Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 168

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,  хурлын  танхимд нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н*******  нэхэмжлэлтэй, “******* ******* *******” ХХК-д  холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12.531.168 төгрөг, алданги 5003.540 төгрөг, бүгд 17.534.708 төгрөг” гарг*******ахыг  хүссэн  иргэний  хэргийгхянан хэлэлцэв.

         Шүүх  хуралдаанд:

          Хариуцагч: Д******* аймаг Д******* суманд 1971 онд төрсөн, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ж******* сумын ******* * дүгээр баг, * шарын 1** тоотод оршин суух, , “******* ******* *******” ХХК-ний захирал ажилтай 

                                              У******* овгийн Н Ө 

                                               регистрийн  дугаар:ФБ – ***********

 

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр нар   оролцов.

                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

     

          Нэхэмжлэгч: Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн уйлдвэрийн яамны харьяа Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

          Нэхэмжлэлийн аг*******га:  “******* ******* Уул” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар тус санд хугацаа хэтэрсэн 12.531.168 төгрөгний өр төлбөртэй байна.

          Үүнд: 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ХШ-СЭ-2017/30 тоот гэрээ байг*******ж 1224 литр шатахууныг урьдчилгаа 50 хувь болох 1.040.400 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор,

          2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ТШ- СЭ-2017/65 тоот гэрээ байг*******ж 2000 литр шатахууныг урьдчилгаа 50 хувь болох 1.700.000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг 2017 оны 11-р сарын 25-ны дотор,

          2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ТШ-СЭ-2018/45 тоот гэрээ байг*******ж 2256 литр шатахууныг урьдчилгаа 50 хувь болох 2.231.250 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор,

         2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ҮР -СЭ- 2018/262 тоот гэрээ байг*******ж 18 тн “Д*******-144” сортын үрийн буудайг урьдчилгаа 30 хувь буюу 3.078.000 төгрөг төлж үлдэгдэл 7.182.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны дотор тус тус төлөхөөр гэрээ байг*******ан авсан.

          Гэвч “******* ******* Уул” ХХК нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг өнөөг хүртэл хангаагүй байгаа тул гэрээнүүдийн 4.2 дахь заалт, 4.1 дэх заалтуудыг үндэслэн алданги тооцоход төлөх ёстой төлбөрийн үнийн дүнгээс хэтэрч байгаа тул Иргэний х*******ийн 232.4 дэх заалтыг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон анз тооцоход:

      - 2017 оны  9 дүгээр сарын 11-ний өдөр ХШ-СЭ-2017/30 тоот гэрээд анз тооцоход

1.040.400/2 = 520.000 төгрөг,

      - 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ТШ-СЭ-2017/65 тоот гэрээнд анз тооцоход 1700.000 /2= 850.000 төгрөг,       

       - 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ТШ-СЭ-2018/45 тоот гэрээнд алданги тооцоход 2.231.250 *0.3 % = 6694 төгрөг *60 хоног = 401.640 төгрөг,

-2018  оны 05 дугаар сарын 23-ны өдөр ҮР -СЭ-2018/262 тоот гэрээнд алданги тооцоход 7.182.000 * 0.5 % = 35 910 төгрөг *90 хоног = 3 231 900 төгрөг,

 Нийт алданги 5.003.540 төгрөг, нэхэмжлэлийн шаардлага нийт үнийн дүн: 12.531.168+ 5.003.540 = 17. 534.708 / Арван долоон сая таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун найман / төгрөг гарг*******ах... гэжээ.

 

                Хариуцагч: “******* ******* Уул” ХХК-ий захирал Н.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... 

             ...Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ хэлцэл хийж байгаад зээлээр авсан  шатахуун болон “Д*******-144” сортын буудайны үнэ зэрэг бүгд 12.531.168 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Харин  алдангийн тухайд бол хөнгөлөлт үзүүлээч гэж хүсэж байна. Манай компани нь 2018 онд  ургацаа хурааж авч чадалгүй цасанд дар*******ж 100 сая төгрөгийн хохирол амссан. Тийм болохоор алдангиас чөлөөлж өгөхийг хүсч байна. Ургац алдсан талаар сумын засаг дарга тодорхойлолт хийж өгсөн байгаа. Манайхаас гадна 3 компани ургац алдсан...гэв.

 

           Иргэний хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

              Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нь “******* ******* *******” ХХК-д л Н.Өд холбогд*******ан “Худалдах, худалдан авах гэрээгээр авсан шатахуун, “Д*******-144” сортын үрийн буудайн үлдэгдэл төлбөр, алдангийн хамт бүгд 17.534.708 төгрөг гарг*******ахаар нэхэмжлэл гаргажээ.

         Хариуцагч “******* ******* *******” ХХК-ий захирал Н.Ө нь шүүх хуралдаанд “...зээлээр авсан шатахуун болон “Д******* -144” сортын буудайны үнэ зэрэг бүгд 12.531.168 төгрөгийг төлөхөд татгалзахгүй...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байна.

         Харин 2018 онд ургац алдсны улмаас төлөгдөх ёстой байсан өр төлбөрөө төлөх боломжгүй байсан тул  алданги 5003.540 төгрөгийг  төлөх боломжгүй гэжээ.

         “******* ******* *******” ХХК нь  Сэлэнгэ аймгийн Ж******* суманд үйл ажиллагаа яв*******даг ба 2018 онд цаг агаарын хүндрэлтэй байдлаас шалтгаалан ургац алдсан болох нь Сэлэнгэ аймгийн Ж******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/154 “...Тус суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа яв*******даг “******* ******* *******” ХХК-нь 2018 онд нийт 134 га талбайд улаан буудай тариалж байгаль цаг уурын  байдлаас шалтгаалан ургацаа цасанд дар*******ж ургац алдсан нь үнэн болно”  гэх тодорхойлолт хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул   нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагчийн   гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиар хэтрэхгүйгээр тооцож ирүүлсэн  5003.540 төгрөгийн алдангиас 2018 онд төлөгдөх (401.640+3231.900= 3633.540) төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож, 2017 онд төлөгдөх байсан 1370.000 (520.000+850.000= 1370.000) төгрөгийн алдангийг хариуцагчаас гарг*******ан бүгд 13.901.168 төгрөгийг “******* ******* *******” ХХК-ий захирал Н.Өаар төлүүлэх үндэслэлтэй байна.                            

               “******* ******* Уул” ХХК-нь 2005 онд үүсгэн байг*******агдсан, захирал Н Өлзийсанханы 100 хувийн хөрөнгө ор*******алтай  нэг гишүүнтэй компани болох нь хэрэгт авагдсан Х*******ийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

          Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбатын олгогсон итгэмжлэлийн дагуу тус сангийн ахлах мэргэжилтэн М.Н шүүхэд нэхэмжлэл гаргаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбарт менежер ажилтай Ж.Х т тус сангийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр  01/134 тоот итгэмжлэлээр төлөөлөх эрхийг олгосон байна.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Ж.Х нарт   шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн М.Н нь “...томилолтын зардал байхгүй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролц*******ахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй, Сэлэнгэ аймгаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х төлөөлөн шүүх хуралдаанд оролцоно”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х нь  шүүх хуралдаанд оролцох байсан боловч “Алтанбулаг сум руу ажлаар явж байгаа учир намайг оролц*******ахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг утсаар тус тус шүүхэд мэдэгдсэн  байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг  оролц*******ахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.     

           Нэхэмжлэгч нь төсөвт байг*******лага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 245.624 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “******* ******* Уул” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох 13.901.168 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 227.456 төгрөгийг гарг*******ан төрийн сангийн орлого болгох  нь зүйтэй.

 Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн  115 дугаар  зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн  106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар  Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй ******* ******* Уул ХХК-д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 17.534.708 төгрөг гарг*******ах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч 17.534.708 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 12.531.168 төгрөгийг төлж барагд*******ахаар хүлээн зөвшөөрснийг  баталсугай.  

2. Иргэний х*******ийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.2, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлүүдэд зааснаар “******* ******* Уул” ХХК-иас 13.901.168 төгрөгийг гарг*******ан Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яам, Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, үлдэх  3.633.540 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 245.624 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн  болохыг дурдаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “******* ******* Уул” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох 13.901.168 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 227.456 төгрөгийг гарг*******ан төрийн сангийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилц*******ан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  х*******ийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө гардан  авахыг анхаар*******сугай.

6. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар мөн  х*******ийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны   дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн  шийдвэрийг  аваагүй бол шүүх  хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   х*******ийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

7. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай х*******ийн  119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ х*******ийн х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасныдагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг х*******ьд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  х*******ийн  120 дугаар зүйлийн  120.2-т зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ