Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 146

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, үйлдвэр 2 гудамж 101-37 тоотод оршин суух, эмэгтэй, одоо өмгөөлөгчөөр ажилладаг Боржигон овогт Гантөмөрийн Тунгалаг /ЧП-66120268/ /Шим ХХК-ний/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй, найрамдал 1 дүгээр гудамж 503 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Баян-Ундарга ХХК-ний захирал Боржигон овогт Ёндонгийн Саранцэцэг /МА-59121109 / /Баян-Ундарга ХХК-нд/ холбогдох

Ургамал хамгааллын бодисын төлбөр 48,834,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянанхэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, хариуцагч Ё.Саранцэцэг,хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэдөш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Ундарга ХХК, Шим ХХК-иас ургамал хамгааллын бодис худалдан авахаар 2 төрлийн гэрээ хийгдсэн байдаг. Эхнийх нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр талуудын хооронд Спрут экстра ургамал хамгааллын бодисыг 1 л-ийг нь 19,700 төгрөгөнд бодож 1.500л-ийг 29,550,000 төгрөгөнд, Тебу-60 гэх бодисыг 1л-ийг нь 23,800 төгрөгөнд бодож 80л-ийг 1,904,000 төгрөг, нийт 31,454,000 төгрөгөнд тооцон урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 9,454,000 төгрөгийг төлж үлдэгдэл 22,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс хугацаа хэтэрсэн 111 хоногийн алданги хоногийн 05%-иар бодоход 12,210,000 төгрөг болж байгаа боловч хуульд нийцүүлэн гүйцэтгээгүйн үүргийн тал хувиар тооцож 11,000,000 төгрөг болгон нийт 33,000,000 төгрөг болсон.

Мөн зохигчдын хооронд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17 тоот гэрээгээр Фенизан ургамал хамгааллын бодисыг 1л-ийг нь 58,000 төгрөгөөр тооцож 260л-ийг 15,080,000 төгрөгөнд худалдан авч үүний 30 хувь буюу 4,524,000 төгрөгийг урьдчилан төлсөн байна. Үүнээс үлдэх 10,556,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн 111 хоногийн алданги 5,858,580 төгрөг ба хуульд нийцүүлэн 05 хувиар бодож 5,278,000 төгрөг болгон хасч нийт 15,834,000 төгрөг болсон. Зохигчдын хооронд хийгдсэн 2 гэрээний нийт үнийн дүн нь болох үндсэн зээлийн үлдэгдэл алдангийн хамт 48,834,000 төгрөгийг Баян-Ундарга ХХК-иас гаргуулж өгнө үү.

Тус компанид үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд Ургац хураах үед цас, бороо их орж эрсдэл үүсэн ургац их алдсан учраас алдангиас чөлөөлж өгөөч гэж тайлбарладаг хэдий ч энэ нь ургамал, тариалалт дэмжих бодисыг нийлүүлсэн болохоос Шим ХХК-д төлөх ёстой төлбөрийн үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл тус компани нь олон жил бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас эрсдэлээ нарийн тооцон гэрээндээ тусгах ёстой байсан. Тийм учраас гэрээнд заагдсан үүргийн гүйцэтгэлээ хугацаанд нь биелүүлээгүй бол алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн Баян-Ундарга ХХК нь зөвхөн газар тариалан эрхлээд зогсохгүй бар, зочид буудал, зоогийн газар ажиллуулдаг учраас давхар боломжийн хэмжээний орлого олдог байх гэж бодож байна гэх .

Хариуцагч Ё.Саранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь газар тариалан эрхлээд нилээд хэдэн жил болж байна. Тус Шим ХХК-тай анх удаагаа харилцан холбоотой ажилласан. Учир нь өнгөрдөг жил Спрут экстра ургамал хамгааллын бодис нь зөвхөн энэ компани оруулж ирсэн учраас гэрээ байгуулсан. Цаашид энэ компанитай хамтран ажиллах боломжтой гэж үзэн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дахин гэрээ хийж бодис нэмж худалдан авсан. Сүүлийн 3 жил манай компани 650 га газарт ургац их алдсан. 2018 онд ургац хураах үед байгалийн давагдашгүй хүчин буюу цас бороо орж ургац их алдсан. Би энэ байдлаа хэлж 2 удаа биеэр очиж нягтлан бодогчтой нь уулзсан. Би он дөнгөж гарангуут зээл хөөцөлдөн авч төлбөрөө хийчихье гэсэн боловч өнөөдрийг хүртэл зээл маань гараагүй л явж байгаа учраас төлбөрөө төлж чадахгүй болчихоод байна. Байгалийн давагдашгүй хүчин нөлөөлсөн гэж үзэн дүгнэлт гаргуулсан. Ийм учраас алданги 16,278,000 төгрөгнөөс чөлөөлж өгнө үү.

Хэдийгээр манай компани вар, зоогийн газар, зочид буудал ажиллуулдаг ч хилээр зорчиж байгаа хүмүүс л үйлчлүүлдэг хэдий ч хил 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг учраас бараг л хүн ирэх нь ховордсон 16 хүн ажиллуулдаг цалингаа арай л гэж өгч байгаа гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ургацын хохирол тогтоох комиссын дүгнэлт-ээс:

Тус Баян-Ундарга ХХК нь 1996 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ба 2018 онд 1500 га талбайд улаан буудай тариалж 650га ургац алдсан болно. Ургац алдсан шалтгаант дараах хүчин зүйл нөлөөлсөн байна.

Үүнд: 1.Намар ургац хураалтын ажлын үеэр буюу 9.20, 9.30, 10.02-ны өдрүүдэд их хэмжээний цас орж хүчтэй салхи гарч, цас бороо холилдож орсон зэрэг нь ургац тариаг их хэмжээгээр налуулж, хугалж ургац алдахад хүрсэн.

2.Хаврын тариалалтын дараа соёололт бутлалтын үед хур бороо бага орсноос ургацын чанар буурсан.

3.Намар хураалтын үед 9 сард их хэмжээгээр орсон борооны улмаас тарианы болц удаашран ургац хураалтын ажил хойшлогдсон.

4.Намар эрт 10 дугаар сарын эхнээс эхлэн цас орж өдөр тутам нэмэгдэж тариа цасанд дарагдсан.

Дүгнэлт: Эдгээр хүчин зүйлсээс нөлөөлөн Баян-Ундарга ХХК нь 650га улаан буудайн талбай ургац алдсан байна...гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шим ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг гэх Баян-Ундарга ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: ... Баян-Ундарга ХХК-тайбайгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот гэрээнд заагдсан үлдэгдэл төлбөр 22,000,000 төгрөг...хугацаа хэтрүүлсний алданги 11,000,000 төгрөг нийт 33,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 тоот гэрээнд заагдсан үлдэгдэл төлбөр 10,556,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 5,278,000 төгрөг нийт 15,834,000 төгрөг 2 гэрээний нийлбэр үлдэгдэл төлбөр хугацаа хэтрүүлсний алданги нийт 48,834,000 гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шим ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг Баян-Ундарга ХХК-нд холбогдуулан Ургамал хамгааллын бодис худалдан авсан төлбөрийн үлдэгдэл нийт 48,384,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчдын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Спрут экстра ургамал хамгааллын бодис 1.500л-ийг 29,550,000 төгрөгөнд, Тебу-60 бодисыг 80л-ийг 1,904,000 төгрөг, нийт 31,454,000 төгрөг, урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 9,454,000 төгрөгийг төлж үлдэгдэл 22,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 0.5 хувиар тооцож 11,000,000 төгрөг нийт 33,000,000 төгрөг,

мөн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17 тоот гэрээгээр Фенизан ургамал хамгааллын бодисыг 260л-ийг 15,080,000 төгрөг, нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 4,524,000 төгрөгийг урьдчилгаанд төлж үлдэгдэл төлбөр 10,556,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 5,278,000 төгрөг нийт 15,834,000 төгрөг, 2 гэрээний ургамал хамгааллын бодисын үндсэн төлбөрийн үлдэгдэл алдангийн хамт 48,834,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоорзохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1-д заасан харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд хийгдсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Спрут экстра ургамал хамгааллын бодисыг 1л-ийг нь 19,700 төгрөгөнд бодож 1.500л-ийг 29,550,000 төгрөг, Тебу-60 гэх бодисыг 1л-ийг нь 23,800 төгрөгөнд бодож 80л-ийг 1,904,000 төгрөг, нийт 31,454,000 төгрөгөнд тооцон урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 9,454,000 төгрөгийг төлж үлдэгдэл 22,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 0.5 хувиар тооцож 11,000,000 төгрөг нийт 33,000,000 төгрөг,

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17 тоот гэрээгээр Фенизан ургамал хамгааллын бодисыг 1л-ийг нь 58,000 төгрөгөнд бодож 260л-ийг 15,080,000 төгрөг, нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 4,524,000 төгрөгийг урьдчилгаанд төлж үлдэгдэл төлбөр 10,556,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 5,278,000 төгрөг нийт 15,834,000 төгрөг, 2 гэрээний ургамал хамгааллын бодисын үндсэн төлбөрийн үлдэгдэл алдангийн хамт 48,834,000 төгрөгийг тус тус 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр, үүргийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож, хариуцагч нь гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаандаа биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Шим ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 219 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай тоот болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа нь гэрээнийнхээ үүргийг биелүүлээгүй зөрчсөн гэж үзнэ.

Гэтэл шүүх хуралдааны шатанд хариуцагчаас шүүх хуралд гаргасан тайлбартаа: ...манай компани 650 га газарт ургац их алдсан. 2018 онд ургац хураах үед байгалийн давагдашгүй хүчин буюу цас бороо орж ургац их алдсан...Би он дөнгөж гарангуут зээл хөөцөлдөн авч төлбөрөө хийчихье гэсэн боловч өнөөдрийг хүртэл зээл маань гараагүй л явж байгаа учраас төлбөрөө төлж чадахгүй болчихоод байна. Байгалийн давагдашгүй хүчин нөлөөлсөн гэж үзэн дүгнэлт гаргуулсан. Ийм учраас алданги 16,278,000 төгрөгнөөс чөлөөлж өгнө үү. гэсэн байгаа нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/121 дугаартай Тодорхойлолт, Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын А/126 дугаартай Ургацын хохирол тогтоох ажлын хэсэг томилох тухай захирамж, Алтанбулаг сумын Ургацын хохирол тогтоох комиссын дүгнэлт, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/246 дугаартай Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07/50 дугаартай Цаг агаарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй Баян-Ундарга ХХК нь 2018 оны ургац хураалтаар байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсний улмаас 650 га газарт ургац алдсан байх тул зохигчдын хооронд хийгдсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот , 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17 тоот гэрээнд тус тус заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь буюу нийт 16,278,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг Баян-Ундарга ХХК-иас ургамал хамгааллын бодисын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай гэрээнд тус тус заагдсан үндсэн төлбөрийн нийт үлдэгдэл 32,556,000 төгрөгийг гаргуулан Шим ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтэрсэн алданги 16,278,000 хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 439 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэрэгт Шим ХХК-ийн 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн улсын бүртгэлийн 9011054055 дугаартай 2040018 регистрийн дугаартай, 000010460 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээ, Баян-Ундарга ХХК-ийн 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1311004045 улсын бүртгэлийн дугаартай, 2054434 регистрийн дугаартай, 000010460 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээ, Баян-Ундарга ХХК-ийн 000302590 дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарууд зэрэг болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 402,120 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,556,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 320,730 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг баян-Ундарга ХХК-иас 32,556,000 төгрөг гаргуулан Шим ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,278,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 402,120 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 320,730 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-нйи өдрийн 439 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүххуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА