар бага насны хүү Ж.Тэмүүн, охин Ж.Анхилуун нарыг насанд хүртэл эх Н.Дэлгэрцэцэгийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 26-нд хүү Ж.Тэмүүн, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр охин Ж.Анхилуун нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагттогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Д.Жаргалсайханаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүйхариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
5. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дудсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дэлгэрцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жаргалсайханаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Д.Жаргалсайханаас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 31.492 төгрөгийг гаргуулж Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэртанилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүххуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөнхуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,мөн хуулийн 119 дүгээр зүйлийн119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ