Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2019/00085/И |
Дугаар | 109 |
Огноо | 2019-03-11 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 109
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Дарь эхийн 9-46 тоотод оршин суух, 36 настай, эмэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Хүү Боржигон овогт *******ийн *******ын /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Дарь эхийн 9-46 тоотод оршин суух, 35 настай, эрэгтэй, одоо Дорнот аймгийн Цагаан-Овоо суманд үйл ажиллагаа явуулж буй Хишиг Арвин ХХК-нд даампын операторчин ажилтай Монгол овогт *******гийн өнөрбаярт /*******/ холбогдох
Гэрлэлт цуцалж, эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэдөш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.******* бид хоёр анх 2006 онд танилцан 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ байтлуулсан. 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин *******, 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Ө.Эрдэнэ-Шагай, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү ******* нар төрсөн. Бид хоёр Төв аймгийн Батсүмбэр суманд амьдарч байгаад 2009 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд шилжин ирсэн. Бид хоёр аль аль хүний нутагт амьдарч байж 2012 оноос хойш А.******* хэсэг байж байгаад л хаашаа явсан нь тодорхойгүй 1-3 сар алга болчихдог. Цагдаа сэргийлэх болж байж олж авдаг. Үүнээс хойш бид хоёрын зан харьцааны талаар таарч тохирохоо больсон. Би гэртээ хүүхдүүдээ хараад ар гэрээ авч явдаг байсан.
Миний төрсөн дүү /эрэгтэй/ надад хань болж, намайг бараадан манайд амьдарч надад тус дэм болдог байсан. Дүү маань 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүний гарт амиа алдсан. А.******* нь их зөнгөөрөө дуртай үедээ явж, дуртай үедээ ирдэг. Гэртээ байх хугацаандаа архи ууж, хүүхдүүдээ зоддог. Бид хоёр 2018 оны 06 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй.
Харин бид хоёр анх Ерөө суманд очоод худалдаж авсан байшингаа зараад одоо амьдарч байгаа байшингий маань дүү маань хүн хөлсөлж өөрөө хамтарч барьсан байшин байгаа. Бидний дундын хөрөнгө болох хашаа, байшингаа авч үлдэх хүсэлтэй гэсэн нэхэмжлэл гаргасан байсан.
Гэтэл шүүх хуралдаанаас өмнө А.******* бид хоёр харилцан тохиролцож дуртай үедээ хашаа, байшингаа миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Учир нь: Хашаа байшин маань А.*******ын нэр дээр ХААН банкнаас Бизнесийн зээл аваад уг зээлээ би хэрэглсэн учраас төлж байгаа. Яагааад гэвэл манай хашаа байшин, газар маань ганцхан А.*******ын нэр дээр байдаг юм. Үүнийгээ шүүхийн шийдвэртээ тусгуулж авмаар байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээж авна гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч А.*******ын шүүхэд 2019.02.28-ны өдөр гаргасан тайлбартаа:
А.******* миний бие нь С.*******ын надад холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын өмч болох эд хөрөнгө нэр дээрээ шилжүүлэх нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь С.*******ын Гэрлэлт цуцлуулах гэсэн хүсэлтийг дэмжиж байна. Бид хоёр гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа. Үүнд маргаан байхгүй. Гурван хүүхдээ ээжийн нь асрамжинд үлдээнэ. Асрамжийн асуудал дээр маргаан байхгүй.
Миний нэр дээрх Сэлэнгэ аймаг Ерөө сум 2 дугаар баг Дарь эх гудамжинд байрлах хувийн сууц, газрын хамт С.*******ын нэр дээр ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлэхээр хоорондоо тохиролцов. Үүнд маргаан байхгүй. С.******* 3 хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг нь хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
А.******* миний бие Дорнот аймгийн Цагаан-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг Хишиг арвин ХХК-нд ажилтай тул шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Надад дахин ээлжийн амралт олдохгүй тул би шүүхэд дахин ирэх боломжгүй байна. Нэгэнт миний бие С.*******ын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч маргаангүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
С.*******ын нэхэмжлэлтэй А.*******т холбогдох Гэрлэлт цуцлуулж, эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2006 онд танилцан гэр бүл болж, 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин *******, 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү *******, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү ******* нар төрсөн болох нь дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
С.*******, Ө.******* нар нь гэр бүл болсон болох нь 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №0029933 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, охин Ө.Амин-Эрдэнийг 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрснийг 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдөр№0034609, Г-18, хүү *******г 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрснийг 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдөр №0356129, Г-33, хүү *******ыг 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрснийг 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр №0000824377, Г-69 дугаарт тус тус бүртгэсэн Төрсний гэрчилгээ-ний хуулбарууд зэрэг болно.
Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэгийн асуудлаао маргаангүй бөгөөд зохигчид нь таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.******* бид хоёр анх 2006 онд танилцан 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин *******, 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Ө.Эрдэнэ-Шагай, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү ******* нар төрсөн...2012 оноос хойш А.******* хэсэг байж байгаад л хаашаа явсан нь тодорхойгүй 1-3 сар алга болчихдог...А.******* нь их зөнгөөрөө дуртай үедээ явж, дуртай үедээ ирдэг. Гэртээ байх хугацаандаа архи ууж, хүүхдүүдээ зоддог. Бид хоёр 2018 оны 06 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй...Бидний дундын хөрөнгө болох хашаа, байшингаа авч үлдэх хүсэлтэй гэсэн нэхэмжлэл гаргасан байсан.
...шүүх хуралдаанаас өмнө А.******* бид хоёр харилцан тохиролцож дуртай үедээ хашаа, байшингаа миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон...Үүнийгээ шүүхийн шийдвэртээ тусгуулж авмаар байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээж авна гэх, хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь С.*******ын Гэрлэлт цуцлуулах гэсэн хүсэлтийг дэмжиж байна. Бид хоёр гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа...Гурван хүүхдээ ээжийн нь асрамжинд үлдээнэ... Миний нэр дээрх Сэлэнгэ аймаг Ерөө сум 2 дугаар баг Дарь эх гудамжинд байрлах хувийн сууц, газрын хамт С.*******ын нэр дээр ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлэхээр хоорондоо тохиролцов...С.******* 3 хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг нь хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх мэдүүлгээс үзэхэд зохигчид нь таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдарсан нь зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин *******, 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Ө.Эрдэнэ-Шагай, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү ******* нарыг эх С.*******ын асрамжинд үлдээн, А.*******ын өмчлөлийн Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг Ерөө сум 2 дугаар баг Дарь эх гудамжинд байрлах хувийн сууцны зориулалттай 80м2 талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3042м2 газрын улсын бүртгэлийн дугаартай эрхийг С.*******ын нэр дээр шилжүүлэхээр зохигчид харилцан тохиролцсон болохыг дурьдаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эрхийг С.*******д шилжүүлэхийг А.*******т даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч хэдийгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурьдах нь зүйтэй.
Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72.000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72.000 төгрөгний тал хувь буюу 36.000 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 36.000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчдын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар *******ийн *******, *******гийн ******* нарынгэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин *******, 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Ө.Эрдэнэ-Шагай, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү ******* нарыг эх С.*******ын асрамжинд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар А.*******ын өмчлөлийн Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг Ерөө сум 2 дугаар баг Дарь эх гудамжинд байрлах хувийн сууцны зориулалттай 80м2 талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3042м2 газрын улсын бүртгэлийн дугаартай эрхийг тус тус С.*******ын нэр дээр шилжүүлэхийг А.*******т даалгасугай.
4. Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар маргаангүй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 72,000 төгрөгний тал хувь буюу 36.000 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 36.000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Энхтайванд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогцхүчинтэй болохыг дурьдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА