Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******

Шүүгдэгч ,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2227000000070 тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, боловсролтой, т*******,******* мэргэжилтэй, одоо Улаанбаатар хот, Хаппи фловерс ХХК-д хүүхэд асрагчаар ажилладаг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь ажиллаж байхдаа тус сумын иргэн гийн дугаартай дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрийн дугаараар сольж интернэт банкны үйлчилгээний эрхийг өөртөө шилжүүлэн авч 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны хооронд дээрх иргэний хадгаламжийг барьцаалан зээл авч Төрийн банканд 10,463,355.42 төгрөгийн,

тус сумын иргэн ын дугаартай дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрийн дугаараар сольж интернэт банкны үйлчилгээний эрхийг өөртөө шилжүүлэн авч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны хооронд дээрх иргэний хадгаламжийг барьцаалан зээл авч Төрийн банканд 25,738,954.82 төгрөгийн,

тус сумын иргэн ы дугаартай дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрийн дугаараар сольж интернэт банкны үйлчилгээний эрхийг өөртөө шилжүүлэн авч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 01-ний хооронд дээрх иргэний хадгаламжийг барьцаалан зээл авч Төрийн банканд 34,533,029.70 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Төрийн банканд нийт 70,735,338 төгрөгийн их хэмжээний хохирлыг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би анх төрийн банканд ажиллаж байх хугацаандаа утасгүй зайлшгүй утас авах шаардлагатай болчхоод гэдэг хүний данснаас 300,000 төгрөгийг авч А52 гэдэг утас авсан. Би бага насны 3 хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ өлсгөж, юмаар дутаахгүй гэсэндээ төрийн банкны харилцагч нарын данснаас авч буцааж хийнэ гэсэн зорилгоор авдаг байсан. Манай бага хүүгийн аав болох нь намайг ямар нэгэн аргаар надад мөнгө олж өг гэх үед нь би надад тийм боломж байхгүй гэж хэлэхэд намайг зоддог байсан. Тэгээд би зодуулахаас айгаадт мөнгө авч өгсөн тохиолдол байгаа. Би 20,000 төгрөг бооцоонд тавьж фокер тоглоом тоглоод 120,000 төгрөг хожсон. Тэгээд би энэ тоглоомоор өрөө дарж болох юм байна гэж бодоод тоглосоор их мөнгө зарцуулж алдсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “******* сумын Төрийн банкны теллерээр овогт нь 2021 оны 08 дугаар сард ажилд томилогдон орсон. нь ажиллаж байх хугацаандаа төрийн банкны харилцагч 3 иргэний хадгаламж барьцаалсан зээл авч 70,735,338 төгрөгийн хохирол учруулсан. Теллерт харилцагчийн мэдээллийг харах бүрэн эрх нь байдаг” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ нь ажиллах хугацаандаа өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж харилцагчийн интернет банкны эрхийг өөрийн утасны дугаараар сольж ашиглан нийт 22 удаагийн үйлдлээр Өлзийт сумын иргэн ы тоот дугаарын хугацаатай хадгаламжид байсан 34,533,029.70 төгрөг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр авч ашигласан байсан. Төрийн банкны зүгээс харилцагчийг хохиролгүй болгох үүднээс гийн нэр дээр авлага үүсгээд харилцагч ы хугацаатай хадгаламжид 34,533,029.70 төгрөг шилжүүлж харилцагчийг хохиролгүй болгосон. Төрийн банкийг төлөөлж миний бие 34,533,029.70 төгрөгийг гээс гаргуулан авч хохиролгүй болмоор байна. нь гэх хүний хугацаатай хадгаламж болон харилцагчийн мэдээллийг өөрийн нэр дээр болгон сольж хадгаламжийн данснаас ы харилцагчийн данс руу шилжүүлж тухайн данснаас өөрийнхөө данс руу шилжүүлэн авдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /1 пүгээр хх-ийн 100-101-р хуудас/,

          Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч ын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “... нь ажиллах хугацаандаа өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж харилцагчийн интернет банкны эрхийг өөрийн утасны дугаараар сольж ашиглан нийт 35 удаагийн үйлдлээр Өлзийт сумын иргэн гийн тоот дугаарын хугацаатай хадгаламжид байсан 10,463,355.42 төгрөг, хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр авч ашигласан байсан. Төрийн банкны зүгээс харилцагчийг хохиролгүй болгох үүднээс гийн нэр дээр авлага үүсгээд харилцагч гийн хугацаатай хадгаламжид 10,463,355.42 төгрөг шилжүүлж харилцагчийг хохиролгүй болгосон. Төрийн банкийг төлөөлж миний бие 10,463,355.42 төгрөгийг гээс гаргуулан авч хохиролгүй болмоор байна. нь гэх хүний хугацаатай хадгаламж болон харилцагчийн мэдээллийг өөрийн нэр дээр болгон сольж хадгаламжийн данснаас гийн харилцагчийн данс руу шилжүүлж тухайн данснаас өөрийнхөө данс руу шилжүүлэн авдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 104-105-р хуудас/,

          Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч ын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн “... нь ажиллах хугацаандаа өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж харилцагчийн интернет банкны эрхийг өөрийн утасны дугаараар сольж ашиглан нийт 35 удаагийн үйлдлээр Өлзийт сумын иргэн ын тоот дугаарын хугацаатай хадгаламжид байсан 25,738,954.82 хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр авч ашигласан байсан. Төрийн банкны зүгээс харилцагчийг хохиролгүй болгох үүднээс гийн нэр дээр авлага үүсгээд харилцагч ын хугацаатай хадгаламжид 25,738,954.82 шилжүүлж харилцагчийг хохиролгүй болгосон. Төрийн банкийг төлөөлж миний бие 25,738,954.82 төгрөгийг гээс гаргуулан авч хохиролгүй болмоор байна. нь гэх хүний хугацаатай хадгаламж болон харилцагчийн мэдээллийг өөрийн нэр дээр болгон сольж хадгаламжийн данснаас ын харилцагчийн данс руу шилжүүлж тухайн данснаас өөрийнхөө данс руу шилжүүлэн авдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-109-р хуудас/,

          Иргэний нэхэмжлэгч ы мөрдөн байцаалтад өгсөн “...Би өөрийн нэр дээр Төрийн банкны хугацаатай тоот дансанд мөнгө хурааж байсан юм. Тэгээд миний данснаас 34,533,000 төгрөг алдагдсан байсан. Би алдсан 34,533,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-р хуудас/,

          Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би өөрийн нэр дээр Төрийн банкны хугацаатай тоот дансанд мөнгө хурааж байсан юм. Тэгээд миний данснаас 27,850,807 төгрөг алдагдсан байсан. Би алдсан 27,850,807 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-р хуудас/,

          Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би өөрийн нэр дээр Төрийн банкны хугацаатай тоот дансанд мөнгө хурааж байсан юм. Тэгээд миний данснаас 11,075,000 төгрөг алдагдсан байсан. Би алдсан 11,075,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-р хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би болон нарыг танина. Төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Тухайн хүмүүстэй нэг удаа ******* сумын төвд уулзаж байсан. Хаан банкны дугаартай харилцах данс нь манай нөхөр ын данс байгаа юм. Тухайн банк нь интернет банканд холбогдсон ихэвчлэн би ашигладаг. Хамгийн анх 2021 оны 10 дугаар сарын 16-ний өдөр ******* сумын төвд уулзаж байсан тэрнээс хойш утсаар ярьж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 40,000 төгрөг тэрнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 30,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гээс 1,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 560,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тухайн үедээ засал ном хийлгэж байгаа юм. нь өөр хүүхэнтэй яваад байна та аргалаад өгөөч гэх мэтчилэн үг, яриа хэлж аймаар зодуулсан зураг хүртэл над руу явуулж байсан. Тэгээд миний дансыг мэдэх болсон тэрнээс хойш надад мөнгөний хэрэг болж гээс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000 төгрөг зээлсэн. Би г иргэдийн хадгаламжийг барьцаалан зээл авч Төрийн банканд хохирол учруулсан талаар огт мэдээгүй. над руу мөнгө явуулах үедээ таны үйл хүрээд /хийсэн засал нот хүрээд/ архинаас гарсан эмэгтэй хүнтэй явахгүй байгаа танд маш их талархаж, баярлаж байгаа одоо автомашин авах гээд Да-хүрээ зах явна гэж ярьж байсан. Хамгийн сүүлд цагаан сарын дараа. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гийн нөхөр над руу залгаж гээс авсан мөнгө төгрөгөө одоо явуул үгүй бол байгаа газар чинь очно цагдаад өгч шалгуулна гэх мэтээр айлган сүрдүүлсэн. Тэгээд тэй утсаар ярьсан эгчээ би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн газарт шалгагдаж байгаа юм гэж хэлсэн. Иймд би 4.400,000 төгрөгийг Төрийн банкны тоот дансанд шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр д Алтантуяагаас гэж шилжүүлсэн. Тэрнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 900,000 төгрөгийг гэсэн данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 68-69 хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн “...Бид 2 танилцаад 2 жил гаран болж байна. Бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй болсон. Хүү маань одоо 1 нас хүрч байна. Гэрлэлтээ батлуулаагүй. Миний найз охин ******* суманд байдаг би Улаанбаатар хотод байдаг. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажилладаг. Би найз охин болох гийн гэрт ирж очин байдаг. одоо хийсэн ажилгүй гэртээ хүүхдээ хараад байж байгаа Урьд өмнө Өлзийт сумын Төрийн банкны салбарт теллер хийдэг байсан. г төрийн банканд ажиллаж байх хугацаандаа бусдын хугацаатай хадгаламжийг барьцаалан мөнгө авсан талаар би огт мэдээгүй. над руу мөнгө шилжүүлж байгаагүй. Би приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэй. Банк бус санхүүгийн байгууллагаас урьдчилгаа 9 сая төгрөг өгч зээлээр авсан. Уг машиныг авахдаа өөрийн эзэмшилд байсан СОНАТА-6 загварын тээврийн хэрэгслийг 4,500,000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөн дээр 4 сая төгрөг найз охин өгсөн. Миний найз охин надад хэлэхдээ би 4 сая төгрөг найзаасаа зээлчихлээ гэж хэлж байсан. Тэгээд 4 сая төгрөгийг миний найз охин Нэт Капитал ликинг ХХК руу шилжүүлж бид хоёр машинаа худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26-р хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний дүү өрх толгойлсон эх байгаа юм. Яагаад энэ хэрэгт холбогдож шалгагдах болсон гэдгийг мэдэхгүй байна. Гэнэн хүнд амархан итгэдэг зан нь л энэ асуудалд оруулсан байж болох юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 185-р хуудас/,

             Гэрч 17.3ын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний охин 2021 оны намар Төрийн банканд ажилд орж теллер хийж байгаад 2022 оны 01 дүгээр сард хот руу явж ажил хийнэ. Энэ ажил надад тохирохгүй юм байна гээд ажлаасаа гараад явсан. Найз залууг нь гэдэг 2021 онд нэг хүүхэдтэй болсон. Зээ хүүг минь гэдэг, одоо нэг нас хүрэх гэж байна. Манай охин Улаанбаатар хотод очоод ажил хийхгүй байж байгаад энэ хэрэгт шалгагдаж Хархорин суманд ирээд байгаа юм. Охин минь цэцэрлэг сургуульд байхдаа дуулж бүжиглэдэг идэвх сайтай хүүхэд байсан. Спортын авъяас байхгүй. Спорт урлагийн наадамд амжилт гаргаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187-р хуудас/,

          Иргэн гийн Төрийн банкны дугаартай харилцах дансны хуулга /1 дүгээр хх-ийн 73-84-р хуудас/,

          Иргэн ы Төрийн банкны дугаартай харилцах дансны хуулга / 1 дүгээр хх-ийн14-21-р хуудас/,

          Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Тус сумын иргэн харилцагч нь манай салбарт хадгаламжтай байсан. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр анх энэ харилцагчийн гар утасны мэдээллийг интернет банк ашигладаг цэс рүү нь ороод энэ хүний утасны дугаарыг өөрчлөөд өөрийнхөө дугаарыг мэдээлэлд оруулж авсан. Анх хэдэн төгрөг авснаа сайн санахгүй байна. Мөнгөний хэрэг болоод авсан. Нийт учирсан 25,738,954 төгрөгийг хохирлын хэмжээг зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 233-р хуудас/,

      Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Тус сумын иргэн харилцагч нь манай салбарт хадгаламжтай байсан. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний гар утасны дэлгэц хагарсан байсан. энэ үед ковидын халдвар хамгааллын дэглэм сахиулж үйлчлүүлэх үед нь бүртгэдэг байсан бөгөөд утас авах шаардлага гарч энэ хүний хадгаламжийг барьцаалаад анх зээл авчихсан юм. Мөн л буцаагаад төлнө л гэж бодсон юм. Зээл авахдаа гийн интернет банк ашигладаг цэс рүү нь ороод энэ хүний утасны дугаарыг өөрчлөөд өөрийнхөө дугаарыг мэдээлэлд оруулж авсан. Анх гар утас авахдаа 300,000 төгрөг авчихсан. Орой нь гэртээ авах гэсэн Самсунг А-52 утас 640,000 төгрөгийн үнэтэй байхаар нь нэмээд зээл авсан. Яг хэдэн төгрөгийг авснаа сайн санахгүй байна. Нийт учирсан 10,463,355 төгрөгийн хохирлын хэмжээг зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 228-р хуудас/,

          Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар дахин өгсөн: “Учруулсан хохирлоо нөхөн төлөхийн тухайд сүүлд 3,200,000 төгрөг нэмж төлсөн. Одоогоор 16,000,000 орчим төгрөгийн хохирол төлсөн байгаа. Үлдэгдэл нь 55,000,000 орчим төгрөгийн хохирол төлсөн. Би одоо айлд аман байдлаар тохиролцож хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчээр ажилд орсон. Цалингийн хувьд 1,500,000 төгрөг авч байгаа. Цалингаасаа, мөн бусад байдлаар хохирлоо боломжоороо төлөхөө мэдүүлгээрээ илэрхийлж байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 250-р хуудас/,

     Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар дахин өгсөн: “Би , , нарын хадгаламжийг барьцаалан зээл авсан нь үнэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон хүн байхгүй. Намайг хэн нэгэн хүн уг хэргийг хийчих гэж хэлээгүй. гэх хүн намайг эдгээр 3 иргэний хадгаламжийг барьцаалан зээл ав гэж заавар зөвлөгөө бол өгөөгүй. Харин намайг дарамтлан зоддог байсан. Тэгээд л мөнгө олох гэж уг гэмт хэргийг үйлдсэн.т мөнгө бүтэхгүй байна гэж хэлэхээр чи хөдөөний хүн биздээ 2 хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалан зээл ав гэж хэлж байсан. Би өөрийнхөө дансанд мөнгө байршуулсан. Харин миний виза картт байсан. Намайг хаанаас хэрхэн ямар байдлаар мөнгө олж байгааг асууж байгаагүй” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 57-р хуудас/

Иргэн гийн Төрийн банкны дугаартай харилцах дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 14-21 дүгээр хуудас/,

Иргэн ын Төрийн банкны дугаартай харилцах дансны хуулга /хх-ийн 47-52-р хуу/,

Иргэн гийн төрийн банкны хадгаламжийн дансны хуулга/ 1 дүгээр хавтаст хэргийн 73-84 дүгээр хуудас

Төрийн банкны Өвөрхангай аймгийн салбарын захирлын иргэн г ажилд авах болон ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарууд /1 дүгээр хх-ийн 195-197-р хуу/,

Төрийн банкны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/95 дугаартай “тэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах” тухай тушаал /1 дүгээр хх-ийн 196-р хуудас/,

Төрийн банкны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай “тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах” тухай тушаал /1 дүгээр хх-ийн 197-р хуудас/,

Шүүгдэгч гийн хаан банкны дансны хуулга /хх-ийн 120-183-р хуудас/,

Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 189-р хуудас/,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 190-р хуудас/,

Шүүгдэгч гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хх-ийн 191-192, 203-205, 207, -р хуудас/,

“Хаппи фловерс” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /2 дугаар хх-ийн 9-р хуудас/,

             Шүүгдэгч гийн хөрөнгийн лавлагаа /2 дугаар хх-ийн 10-13-р хуудас/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /2 дугаар хх-ийн 14-16-р хуудас/,

Төрийн банкны дотоод дансны хуулга /2 дугаар хх-ийн 128-р хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч нь ажиллаж байхдаа тус сумын иргэн гийн дугаартай дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрийн дугаараар сольж интернэт банкны үйлчилгээний эрхийг өөртөө шилжүүлэн авч 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны хооронд дээрх иргэний хадгаламжийг барьцаалан зээл авч Төрийн банканд 10,463,355.42 төгрөгийн хохирол,

тус сумын иргэн ын дугаартай дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрийн дугаараар сольж интернет банкны үйлчилгээний эрхийг өөртөө шилжүүлэн авч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны хооронд дээрх иргэний хадгаламжийг барьцаалан зээл авч Төрийн банканд 25,738,954.82 төгрөгийн хохирол,

 тус сумын иргэн ы дугаартай дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрийн дугаараар сольж интернет банкны үйлчилгээний эрхийг өөртөө шилжүүлэн авч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 01-ний хооронд дээрх иргэний хадгаламжийг барьцаалан зээл авч Төрийн банканд 34,533,029.70 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Төрийн банканд нийт 70,735,338 төгрөгийн их хэмжээний хохирлыг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан залилсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 100-101, 104-105, 108-109-р хуу/, иргэний нэхэмжлэгч , , нарын мэдүүлэг /хх-ийн 34, 59, 91-р хуу/, гэрч Л.Алтанцэцэг, , , нарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26, 185, 187, 2 дугаар хх-ийн 68-69-р хуу/, шүүгдэгч гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 228, 233, 250, 2 дугаар хх-ийн 57-р хуу/, иргэн гийн Төрийн банкны дугаартай харилцах дансны хуулга /1 дүгээр хх-ийн 73-84-р хуу/, иргэн ы Төрийн банкны дугаартай харилцах дансны хуулга /1 дүгээр хх-ийн 14-21-р хуу/, иргэн гийн Төрийн банкны дугаартай харилцах дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 14-21 дүгээр хуу/, иргэн ын Төрийн банкны дугаартай харилцах дансны хуулга /хх-ийн 47-52-р хуу/, иргэн гийн төрийн банкны хадгаламжийн дансны хуулга/ 1 дүгээр хавтаст хэргийн 73-84 дүгээр хуу/, Төрийн банкны Өвөрхангай аймгийн салбарын захирлын иргэн г ажилд авах болон ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарууд /хх-ийн 195-197-р хуу/, Төрийн банкны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/95 дугаартай “тэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах” тухай тушаал /хх-ийн 196-р хуудас/, Төрийн банкны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай “тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах” тухай тушаал /хх-ийн 197-р хуудас/, шүүгдэгч гийн хаан банкны дансны хуулга /хх-ийн 120-183-р хуудас/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 190-р хуудас// шүүгдэгч гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хх-ийн 191-192, 203-205, 207-р хуу/, “Хаппи фловерс” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /2 дугаар хх-ийн 9-р хуу/, шүүгдэгч гийн хөрөнгийн лавлагаа /2 дугаар хх-ийн 10-13-р хуу/, Төрийн банкны дотоод дансны хуулга /2 дугаар хх-ийн 128-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч г “ ажиллаж байхдаа тус сумын иргэн гийн дугаартай дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрийн дугаараар сольж интернет банкны үйлчилгээний эрхийг өөртөө шилжүүлэн авч 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны хооронд дээрх иргэний хадгаламжийг барьцаалан зээл авч Төрийн банканд 10,463,355.42 төгрөгийн хохирол,

          тус сумын иргэн ын дугаартай дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрийн дугаараар сольж интернет банкны үйлчилгээний эрхийг өөртөө шилжүүлэн авч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны хооронд дээрх иргэний хадгаламжийг барьцаалан зээл авч Төрийн банканд 25,738,954.82 төгрөгийн хохирол,

           тус сумын иргэн ы дугаартай дансанд бүртгэлтэй утасны дугаарыг өөрийн дугаараар сольж интернет банкны үйлчилгээний эрхийг өөртөө шилжүүлэн авч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 01-ний хооронд дээрх иргэний хадгаламжийг барьцаалан зээл авч Төрийн банканд 34,533,029.70 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Төрийн банканд нийт 70,735,338 төгрөгийн их хэмжээний хохирлыг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан залилсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

            Гэтэл прокуророос шүүгдэгч гийн үйлдлийг тус тусад нь зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад энэ гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.     

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг.

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад энэ гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заасан нь уг хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд хамаарч байна.

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

"хуурч... баримт бичиг ашиглах” гэж хуурамч бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус эсхүл хуурамч чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх,

“зохиомол байдлыг зориудаар бий болгох”  гэж өөрийгөө амжилттай яваа бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэх,

“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдөлд оруулахыг тус тус ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд их хэмжээний хохирол буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг хүндрүүлэн зүйлчилдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж хохирлын хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заажээ.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

Шүүгдэгч нь “үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх шинжийг хангаж нийт 70,735,338 төгрөгийн хохирол учруулсан нь 50,000,000 төгрөгөөс дээш байх тул “Залилах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба шүүгдэгчийн шунахайн сэдэлттэй гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь тус бүрдээ шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдлүүдийг хуулийн уг шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч г үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.         

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “...шүүгдэгч нь      70,735,338 төгрөгийн хохирлыг Төрийн банканд учруулсан бөгөөд 17,035,338 төгрөгийг төлсөн, одоо 53,703,000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч гээс 53,703,000 төгрөгийг гаргуулж хохирогч Төрийн банканд олгох нь зүйтэй. 

Шүүгдэгч нь шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирол төлөхөө илэрхийлж баталгаа гаргахдаа хохирол 53,703,000 төгрөгийг /сар бүр 1,000,000-1,300,000 төгрөгийг/ Төрийн банканд төлж барагдуулахаар баталгаа гаргасан болохыг дурдав.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:      

          Шүүхээс шүүгдэгч г үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч гийн үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан ба улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1,2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх. ....гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...Шүүгдэгч г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо. Иймд шүүгдэгч д торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

          Бусад асуудлаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд нэг сард тус бүр 277,778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч *******г үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.  Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд нэг сард тус бүр 277,778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирол 53,703,000 төгрөгийг /сар бүр 1,000,000-1,300,000 төгрөгийг/ төлөх боломжтой талаар илэрхийлж шүүхэд баталгаа гаргасан болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч гээс 53,703,000 төгрөгийг гаргуулж хохирогч Төрийн банканд олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН