Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0506

 

1. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н гаргасан “Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдан, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасны дагуу бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг нь 90  хувиар тооцож олгоно гэж заасны дагуу олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н бүрэн эрх нь түдгэлзсэн хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцон олгуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ