Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, 

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч: *******,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******,

Шинжээч эмч *******,

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 2027000870117 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол      Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Улсын 3 дугаар эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаа, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, ******* сумын 4-р баг, гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД:/,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ******* сумын эрүүл мэндийн төвд эмч ажилтай, ам бүл 2, эхийн хамт сумын 3 дугаар баг, гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь ******* сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаж байхдаа эмчлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус сумын 2 дугаар багийн иргэн ын 3 сартай охин 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр вакцин хийлгээд 2020 оны 06 сарын 06-ны өглөө 05 цаг 30 минутын орчимд нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Бүрд сумын эрүүл мэндийн төвд хуваарийн дагуу жижүүр эмчээр ажилласан. Тухайн өдөр 2 дуудлага ирсэн. Өдөр нь Бага уньт гэх газраас, шөнө 23 цагийн үед хойноос бага насны хүүхэд халуураад байна гэх дуудлагууд ирсэн. Тэгээд би жолоочтойгоо  очиход хүүхэд уйлаагүй хөхөө хөхөөд байж байсан. Намайг очихоос өмнө хүүхдэд парацетамол уулгасан байсан. Тэрнээс хойш хүүхэд уйлаагүй биеийн үзүүлэлт нь тайван байсан. Тэгээд би хүүхэд дахиад уйлах байх гээд  аналгин димдролыг хүүхдийн кг, жинд нь тааруулж өгзгөнд хийсэн. Айлдаа хүүхдийн аав ээжтэй нь ярилцаж суугаад 20-30 минут болсон. Хүүхэд уйлагнахгүй тайван байхаар нь эмнэлэг рүү авч явалгүй үлдээсэн гэв.

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Бүрд сумын эрүүл мэндийн төвд талийгаач хүүхдийг ээж нь ирж үзүүлсэн. Өмнө нь манай вакцинатар сар сард нь вакцинтай  хүүхдүүдийн нэрсийг гаргаж, задлах болохоор нь эмчээ дууддаг. Эхний эмчийн үзлэгээр талийгаачийг өөр эмч үзэж жиндээ хүрэхгүй гэж буцааж, 2 дахь үзлэгээр мөн адил буцаасан. Тэгээд 3 дахь үзлэгийн эмчээр би хүүхдийн биеийн халууныг үзэхэд 36.5 хувьтай хэвийн, амьсгалыг тоолоход хэвийн, жинг үзэхэд 2 кг 800 грамм жиндээ хүрсэн байсан. Хүүхдийн амьсгал тоолох хэвийн үзүүлэлт нь насны онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. 0-2 сартай хүүхдийн амьсгалын үзүүлэлт 60, 2 сараас 5 сар, 5 сараас 1 насны хүүхдийнх 50 байдаг. Тухайн талийгаач хүүхдийн амьсгалын үзүүлэлт 50-аас дотогш уушгины хатгалгааны шинж байгаагүй. Талийгаач охины ээж нь хүүхдийн хамраас ногоон нус гарсан гэж байсан. Тэгтэл тэр шинж тэмдэг огт илрээгүй хүүхдийн биеийн байдал тогтвортой хэвийн байсан учир вакцин хийсэн гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2020 оны 06 дугаар сарын  04-ний өдөр ******* эмчид биеийн байдлыг үзүүлж хүүхдэд вакцин хийсэн.  ******* эмч утсаар зөвлөгөө авч болно гэхээр маргааш нь би зөвлөгөө авч хүүхдэдээ лаа хий гэхээр лаа хийсэн. Тэгээд маргааш эмч рүү дахиад ярих гэсэн сүлжээ унаад болохгүй байхаар нь аймгийн зөвлөх хүүхэд эмчилж байсан эмч рүү гээ залгаж асуухад намайг сумынхаа түргэнийг дуудаж биеийн байдлыг үзүүл гэхээр сумынхаа түргэн тусламжийг дуудсан. Түргэний эмчээр ******* эмч ирээд танд парацетомал байгаа юу гэхээр нь байхгүй надад лаа байгаа лаа хүүхдэдээ хийгээд хүүхэд тайвширч унтсан гэж хэлээд эмч надад эмийн хайрцгаасаа парацетомал гаргаж өгөх гэж байгаад дууссан байна гэж хэлээд аналгин димдрол хүүхдэд хийсэн. Хүүхэд тайвширч унтсан байсан. Тэгээд манай нөхөр хүүхэд сумын төв рүү авч явах уу гэж асуухад эмч хүүхэд чинь гайгүй байгаа юм чинь орхиод явъя гээд дахиад хүүхэд чинь уйлах юм бол түргэн дуудаад эсвэл ойрхон юм чинь эмнэлэгт хүрээд ир гээд хэлээд явсан. Маргааш өглөө хүүхэд уйлагнаад болохгүй байхаар нь нөхөр бид хоёр хүүхдээ аваад Бүрд сумын эмнэлэгт очиход эмнэлгийн үүдэнд сууж байсан сувилагч нь нойрмоглоод байхаар нь би хүүхдийн уйлах нь сулраад сонин болоод байна гэж хэлэхэд сувилагч эмч руу залгаж хэлэхэд эмч хүчилтөрөгч өгөөд байж бай гэнэ гээд би өөрийн хүүхдэд хэрэглэж байсан хошуугаа өгөөд байж байсан чинь эмч орж ирээд хүүхдийн бөгс рүү тариа хийсэн. Тухайн үед би ямар тариаг мэдээгүй удалгүй хүүхэд хахаж цацаад байсан. Тэгээд эмч хүүхдэд амаараа амьсгал хийгээд төд удалгүй хүүхэд чинь нас барчихлаа гэж хэлсэн. Миний хувьд эмч 10 минутад хүүхдэд анхан шатны тусламж үзүүлэх боломж байсан. Сүүлд миний хүүхдийн бөгс рүү ямар тариа шахсан юм бэ гэхэд эмч би юу ч хийгээгүй гээд гүрийсэн. Тэгээд бид нарыг эмнэлгээс бүгдийг хөөж гаргаж ёс зүйгүй үйлдэл гаргаж, мэдлэг ур чадвар дутаж миний хүүхдийг амь насыг хохироосон” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би нөхөр, 0-10 насны 5 хүүхэдтэй 7-уулаа ******* суманд амьдарч байна. Тэгээд миний хамгийн бага хүүхэд буюу талийгаач маань 2020 оны 02-р сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт төрсөн. Тухайн үед талийгаач маань 7 сар 10 хоногтой 1.6 кг жинтэй дутуу төрж БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлээд 03-р сарын 25-ны өдөр Үүрцайх эмч талийгаачийг үзээд одоо зүгээрээ эрүүл, боломжийн болсон эмнэлгээс гарч болно гэснээр тухайн өдөр эмнэлгээс гарч ******* сумын 2-р багт өөрийн гэртээ ирсэн. Түүнээс ч хойш талийгаач охин маань эрүүл саруул өсөн торниж байсан ба 2 сартай болоход нь вакциныг нь хийлгэх гээд эмнэлэг дээр ирэхэд эмч хэлэхдээ танай хүүхэд вакцин хийх жиндээ хүрээгүй байна энэ сардаа вакцин хийгээд хэрэггүй гэж аймгаас хэллээ гэснээр тухайн сард вакцин хийлгээгүй. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би сумын төвд явж байгаад эмчтэй таарахад надад хэлэхдээ танай хүүхэд одоо хэдэн кг жинтэй болж байна, одоо сумын эмнэлэг дээр очоод жинг нь үзээд вакцин хийх болсон бол хийлгэчих гээд сумын эмнэлэг дээр очоод Золжаргал эмчид жинг нь үзүүлэхэд 2.800 грамм жинтэй байна болоогүй гээд буцаасан. Тэгсэн чинь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөртэй эмч таараад одоо танай хүүхэд вакцин хийлгэх хугацаа нь болчихсон ирээд вакциныг нь хийлгэ гэхээр 06 дугаар сарын 04-ны өглөөний 11 цаг өнгөрч байхад ирээд сумын эмнэлэг дээр ороход эмч хэлэхдээ за гялс эмчдээ үзүүлчих, захиргаанд сонгуулийн хурал зөвлөгөөнд суух гээд байна гэхээр нь би Сундуй эмчид үзүүлэхэд за за ороод вакцинаа хийлгэчих гэхээр нь би эмч дээр ороод вакцин хийлгэсэн ба эмч хэлэхдээ хүүхдээ халууруулж болохгүй шүү эндээс паратай лаа аваад яв халуурах гээд байвал хийгээрэй гэсэн. Тэгээд Бүрд сумын 2-р баг Шарт гэх газар руу гэр рүүгээ яваад 13 цагийн үед гэртээ очсон. Түүнээс хойш 15 цаг өнгөрч байхад талийгаач охин маань уйлагнаад байхаар нь авсан лааг нь хийснээс хойш хэвийн байж байснаа 06-р сарын 05-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад уйлагнаад тавиулахгүй байхаар нь халуураад байгаа юм байх гэж бодоод паратай лаа хийсэн чинь төд удалгүй баагаад гаргачихаар халууныг нь үзэхэд 36 градус байсан ба би эмч рүү залгаад хүүхдээ уйлаад байгаа талаар хэлэхэд паратай лаа хийчих гэхээр нь түрүүн хийсэн чинь баагаад гаргачихлаа гэсэн чинь парацетрамон уухаар бий юу байвал нухаад өгчих гээд утсаа тасалсан. Тэгээд би парацетромний 4-ний 1-ийг нухаад өгөхөд мөн л дуугүй болохгүй уйлаад байхаар нь дахиад эмч рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь аймгийн БОЭТ-ийн Үүрцайх эмч рүү залгаад хүүхдээ уйлаад байгаа талаар хэлэхэд яасан сонин юм яагаад уйлаад байгаа юм болдоо чи сумынхаа эмнэлэг рүү залгаад түргэн дуудсан нь дээр байх гэхээр нь би 19 цагийн үед сумын их баригч эмч рүү залгаад хүүхдээ уйлаад байгаа талаар хэлэхэд эмч хариуд чиний яриа сайн сонсогдохгүй сүлжээ унаад байх шиг байна би түргэн явуулъя гэсэн. Түүнээс хойш 23 цаг 30 минутын үед сумын түргэнээр эмч, жолооч нар ирсэн. Талийгаач охин маань 15 цаг өнгөрч байхад уйлсаар түргэний машин ирэхээс 10-20 минутын өмнө чимээгүй болсон. Тэгээд эмч орж ирээд халууныг нь үзэж харчхаад зүгээр байна ш дээ яагаад уйлаад байсан юм бол, одоо яах уу гэж байснаа танд парацетрамон байгаа юу гэхээр нь би байхгүй гэсэн чинь надаас ав гээд гараад машинаасаа түргэн тусламжийн цүнхээ оруулж ирээд аналгин, демидрол тариагаар гаргаж ирээд, цүнх нь дотроосоо өөр нэг юм хайгаад байгаа бололтой хайж хайж байснаа юу ч гаргаж ирээгүй, тэгээд гаргаж ирсэн аналгин, демидролоо тарих гэж байхад нь манай нөхөр наадах чинь жоохон нярай хүүхэд ш дээ та ийм ихээр тарих гэж байгаа юм уу гэхэд эмч үгүй ээ найруулж байгаад багийг аваад багаар хийнэ гээд асгаж байгаад өгзөг рүү нь тарьсан. Тарих үед талийгаач охин маань час гэж уйлахад эмч хэлэхдээ 5-10 минутын дараа тариа үйлчилнэ. Өглөө хүртэл сайхан амарчихна, би та нарыг авах гээд ирсэн чинь хүүхэд чинь гайгүй л байна ш дээ гээд яваад өгсөн. Тэгээд талийгаач охин маань унтаад өгсөн. 2020 оны 06-р сарын 06-ны шөнө 03 цагийн үед гэнэт чангаар уйлахаар нь би босоод бүүвэйлээд хөхөө хөхүүлэх гэсэн чинь ер хөхөхгүй уйлсаар гэгээ орохоор нь нөхрийн хамт талийгаач охиноо аваад эмнэлэг рүү яваад 05 цаг 30 минутад сумын эмнэлэг дээр ирсэн. Тэгээд би талийгаач охиноо тэврээд эмнэлэг рүү ороход 1 давхарт нь эмч, сувилагч байхгүй байхаар нь би дээд давхар руу гарахад сувилагч нь унтаж байсан ба сувилагч сэрэхэд нь би эмчийгээ дууд хүүхэд уйлаад болохгүй байна гэхэд сувилагч босоод эмчийгээ дуудчихаад хүлээн авахын өрөөнд оруулаад амьсгалын аппарат залгаж бай гэж эмч хэлж байна гээд амьсгалын аппарат залгах гэтэл аппаратны хошуу нь бүр хуучирчихсан бохир юм байхаар би сувилагчид нь надад шинэ хошуу байгаа миний хүүхдийг тэвэрч бай гээд гараад машинаас хошуу аваад л эргээд ороход уйлж байсан охин маань уйлахаа больж байсан ба сувилагч хэлэхдээ хүүхдээ хэвтүүлээд хувцсыг нь задлаарай эмч орж ирж байгаа гэсэн. Тэгээд хувцсыг нь задалж байхад эмч орж ирээд хөлөнд нь зүрхний цохилт, амьсгал хэмждэг багаж гэх зүйл залгах гэж байснаа чагнуураа аваад цээжийг нь чагнаж үзсэнээ шууд цээжин дээр нь хуруугаараа дараад, өгзөгний нүх рүү нь нэг цагаан зүйл шахчихсан, тэгээд ам руу нь үлээснээ амьсгалахгүй болчихлоо гэж хэлсэн. Талийгаач охин маань 05 цаг 40 минут гэхэд өөд болсон, ердөө 10-хан минутад л анхны тусламж үзүүлчихсэн бол миний охин өдийд амьд сэрүүн байх байсан юм. Өвөрхангай аймгийн БОЭТ-д төрснөөсөө хойш 24 цагийн дотор хийлгэх вакцинаа хийлгэсэн. Тэгээд хийлгээгүй байж байгаад 2 сартайд нь хийх ёстой вакциныг жин нь хүрэхгүй байна гэх шалтгаанаар 3 сартайд нь хийсэн. Гомдолтой байна, эмч нарын хариуцлагагүй байдал, 2020 оны 06 дугаар сарын 06-ны 05 цаг 30 минутын үед эмнэлэг дээр ирэхэд анхны тусламж үзүүлээгүй тул маш их гомдолтой байна. шалгаж шийдвэрлэж өгнө үү. 3 сартайд нь вакцин хийлгэх үед би Сундуй эмчид охин маань найтаахад ногоон нус гарч байна гэхэд зүгээрээ вакцинаа хийлгэчих гэснээр би вакцинаа хийлгэсэн. Тухайн үед талийгаачийн нас барчихлаа гээд эмнэлгийн байгууллагад гомдолтой гэхэд Өвөрхангай аймгаас БОЭТ-ын зөвлөх эмч , задлангийн эмч, вакцины менежер гэх 3 хүн ирээд Бүрд сумын эмнэлгийн эмч нар болон нөхөр бид 2, нөхрийн найз Уламбадрах, эхнэр нь болох Эрдэнэтунгаа, нөхрийн ээжийн хамгийн бага дүү болох Отгонжаргал нарын хамтаар задлангийн өмнөх хурал гэх зөвлөгөөнд оролцсон. Тэгсэн тухайн зөвлөгөөнөөр эмч хэлэхдээ манай Бүрдний эмч залуу туршлагагүй болоод танай хүүхэд ийм юм болчихлоо, Вакцины менежер гэх хүн хэлэхдээ манай вакцинд ямар ч асуудал байхгүй гэхэд хажуугаас нь эмч манайханд хандаж хэлэхдээ танай хүүхдийн 100 хувийн биеийн байдлаас болж нас барсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэж дээ вакцин хийлгэхийн өмнө Сундуй эмчид үзүүлэхэд эрүүл саруул байна вакцинаа хийлгэчих гэж хэлэхээр нь л би вакцин хийлгэсэн ш дээ гэхэд танай 4 хүүхдүүд чинь бас вакцинаас болж харшилж, халуурдаг байсан юм биш үү гэхээр нь би манай хүүхдүүд харшилж халуурч байгаагүй гэсэн. Тэгээд мөн 2020 оны 06-р сарын 05-ны орой дуудлагаар эмч ирж талийгаачийг үзэхэд нь эмчид хандаж наад хүүхэд чинь дутуу төрсөн нярай шуу дээ та эмнэлгийн байгууллагад хүргээд хянаж хоновол зүгээр юм биш үү гэхэд зүгээрээ би тариа хийчихсэн, хэрвээ уйлаад байвал маргааш хүрээд ирээрэй гэж хэлсэн биз дээ гэж эмчид хэлэхэд “Тийм” гэж хариулчхаад сүүлдээ би тийм гэж хэлээгүй гэх мэтээр ярих болсон. Хэд хоногийн дараа би эмнэлэг орохдоо эмчид хандаж миний дүү яагаад тэмдэглэлээ худлаа биччихсэн юм бэ гэхэд та нар одоо юу яриад байгаа юм, явдаг газраараа яв гэх мэтээр уурлаад, өрөөнөөсөө хөөгөөд гаргасан болохоор миний болон манай гэр бүлийн зүгээс их гомдолтой байна. Мөн сувилагч Нэргүй нь манай хүүхдийг тэвэрч байсан мөртлөө худлаа мэдүүлэг өгсөн, эмч Сундуй вакцины өмнө үзэхдээ эрүүл саруул байсан гэж худал мэдүүлсэн, эмнэлгийн байгууллагад байсан хүмүүс үгсэн тохирч худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75, 79-80-р хуу/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар 1 нутгийн хүмүүс байгаа юм. , түүний нөхөр нар нь одоогоор 4 хүүхэдтэй. нь 6 дахь жирэмслэлт, төрөлт 5, зулбалт 1 байх ба бүгд миний хяналтад байсан. Сая сүүлийн хүүхэд нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төвд БОЭТ-д 30-31 долоо хоногтой дутуу төрөөд тэндээ 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгээд гарсан юм. Тэгээд нь 04 дүгээр сарын 01-ний өдөр талийгаач ыг надад үзүүлэхэд эрүүл мэндийн байдал хэвийн, биеэр жижиг хүүхэд байсан. Надад хяналтад байгаа жирэмсэн эхчүүд төрөөд хүүхэд нь 1 сар хүрэхээр тухайн хариуцсан багийн эмчийн хяналтад шилжүүлж өгдөг учир ийн өөд болсон охиныг 2-р багийн эмч ийн эргэлт хяналтад хүлээлгэн өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуу/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Тухайн өдөр амралтын өдөр байсан тул 5-6 хүн амбулаториор үйлчлүүлсэн. Ирсэн дуудлага мэдээллийн талаар гэвэл өдрийн цагаар Бүрд сумын 4-р багийн нутагт Бага мухар гэх газарт 1 сар гарантай нярай хүүхэд халуураад, уйлагнаад байна гэх, шөнийн 23 цаг 36 минутад Бүрд сумын 2- р баг Өндөр толгойн ар гэх газарт О. нь 3 сартай нярай хүүхэд уйлагнаад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. 2020 оны 06-р сарын 06-ны гэгээ орчихсон байх үед намайг эмнэлгийн 2 давхарт амарч байхад эгч хүүхдээ тэвэрчихсэн орж ирээд манай хүүхэд хөхрөөд сонин болчихлоо, эмчээ дууд гэснээр би босоод эмч руу залгахад 05 цаг 48 минут болж байсан. Тэгээд би доошоо буугаад яаралтай тусламжийн өрөө рүү дагуулж ороод хэвтэж байсан хүнийг гаргаад би хүүхдийг нь тэвэрч байгаад амьсгалын аппарат залгах гэсэн чинь манайд байгаа амьсгалын аппаратын гуурс нярай хүүхдэд таарахаар байдаггүй болохоор ямартай ч байсан гуурсаа залгаад байж байя гээд залгаад байж байтал эгч гараад нярай хүүхдийн гуурс аваад ороод ирсэн. Тэгэхээр нь би хүүхэд чинь сонин байна та хэвтүүлээд хувцсыг нь задлаадах гээд, би ч гуурсыг сольж хийчхээд, эгч хүүхдийнхээ хувцсыг задалж байхад гаднаас ******* эмч орж ирээд чагнуураараа үзчихээд шууд л цээжин дээр нь дарж зүрхний иллэг хийж эхэлсэн тэгэхэд тухайн хүүхэд нас барчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуу/,

            Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 06 сарын 05-аас 06-нд шилжих шөнө өнгөрч үүр цайх үеэр би бие засах санаатай эмнэлгийн хаалгаар гарч байхад эмнэлгийн хашааны хаалгаар хүүхдээ тэвэрчихсэн гүйгээд орж байгаа харагдсан, хашааны гадна машин дотор машин дотор суучихсан байсан. Тэгээд би бие засчхаад эмнэлэг рүү ороод шатаар дээш гарах гэж байхад эмч гаднаас орж ирж байсан, шатаар дээш өгсөж байхад сувилагч Нэргүй надтай зөрөөд доош бууж ирж байсан. Тэгээд өрөөндөө ороод удалгүй байтал доод давхраас эмэгтэй хүн орилох, уйлах чимээ гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуу/,

     

            Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн шөнө өнгөрч үүрээр гэгээ орсон үед эмнэлгийн коридорт нэг эмэгтэй хүн “жижүүр эмчээ” гээд орилохоор нь би хувцсаа өмсөөд аажуу байж байгаад доод давхар руу буухад , нар уйлаад сууж байсан ба учрыг асуухад хүүхэд маань өөд болчихсон гэж хэлсэн. Тухайн үед хүүхэд уйлах чимээ гараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94- Р хуу/,

            Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 04 сарын 01-ний өдөр эмч надад хэлэхдээ энэ хүүхэд аймагт дутуу төрөөд 1 сар орчим хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоо хяналтдаа авна шүү гэснээр би тухайн хүүхдэд хяналт тавьж эхэлсэн. Би 4 дүгээр сарын 11, 5 сарын 25-ны өдөр очиж тухайн хүүхдэд үзлэг хийсэн. Үзлэг хийх бүрд талийгаач охины биеийн байдал хэвийн, ямар нэгэн өөрчлөлтгүй, гэхдээ дутуу төрсөн учраас жин багатай туранхай хүүхэд байсан. , нар надтай утсаар холбогдож хүүхдийнхээ биеийн байдлын талаар асууж тодруулж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-р хуу/,

            Гэрч гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр буюу вакцин хийж байсан өдрөө мөн над руу залгаад “нөгөө нярай вакцинаа хийлгэхээр ирлээ, жин нь нэмэгдсэн байна, одоо хийх үү” гэхээр нь би т “эмчдээ үзүүлээд үзлэгээ сайн хийж байгаад хийгээрэй” гэж хэлсэн. Дахиж над руу утсаар холбогдоогүй...Эрүүл мэндийн шалтгааны улмаас товлосон хугацаанд вакциныг хийгээгүй тохиолдолд дараагийн сард нөхөн хийж болно...тухайн товлосон сард хийгээгүйгээс хүүхдэд ямар нэгэн үр дагавар, хор уршиг үүсэхгүй. Тухайн вакцины найрлагад орсон бодист харшилтай хүүхдэд уг вакциныг хийдэггүй заалт байдаг” гэсэн мэдүүлэг/хх-ийн 98-100-р хуу/,

            Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 6 дугаар сард байсан юм, өдрийг нь сайн санахгүй байна. Над руу яриад “манай хүүхэд жаахан зовиурлаад байна” гэхээр нь би танай хүүхэд жижиг балчир юм чинь эмчээ дуудаад үзүүлэхгүй бол болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь намайг эх нялхас дээр жижүүрт гарч байхад өглөөний 06 цагийн орчимд над руу залгаад “манай охин нас барчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмчээ дуудаж үзүүлсэн юм уу гэхэд өчигдөр орой эмчийг дуудаж үзүүлэхэд эмч ирж үзээд гайгүй байна гэж хэлээд явсан юм гэж хэлсэн. Талийгаачийн биеийн байдал дутуу боловч харьцангуй тогтвортой байсан. 14 хоног эмчлэгдээд гарсан, хөхөө сайн хөхөж байсан. Эмнэлгээс гарахад биеийн байдал нь тогтвортой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-103-р хуу/,

         

            Өвчний түүх /1 дүгээр хх 140-149 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар 28-ны өдрийн №55 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаач О. нь вирусийн гаралтай амьсгалын замын хурц үрэвсэл, тархины аалзан бүрхүүлийн шүүдэст үрэвсэл /менингит/ өвчтэй байх боломжтой үхэлд нөлөөлсөн болно. Талийгаач О. нь уушгины хурц үрэвсэл болох хатгалгааны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 105-107 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №508 дугаар дүгнэлтэд: “...1.Талийгаач О.ын биед гэмтэл тогтоогдсонгүй. 2.Талийгаач О. нь амьсгалын замын вирусийн цочмог халдварын шалтгаант хоёр уушигны хатгалгааны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1264 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дархлаажуулалтын хуулийг хэрэгжүүлэх тухай 217 дугаар тушаалын 1.1-д заасан “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндрэл илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар, ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэсэн хэсгийг зөрчиж нярайд вакцин хийхийн өмнө сум, өрхийн эмч хүүхдийг үзэж биеийн байдлыг үнэлээгүй. Амьсгалын замын халдвар авсан байсныг оношлоогүйгээс вакцины дараа хүүхэд хүндэрсэн байна. Вакцины дараа дуудлагаар очиж үзсэн эмч хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж зохих арга хэмжээ аваагүй хугацаа алдсан тул хүүхэд хүндэрч нас барсан байна...”гэсэн дүгнэлт /хх-ийн 225-230/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №57 дугаар дүгнэлтэд: “Талийгаач ын үхлийн шалтгааныг тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээчийн 1264 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Вакцин хийхийн өмнө хүүхдийн биед үзлэг хийгээгүй, биеийн байдлыг үнэлээгүй, 2 уушгины үрэвслийг оношлоогүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй байхад эмчилгээ, үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна гэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн 508 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ дүгнэлтэд эргэлзээтэй буруу гэх заалт байхгүй байна. Хүүхэд вакцин хийхийн өмнө үзлэг хийсэн гэх тэмдэглэл байхгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2015 оны 261 тоот тушаалаар “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Үзлэг хийхдээ эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндэрч илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар , ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэсэн хэсгийг зөрчиж нярайд вакцин хийхийн өмнө сум, өрхийн эмч хүүхдийг үзэж биеийн байдлыг үнэлээгүй. Амьсгалын замын халдвар авсан байсныг оношлоогүйгээс вакцины дараа хүүхэд хүндэрсэн байна. Вакцины дараа дуудлагаар очиж үзсэн эмч хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж зохих арга хэмжээ аваагүй хугацаа алдсан тул хүүхэд хүндэрч нас барсан байна.” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 75-81-р хуу/ ,

Шүүгдэгч *******, ******* нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 249, 2 дугаар хх-ийн 5 дугаар хуудас/ зэрэг болно.  

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний ******* сумын эрүүл мэндийн төвийн эмчээр ажиллаж байхдаа талийгаач О.д вакцин хийхийн өмнө хүүхдийг үзэж биеийн байдлыг зөв үнэлээгүй, амьсгалын замын халдвар авсан байсныг оношлолгүй вакцин хийлгүүлснээс биеийн байдал хүндэрч нас барсан,

шүүгдэгч Төмөрбаатарын нь ******* сумын эрүүл мэндийн төвийн эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* сумын 2 дугаар багт байх талийгаач О.ын гэрт вакцины дараа дуудлагаар очиж үзэхдээ хүүхдийн нөхцөл байдлыг зөв үнэлээгүй, амьсгалын замын халдварт өвчнийг оношлоогүй, зохих арга хэмжээ авалгүй хугацаа алдснаас О. нас барсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлсэн мэдүүлэг /75, 79-80 дугаар хуудас/, гэрч , Б.Нэргүй, , , , , нарын мэдүүлэг /хх-ийн 85-86, 87-88, 90-91-93-94, 95, 98-100, 101-103 дугаар хуудас/, өвчний түүх /1 дүгээр хх 140-149 дүгээр хуудас/,  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар 28-ны өдрийн №55 дугаартай дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №508 дугаар дүгнэлтэд:“...1.Талийгаач О.ын биед гэмтэл тогтоогдсонгүй. 2.Талийгаач О. нь амьсгалын замын вирусийн цочмог халдварын шалтгаант хоёр уушигны хатгалгааны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1264 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дархлаажуулалтын хуулийг хэрэгжүүлэх тухай 217 дугаар тушаалын 1.1-д заасан “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндрэл илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар, ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэсэн хэсгийг зөрчиж нярайд вакцин хийхийн өмнө сум, өрхийн эмч хүүхдийг үзэж биеийн байдлыг үнэлээгүй. Амьсгалын замын халдвар авсан байсныг оношлоогүйгээс вакцины дараа хүүхэд хүндэрсэн байна. Вакцины дараа дуудлагаар очиж үзсэн эмч хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж зохих арга хэмжээ аваагүй хугацаа алдсан тул хүүхэд хүндэрч нас барсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 225-230/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №57 дугаар дүгнэлтэд: Талийгаач ын үхлийн шалтгааныг тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээчийн 1264 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Вакцин хийхийн өмнө хүүхдийн биед үзлэг хийгээгүй, биеийн байдлыг үнэлээгүй, 2 уушгины үрэвслийг оношлоогүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй байхад эмчилгээ, үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна гэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн 508 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ дүгнэлтэд эргэлзээтэй буруу гэх заалт байхгүй байна. Хүүхэд вакцин хийхийн өмнө үзлэг хийсэн гэх тэмдэглэл байхгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2015 оны 261 тоот тушаалаар “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Үзлэг хийхдээ эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндэрч илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар , ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэсэн хэсгийг зөрчиж нярайд вакцин хийхийн өмнө сум, өрхийн эмч хүүхдийг үзэж биеийн байдлыг үнэлээгүй. Амьсгалын замын халдвар авсан байсныг оношлоогүйгээс вакцины дараа хүүхэд хүндэрсэн байна. Вакцины дараа дуудлагаар очиж үзсэн эмч хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж зохих арга хэмжээ аваагүй хугацаа алдсан тул хүүхэд хүндэрч нас барсан байна. /2-р хх-ийн 75-81-р хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор тодорхойлсон байна.

Шүүгдэгч *******, ******* нар эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Эрүүл мэндийн сайдын 2015 оны 261 тоот тушаалаар “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Үзлэг хийхдээ эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндэрч илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар, ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэснийг шүүгдэгч *******, ******* нар зөрчсөн байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч *******, ******* нарын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал, мөн хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******, ******* нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж тус тус ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өмгөөлөгч би шүүгдэгч *******ийн гэм буруугүйд тооцуулах, эмчийн стандартыг зөрчсөн эсэхийг дахин шалгуулах, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаалгах саналтай...” гэсэн,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* нь “...хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Учир нь шүүгдэгч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх гэх гэмт хэрэгт шүүгдэгч нь эмнэлгийн ямар бүтэц, стандарт зөрчсөн болохыг мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт гаргаагүй нь эргэлзээтэй. Мөн Эх нялхас хүүхэд эрүүл мэндийн төвийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 7 шинжээчийн дүгнэлт гаргуулах саналтай...” гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч *******, ******* нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан шалтгааныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар 28-ны өдрийн №55, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №508, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №57 дугаар дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...шүүгдэгч *******, ******* нараас хохирол, төлбөр нэхэмжлэхгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх...”, гэсэн

шүүгдэгч Т.ийн өмгөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “....эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  торгуулийн ял оногдуулж, оногдуулах торгуулах ялыг 3 жилийн хугацаагаар төлж барагдуулах...” гэсэн,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаагаар төлүүлэх...” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1  жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай 6 дугаар зүйлийн 6.2-д 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл/,Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах/Эрүүгийн хуулийн 10.3 дугаар зүйл/,Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх /Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл/,Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Заналхийлэх /Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/,Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах/Эрүүгийн хуулийн 15.4 дүгээр зүйл/,Хууль бусаар үр хөндөх/Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,Эд хөрөнгө устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах /Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах/Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/,Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц,агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйл/,Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйл/,Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах/Эрүүгийн хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж  заажээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар  хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1  жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас,

шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хассугай.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үлдээсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН