Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 213

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 1 дүгээр хэсэг 224 тоотод оршин суух, эмэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Тайжууд овогт Дамбийнямын Дунцагааны /МЮ-67101764/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Цагаан эрэг 1 дүгээр хэсэг 16-26 тоотод оршин суух, эмэгтэй, Сүхбаатар сумын нотариатч Боржигон овогт Хаянхярваагийн Бадамгэрэлд /МЮ-73041468 / холбогдох

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 7-р гудамж 140 тоотод оршин суух, Чингэс портер фермд өмгөөлөгчийн туслах ажилтай Сульчин Бэсүд овогт Калинингийн Отгонцэцэг /ДЛ-95122005/

Зээл, зээлийн хүү, алданги 8,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Д.Дунцагааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас:

Д.Дунцагаан нь 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Х.Бадамгэрэлтэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнийхээ дагуу 4,800,000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг бэлнээр 3,000,000 төгрөгийг өөрийн хадгаламжийн данснаасаа авч тухайн өдрөө бэлнээр өгсөн, дансаар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 800,000 төгрөгийг өгсөн. Х.Бадамгэрэл нь зээлж авсан 4,800,000 төгрөгөө өгөхгүй байсан тул 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Х.Бадамгэрэлтэй уулзаж зээлийн төлбөрөө хурдан төлөхийг шаардсан.

Гэтэл Х.Бадамгэрэл нь 4,800,000 төгрөгийг 1 сарын дотор бүрэн төлж барагдуулна. Таны мөнгийг авч ашиглаад би удаж байна. Иймд би таньд 4,800,000 төгрөгөөс гадна уг мөнгөний хүү болгож 13, 400,000 төгрөгийг нэмж төлнө. Мөн энэ сарын хугацаандаа дээрх бүх мөнгөө төлж чадахгүй бол 4,800,000 төгрөгнөөс 20 хувийн хүү болох 960,000 төгрөгийг нэмж өгнө. Мөн өдрийн 0.2 хувиар алданги тооцож төлнө гэж хэлээд энэ хэлцлээ нотариатаар батлуулах саналыг надад тавьсан. Би за чи яг сарын хугацаанд өгөөрэй, хэрвээ өгөхгүй бол хэлцэлд тохирсон ёсоор шүүүхэд нэхэмжлэл гаргана шүү гэж хэлээд саналыг хүлээн зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нотариат орж баталгаажуулсан юм. Гэтэл Х.Бадамгэрэл нь нэг сарын хугацаа битгий хэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна.

Иймд би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан хэрцлийнхээ дагуу үндсэн төлбөр 4,800,000 төгрөг, түүний алданги 2,400,000 төгрөг, 1 сарын хүү 960,000 төгрөг нийтдээ 8,160,000 төгрөг болж байна. Мөн 13,400,000 төгрөгний хүү төлнө гэж надад хэлсэн хэдий ч би Х.Бадамгэрэлээс ийм их мөнгө авахгүй. Хэлцлээр тохирсон ёсоор шударга ёсны зарчимд тулгуурлан тооцон бодож гаргасан 8,160,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч К.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Х.Бадамгэрэл нь Д.Дунцагаанаас 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ам хэлцэл хийн 4,800,000 төгрөгийг мөн өдрөө бэлнээр 3,000,000 төгрөгийг өөрийн хадгаламжийн данснаасаа авч өгөн, дансаар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 800,000 төгрөгийг тус тус өгсөн байдаг. Зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Х.Бадамгэрэлтэй уулзаж төлбөрөө төлөхийг шаардахад тэр өөрөө 1 сарын дотор зээлсэн төлбөрөө өгч барагдуулна гээд хариуцагч нь нөхцөлөө тодорхойлон Зээлийн гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан байдаг. Зээлийн гэрээндээ 4,800,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 20 хувийн хүүтэй, хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцохоор заасан байсан хэдий ч шүүхэд өгөх хүртэл нэг ч төгрөг төлөөгүй юм. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг төлсөн.

Манай талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцоолборыг Зээлийн гэрээ хийсэн өдрөөс тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэдийгээр гэрээнд зааснаар 0,2 хувийн алданги гэж заасан хэдий ч 2 жил гаруй хугацааны алданги нь хуулинд заасан хэмжээнээс их байсан учраас хуулинд зааснаар 0,5 хувиас хэтрэхгүйгээр тооцон гаргасан байгаа. Иймд Х.Бадамгэрэлээс үндсэн зээл 4,800,000 төгрөг, 1 сарын хүү 960,000 төгрөг, алданги 2,400,000 төгрөг нийт 8,160,000 төгрөгнөөс өгсөн гэх 500,000 төгрөгийг хасаж тооцон 7,660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Х.Бадамгэрэлийн шүүхэд гаргасан тайлбараас:

Иргэн Д.Дунцагааны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь иргэн Д.Дунцагаанаас нийт 4,800,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд тухайн үед бичгээр ямар нэгэн зээлийн гэрээ хийгээгүй болно. Иймд миний бие нэхэмжилж буй хүү, алдангийг төлөхгүй. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Дунцагаанд 2019 оны 03 дугаар 26-ны өдөр төлсөн 500.000 хасна гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Дунцагааны нэхэмжлэлтэй Х.Бадамгэрэлд холбогдуулан Зээл, зээлийн хүү, алданги нийт 8,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь:

Зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ам хэлцэл хийн 4,800,000 төгрөгийг мөн өдрөө 3,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 800,000 төгрөгийг тус тус дансаар болон бэлнээр өгч, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохигчдын хооронд Зээлийн гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд хийгдсэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3ээлийн гэрээ-дээ анх зээлсэн буюу 2016 оны 07-р сарын 19-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх төлбөрийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэйгээр, 4,800,000 төгрөг, хүү 13,400,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцож төлүүлэхээр нөхцөл заасан байна. Гэтэл хариуцагч нь зээл, зээлийн хүү, алдангийн хамт нэг ч төгрөг төлөөгүй болох нь шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа бөгөөд хариуцагч нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Депозит дансны хуулга-аар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцоолборыг Зээлийн гэрээ хийсэн өдрөөс тооцож нэхэмжлэлийн шаардлагагаргасан. Хэдийгээр гэрээнд зааснаар 0,2 хувийн алданги гэж заасан хэдий ч 2 жил гаруй хугацааны алданги нь хуулинд заасан хэмжээнээс их байсан учраас хуулинд зааснаар 0,5 хувиас хэтрэхгүйгээр тооцон гаргасан байгаа... гэсэн нь зохигчид нь 4,800,000 төгрөг өгч, авалцсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь хугацаандаа зээлээ төлөөгүй нь үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь иргэн Д.Дунцагаанаас нийт 4,800,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд тухайн үед бичгээр ямар нэгэн зээлийн гэрээ хийгээгүй болно. Иймд миний бие нэхэмжилж буй хүү, алдангийг төлөхгүй. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн нь ойлгомжгүй тухайлбал: нэхэмжлэлийн ямар шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй эсэхээ тодорхойлон заагаагүй, анх зээл авахдаа ам хэлцэл хийн бичгээр гэрээ хийгээгүй ч 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ хийн тухайн өдрөө нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг гэрээг хүлээн зөвшөөрөөгүй эсэх талаар шүүхэд нотолсон баримтуудыг гаргаагүй байна.

Иймд зохигчдын хооронд хийгдсэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ-нд заасны дагуу Х.Бадамгэрэлээс үндсэн зээл 4,800,000 төгрөг, зээлийн хүү 960,000 /1 сарын/ төгрөг, алданги 2,400,000 төгрөг нийт 8,160,000 төгрөгнөөс төлөгдсөн гэх 500,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 7,760,000 төгрөг гаргуулан Д.Дунцагаанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 145,510 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,760,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 137,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчид шүүхээс хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны товыг удаа дараа утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй Улаанбаатар хотод явж байна намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэдгээ утсаар мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн шүүх хуралдааныг хариуцагчийг байлцуулахгүйгээр хийсэн болно.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар Х.Бадамгэрэлээс 7,660,000 төгрөг гаргуулан Д.Дунцагаанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 145,510 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүххуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.СОЁЛМАА