Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1487

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч М.Х-с зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 17.572.992 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ФХ” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 435.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч М.Х нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 1 дүгээр байрны ,,,, тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005873 дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг баримтлан хариуцагч М.Х-н нэхэмжлэгч “ФХ” ГХОХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцуулж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005873 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг “ФХ” ГХОХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хаш-Эрдэнээс 245.814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ФХ” ГХОХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 140.400 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод нөхөн оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б. БАЯРМАА