| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/56 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.7.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: ______
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г.Мхолбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн мал малладаг, ам ________________
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.М нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед Төв Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ногооны ам” гэх газарт иргэн Ж.Дтай “...өр нэхлээ” гэх хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан цээж хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан ба хохирогчийг зодох явцад түүний энгэрийн халаасанд байсан Самсунг Ноте-5 маркийн гар утсыг эвдэж устгасны улмаас бусдад 506.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г.М:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэсэн мэдүүлгийг өгөв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Мын 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед Төв Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ногооны ам” гэх газарт иргэн Ж.Дтай “...өр нэхлээ...” гэх хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан цээж хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн хохирогчийг зодох явцад түүний энгэрийн халаасанд байсан “Самсунг Ноте-5” маркийн гар утсыг эвдэж устгасны улмаас бусдад 506.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 630 дугаартай... Ж.Дорждагвын биед зүүн 7,8-р хавирганы хугарал баруун шуунд зулгаралт. баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ж.Д-н биед учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгү... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Хан Үлэмж ХХК-ийн шинжээчийн /үнэлгээчний/ 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ...Гар утасны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн бодит үнэ цэнийг 506 000, 00 /Таван зуун зургаан мянган/ төгрөгөөр үнэлсэн... талаарх дүгнэлт /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,
хохирогч Ж.Дорждагвын ...Би Төв аймгийн Жаргалант сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа "Түмэн ямаат" барааны дэлгүүрт ахуйн жижиг бараа худалдаалдаг юм. 2022 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг "Ногооны найм" гэх газар оршин суух Мөнхбат гэх хүн манай барааны дэлгүүрээс 15 метр хулдаасыг 236.000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь 2-3 хонуулаад өгье гэхээр нь нэг нутгийн хүмүүс юм чинь гээд итгээд өгөөд явуулсан. Мөнхбат гэх хүн хулдаас авсан цагаасаа хойш холбоо барилгүй 20 гаран хоносон учраас мөнгөө авах зорилгоор Мөнхбаттай утсаар холбогдож мөнгөө нэхсэн боловч одоо очиж байна, удаахгүй өгнө гэх мэтээр арга саам хийгээд өгөхгүй байхаар нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн Мөнхбатын нутаглаж байгаа Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг "Ногооны найм" гэх газар өөрийн эзэмшлийн 99-44 ТӨҮ улсын дугаартай, примо маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж Мөнхбаттай уулзаад чи мөн яагаад өгөхгүй байгаа юм, тоглоом тохуу хийгээд байгаа юм уу? гэсэн чинь муу пис минь чи үхлээ юу гээд миний зүүн талын цээж хэсэг лүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн ба би өшиглөх үед нь газар ойчсон. Мөн газар унасны дараа дээрээс хоёроос гурван удаа нэмж өшиглөсөн. Намайг газар унах үед миний утас хагарах шиг болсон ба нь гаргаж ирээд харахад эвдэрсэн асахгүй байсан. Тэгээд машинаа асаагаад Мөнхбатын гэрийн гадаа яваад очтол Мөнхбат хойноос морьтой давхиж ирж мориороо намайг дайрч унагаагаад чирсэн ба арай гэж салаад Жаргалант сумын төв рүү буцсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний зүүн талын 7, 8 дугаар хавирга хугарсан, баруун шуу хөхөрч хавдсан байна. Мөн баруун талын гар хөдлөхгүй байгаа. Мөнхбат бид хоёр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Мөнхбат бид хоёроос өөр хүн байгаагүй. Гэрийнх нь гадаа очиход эхнэр хараад зогсож байсан. Би гомдолтой байна. Гарсан эмчилгээний зардал болон гар утасныхаа хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Sumsung Not-5 загварын гар утас байсан. 2019 онд 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо ямар үнэтэй байгааг мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч Д.Тогтохбаярын ...Би 2019 онд Солонгос улсад сурч байхдаа 8 дугаар сард аавыгаа Солонгос улсад авчраад хамт байж байхдаа 9 дүгээр сард аав болох Дорждагвад Самсунг маркийн Нөте-5 загварын гар утсыг 800.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Тухайн үед гар утас авч байсан баримт нь одоогоор алга болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 17 дугаар хуудас/,
гэрч М.Болорчимэгийн ...2022 оны 11 дүгээр сарын 12-ны манай нөхөр Мөнхбат 10:30 минутын үед хониндоо яваад удалгүй нөхөр Мөнхбат болон манай суманд байдаг Дорждагва гэх хүнтэй хамт гэрийн гадна ирээд Дорждагва нь танай нөхөр чинь намайг зодоод мөнгө өгсөнгүй та нарийг бүгдийг нь цагдаад өгнө гээд машинаа унаад сумын төв рүү явсан. Тухайн үед би гэртээ дөрвөн хүүхэдтэйгээ байсан. Манай нөхөр болон Дорждагватай хоорондоо маргалдаж муудалцсаныг би хараагүй учир нь тэр хоёр манай гэрийн гаднаас харагдах боломжгүй газарт байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 20 дугаар хуудас/,
Сэжигтэн Г.Мын ...Би Төв аймгийн Жаргалант сумын буурал 1 дүгээр баг Баянхошуу нэртэй газар мал маллан амьдардаг юм. Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ний өглөө хонио хариулах гээд гэрээсээ гарсан .Би гэрийн ойролцоо хонио хариулаад сууж байхад Дорждагва ах ирээд Пиздаа минь мөнгөө авъя, өнөөдрийн дотор бүтээж өг гээд морины эмээлийн олом тайлаад цулбуураар намайг боох гэж завдсан. Тэгээд миний 2-3 удаа буруу нь гараараа цохиод, мөн газраас чулуу аваад миний гэдэс, толгой хэсэг рүү 4 удаа чулуу авч шидсэн Дорждагва ах. Тэгээд манай гэрийн Дорждагва ах машинаа унаад очсон, би араас нь морьтойгоо очтол Дорждагва ах миний морины цулбуураас бариад авахаар нь би унаж яваа морио урагш нь хөдлөгдтөл Дорждагва ах цулбууранд татагдаад газар унасан. тэгээд манай гаднаас Дорждагва машинаа унаад явсан. Би Дорждагва гэх хүнээс гэрт дэвсэх гээд 15 метр хулдаас 230,000 мянган төгрөг болсон би тухайн мөнгө байхгүй учир зээлж авсан. Миний боломж болдоггүй нийлэн хэд хоносон юм. Тэгээд манай гэрт ирж хэрэлдэж маргалдсан. Миний унаж явсан морины цулбуураас Дорждагва гэдэг хүн байржаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би морио урагш хөтлөгдтөл Дорждагва цулбуурт татагдаад газар унасан юм. Би Дорждагва ахыг гараараа болон хөлөөрөө цохиж зохиж зодоогүй болно. Би гарсан үйлдлээ хүлээнэ зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Яллагдагч Г.Мын ...Би цохиж зодсон зүйл байхгүй харин миний унаж явсан морины цулбуураас Дорждагва гэдэг хүн барьчхаад тавихгүй байхаар би морио урагш хөдлөгдтөл Дорждагва нь барьж байсан цулбууртаа татагдаад газарт унасан харин надтай ноцолдож байх үед гар утас нь халааснаас нь унаад буцаж авах үед нь утасны Дэлгэц нь хагарсан байсан тул намайг утасны дэлгэц хагалчихлаа гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Дорждагвыг цохиж зодсон асуудал надад байхгүй. Нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 44 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 53-57 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Мыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
...шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн оршин суух газар буюу Төв аймгийн Жаргалант сумын нутгаар тогтоолгох саналтай байна. бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хэрэгт эд мөрийн бармтаар хураагдан ирсэн самсунг нотэ5 маркийн гарар усщтсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч устгуулах, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хувийн баталгаа гаргх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг оруулж байна... гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх санал гаргасан. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргаан байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол, хор уршиг болох 1,410,000 төгрөг нөхөн төлсөн болно... гэсэн,
Шүүгдэгч Г.М:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Мын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж,
Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Г.Мын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.М нь хохирогч Ж.Дорждагвыг цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.М нь хохирогч Ж.Дорждагвын нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,
Мөн хохирогч Ж.Дорждагвын Самсунг Ноте-5 маркийн гар утсыг эвдэж 506.000 төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар гэмтээснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан... гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан ...бага хэмжээний хохирол буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг... гэж ойлгоно гэснээр ...бага хэмжээнээс буюу гурван зуун нэгжээс дээш хохирол учруулснаараа энэ гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн бугалга ясны шахагдсан хугарал, хамар ясны хугарал, баруун чамархай, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн чихний ар хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл, эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Дорждагвын биед зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун шуунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Ж.Д нь шүүгдэгч Г.Маас мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1.410.000/нэг сая дөрвөн зуун арван мянга/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 1.410.000 /нэг сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримт, мөн 71 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ж.Дорждагвын хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
...шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн оршин суух газар буюу Төв аймгийн Жаргалант сумын нутгаар тогтоолгох саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга:
...Гэм буруу дээр маргаан байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол, хор уршиг болох 1,410,000 төгрөг нөхөн төлсөн болно... гэсэн,
Шүүгдэгч Г.М:
... Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Мыг эрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, Жаргалант сум, Буурал 1 дүгээр багт оршин суух хаягаас явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Жаргалант сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэх арга хэмжээ авч
оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Мын гэмт хэрэг үйлдэхдээ эвдэж гэмтээсэн эд хөрөнгө болох “Самсунг Нөт-5” маркийн гар утсыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасныг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Мэрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, Жаргалант сум, Буурал 1 дүгээр багт оршин суух хаягаас явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Жаргалант сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.
5. Шүүгдэгч Г.Мзорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн ___ дугаартай иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Мэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг Нөт-5” маркийн гар утсыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН