Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:171/2016/0231/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, Хохирогч ****, Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** ***** ийн ***** т холбогдох эрүүгийн 201609000591 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** ***** ийн ***** , ****  төрсөн, ****  настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, *****ийн хамт *****  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** регистрийн дугаартай. Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч **** нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ****** тоотод оршин суух гэртээ ах Т.***** тай маргалдаж бэр эгч ****ийн эзэмшлийн Toshiba брэндийн 39 инчийн LED телевизорыг өшиглөж дэлгэцийг нь хагалсан болох нь Шүүгдэгч ****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэртээ амраад зурагт үзээд хэвтэж байсан. Надтай хамт манай гэрт төрсөн ах ***** , түүний 2 настай хүү ****** бид 3 байсан. Тэгээд намайг кино үзээд хэвтэж байхад ах ***** зурагтны суваг солихоор нь би кино үзэж байна ш дээ гэж хэлсэн тэгсэн ах ***** буцаагаад миний үзэж байсан кинон дээр тавьсан. Тэр үед ахын 2 настай хүүхэд ****** уйлаад байсан юунаас болж уйлсаныг би мэдээгүй. Гэтэл гэнэт манай ах ***** уурлаж босч ирээд намайг хүүхэдтэй барьцлаа гээд зурагтны доор байдаг ЛХА телевизорын хар хайрцгийг авч шидээд хөлөөрөө өшиглөсөн тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гэсэн чинь ах ***** би өөрийнхөө авсан юмыг эвдэж байна гэхээр нь миний уур хүрээд босоод хананд тогтоосон зурагтыг нь хөлөөрөө өшиглөчихсөн чинь дэлгэц нь дотогшоо хонхойгоод орчихсон ***** эхнэр ***** рүүгээ утсаар яриад ***** зурагт эвдчихлээ өргөдөл бичих цаас аваад ир гээд ярьж байсан. Тэгээд ***** хүүхэдтэйгээ гэртээ үлдсэн би гэрээсээ гараад явсан. Гэрээсээ гараад явж байгаад бэр эгч ***** тэйгээ таарсан чинь бэр эгч ***** чамайг одоо цагдаад өргөдөл бичиж өгнө зурагт төлүүлнэ гэж хэлсэн тэгэхээр нь зурагтыг чинь төлж чадахгүй гэчихээд яваад өгсөн. Тэгээд түүнээс хэд хоногийн дараа манай багийн хэсгийн байцаагч надруу утсаар яриад ***** ийг өргөдөл гаргасан тухай хэлсэн. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг, Хохирогч ****ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 11-12 цагийн үед гэрээсээ гараад зах ороод явж байтал манай нөхөр ***** миний утас руу залгаад ***** зурагт өшиглөөд хагалчихлаа өргөдөл бичих цаас аваад ир цагдаад өгье гэж хэлсэн тэгэхээр нь би захаас гэрлүүгээ явсан. Тэгтэл гэрийн гадаа ***** тай тааралдаад чи 2 настай хүүхэдтэй зурагтны суваг булаацалдахаас ичээч би чамайг өгдөг газар чинь өгнө гэж хэлсэн чинь ***** өгдөг газар нь өг гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод зурагтаа харсан чинь зурагтны зүүн гар талын доод булан нь цаашаа хонхойчихсон байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад ***** зурагтаар кино үзээд манай 2 настай ****** болохоор хүүхэлдэйн кино үзнэ гээд уйлаад байсан ***** сувгийг нь солиод хүүхэлдэйн кинон дээр тавьсан чинь ***** буцаагаад үзэж байсан кинон дээрээ тавьчихсан. Тэгээд манай хүүхэд дуугүй байхгүй уйлаад байхаар нь ***** уурлаад хүлээн авагч хайрцгийг нь аваад шидчихсэн гэсэн тэгсэн ***** босож ирээд хананд өлгөчихсөн байсан зурагтыг өшиглөчихсөн гэсэн. Хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, Гэрч Т.***** ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ээж аав 2 ажилдаа яваад манай эхнэр ***** зах орох гээд 11 цаг өнгөрч байхад гарч явсан. Тэгээд манай дүү ***** манай 2 настай хүү ****** бид 3 гэртээ үлдсэн. ***** гэрт зурагтаар кино үзээд хэвтэж байсан тухайн үед нь манай хүү ****** миний хөлнөөс зүүгдээд мама /хүүхэлдэйн кино/ үзнэ гээд уйлаад байсан тэгэхээр нь зурагтны удирдлага аваад суваг солиод хүүхэлдэйн кинон дээр тавьсан чинь ***** би кино үзэж байна ш дээ гээд буцаагаад суваг солиод үзэж байсан кинон дээрээ тавьсан. Тэгсэн манай хүүхэд мама үзнэ гээд дуугүй болохгүй байхаар нь миний уур хүрээд ЛХА телевизийн хүлээн авагч хар хайрцгийг нь аваад шидээд дээрээс нь нэг дэвсчихсэн тэгсэн ***** босч ирээд яаж байгаан бэ гэхээр нь би хүүхэд уйлаад байхад хүүхэдтэй суваг булаацалдаад хүүхэд аргадаж байгаад үзэж болно ш дээ гээд өөрийнхөө авсан юмыг өөрөө эвдэж байна яадгийн гэж хэлсэн тэгсэн ***** надтай хэрэлдэж байгаад хананд өлгөсөн байсан зурагтыг хөлөөрөө өшиглөчихсөн. Тухайн үед ***** надтай юу гэж хэрэлдсэнийг санахгүй байна. Тэгээд зурагтны дэлгэц нь цөмрөөд хагарсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, Гэрч **** ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би өдөр сарыг нь санахгүй байна. Би техникийн коллеж дээр хамгаалагчаар 48 цаг гарчихаад нэг өдөр буугаад гэрт ирсэн чинь зурагтаа эвдчихсэн гээд байж байсан би яагаад гэж асуусан чинь ах ***** нь ***** эвдчихсэн юм. Суваг булаацалдаад байхаар нь ***** хүлээн авагч хайрцагийг нь аваад шидчихсэн чинь ***** нь босоод зурагтыг өшиглөчихсөн гэж байсан. ...тэрнээс хойш цагдаад өргөдөл өгсөн үгүйг би мэдээгүй байж байгаад сая л би мэдсэн. Манай хүн ***** бас сүүлд мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч ****т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид хорих ял оногдуулж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ***** ***** ийн ***** ыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч ****ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.БАТЖАРГАЛ