Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 78

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.Саруулсайханы нэхэмжлэлтэй, П.Мягмаржавт холбогдох Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянанхэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн суманд 1995 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч- талх нарийн боовчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 1 дүгээр баг, 79 тоотод оршин суух, одоогоор эрхэлсэн ажилгүй

Жаргалант овгийн Болдбаатарын Саруулсайхан

регистрийн дугаар:МЖ- 95072504

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Б.Саруулсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: М.Уянга, М.Урангоо нарын төрсөн эцэг нь П.Мягмаржав мөн болохыг тогтоолгох, П.Мягмаржаваас хүүхдийн тэтгэлэг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Б.Саруулсайхан нь 2014 онд Мягмаржавтай танилцан, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2 ихэр охин Уянга, Урангоо нар төрсөн. Мягмаржав иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй, эцэг эхийндээ амьдарч байсан. П.Мягмаржав нь 2 охиноо төрсний дараа 14 хоноод Алтанбулаг сум руу ажил хийнэ гэж яваад эргэж ирээгүй. Биднийг эргэж тойрохоо больсон. Одоо 2 охин маань 4 настай. Би өөрийн гэсэн ажилгүй байгаа учир 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2 ихэр охин Уянга, Урангоо нарын төрсөн эцэг нь П.Мягмаржав мөн болохыг тогтоож, П.Мягмаржаваас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! ... гэжээ

 

Нэхэмжлэгч: Б.Саруулсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би Мягмаржавтай 2014 онд танилцан, гэр бүлийн харьцаатай байсан. Бид өөрийн гэсэн гэр оронгүй байсан болохоор манай аавынд хамт амьдарч байсан. Тухайн үед манай аавынх Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байсан. Мягмаржав хотод барилга дээр ажиллаж байсан. Тэгээд би жирмсэн болж хүүхдүүдээ төрүүлэхэс өмнө Зүүнбүрэнд байдаг манай аавын байшинд ирж, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2 ихэр охин Уянга, Урангоо нар төрсөн.

П.Мягмаржав нь 2 охиноо төрсний дараа 14 хоноод Алтанбулаг сум руу ажил хийнэ гэж яваад эргэж ирээгүй, биднийг эргэж тойрохоо больсон. Би Мягмаржавтай холбоо барих гэж оролдсон боловч утас нь өөр болсон байсан.

Одоо би охидуудтайгаа хамт амьдардаг. Охидууд маань цэцэрлэгт явдаг, одоо 4 настай. Би одоогоор ажилгүй байгаа учир 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2 ихэр охин Уянга, Урангоо нарын төрсөн эцэг нь П.Мягмаржав мөн болохыг тогтоож, П.Мягмаржаваас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байна... гэв.

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Суврага 2 дугаар баг, 12 дугаар гудамж, 12 тоотод оршин суух

Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Мягмаржав /регистрийн дугаар МА-93070619/ 2019 оны 02 дугаар сарын 02-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие П.Мягмаржав нь Б.Саруулсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцаад эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М.Уянга, М.Урангоо нар нь миний хүүхэд мөн болно. Үүнд маргаан байхгүй. Хоёр хүүхдэдээ тэтгэлэг төлөхөд татгалзахгүй, маргаангүй. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлага дээр маргаангүй учир намайг байлцуулахгүйгээр хэргийн шийдвэрлэхэд маргахгүй. Шүүхийн шийдвэрийг дагна... гэжээ.

 

Иргэний хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Саруулсайхан нь П.Мягмаржавт холбогдуулан Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ

Зохигчид нь 2014 онд танилцан улмаар гэр бүлийн харьцаатай байсны улмаас 2015 оны 02 дугаар сарын 13-нд ихэр охин М.Уянга, М.Урангоо нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагч П.Мягмаржавын ...эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М.Уянга, М.Урангоо нар нь миний хүүхэд мөн... Хоёр хүүхдэдээ тэтгэлэг төлөхөд татгалзахгүй... гэх тайлбар, мөн ихэр охин Уянга, Урангоо нарын хариуцагч Мягмаржаваар овоглон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Улсын бүртгэлийн ажилтны төрсний бүртгэлийн 4319000019 дугаарт бүртгэж олгосон Мягмаржавын Уянга, төрсний бүртгэлийн 4319000020 дугаарт бүртгэж олгосон Мягмаржавын Урангоо нарын Төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.

Хариуцагч П.Мягмаржав нь нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ... охин М.Уянга, М.Урангоо нарын төрсөн эцэг нь П.Мягмаржав мөн болох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах... шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх тул П.Мягмаржавыг ихэр охин М.Уянга, М.Урангоо төрсөн эцэг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулинд заасны дагуу тэтгэлэг гаргуулж, насанд хүрээгүй М.Уянга, М.Урангоо нарыг насанд хүртэл эх Б.Саруулсайханы асрамжинд хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч П.Мягмаржав нь шүүхэд гаргасан тайлбартаа ..Миний бие нэхэмжлэлийн шаардлага дээр маргаангүй учир намайг байлцуулахгүйгээр хэргийн шийдвэрлэхэд маргахгүй... гэсэн байх тул Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Саруулсайханы эцэг тогтоолгох, тэтгэлэг гаруулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлөх үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж Сэлэнгэ аймагт тогтоогдсон хүн амын амжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар тэтгэлэг ногдуулахаар шийдвэрлэснээс улсын тэмдэгтийн хураамж 31.492 төгрөгийг хариуцагч П.Мягмаржаваас гаргуулан төрийн сангийн төсвийн орлого болгох нь зүйтэй.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх ба хүүхдийг эх, эцэгтэй нь уулзах, тэднээс тусламж дэмжлэг эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Мягмаржавыг 2015 оны 02 дугаар сарын 13-нд төрсөн ихэр охин М.Уянга, М.Урангоо нарын эцэг мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 13-нд төрсөн ихэр охин М.Уянга, М.Урангоо нарыг насанд хүртэл эх Б.Саруулсайханы асрамжинд хэвээр үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 13-нд төрсөн ихэр охин М.Уянга, М.Урангоо нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагттогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсонамьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Пүрэвсүрэнгийн Мягмаржаваас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Саруулсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Мягмаржаваас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч П.Мягмаржаваас нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 31.492 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэртанилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүххуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөнхуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүххугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.МӨНХЦЭЦЭГ