| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0067/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:______________
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.Гхолбогдох эрүүгийн __ дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: .___________
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 1 дүгээр байрны хойд талын барилгын хашаан дотор байсан Д.Мийн өмчлөлийн экскваторын эвдэрсэн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Г:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн __ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 1 дүгээр байрны хойд талын барилгын хашаан дотор байсан Д.Мийн өмчлөлийн экскваторын эвдэрсэн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
дансны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-38 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Т22-64 дугаартай ...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 6 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 9.000.000 төгрөгөөр үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
хохирогч Д.Мийн ... 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт 90 айлын орон сууц барих барилгын суурийг ухаж дуусгах үед манай Экскаваторын мотор нь цохисон учир 15,000,000 төгрөгөөр орж ирсэн мотор худалдан авч сольж угсраад цохисон мотороо Тухайн ажиллаж байсан газраа хэлээд үлдээсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төв Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт 90 айлын орон сууц барих барилгын суурийг ухаж байсан газраа ирээд үлдээсэн мотороо байгаа эсэх талаар шалгахад тухайн мотор маань алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
гэрч Н.Ганхуягийн ...Ганбаяр гэх залуу 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед нэг эрэгтэй, нэг эмэгтэйтэй хамт манай байгууллагын хашаанд очоод Ганбаяртай хамт ирсэн хоёр хүн манай хашаанд дотор Экскаватор сонирхож харж байгаад яваад Ганбаяр нь манай дүү Зоригоотой хамт үлдсэн. Тэгээд би гэртээ байж байх үед Ганбаяр намайг гэрээс дуудаад Төв аймаг явж Экскаваторын мотороо үзэх үү тэгье гээд 53-00 УАА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож Зоригоо, Ганбаяр бид гурав Төв аймаг руу хөдөлсөн. Тэгээд Төв аймаг руу орж ирээд тухайн Экскаваторын мотор дээр ирээд харахад цэнхэр өнгийн хулдаасаар хучсан, доод касчер нь байхгүй. бусад эд анги нь бүрэн мотор байсан. Тэгээд бид нар өргөж дийлэхгүй юм байна гээд аймгийн төвд ажиллаж байсан хүмүүсээс Ковш асуухад хөлсөөр ажиллана гэхээр нь 8,000 төгрөгөөр тохиролцож тухайн Экскаваторын мотороо ачуулсан: Тэгээд Ганбаяр, Зоригоо бид нар буцаад хамт Улаанбаатар хот руу ороод Ганбаяр нисэхийн тойрог өнгөрөөд Тэс ШТС-ийн тэнд буугаад үлдсэн. Тэгээд бид хоёр мотороо аваад ажлын газраа очиж буулгасан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед манай ах Баярнямын данснаас. Ганбаярын ээж гэх Оюунцэцэг гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн. Тэр үед би яг хэдэн төгрөг яаж шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна. Тэгээд тухайн моторыг Ганбаяр хулгайлсан гээд, бид нар худалдаж авсан гэх зүйлээр дуудагдан ирсэн... /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
гэрч М.Ганзоригийн ... Би Улаанбаатар хотод ажлаа хийгээд байж байх үед Мөнгөнсэлэм болон Ганбаяр нар нь ахаа би Экскаватор авсан гэж ярьж байсан. Тэгээд нэг өдөр тухайн авсан машиных нь мотор эвдэрсэн гээд над дээр ирээд Порсунк аваад явсан бөгөөд Маргааш нь нөгөө порсункаа таарахгүй байна Порсункандаа биш юм шиг байна гээд буцаагаад аваад ирсэн. Тэгээд дараа нь Ганбаяр ирээд утсаар яриад бид хоёр машиндаа шинэ мотор аваад тавьчихсан мотор янзлах шаардлагагүй болсон гээд ярьж байсан. Тэгээд Ганбаяр надад хандаад ахаа нөгөө эвдэрсэн моторыг 5,000,000 төгрөгт зарна та авах уу гэхээр нь би очиж үзэж харж байж авна гэхэд тэгвэл одоо шууд очоод үзээд авчих гэсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 14-ний шөнө манай төрсөн ах Ганхуягын цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр Ганбаяр бид нар Төв аймгийн Зуунмод сумын төв рүү орж ирж баригдаж байгаа барилгын хашаан дотроос Ковш хөлсөлж ирээд Портер дээр өргөж тавиулсан. Тэгээд худалдаж авах гэтэл тухайн мотор нь ихэнх зүйл нь дутуу байсан учир 2,300,000 төгрөгөөр худалдаж авахаар Тэгээд мөнгөө манай дарга Баяннямын 5030156514 дугаарын данснаас 5622145401 дугаарын Оюунцэцэг нэх данс руу эхлээд 2,000,000 төгрөг дараа нь 300,000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ хоёр удаагийн үйлдлээр 2,300,000 төгрөг шилжүүлж өгсөн... /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
сэжигтэн Б.Гын ...Би 2022 оны 03 дугаар сараас хойш Мөнгөнсэлэм гэх залуутай хамтран Экскаваторын ажил хийсэн. Тэгээд Мөнгөнсэлэм 2022 оны 04 сарын эхээр Улаанбаатар хотын Улиастайгаас нэг хүнээс хуучин явж байсан Экскаватор 180,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд би Мөнгөнсэлэмийн Экскаваторын жолоочоор 20 гаруй хоног ажиллаж байх үед тухайн Экскаваторын мотор нь блокоор хагараад хэрэггүй болсон. Тэгээд Мөнгөнсэлэм 15,000,000 төгрөгөөр мотор худалдаж аваад шинэ мотороо угсраад хуучин мотороо Зуунмод сумынд барилгын суурь ухаж байсан хашаандаа тавьсан. Тэгээд би 1 сар орчим ажилчхаад байхад Мөнгөнсэлэм надад 300 төгрөгийн цалин өгсөн. Мөнгөнсэлэм нь мөнгөгүй юм уу гэхээр хэрэггүй зүйл буюу архи дарсанд мөнгө их зараад байсан учир би Мөнгөнсэлэмийг надад цалин өгөхгүй юм байна гэж бодоод Мөнгөнсэлэмийг байхгүй үед нь Төв аймгийн Зуунмод суманд барилгын суурь ухаж байсан хашаандаа үлдээсэн тухайн хуучин моторыг нь хүмүүстэй очиж аваад сэлбэгэнд зарчихсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудагдан ирэх болсон... /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Гын ...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан асууж тодруулах зүйл байхгүй ойлгож байна хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авах эрхтэйг ойлгож мэдэж байна. Би өмгөөлөгч аваагүй яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан яллагдагчаар өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Тухайн шөнө ирэхэд барилгын харуул хамгаалалт гэж байсан намайг тухайн экскаваторыг барьж байсан болохоор өөрийнхөө юмыг авч байгаа байх гэж бодож байсан... /хх-ийн 76-77 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 80-82 91/ хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 1 дүгээр байрны хойд талын барилгын хашаан дотор байсан Д.Мийн өмчлөлийн экскваторын эвдэрсэн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруу болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Х.Оюунцэцэг:
...Шүүгдэгч М.Мэндбаяр, У.Баяртуул нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Өгөөмөрийн 13-01а тоотод оршин суух иргэн С.Баатархүүгийн гэрт засварын ажил хийх хугацаандаа гэрийн авдарт байсан эрх, бурхан, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 3.474.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Мэндбаяр, У.Баяртуул нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь хулгайлсан эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгсөн. Хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Г:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Учир нь шүүгдэгч Б.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Г дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Б.Гын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Мийн экскваторын эвдэрсэн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр хулгайлах гэмт хэргийг “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” үйлдсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр нөхцөл байдал харагдаж байна.
Шүүгдэгч Б.Г нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт 90 айлын орон сууц барих барилгын суурийг ухаж, ажил гүйцэтгэх явцдаа эд хөрөнгийг мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 9.000.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч Б.Гыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн улмаас бусдад 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан тул материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Тэрээр шүүгдэгч Б.Гыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Мд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мийн эд хөрөнгөд 9.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мд 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Х.Оюунцэцэг:
... Шүүгдэгч М.Мэндбаяр, У.Баяртуул нар нь прокурорын шатанд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгч нартай ял тохиролцож шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нар нь прокурорын зүгээс гаргасан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч тус бүрийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Г:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Б.Гт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Гт оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Гт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн __ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.ГГанбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.ГГанбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гшүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Гшүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн __ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Гэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН