| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2022/0089/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/91 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/91
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2227001310109 тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******,******* хохирогч *******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, , гэх 3 найзтайгаа Хархорин сумын зах дээр цайны газарт хуушуур захиалчхаад машиндаа сууж байтал ******* ирээд миний машины хаалгыг онгойлгоод намайг доромжилсон маягтай үг хэллэг хэлсэн. Би өмнө нь *******аар үсээ засуулж байсан, тухайн үед миний зургийг аваад олон нийтийн сүлжээнд тавьчихсан байсан. *******ыг цааш явахаар нь би араас нь очоод барьж авсан. ******* намайг хойш нь түлхээд би ард байсан мотоцикл дээр унасан. Бид хоёр хоорондоо харилцан зодоон хийсэн. Гэтэл манай найзууд ирээд бид хоёрыг салгасан. Тийм л үйл явдал болсон...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 30 минутын үед хүний үс засаж дуусаад байж байтал манай ах, эгч хоёр намайг зах орж хүнээс юм аваад өгөөч гэж хэлсэн. Би 18 цагт хүний үс засах цагтай байсан болохоор их яаруу явсан. Би зах орж хүнсний төмс, ногоо мөн малын эмийн сангаас эм авчхаад цайны газруудаас нохойны хоол авах гээд явж байтал *******,,, нар нь машинтай зогсож байсан. Тухайн үед нь машиныхаа гадаа нөгөө 3 нь машин дотроо сууж байсан. надаас гал асуусан би хариуд нь гал байхгүй гэж хэлээд цайны газраас нохойны хоол асуучхаад буцаж гарч ирээдаас машин дотор хэн байгаа гэж асуухад, *******, нар байна гэж надад хэлсэн. Би машин дээр очоод хаалгыг нь онгойлгоодтай харилцаа үүсгэсэн. Яагаад гэвэл урд өдөр нь буюу 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******,, бид нар заал авч тоглосон. Бид нарыг зааланд тоглоод гарах үедгийн эхнэр над руу залгажг асуухад би хамт яваагүй гэж хэлсэн. Тийм учраас би машин дээр очоод хаалгыг нь онгойлгоодд хандан чамайг өчигдөр эхнэр чинь асуугаад байсан хариагүй юм уу гэж хэлчхээд утсаар яриад буцаад явж байтал миний араас ******* намайг дуудсан. Би завгүй байгаагаа хэлтэл ******* намайг их дээрэнгүй дуугаар дуудсан. Би цааш явж байтал ******* ирээд шууд намайг багалзуурдсан. Тэгээд намайг хана руу түлхээд хавираад цохисон. Бид хоёр хоорондоо их ноцолдсон. Тэр үед бид хоёр дээр, хоёр ирээд намайг цохиж эхэлсэн. Би тэр үед биеэ хамгаалаад газарт хэвтсэн. Би тухайн үед хэн нь намайг хэд цохисон гэдгийг мэдэхгүй байгаа. Бид нарыг тэнд байсан хүмүүс салгасан. *******, хоёр над руу дахиж дайрсан. Би зугтааж байхдаа цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Тэр үед цаг 17 цаг 50 минут болж байсан. *******,,, нар нь машиндаа суугаад зугтаах гэж байхад нь би машины урдуур орж зогсоогоод машины дугаарыг нь бичлэг хийж авсан. Тухайн бичлэгт би чамайг нэг л удаа цохисон биз дээ гэж хэлсэн байсан. *******,,, нар нь их согтуу байсан. Хоёр цагдаа дуудлагаар ирээд, нэг цагдаа нь эд нарыг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан. Нөгөө цагдаа нь намайг аваад эмнэлэг явсан. Би эмнэлэгт очиж үзүүлээд жин тавиулж, сойлт хийлгэчхээд нөгөө цагдаатайгаа цагдаагийн хэлтэс дээр иртэл маргааш өглөө ирж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Эмч надад хэлэхдээ намайг битгий хөдлөөрэй гэж хэлсэн. Би маргааш нь цагдаагаас дуудах байх гээд хүлээгээд байтал цагдаагаас над руу яриагүй. Би 12 цагийн үед өөрөө очиж мэдүүлэг өгсөн. Намайг Хархорин сумын эмнэлэг дээр очиж үзүүлэхэд нарийн мэргэжлийн эмч байхгүй байсан. Тийм учраас ******* намайг аваад Улаанбаатар хот руу явсан. ******* нь намайг эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй. Намайг Улаанбаатар хот руу хүргэж өгөөд буцаад Хархорин сум руу явсан. Ийм л үйл явдал болсон. Би цаашид биеэ эмчлүүлэх шаардлагатай байна ...” гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 17.00 цагийн үед Хүнс бараан зах дээр би хүнсээ цуглуулангаа нохойн хоол гуанзнаас асуугаад явж байтал явж байтал ,,, нар хамт явж байснаа намайг дуудаад, би “яасан хө, жаахан ажилтай л явж байна” гэсэн чинь “хөөе чи яагаад байгаа юм бэ? гэж хэлээд намайг боож аваад гуанзны хана руу түлхээд шууд цохиод авахаар нь “яагаад байгаа юм бэ?” гээд түлхээд өөрөөсөө холдуулсан чинь цаанаас, 2 хүрж ирээд намайг намайг шууд газарт хавирч унагасан. Тэгээд хэн хэн намайг яаж зодсон талаар би сайн мэдэхгүй байна, би нүүрээ дараад хэвтээд өгсөн, бөөн бужигнаан болоод тэр хавьд явсан хүмүүс намайг салгаж авсан. Тэгээд намайг бөөнөөрөө зодчихоод машиндаа сууж, зугтаах гэхээр би машины урд нь зогсож байгаад цагдаагийн байгууллагад хандаж цагдаа нар ирсэн, би эмнэлэг явсан ийм зүйл болсон... Намайг анх цохиод тэгээд газар унасан, тэр үед хэн хэн хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Сүүлд нь “би чамайг нэг л удаа цохисон биз дээ яагаад байгаа юм” гэсэн. Намайг газар унаад нүүрээ дараад хэвтэхэд Насанжаргал нар намайг зодсон, болон 2 цохисон талаар би сайн мэдээгүй, одоо бол миний бэлэг эрхтэн маш их өвдөж байгаа. бол угаасаа цаана зогсож байсан, бол би чамайг энэ 2 салгасан биз дээ гэж хэлсэн... Миний хүзүү, толгой, бэлэг эрхтэн хөндүүр байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 19-ны өдөр ,, бид 4 хүнс бараан зах дээр гуанзанд хуушуур захиалчхаад машиндаа сууж байтал одоо бараг хуушуур гарч байгаа байх гэхээр нь би хуушуур захиалсан гуанз руу ортол гуанзнаас гарч ирсэн. Би аас гал асуутал байхгүй гээд зөрөөд явсан, гуанзнаас хараад зогсож байхад ,, нарыг сууж байсан машины хаалгануудыг бүгдийг нь онгойлгоод тэдэнтэй юм яриад байх шиг байсан. Тэгээд удалгүй машинаас бууж ирээд ын араас очиж тэр 2 хоорондоо барьцалдаж авсан чинь ыг унагаад дээрээс нь цохих үед, нар очиж салгасан. , нар хоорондоо муудалцаад хэрэлдээд л байсан тэгээд бид нар машиндаа суугаад явах гэсэн чинь гүйж ирээд машины урд зогсоод цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирж бид нарыг авч явсан, эмнэлэг явсан... Би ямар шалтгааны улмаас муудалцсан талаар сайн мэдэхгүй байна, сүүлд сонсоход машины хаалга онгойлгоод ыг уухаа болиоч хариач гэж хэлснээс болсон юм шиг байна лээ. Би хуушуур авахаар гуанз руу орсон байсан. Тухайн үйл явдал болоход ,,, бид нар байсан. Мөн гуанз ажиллуулдаг хүмүүс байсан..., ,, бид дөрөв 06 сарын 18-ны орой тараад ойрд уулзаагүй гээд жуулчны баазад дээр ууж хоносон юм. 06 сарын 19-ний өглөө, 2 ажилтай гээд яваад өгсөн бид хоёр бааз дээр пиво уугаад үлдсэн. Өдөр, 2 ирээд нэг том “Нийслэл” нэртэй пиво ирсэн, 2 ганц татсан байх тэгээд зах орж хоол идэх гээд явсан, зах дээр хоол идэх гээд байж байгаад тай таарсан тухай үед ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр , , бид 4 хүнс бараан зах дээр гуанзанд хоол идэхээр очсон. Гуанзны хоол хүлээгээд байж байтал хуушуураа ав гэхээр нь би ын хамт гуанз руу ороод хоолоо авах гээд байж байтал манай найз , гэх хүнтэй барьцалдаад байж байхад найзын хамт очиж салгаад машиндаа суугаад явах гэтэл нь машины урд зогсоод та нарыг цагдаад дуудаж өгнө цагдаагийн байгууллагад дуудлага өгч бид 4 цагдаа руу, эмнэлэг явсан... Ямар шалтгааны улмаас , нар хоорондоо муудалцсан талаар би сайн мэдэхгүй байна. Сүүлд нь хэлэхдээ нь архи уухаа болиоч гээд машиных нь хаалгыг саваад явахаар нь очиж муудалцсан... Тухайн үйл явдал болох үед , ,, бид нар байсан. Мөн гуанз ажиллуулдаг хүмүүс байсан... , , бид 4 бол урд өдөр нь ууссан. Тухайн үед бол манай найз хөдөө гэр рүүгээ явах гээд эрүүл байсан. ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, , , бид 4 хүнс бараан зах дээр гуанзнаас хуушуур захиалж идээд байж байтал гээд залуу ын машины зүүн талын 2 хаалгыг онгойлгоод ыг уухаа болиоч гээд шоолоод, инээгээд явахаар нь манай найз ын ардаас очиж барьцалдаж авсан. Тэгээд удалгүй 2 хоорондоо зодолдсон, тэгээд битэй хамт очиж салгаж ыг машинд суулгаад явах гэтэл гүйж ирээд цагдаа дуудлаа гээд цагдаа нар ирж бид нарыг авч явсан эмнэлэг явсан... Тухайн үйл явдал болоход , ,, бид нар байсан. Мөн гуанз ажиллуулдаг хүмүүс, захаар үйлчилгээ авч байсан хүмүүс байсан. гэх хүнтэй манай найз барьцалдаж аваад газар ноцолдоод байж байхад нь бид 2 очиж салгаж авсан. Өөр хүмүүс ыг зодож цохиогүй. ыг манай найз нээх айхтар зодож цохисон зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан №9126 дугаар дүгнэлтэд: “...1. *******ын биед баруун талын хуухнаг, шодой, цавинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******,******* хохирогч *******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч,, нарын мэдүүлэг /хх-ийн 14-15, 16, 17 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан №9126 дугаар дүгнэлт /хх 24-25 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,
мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогч ******* нь шүүх хуралдаанд “...шүүгдэгч ******* нь хохиролд 200,000 төгрөг өгсөн. Би цаашид биеэ эмчлүүлмээр байна, яг хэдэн төгрөг болохыг нь сайн мэдэхгүй байна...” гэж тайлбарласан, тэр талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй тул хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ..улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохиролд 200,000 төгрөгийг төлсөн байдаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж тухайн торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасныг дурдав.
Шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 200,000 төгрөг төлсөн, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 200,000 төгрөг төлсөн, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
5. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН