Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/493

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагч Ц.Сонинмөнх,

-хохирогч Х.О,

-шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Охолбогдох эрүүгийн ____дугаартай хэргийг 2022 09 07- өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Төв аймгийн Зуунмод сумын ________________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.О нь мэдүүлэхдээ: “2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр би хөдөө явах гээд гэрээсээ гараад “Өлзий” гэх дэлгүүр лүү ундаа, боорцог авах гэж орсон. Дэлгүүрт зогсож байтал Х.О гаднаас орж ирээд гараад ир гэхээр нь би “за би тооцоогоо хийгээдэхье” гэсэн чинь шууд цохиж зодоод эхэлсэн. Ямар ч үг сонсохгүйгээр намайг цохиж зодсон. Би мөнгийг нь өгөхгүй гэж хэлээгүй. Хүнээс хариулт авахгүйгээр ингэж дайраагүй бол өнөөдөр энд зогсохгүй байсан. Тухайн үед миний 2 гар хөх няц болсон байсан. Надад хариу үг хэлэх боломж олгоогүй.” гэв.

Хохирогч Х.О нь мэдүүлэхдээ: “С.О эгчийг манай тэнд нүүж ирснээс хойш нэлээн дотно харилцаатай болсон. Манайхаар байнга орж, гардаг байсан. Орж, гарч байхдаа заримдаа их зутарсан харагддаг байсан. Нөхөртэйгөө таарамжгүй харилцаанаас болоод заримдаа зодуулчихсан, заримдаа муудалцчихсан хохирсон байдалтай манайхаар орж гардаг байсан. Би хоол цай хийсэн ч дуудаад хамт иддэг байсан. Сүүлдээ С.О эгчийг дэлгүүртээ ажиллуулаад тодорхой хэмжээний цалин хөлс өгдөг байсан. Цагаан сарын үеэр

 

эгч нь ямар ч бэлтгэл хийх боломжгүй байна гэхээр нь та надаас зээлээд авчих, дараа нь болох л байлгүй гээд тухайн үедээ 200.000 гаруй төгрөгийн зээл аваад, эгч нь дээлтэй бол гоё байхгүй юу гэхээр нь дүүд нь таарахаа больсон нэг дээл байгаа, та тэрийг үзэх үү гэсэн чинь үзье гээд эхнээсээ тохиролцсон байсан. Манай дэлгүүр өмсөж үзээд өөрөө авъя гэсний үндсэн дээр аваад явсан. Би нэг ч удаа цалингаас нь суутгаж өрөө авч байгаагүй. Цалин хөлсний тал дээр би нэг ч хохирол учруулж байгаагүй, манайд өвөлжсөн гэж хэлэхэд ч хилсдэхгүй байх гэж бодож байна. Нөхөр нь тавгүй байлгасан үед манайд хонодог үе ч байгаа. Манай дэлгүүрт 245.000 төгрөгийн өрийг 4 дүгээр сарын сүүлээр тавьсан. 4 дүгээр сарын сүүлээс алтанд явж эхлээд мөнгөтэй болсон. Мөнгөтэй болж эхэлснээсээ хойш манай дэлгүүрээр ерөөсөө орж ирээгүй, надтай ч холбогдоогүй. Залгахаар ерөөсөө утсаа авдаггүй. Охин руу нь залгасан ч утсаа авахгүй, зугтаасан, залилсан шинжтэй байсан. Сүүлдээ хайгаад олдохгүй байхаар нь Баянхошууны ойр тойрны таньдаг хүмүүстээ С.О эгчийг харагдуул надад нэг дуулгаадхаарай гэж захисан. 6 дугаар сарын 5-ны өдөр би дэлгүүртээ ганцаараа сууж байхад нэг хүн над руу яриад С.О чинь мөнгөтэй явж байна аа, арын дэлгүүрээс чинь юм аваад алтандаа явах гэж байгаа маягтай портер унасан явж байна гэхээр нь сандарсандаа гараад гүйсэн чинь утсаа орхисон байсан. Дэлгүүрээ онгорхой үлдээсэн. Тэгээд гүйгээд яваад очсон чинь С.О эгч юм худалдаж аваад зогсож байсан. Түрүүвчтэй мөнгө барьчихсан нөхөртэйгөө хоёулаа зогсож байсан. Тэрний хажуугаар худалдан авагч нар байсан. Сарантуяа эгч, зоригоо ах байсан, бас нэг танихгүй жижигхэн хүүхэн байсан. Сарантуяа эгчийг гэрчээр асуулгасны дараа намайг шүүгдэгч тал захиалгат гэрч оруулж ирлээ гэж хэлсэн. Шүүх шинжилгээний албанд манай бэр эгч ажилладаг, гэтэл мөн шүүх шинжилгээний албаны эмчил нөлөө үзүүлсэн гэж хэлсэн. Бүх төрийн албан хаагч нар, бүх хүмүүс ажлаа буруу хийсэн, бүх хүмүүс нэг талыг барьж ажиллаж байна гэж энэ хүмүүс үзэж байгаа. Би маш гомдолтой байна. Тухайн өдөр гаднаас ортол С.О эгч юм аваад зогсож байсан. Гараад уулзаадахъя гэсэн чинь Оюунаа эгч ерөөсөө хөдлөхгүй зогсоод байсан. юм авч байна гээд над руу бүр томорч байсан. Дэлгүүр ард онгорхой байсан учир хэн ч орж болно. Би яараад байна, гялс уулзаадахъя гэсэн чинь дахиад хөдлөөгүй. Тэгэхээр нь би гараас нь чирээд хоёулаа гаръя гэсэн чинь аймар хүчтэй надад дийлдэхгүй байсан. Тэгээд дэлгүүрийн худалдагч Эрдэнэцэцэг эгч та нар гарч хэрэлд гээд хөөсөн. Гаръя гээд надтай ноцолдож байгаад малгай нь унасан, надад үсэнд нь хүрэх ямар ч боломж байгаагүй. С.О эгч улбар шар өнгийн, наранд гандчихсан, ажилдаа өмсдөг юм уу гэмээр саравчтай малгайтай байсан. Би үсэнд нь хүрч амжаагүй. Гэтэл намайг үснээс зулгаах явцдаа өөрийнхөө хурууг өөрөө гэмтээсэн гэж өмнөх шүүх хурал дээр хоёулаа над руу мэлзэж дайрч байсан. Миний 2 ханцуйнаас 2 гараараа мушгичхаад, намайг хөдлөх ямар ч боломжгүй болгочхоод өөрөө хуруугаа гэмтээсэн бас худлаа ярьж байна, намайг гүжирдэж байна. Ямар ч боломжгүй гэдгийг бичлэгээс нотолж харж болно. Яагаад гэвэл бичлэг дээр маш тодорхой, цэвэрхэн харагдаж байсан. Дэлгүүрээс үүд рүү гарсан чинь үүдэнд Нэмэхээ ах, Оюунаа эгч 2 зогсож байсан. Тэгээд би “ ...Нэмэхээ ахаа энэ хүн 2 сараас хойш алга болчхоод, би энэ хүнийг хайж байгаад сая оллоо, олсон дээр нь цагдаа дуудаад өгье, та утсаа өгчих” гэсэн чинь ах нь утасгүй явж байна гээд надад туслаагүй. Эхнэр нь над руу бүр танихгүй хүн шиг хараад л суугаад байсан. Уг нь бид нар нэг дор байсан хүмүүс утсаа өгөөд яриулаад, эсхүл та хоёр ноцолдож, зодолдохоо боль гээд хэлж болох байсан. Иргэн хүний ямар ч үүргээ биелүүлээгүй. Оюунаа эгч орилж хашхираад, миний нүд рүү хуруугаараа чичлээд байхаар нь битгий өөдөөс чичлээд бай гээд би зөндөө эсэргүүцсэн. С.О эгч ханцуйгаа шамлаад ч над руу дайраад байсан. Дэлгүүрийн камерын тусгал үүднээсээ хойшоо тусаж байгаа. Бид хоёр эсрэг тал руу яваад өгсөн байгаа. Надад зөндөө мөнгө байна, чамд өгөхгүй гээд орилсныг гэрчүүд бас сонссон байсан.

 

Сүүлд маргааш нь бас орж ирээд надад хэлж байсан. Өгөхгүй гэж орилж хашхирчхаад одоо болохоор өгнө гэж байхад над руу дайрсан гээд байх юм, ухаан балмад хүн шиг намайг доромжилж байна. Өгье гэсэн ямар ч сонирхол байхгүй. Нэг дээлний тухай байнга яриад л, таарахгүй байсан, хүчээр өгсөн л гэнэ. 5 сард баяр наадам болоод чихэр, шоколад авсан мөнгө байгаа юм аа л гэнэ. Надад өгөх ёсгүй мөнгө юм шиг л яриад байдаг. Хэрвээ шүүгдэгчид гэмшсэн сэтгэл, өгье гэсэн сэтгэл байсан бол өмгөөлөгч авч надтай заргалдаад, өөрөө эрүүгийн ял сонсох гээд сууж байхгүй. Эгчийгээ уучлаарай, чи ч гэснэ ямар түргэн зантай юм, хоёулаа сайндъя гээд хүрээд ирсэн бол өмгөөлөгчид өгч байгаа мөнгөөр нь өрөө аваад, хагалгаандаа орчих бүрэн хэмжээний мөнгө байсан гэж бодож байна. Би өмгөөлөгч авъя гэхээр хэтэрхий өндөр дүнтэй, 200.000 гаруй төгрөгийн төлөө шүүхээр яваад дээрээс нь хувиасаа баахан зардал гаргаад эмчилгээнд явсан. Энэ дээр дахиад

1.000.000 төгрөгөөр өмгөөлөгч авах надад үнэхээр хэцүү, боломжгүй байсан учраас өмгөөлөгчгүй оролцож байна. Мөрдөн байцаагч нар хэргийг тогтоогоод, С.Оийг яллагдагчаар татаад оруулаад ирсэн байна. Надад өмгөөлөгч авч, айж, мэгдэх асуудал байхгүй гэж бодож байна.” гэв.

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ____дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч . 2022 06   05- 17         3         “”    .                  ,     3-   ,        учруулсан үйл баримт нь дараах

 

-Хохирогч Х.Огийн “...Би цагийг нь санахгүй байна. 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ байхад мод зардаг Даваасүрэн гэх эмэгтэй миний гар утас руу залгаад нөгөө Оюунаа чинь ирчихсэн хойд дэлгүүрээс юм аваад явж байна нөхөртэйгөө хамт алтанд явах гэж байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд би Өлзийт дэлгүүр дээр очоод дотогш ороход Оюунаа эгч дэлгүүрт юм аваад зогсож байхаар нь сайн байна уу та хоёулаа гараад уулзъя гэж хэлсэн чинь дугарахгүй байсан. Тэгээд мөнгө гаргаад дэлгүүрээс юм аваад байхаар нь гарч уулзъя гэсэн чинь гарахгүй байсан чинь дэлгүүрийн хүмүүс гарч хэрүүлээ хийгээрээ дэлгүүрт хэрүүл хийхгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь Оюунаа эгчийг гараас нь татаад гаръя гэхэд гарахгүй байхаар нь гараас нь татахад гарахгүй байсан. Тэгээд бид хоёр ноцолдож байсан чинь нөхөр нь дундуур орж ирээд барьж явсан ундаагаараа намайг цохиж ална гээд түлхээд байсан. Тэгээд би түлхүүлээд дэлгүүрээс гарсан. Дэлгүүрээс гараад Оюунаа эгчээс мөнгөө авъя гэж хэлэхэд Оюунаа эгч надад мөнгө байна, гэхдээ чамд ямар ч мөнгө өгөхгүй харж байгаарай, чамаас юу ч аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь тэнд байсан Нэмэхээ ах, эхнэртэйгээ хамт машин дотор байхаар нь та утсаа өгөөч цагдаад дуудаад энэ хүнийг өгөх гэсэн юм гэсэн чинь утас байхгүй гээд утсаа өгөөгүй, зүгээр л хараад суугаад байсан. Тэгээд би буцаж очоод Оюунаа эгчид хандан та яахаараа тэгдэг юм бэ гэж хэлэхэд уурлаад миний гарын хурууг бариад гэмтээсэн. Тэгээд би миний гарын хурууг гэмтээчихлээ гэж хэлэхэд цагдаад өгнө гэж хэлэхэд нөхөртэйгөө хамт машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

-Гэрч Б.Эрдэнэцэцэгийн “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн цагийг

нь сайн санахгүй байна манай хойно байрлах шар дэлгүүрийн хажууд байдаг гэх Оюунцэцэг болон нөхрийн хамтаар манай дэлгүүрт орж ирээд юм авах гээд байж байтал гаднаас манай урд талын Ивээл дэлгүүрийн худалдагч Оюунтуяа нь манай дэлгүүрт орж ирээд Оюунцэцэгийг уулзъя гараад ир гэж дуудсан. Тухайн үед Оюунцэцэг нь тоохгүй байсан болохоор Оюунтуяа ахин уулзъя гэж дуудахад тоохгүй байхаар нь Оюунтуяа нь Оюунцэцэгийн үснээс нь зулгаагаад үүд рүү чирч

 

яваад үүдэнд очоод үснээс нь тавихгүй байсан. Тэгээд би дэлгүүрийн лангууны араас гаран Оюунтуяа болон Оюунцэцэг нар дээр очиж та хоёр наад хэрүүлээ гадаа гарч хий гээд дэлгүүрээс хоёулынх нь гаргаад Оюунцэцэгийн худалдаж авсан зүйлс газарт унасан байсан болохоор түүнийг цуглуулан гадаа байсан Оюунцэцэгийн нөхөрт эд зүйлсийг өгөөд буцаад дэлгүүртээ орж худалдаагаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

-Гэрч Н.Энхбаярын “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед эхнэрийн хамтаар хөдөө явах гээд Өлзийт дэлгүүр лүү орж ундаа, боов, тамхи авах гээд орсон. Тэгээд бид хоёр авах гэж байсан зүйлсээ аваад худалдагчид мөнгөө өгөөд кассын дээр зогсож байтал гаднаас Оюунтуяа дэлгүүрт орж ирээд манай эхнэрийг нэг гараараа үсдээд нөгөө гараараа хувцаснаас зулгаад дэлгүүрийн хаалганы хажуу талын булан луу шахаад өрөө авъя гэхэд би Оюунтуяаг болио чээ эмэгтэй хүн юм байж бай гэсэн чинь манай эхнэр намайг гараад байж бай гэхээр нь би гадаа гараад хүлээгээд зогсож байтал манай эхнэрийг Оюунтуяа нь үснээс нь чирээд дэлгүүрээс гараад ирсэн тэгээд үсийг нь тавихад Оюунтуяагийн хоёр гарын салаанд нэлээн их үс орооцолдсон байсан. Тэгээд би Оюунтуяаг чи болио чээ эмэгтэй хүн юм байж бай гэхэд бид хоёрыг шоронгийн ялтан минь гэж тэр хавиар орилон та хоёрыг яланд чинь явуулна гэж чанга орилсон чинь хажууд байсан танихгүй хоёр хүн Оюунтуяаг болио чээ хөгшин настай ээж шигээ хүний өөдөөс гэж хэлсэн. Тэгээд Оюунтуяа өөрийн дэлгүүр лүүгээ яваад эхнэр бид хоёр машиндаа суун гэр лүү очоод эхнэр цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд эхнэрийг аваад явсан...” гэх мэдүүлэг 21 тал/,

-Шинжээч Л.Бямбатуяагийн “..2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр

Х.О нь өөрийн биеэр ирж үзүүлсэн, үзэхэд баруун сарвууны дунд хурууны 2,3-р үе нэлэнхийдээ хавдсан цус хуралттай хөдөлгөөн хязгаарлагдмал тэмтрэхэд эмзэглэлтэй байсан. Мөн Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн яаралтай тусламжийн хуудсанд баруун гарын сарвууны рентген дуранд дунд хурууны 3-р шивнүүр яс ташуу цууралттай, онош хэсэг дээр баруун гарын дунд 3-р хурууны шивнүүрийн дунд хугарал гэсэн байсан бөгөөд дээрх эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг /хх- ийн 27-28 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 317 дугаартай “...Х.Огийн биед баруун сарвууны дунд хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын

13-ны өдрийн 318 дугаартай “...С.Оийн биед зүүн бугалга, шуу, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,

-Шүүгдэгч С.Оийн сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянхошуу з дугаар багийн нутагт байх Өлзийт дэлгүүрээс ундаа, хүнсний ногоо аваад тооцоо хийх гэж байхад Оюунтуяа нь гаднаас орж ирэхээр нь би өө сонин юу байна гэж асуухад дугааргүй. Тэгсэн Оюунтуяа гэнэт гаръя гэж хэлэхээр нь би за тооцоогоо хийгээд гаръя гэхэд за гэсэн. Тэгсэн Оюунтуяа нь луйварчин авгай минь өрөө авъя гэж хэлэхээр нь би за

 

байж бай би энэ дэлгүүрээс авсан барааны тооцоог хийе гэж хэлсэн. Тэгтэл Оюунтуяа нь намайг миний өмсөж явсан хувцаснаас татахаар нь салгасан чинь толгойтой үснээс зулгаасан. Тэгтэл дэлгүүрийн хүн больцгоо гарч зодолд гэж хэлсэн. Тэгтэл Оюунтуяа болихгүй байсан. Тэгсэн гаднаас миний нөхөр Энхбаяр орж ирэхээр нь би нөхөртөө хандан ёо энийг салгаач гэж хэлтэл Энхбаяр нь Оюунтуяад хандан чи боль хөөе яахаараа манай эхнэрийг зоддог юм бэ гэж хэлээд барьж байсан ундаагаа далайгаад салгасан. Тэгээд би нөхөр Энхбаярыг боль боль цохиж болохгүй шүү гэж хэлээд нөхрөө болиулсан. Тэгтэл Оюунтуяа нь намайг гаръя гэж хэлээд ахин зууралдаад толгойны үснээс зулгаагаад тавихгүй байсан. Би боль гэж хэлээд гараас нь атгаад доош нь дартал Оюунтуяа ёо ёо гэж орилоод толгойтой үснээс зуурч байсан гараа тавьсан. Тэгснээ намайг шоронгийн авгай муу ялтан чамайг шоронд орж байсныг мэдсэн. Би ялтан авгайд юм зээлүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид нар салаад би машиндаа суугаад засмал зам руу явсан. Замд явж байхад дотор муухайраад байхаар нь машинаа зогсоогоод байж байгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-12 тал/,

-Шүүгдэгч С.Оийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 02 сард цагаан сарын өмнө битүүний өдөр Оюунтуяа надад хандан би нэг өмсдөггүй дээл байгаа юм гээд дэлгүүртээ байхад надад авчирч өгсөн би гэртээ аваачаад өмсөөд үзтэл надад томдоод байсан, би эргүүлээд аваачаад өгтөл Оюунзул гэдэг эгч нь яах юм бэ та наадахаа янзлаад ав гэтэл нь би буцаагаад авч яваад гэртээ аваад ирсэн, тэрний дараа миний өрний дэвтэр дээр дээлний мөнгө гээд 120.000 төгрөг биччихсэн байсан, тэгээд мөн ойр зуурын юм аваад нийт 240,000 төгрөгийн өртэй байсан, би тэр дотроосоо эгч Оюунзул нь одон медаль авсан гэхээр нь дэлгүүрээс нь ойр зуур архи зэрэг зүйлс аваад өгсөн тэрний мөнгө бас явж байгаа, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед би хөдөө явах гээд нөхөр Н.Энхбаярын хамт дэлгүүрээс төмс, ундаа,, хүнсний зүйл аваад дэлгүүрийн үүдэнд тооцоо хийх гээд зогсож байтал Х.О гаднаас орж ирсэн, орж ирээд мөнгөө өг, хоёулаа гарья уулзъя гэсэн (уулзъя гэсэн зорилго нь мөнгөө авъя гэсэн зорилготой цагаан сараар тавьсан юмныхаа өрийг өг удаасан гэх шалтгаанаар) тэгэхээр нь би за би тооцоо хийгээдэхье гээд цүнхнээсээ 20,000 төгрөг гаргаад дэлгүүрт өгөх гэтэл миний гарнаас бариад цамцнаас зуураад дэлгүүрийн баруун талын булан руу чирсэн, чирэхээр нь би бүх барьж байсан юмаа алдаад, би шалан дээр гулсаж унаад босоод ирсэн, намайг босоод ирэнгүүт Оюунтуяа толгойтой үснээс зуураад 2-3 минут тавихгүй байсан, манай нөхөр дэлгүүр дотор байхдаа манай авгайгийн толготой үснээс зулгаахаа болиоч тавиач пизда минь гээд авсан байсан ундаагаараа далайснаа гараад явчихсан, би тэгэхээр нь чи боль цаашаа бай гэж хэлсэн, дэлгүүрийн хүүхэн гар битгий дэлгүүрт зодоон хийгээд бай гэтэл намайг чирээд дэлгүүрээс гарсан, тэгээд гарахдаа толгойтой үснээс зуурсан хэвээрээ байсан, манай портерын бөгсний ард тал руу ортол манай нөхөр машинаас бууж ирээд болиоч толгойтой үсийг нь тавиач гэтэл миний үснээс зулгаагаад тавьсан, гэтэл гаранд нь миний үс зулгаагдаад ороогдчихсон байсныг манай нөхөр харсан гэсэн, тэгээд би доошоо суусан, тэгээд манай нөхөр явъя гээд 4 - машиндаа суугаад бид хоёр-явсан дэлгүүрийн гадна Оюунтуяа надад хандан чи шоронд явж байсан ялтай авгай байна лээ, би шоронд явсан ялтай хүнд мөнгө өгснөө мэдсэнгүй гэж хэлж доромжилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

-Гэрч О.Хонгорын “...Төв аймгийн Баянхошуу 3 дугаар багт байх дэлгүүрийн

гадна хүмүүс зодолдоод байсан гэсэн дуудлага цагдаагийн газрын жижүүрээс ирсний дагуу би тухайн дуудлага болсон газарт очсон. Тэгэхэд тэнд 2 эмэгтэй маргалдаад муудалцаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 126 тал/,

-Гэрч Ж.Нэмэхбаярын “...Би 2022 оны 06 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Нэг өдөр эхнэрийн хам Оюунцэцэгийн хамт өөрсдийн машинтай би жолоо бариад Төв аймгийн Баянхошуу 3-р багийн 6-р гудамжны үзүүрийн хүнсний

 

дэлгүүрийн үүдэнд очоод дөнгөж зогстол дэлгүүрээс орилоон чарлаан, хашгираан болоод дэлгүүрийн худалдагчид хөөгдөөд ар араасаа түлхэлцээд 2 эмэгтэй гарч ирж байсан. Харахад 4 дүгээр гудамжны дэлгүүрийн худалдагч Оюунтуяа, нөгөөдөх нь Оюунаа гэх эмэгтэй нар байсан. Тэгээд хэрүүл шуугиан болоод байхаар нь шууд хөдлөөд явсан. Өөр харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 137 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч . 2022 06   05- 17         3         “”    .                  ,     3-   ,        учруулсан үйл баримтууд тогтоогдсон гэж үзсэн.

 

Хохирогч Х.Огийн биед “баруун сарвууны дунд хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан шүүгдэгч С.Оийн үйлдэл нь Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг хангасан байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч С.Оийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн

5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч С.О нь хохирогч Х.Ог зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Шүүгдэгч С.О нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Х.Огийн биед “баруун сарвууны дунд хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан гэмтлүүд нь шүүгдэгчийн хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хохирогч Х.Ог цохиж, 3- гэмтэл учруулаагүй гэж маргадаг бөгөөд дараах баримтыг судалж үзэхэд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн

317 дугаартай хохирогч Х.Огийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Өлзийт” дэлгүүрийн хяналын камерт “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цаг 25 минут 02 секундэд хөх өнгийн цамцтай эмэгтэй /С.О/ дэлгүүрийн үүдээр огцом орж ирээд улбар шар малгайтай эмэгтэйн зүүн гарын булчин хэсэгт баруун гараараа цохино, хөх цамцтай эмэгтэй улбар шар малгайтай эмэгтэйг баруун гараараа шилэн хүзүүнээс нь барьж дээрээс доош дарж, цааш түлхэн улбар шар өнгийн малгайг нь баруун гараараа савна. 17 цаг 26 минут 22 секундэд хөх өнгийн цамцтай эмэгтэй баруун гараараа ягаан цамцтай эмэгтэйн зүүн гарыг барих гэж оролдоход ягаан цамцтай эмэгтэй гараа татаж авна. Бичлэгийн 17 цаг 26 минут 32 секундэд тухайн дэлгүүрийн гадна байсан 1 эрэгтэй, 2 эмэгтэй камерын кадраас бүрэн гарч явна.” гэх үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121 тал/,

Хохирогч Х.Огийн баруун гарын хурууг бэхжүүлж авсан рентген зураг /хх 141-142 тал/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Огийн мэдүүлсэн “...Бид хоёр ноцолдож байсан чинь нөхөр нь дундуур нь орж ирээд барьж явсан ундаагаараа намайг цохиж, ална гээд түлхээд байсан. Оюунцэцэг эгчид хандан та яахаараа тэгдэг юм бэ гэж хэлэхэд уурлаад миний гарын хурууг бариад гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 1761 дугаартай “Баруун сарвууны 2 байрлалын рентген зурагт баруун сарвууны дунд хурууны 3-р шивнүүр яс ташуу цууралттай...” талаарх дүгнэлт /хх-ийн 33-35 тал/,

Шинжээч эмч Л.Бямбатуяагийн “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Х.О нь өөрийн биеэр ирж үзүүлсэн, үзэхэд баруун сарвууны дунд хурууны

2, 3-р үе нэлэнхийдээ хавдсан цус хуралттай хөдөлгөөн хязгаарлагдмал тэмтрэхэд эмзэглэлтэй байсан. Тухайн гэмтэл нь 1-2 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Тухайн гэмтэл нь мушгисны улмаас үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/ зэрэг баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон хохирогч Х.О нь гэмтэл авснаас хойш шууд эмэнэлгийн тусламж үйлчилгээ авсан зэрэг цаг хугацааны хувьд дээрхи бичгийн баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзсэн.

Иймд шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр

 

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Ц.Сонинмөнхөөс: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж оршин суух газрыг Төв аймгийн Зуунмод сумаас гарахыг хориглохоор тогтоох ” дүгнэлтийг ,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа: “С.О нь цалинтай ажилтай, тэтгэвэр авдаг тул торгуулийн мөнгө төлөх боломжтой. Иймд зорчих эрхийг нь хязгаарлахгүйгээр ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү ” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч С.О нь: “Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү.гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч С.О болон түүний өмгөөлөгч нар нь хэдийгээр гэм буруу дээрээ маргаж мэтгэлздэг ч шүүгдэгч С.Оийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг нь сонгомол санкцтай гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч С.Оийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх нь тохиромжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шудрага ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Оийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Од биед “баруун сарвууны дунд хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.О нь 427.750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс шүүгдэгч С.Оийг гэм буруутайд тооцож гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 187.750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч С.О Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр завсарлага авч хохирлыг нөхөн төлсөн тул энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй.

Харин хохирогч Х.О нь эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.Оээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

 

Эрүүгийн ____дугаартай хэрэгт, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Охүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч С.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ооногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн ____дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Од 187.750 төгрөг төлсөнг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа шүүгдэгч С.Оээс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан
 

шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЮ.ЭНХМАА