Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

 

 


                                        

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:176/2023/0053/Э

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Ахолбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч  мэргэжилтэй, ,_____________

 

                                  Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.А нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд үйл ажиллагаа явуулах “Билгүүн” эмийн сангаар үйлчлүүлэхдээ мартаж явсан иргэн Д.Агийн эзэмшлийн “Iphone-7 Plus” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийн мэдсээр байж завшиж, бусдад 316.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.А:

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн _____ дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Аын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд үйл ажиллагаа явуулах “Билгүүн” эмийн сангаар үйлчлүүлэхдээ мартаж явсан иргэн Д.Агийн эзэмшлийн “Iphone-7 Plus” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийн мэдсээр байж завшиж, бусдад 316.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

   “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №07/03 дугаартай ...иргэн Д.Агийн өмчлөлийн Iphone-7 Plus маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 316.700 төгрөг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 107-118 дугаар хуудас/,

   хохирогч Д.Агийн ...Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Шинэ хороололд нөхрийнхөө хамтаар хоёулаа амьдардаг юм аа. Би өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хайлааст багийн төвд байдаг Билгүүн нэртэй эмийн санд үйлчлүүлж 17.000 төгрөгийн худалдаа хийгээд гарахдаа эмийн сангийн кассын тавиур дээр өөрийнхөө Iphone-7 Plus маркийн гар утсыг мартаж гараад нэг цаг орчмын дараа утсаа алдсанаа мэдээд нөгөө эмийн сандаа буцаж очтол миний гар лангуун дээр нь байхгүй мөн эмийн санчаас асуутал мэдэхгүй гэж байсан. Тэгээд эмийн сангийн хүнд "танай эмийн сангаас эм авч гарахдаа гар утсаа мартаад гарчхаж ээ эмийн сангийнхаа камерыг шүүгээд өгөөч ээ" гээд камерыг нь шүүлгэж үзтэл намайг үйлчлүүлж байхад орж ирсэн залуу миний мартаж гарсан гар утсыг гарахдаа аваад гарсан байна лээ. Иймд Цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн олж өгч миний хохирлыг барагдуулж өгнө үү... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхтөрийн ...Болсон асуудлын талаар надад ярих юм байхгүй манай эхнэр Даариймаа мэдүүлэгтээ тодорхой ярьсан байх манай эхнэр эрүүл мэндийн асуудлаар Солонгос улсад явж байгаа 2023 оны 05 дугаар сараас нааш ирэхгүй бөгөөд би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ололцож байгаагаа ойлгож утсыг нь бүрэн бүтэн хүлээж авсан надад гомдол санал байхгүй, шүүх цагдаа болмооргүй байна цаашид хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү миний эрүүл мэндийн байдал бас асуудалтай байгаа учраас байн байн ингээд яваад байж боломжгүй... /хх-ийн 12 дугаар хуудас/,

   сэжигтэн Д.Аын ...Би Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Хос хас” компанид ажилладаг байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажил дээрээсээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг руу эм авахаар 14-15 цагийн орчимд орж ирээд эмийн сан орсон тэгээд эмийн сангаас 40 гаран мянган төгрөгийн эм авсан тэгээд эмийн сангаас гарахдаа санаандгүй лангууны харилцагчийн тал тавиур дээр байсан IPhone маркийн гар утсыг санамсаргүй аваад гарсан үнээс хойш тухайн утсыг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байх манай гэрийн хажуу алын хүүхэд гуйж барьж байсан тэгээд манай сумын цагдаа надтай уулзаад Заамар сумын цагдаагийн хэлтсээс яриад байна утастай холбоотой асуудал юм шиг байна гэхээр нь би нөгөө хүүхдээс утсаа аваад шууд ирж мэдүүлэг өгч байна... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

   гэрч Н.Гансувдын ...Би энэ талаар бол мэдсэн. Тухайн үед манай үйлчлүүлээд гарсан тэр эгч гар утсаа манай лангуун дээр мартаад гарсан байна лээ. Тэрний дараа нөгөө утсаа лангуун дээр мартаж гараад алдчихсан гэсэн эгч манайхаар буцаж орж ирээд хяналтын камер шүүх үзэхэд тэр эгчтэй зөрж орж ирсэн нэг залуу лангуун дээр мартаж гарсан утсыг нь аваад гарсан нь камерын дүрс бичлэгт харагдаж байна лээ. Тэр үед би эмийн сан дээрээ байсан боловч манай эмийн санд мөн ажилладаг Сараа эгч тэр хүмүүст үйлчилгээ үзүүлээд төлбөр тооцоог нь авсан байсан. Тэр гар утсаа мартаж гарсан эгчийн утсыг нь лангуун дээр авсан хүн манайхаас шингэн дусал, систем зэргүүдийг аваад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 14 цаг 37 минутад 55.800 төгрөгийг манай посс машинд карт уншуулж тооцоо хийгээд явсан байсан... /хх-ийн16 дугаар хуудас/,

   яллагдагч Д.Аын ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхийн надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан _____ дугаартай тогтоолтой уншиж танилцлаа. Би прокурорын m тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 48 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 16, 54-55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Аыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнх:

...Шүүгдэгч Д.А нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд үйл ажиллагаа явуулах “Билгүүн” эмийн сангаар үйлчлүүлэхдээ мартаж явсан иргэн Д.Агийн эзэмшлийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж завшиж бусдад 316.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.Агийн эзэмшлийн гар утас хураагдан ирсэн болохыг тус тус дурдаж байна... гэсэн дүнэлтийг,

 

Шүүгдэгч Д.А:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.А маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.А нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Ө.Бат-Эрдэнийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.  

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг нь хаяж, үрэгдүүлсэн болон орхиж, үлдээсэн эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэсэн гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А бусдын өмчлөл, эзэмшилд буюу Д.Агийн “Iphone-7 Plus” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, хууль бусаар өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авч завшсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Д.Ад 316.700 /гурван зуун арван зургаан мянга долоон зуу/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан тул энэ хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн, материаллаг шинжтэй гэмт хэрэг байна.

 

Тэрээр шүүгдэгч Д.А нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Ад учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ад 316.700 /гурван зуун арван зургаан мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна. 

 

Хохирогч Д.А болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Энхтөр нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхтөрийн хүсэлт, 62 дугаар хуудсанд авагдсан хохирогч Д.А, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Энхтөр нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

    

Иймд шүүгдэгч Д.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнх:

...Шүүгдэгч Д.Аыг үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшисэн, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, тус торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.А:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүгдэгч Д.Аыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Д.Аад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн _____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Ад 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөг төлснийг, шүүгдэгчээс түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй. 

 

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

  шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

       37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

  2. Шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Шүүгдэгч Д.Ашүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

  5. Эрүүгийн _____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Баянтөр овгийн Даваагийн Аривжах энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Ад 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөг төлснийг, шүүгдэгчээс түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

  6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Аурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

  7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

   9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.ГАНДАНСҮРЭН