Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Г.Ариунзул,

Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэцогт,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г нарт холбогдох эрүүгийн 2134001200436 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тоотод тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх С.Б

 

  1. Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Г /РД:НН80052878/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь “Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 24-ний өдрийг хүртэл тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан RST-01742 дугаартай кодтой тусгай хэрэгцээний газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагаа явуулж, 1366,08 м/кв талбайг ухаж экологи эдийн засагт 6.596.945 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь С.Бтэй бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18.066.240 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Б нь Б.Гтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18.066.240 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Б нь: “Миний буруу тэгэхдээ энэ үйлдлийг Б.Гтай бүлэглэж үйлдээгүй. Анх мэдүүлэг өгөхдөө хэлж байсан. Хэрэг прокурорын шатанд байхад хэлж байсан. Шүүх дээр очоод над асуудлаа яриа гэж хэлсэн. Б.Гыг хоёр хоног ажиллаад өгөөч гэж хэлээд гуйгаад ажиллуулсан. Хоёр үйлдэл дээр Б.Г хамааралгүй. Би ганцаараа үйлдсэн” гэв.

Шүүгдэгч Б.Г нь: “С.Б хот явчихад ирнэ гэж хэлээд би тухайн газар байж байгаад баригдаад цагдаад байцаалт өгчихөд буцаад Улаанбаатар хот орж ирсэн” гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэцогт нь: “Эхний гэмт хэрэг дээрх нөхөн сэргэлтийн зардал 5.900.000 төгрөг хуулийн дагуу нөхөн бодогдохгүйгээр 6.000.000 төгрөг нь 3 дахин нугалагдаж төлөгдөнө. Хоёрдох удаагийн үйлдлийн 14.623.000 төгрөгийн хохирол 3.000.000 төгрөгийн байгаль орчин хохирол тэгэхээр 3.000.000 төгрөгийн байгаль орчныг нөхөн сэргээлт бол нугалагдахгүйгээр 14.623.000 төгрөг нь мөн адил хувь нугалагдана. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэлэхдээ 30.000.000 төгрөгийн хохирол гэж хэлсэн. Тэгэхээр эхний үйлдэл дээр 6.000.000 төгрөг, хоёрдох үйлдэл дээр 14.623.000 төгрөг нийт миний тооцоогоор 21.000.000 сая төгрөгийн экологи эдийн засгийн хохирол байна. Үүнийг 3 дахин нугалахад 6.000.000 төгрөг болж байна. Байгаль орчин учруулсан хохирол нь 60.000.000 гаран төгрөг болж байна. Үүн дээр нөхөн сэргэлтийн 5.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг нэмэгдэхээр нийт 70.000.000 төгрөгийг нөхөн төлөх ёстой. Үүнийг бүрэн нөхөн төлүүлэн. Шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч хэлэхдээ 30.000.000 төгрөгийн хохирол гарч байна. Үүнийг нөхөн төлөх үү гэж асуугаад байсан. Манай зүгээс нийт 70.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 1802004370022 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч С.Б нь “Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 24-ний өдрийг хүртэл тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан RST-01742 дугаартай кодтой тусгай хэрэгцээний газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагаа явуулж, 1366,08 м/кв талбайг ухаж экологи эдийн засагт 6.596.945 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь С.Бтэй бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18.066.240 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч С.Б нь Б.Гтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18.066.240 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7 тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 8-15 тал/,

-Эд мөрийн баримтаар тооцох 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 18 тал/,

-2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн санал /1-р хх-ийн 19 тал/,

-2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 20-21 тал/,

-2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл” /1-р хх-ийн 22 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07/379 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 27-48 тал/,

-Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын “...Энэ хэргийг үйлдсэн иргэдийн талаар сайн мэдэх зүйл байхгүй байна. Бичил уурхайнууд манайхаас зөвшөөрөл авч усны дүгнэлт гаргуулдаг. Хувь хүнд зөвшөөрөл өгдөггүй. “Нутгийн хишиг” гэх нөхөрлөл манайхаас ус ашиглах гэрээ хийгээгүй, дүгнэлт гаргуулж зөвшөөрөл аваагүй. Энэ хүнийг танихгүй манайд хөндөж зөвшөөрөл гаргуулж аваагүй, шинжээчийн дүгнэлт болон хэргийн газрын үзлэгийн материалтай танилцахад манайхаас усны дүгнэлт гаргуулж зөвшөөрөл аваагүй ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан байна. Иймд байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Энэ хургийн хувьд өөр нэмж ярих, мэдэх зүйл байхгүй байна. Заамар суманд учирсан хохирол төлбөрийг л нөхөн төлүүлж, нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 тал,

-Иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн “...БНСУ-д 2014 онд үйлдвэрлэсэн, 2013 оны 04 дүгээр сарын 14-нд МУ-д орж ирсэн Хьюндай роберс LC-7 маркийн шар өнгөтэй эксковатор байгаа юм. н.Саруул гэх хүн “Дэлгэрэн Үржих капитал” ББСБ-ын нэр дээр зээлээр авсан байсан ба надад зарсан юм. Өргөдөлдөө худалдан авсан гэрээний хуулбарын хамт хавсаргасан байгаа. Би энэ хэрэгт хамтран оролцоогүй зөвхөн техникүүдээ түрээслүүлсэн. Би хувь авна гэж тохироогүй, би өөрийнхөө 2 операторыг явуулсан бөгөөд сарын 2.000.000 төгрөг тус бүрд нь өгч эксковатороо сарын 14 сая төгрөгөөр түрээслүүлсэн юм. Тэгэхээр би сард 10 сая төгрөг авна гэсэн үг юм. Би н.Саруулаас бичиг баримттай араам худалдаж аваад л өөрөө засаж сэлбэж босгож авсан юм. Хямдхан аваад босгосон болохоор одоо 11 сая төгрөгөөр үнэлнэ. Би эксковатороо авбал дахин хууль бус уул уурхайд оруулахгүй, дарханы чиглэлийн зам засварын ажилд оруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хувь хүнээс зээлж авсан мөнгө, сэлбэгийн үнэ нэхэгдээд байна. Мөн банк бусын нэр дээр байхад нь сая зээлээс нь чөлөөлөх гээд хүнээс мөнгө зээлчихсэн байгаа болохоор надад маш хэцүү байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61 тал/,

-Шүүгдэгч С.Бгийн гэрчээр өгсөн “...Тиймээ сая алттай шороо угааж байсан юм. Би 2 жилийн өмнөөс Заамарт ирж алт олборлох үйл ажиллагаа явуулахаар ирсэн. Урьд нь би хотод хувиараа автомашины сэлбэг зардаг байсан. 2 жилийн өмнө буюу 2020 оны 06 дугаар сард анх энэ буйран дээр ирээд нөхөрлөлийн зөвшөөрөл аваад бүх бичиг баримтаа бүрдүүлээд алт олборлож эхэлсэн. Өөрийнхөө цэгт ажиллаж байгаад 10 сард буусан. 2021 оны 05 дугаар сарын 18-нд энэ буйран дээр ирж буугаад техник хэрэгслээ засаад өчигдрөөс шороо угаах үйл ажиллагаа эхлээд байж байсан юм. Одоогоор ямар нэгэн үзүүлж шалгуулах бичиг баримт байхгүй байна. Гэхдээ орон нутгийн нөхөрлөлөөр гэрээ байгуулж энэ үйл ажиллагааг явуулж байсан юм. Надтай хамтарч ажиллаж байгаа н.Сүхтөмөр гэх залууд гэрээ болон бичиг баримтууд байгаа. н.Сүхтөмөр Улаанбаатар хотод явж байгаа. Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргасан талбайд орон нутгийн захиргаатай гэрээ хийгээд ашигт малтмал олборлож байгаа гэж ойлгож болно. Гэхдээ эдгээр бичиг баримтууд энд байхгүй байгаа нь үнэн. Би уурхайгаа хариуцаж явуулж байгаа юм. Энд 1 эксковатор, 1 ковш, 1 бүр 1 жолоочтой, 1 засварчин, 1 тогооч нийт 7 хүн байгаа юм. Гэхдээ ирээд удаагүй болохоор цалин хөлсөө өгч аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 тал/,

- Шүүгдэгч С.Бгийн гэрчээр дахин өгсөн “...Миний хувьд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээ уншиж танилцлаа. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө өнгөрсөн жилийн бичиг баримт байгаа одоогоор байхгүй байна. Миний техникүүдийг засах гээд ирсэн н.Сүхтөмөрийн машинд мартаад явуулсан байна гэсэн зүйл ярьсан боловч бичихдээ буруу ойлгогдохоор бичсэн байна. н.Сүхтөмөр нь техник сайн засдаг болохоор техникүүдээ засуулах гээд авч ирсэн байсан юм. н.Мөнх-Эрдэнээс хово түрээсэлсэн байсан тул байнга шахуу ирж техникээ шалгаад буцдаг байсан. Тэрийг манайд ажиллаж байсан хүмүүс надтай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгосон байна. Миний хувьд уг үйл ажиллагаа ганцаараа явуулж байсан. Ажилчдыг зар тавиад олж ажиллуулж байсан. Миний хувьд үйл ажиллагаа явуулж байхад цагдаагийн шалгалт ирэхээр нь тухайн үед өнгөрсөн жил гэрээ байгуулсан байсан. Өөр хүний бичиг баримт байсан учраас тухайн бичиг баримтыг үзүүлэх гэж байсан юм. Гэхдээ тэр бичиг баримт байхгүй байгаа. Надад ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Би ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан талаараа хэлээгүй. Өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулж байсан бичиг баримт нь өөр хүний нэр дээрх нөхөрлөлийн бичиг баримт, гэрээ байсан. Үүнийг эзэн нь аваад явсан. Миний ухсан газрын ямар нэгэн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан зааж өгөөгүй. Тухайн газар нь эрүүл биш өмнө нь ухагдсан газар байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 тал/,

-Гэрч Х.Баттогоогийн “...Би 2021 оны 05 дугаар сарын 07-с 08-ны өдрийн хооронд нутгийн залуу н.Сүхтөмөртэй холбогдож эксковаторын жолоочоор 1 сарын 2,5 сая төгрөгийн цалинтай ажиллахаар болоод энэ оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй н.Сүхтөмөрийн ажилчдын байранд ирсэн. Намайг ирэхэд ковш, эксковаторын засвар үйлчилгээ хийж байсан. Тэгээд би 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эксковатор янзалсан. Харин газар ухаж алт олборлох үйл ажиллагаанд 2021 оны 05 дугаар сарын 20-ны 22 цагт эксковаторын жолооч алттай шороо Хово маркийн машинд ачдаг байсан. Дандаа орой 22 цагт эхэлж маргааш өглөөний 07 цагт дуусдаг байсан. Би алттай шороо ачих ажилд нийт 3 хоног буюу 21-ний өдрөөс 24-ний өглөөний 07 цаг хүртэл ажилласан. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 тал/,

-Гэрч Ц.Нэргүйгийн “...2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.Б гэдэг танилтайгаа утсаар холбогдоод энэ газар тогоочоор ажиллахаар болж С.Б гэдэг хүний машинд хамт ирсэн. Ирээд 6 хоног ажилчдын хоолыг хийж байгаа. Энэ газарт уурхайн дарга С.Б, ковшын жолооч н.Сайханцэнгэл, эксковатоын жолооч н.Баттогоо, ховоны жолооч н.Болдоо, усан буучин н.Мөнхзул, засварчин н.Энхбат, тэгээд надтай нийлээд 7 хүн ажиллаж байгаа. Би гал тогоонд нь хоол хийдэг, гадуур явагдаж байгаа ажлын талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71 тал/,

-Гэрч Ц.Мөнхзулын “...Хойд жалганаас шороо ачиж зөөгөөд усан буугаар буудаж угааж боловсруулах үйл ажиллагаа явуулж байсан. Гэрээ хийгээгүй сард 1 сая төгрөг авч байхаар тохирсон. Одоогийн байдлаар цалин аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 тал/,

-Гэрч Ц.Мөнхжаргалын “...н.Мөнх-Эрдэнэ гэх хүн өөрийн “70-13 ӨВА” улсын дугаартай 20 тонны даацтай хово маркийн автомашинаа С.Б гэх хүний уурхай дээр түрээслэн ажиллуулж байгаа юм. Түрээсийн мөнгө төгрөгийг нь би мэдэхгүй, харин н.Мөнх-Эрдэнэ гэх хүн намайг сарын 1.500.000 төгрөгөөр цалинжуулж байгаа юм. Өдөрт 10 цаг ажилладаг бөгөөд 1 цагт 1 ирис хийдэг гэж бодохоор өдөрт 10 ирис хийдэг юм. Энд ирээд 2 өдөр ажилласан. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, амаар тохироод л аваад гараад ирсэн юм. Цар тахал гээд уулзалдаагүй байна. Ирснээсээ хойш удаагүй болохоор цалин хөлсөө аваагүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 тал/,

-Гэрч Ч.Энхбатын “...Би эксковаторын стачер эвдэрсэн байхаар нь тэрийг янзалсан. Тэгээд тэнд байж байсан. Засварчин гагнуурчин хийдэг ямар нэгэн техник эвдрэл учирвал би янзалдаг. Ямар нэгэн гэрээ хийгээгүй, цалин аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77 тал/,

-Гэрч Б.Сайханцэнгэлийн “...Би ковш барьж авч ирсэн шороог усан буунд түрж хийж байсан. Би ковш л барьдаг өөр зүйл хийдэггүй байсан. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй байгаа. Цалин аваагүй амаар ярьж тохирцгоосон байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 тал/,

-Гэрч М.Мөнх-Эрдэнийн “...Би 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулагт 2 ховотойгоо зам ангийн ажилд 1 сар гэрээгээр ажиллаж дуусаад “70-13 ӨВА” улсын дугаартай Ховогоо Заамар сум руу явуулсан байсан. Тэгтэл 2021 оны 05 дугаар сард утсаар яриад хэд хоног Ховог чинь хэрэглэх ажил байна. Үнэ хөлсийг нь юм гарах эсэхээс хамаараад өгнө гэсэн. Тэгээд түрээслэх юм болов уу гэсэн таг болчихсон байхаар нь Заамар суманд очоод байж байхад С.Б нь дахин утсаар яриад Ховогоо надтай холбогдуулаад явуулчих гэсэн. Ховоны жолооч н.Болдбаатараар бариулаад явуулсан. Тэрнээс хойш С.Бгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх газар нь очиход ажил нь эхлээгүй байсан ба би гэрээ хийчихээд буцаад явсан. Гэрээс хийснээс хойш хэд хоногийн дараа цагдаа ирээд үйл ажиллагаа зогсчихлоо гэхээр нь техникээ авсан. Тэгэхээр нь С.Бг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан юм байна гэдгийг мэдсэн... Миний хувьд С.Бтэй гэрээ хийхээр уурхай дээр нь очиж байсан болохоор ажиллаж байсан хүмүүс нь намайг хамтардаг гэж ойлгосон байж магадгүй. Миний хувьд хамтарч ажилдаг зүйл байхгүй. Ер нь бол ховогоо түрээсэлсэн үедээ засвар үйлчилгээг нь байнга хийдэг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81 тал/,

-Шүүгдэгч Б.Гын гэрчээр өгсөн “...С.Б ахыг Мон бетэд ажилдаг байхад нь танилцаж байсан. н.Сүхтөмөр гэдэг нь миний нэр багаа юм. Миний өөрийн бичиг баримтан дээрх нэрийг Б.Г гэдэг боловч бага байхаас н.Сүхтөммөр гээд гэрийнхэн дууддаг байсан болохоор уг нэрээрээ дуудуулаад сурчихсан, хүмүүст н.Сүхтөмөр гээд өөрийгөө танилцуулаад явдаг юм. Садан төрлийн холбоо байхгүй... Би хүнд механизмын оператор мэргэжилтэй юм. Монполимент ХХК-д 2015-2018 оны хугацаанд бульдозерын оператор хийдэг байсан. Уг ажлаасаа гарснаас хойш хувиараа хүнд механизмын засвар хийдэг болсон. С.Б ах 2021 оны 05 дугаар сарын 13-ны үеэр над руу утсаар ряиад нэг Эксковатор болохгүй байна, ирээд үзээд өгөөч гэсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 13 билүү 14-ний үед очоод 2-3 хоноод эксковаторыг нь засаад буцсан юм. Тухайн ажлыг хийж байхад уурхайн кемп дээр байрлаж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83 тал/,

-Гэрч Ч.Энхбатын “...45-32 УН” улсын дугаартай Хьюнда робекс” маркийн эксковатор миний нэр дээр байсан юм. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ББСБ-д барьцаалж зээл авсан. Тэгээд тэрний дараа н.Чинзориг гэх хүнд зарсан боловч ББСБ-д байсан болохоор бичиг баримтыг нь шилжүүлж өгч чадаагүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 тал/,

-Тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 90-95 тал/,

-“Говь-Эко” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №211 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 98-162 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №3275 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 19.8 грамм шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 19.8 грамм металлын сорьц болон цэвэр жинг тогтоох боломжгүй. Монгол Улсын нэршил-Алт, олон улсын нэршил-Gold, химийн элементийн томъёо-Au79. Алтны өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 19.8 грамм металлаас төмрийн металл илэрч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 182-183 тал/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 2 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 4-12 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 13-32 тал/,

-Шүүгдэгч Б.Гын гэрчээр өгсөн “...Төв аймгийн Заамар сумын аль багийг нь сайн мэдэхгүй байна. Хөвсгөлийн түрээс гэж нэрлэдэг газарт С.Б гэх хүний ажилчдыг хариуцаж ажилладаг... Уурхайн үйл ажиллагаа явуулдаг, өмнө жил нутгийн хишиг гээд нөхөрлөлийн нэртэй яваад байсан, энэ жил ямар бичиг баримттай яаж ажиллаж байгааг нь мэдэхгүй байна. Тухайн газарт би өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагт Улаанбаатар хотоос ирээд 20 цагаас 1 эксковатор, 2 хово, 1 ковш авч гараад ажиллаж эхэлсэн. Өнөөдөр цагдаа ирэхээс өмнө нийт 5 машин шороо ачсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35 тал/,

-Гэрч Ц.Мөнхзулын “...Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Ар сайр” гэх газарт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн хишиг” нэртэй нөхөрлөлд усан буучин хийдэг. 2021 оны 07 дугаар сард ирж усан бууны засварын ажил 10 гаран хоног хийж байгаад буцсан. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 12-ны үед ирж тэрнээс хойш усан буучингаар ажиллаж байна... Манай нөхөрлөлийн ахлагчийг С.Б гэдэг, Б.Г гэдэг хүн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирээд ажиллуулж байгаа дарга нь байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38 тал/,

-Гэрч Д.Баттогтохын “...н.Болдбаатар гээд манай хүргэн залуу эхнэр нь төрөх гээд явлаа гээд намайг хэд хоног машин бариад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би сов гэдэг газар ирсэн. Тэгээд яг хаана байснаа бол сайн мэдэхгүй байна. Нэг уурхайд ажиллахаар очсон. Хүргэн дүү н.Болдбаатарын оронд ажиллаж байгаа. Энд ирээд 7 хонож байна. Би хово барьж шороо зөөдөг, 2 юм уу, 3 хоног зөөж байгаад машин эвдрээд янзалж дуусаад өнөөдөр зөөж байсан. Тэгээд л цагдаагийн алба хаагч нар ирээд зогсоосон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40-41 тал/,

-Гэрч Г.Баярсайханы “...Би Өвөрхангай аймгаас жолооч хийх гээд ирж явсан чинь миний ажиллах гэж байсан “Заамар гоулд” ХХК ажилтантай болчихсон гээд манай нэг танил над руу залгаад миний оронд хэд хоног ажиллаадах гээд залгаж аваад одоо энэ ажиллаж байгаа уурхайд ирээд 3 хонож байна. Уурхай дээр ирээд улаан шар өнгийн норд маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. /2-р хх-ийн 42-43 тал/,

-Гэрч Ч.Энхбатын “...Би Улаанбаатар хотод байсан. Тэгээд шуурхай зар мэдээ гээд сонин уншиж байгаад манаач ажилд авна гэсэн зар байсан. Тэгээд залгаад ярьсан чинь С.Б гэдэг хүн байсан. Ярьсан чинь манаач авна цалин 800.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн хооронд өгнө, ар гэрт асуудал байгаа юу гэсэн. Тэгээд би асуудалгүй гээд ажиллахаар болоод Заамар сум явах унаанд суугаад 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энд ирсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллаж эхлээд ойр зуурын ажил хийгээд кемп, эд зүйлсээ хардаг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47 тал/,

-Гэрч Б.Даваацэрэнгийн “...Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Ар сайр” гэх газарт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн хишиг” нэртэй нөхөрлөлд ковшийн оператор хийдэг. Ирээд 7 гаран хоног ажиллаж байна... Намайг авч ирсэн хүн н.Өлзий гээд ах байсан. 99061717 гээд утасны дугаартай байсан. Үйл ажиллагааг нь хэн гэдэг хүн явуулж байгаа талаар тодорхой мэдэхгүй байна. Миний харж байгаагаар Б.Г байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-51 тал/,

-Гэрч Б.Болдбаатарын “...Би өмнө нь энэ уурхайд 2 хоног л ажиллаж үзсэн. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2021 оны 05 дугаар сард байх. Тэгээд өөр уурхайд ажиллаж байгаад эхнэр төрөх болоод 20 гаруй хоног эхнэрээ асарч байсан. Тэгээд би энэ уурхайд “70-13 ӨВР” дугаартай машин засвар үйлчилгээ хийхээр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ирсэн. Тэгээд засвар үйлчилгээгээ өдөр нь хийж дуусаад 20 цагийн үед хоол идчихээд тэндээ амарч байсан... Тухайн үед уурхайг н.Сүхтөмөр гэдэг хүн хариуцаж ажилладаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53 тал/,

-Шүүгдэгч С.Бгийн гэрчээр өгсөн “...2020 онд Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багт нэрийг нь сайн санахгүй байгаа газарт Төв аймгийн Заамар сумтай нөхөрлөлөөр бичил уурхайн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж ажилласан. Манай нөхөрлөл “Нутгийн хишиг” нэртэй нөхөрлөл байгаа. 2021 онд бичил уурхайгаар ажиллах гэрээ байгуулаагүй. Заамар суманд 2020 онд ажилласан талбайгаа нөхөн сэргээх гээд 2021 онд гарч ирсэн... Б.Г нь манай эхнэрийн ах байгаа юм. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр намайг байхгүй үед уурхай хариуцаад байж бай гээд би Улаанбаатар хот явсан... Тухайн газарт ажиллах зөвшөөрөл байхгүй. Тухайн газар эрүүл газар биш. Би өөрөө тухайн газрыг ухуулах үед Улаанбаатар хотод байсан, миний бие газрыг ухуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-57 тал/,

-Гэрч Ц.Нэргүйгийн “...Би Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багт н.Өлзий гэдэг хүний уурхай дээр 2021 оны 06 дугаар сарын эхээр ирээд 11 хоног орчим ажиллаад, хүүхэд өвдөөд буцаж яваад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирээд 10 орчим хоног ажиллаад буцаад 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хавьцаа ирээд буцаж яваад 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот явсан. Би энэ уурхай дээр тогооч хийдэг ажилтай...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-60 тал/,

-Гэрч Б.Сайханцэнгэлийн “...Би 2020 оноос эхэлж н.Өлзий гэх хүний уурхай дээр ажиллаж байна. Би ковш барьдаг. 2021 онд 06 дугаар сард засвар хийгээд наадмын дараа ирээд буцаж байгаад 10 хоносон. Эдгээр өдрүүдэд дан техник засварын ажил хийсэн. 08 дугаар сард хальт ирж байж байгаад явсан. Намайг байх үед даан засвар хийж байсан...” /2-р хх-ийн 62-63 тал/,

-Гэрч М.Мөнх-Эрдэнийн “...42-55 ӨВО”, “70-13 ӨВО” улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... Би тухайн тээврийн хэрэгслүүдийг С.Б гэх хүнд 1 тээврийн хэрэгслийг 1 сарын 5.000.000 төгрөгөөр түрээсэлдэг. Нийлээд 1 сард 2 тээврийн хэрэгслээсээ 10.000.000 төгрөг авдаг. С.Б гэх хүн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж түрээсэлсэн. С.Б гэрээ байгуулж ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-66 тал/,

-Гэрч Б.Чинзоригийн “...“45-92 УН”, “35-45 УН” улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь миний эзэмшлийн техник байгаа юм. Эксковаторыг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр худалдаж авсан. Би өөрөө амжихгүй байгаа учир эзэмшигчийн нэрийг нь таньдаг ах н.Амгаланбаатарын нэр дээр шилжүүлж авсан. Худалдах, худалдан авах гэрээ нь миний нэр дэр байгаа. Ковшийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр худалдаж авсан, миний нэр дээр байдаг... Би тухайн тээврийн хэрэгслүүдийг С.Б гэх хүнтэй гэрээ байгуулж 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээгээр ажиллуулж байгаа. Эксковатороо 1 сарын 8.000.000 төгрөгөөр, ковшоо 1 сарын 5.000.000 төгрөгөөр түрээсэлж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68-69 тал/,

-Гэрч О.Амгаланбаатарын “...Манай хуурай дүү Б.Чинзориг буюу 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би хөдөө байна, та очоод нэр шилжүүлээд аваатах гээд хэлсэн. Тэгсэн өөрийнх нь худалдаж авсан “45-92 УН” эксковатор миний нэр дээр шилжсэн, одоо дүү Б.Чинзоригтой уулзсан учир буцаагаад нэрийг нь шилжүүлж өгнө өө...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71-72 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Г.Амбасэлмаагийн “...Нийт 4 техникийн үнэлгээ гаргасан бөгөөд, үнэлгээ гаргасан зардал нь нийт 320.000 төгрөг болсон тухайн зардлаа холбогдогч этгээдүүдээс зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 83-84 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Дашдаваагийн “...Төв аймаг дахь Цагдаагийн газраас “Эко шим мандал” ХХК-ийн дансанд байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэсэн нийт зардал 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн зардлыг холбогдох этгээдүүдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88-89 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн “...Би “45-02 УН” улсын дугаартай эксковатор, “35-45 УН” улсын дугаартай ковшийг С.Бд түрээсэлсэн. Тухайн миний түрээсэлсэн техникээр С.Б цагдаад асуудалд ороод ковш нь цагдаагийн гадаа байгаа. Эксковатор нь Заамарт байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 95 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07/278 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 99-122 тал/,

-“Эко үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 130-221 тал/,

-2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл /2-р хх-ийн 240-245 тал/,

-2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай “мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /2-р хх-ийн 246-247 тал/,

-Иргэний нэхэмжлэгч О.Амгаланбаатарын “...С.Б, Б.Г нараас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-20 тал/,

-Иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн “...С.Б, Б.Г нараас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 23-24 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн “...С.Б, Б.Г нараас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 26-27 тал/,

-Шүүгдэгч Б.Гын сэжигтнээр өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр С.Б дуудаад би Улаанбаатар хот явчихаад ирье, чи ирээд уурхай дээр байж байгаач гэсэн. Тэгээд би тухайн өдрийнхөө 15 цагийн алдад ирээд, орой 21 цагийн орчимд эксковаторыг нь тосолгоо үйлчилгээг нь хийгээд ажилд гарсан. Тухайн газрын С.Б ухаж байгаа гээд, эксковатор нь ч тэр газарт байсан. Тэгээд үргэлжлүүлээд ажилласан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-30 тал/,

-Шүүгдэгч С.Бгийн сэжигтнээр өгсөн “...Тухайн газарт 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс ажиллаж эхлээд цагдаад баригдах хүртэл ажилласан. Тухайн газарт 1 эксковатор, 1 ковш, 2 хово ашиглаж, эхний өдөр малтаж зам гаргасан. Дараагийн өдөр нь 4 ширхэг хово машин шороо авсны дараа баригдсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 32-33 тал/,

-Шүүгдэгч С.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 45-46 тал/,

-Шүүгдэгч Б.Гын яллагдагчаар “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна... Би 2021 оны 09 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод байхад С.Б миний гар утас руу яриад Улаанбаатар хот орох ажил байна чи ирээд хэд хоног ажлаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд Заамар сум явсан. Заамар сум руу өөрийн эзэмшлийн Ланд-100 маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад 15 цаг өнгөрч байхад С.Бгийн уурхайн ажил дээр очсон. С.Бгийн ажиллаж байсан газарт хамт байж байхад Экски ажиллуулах хүн байхгүй байна чи бариад ажиллуулаад өг гэж хэлэхээр нь би Экскиг нь бариад 2 хово машинд шороо ачаад 3 дахь машиндаа ачих гэж байхад шөнийн 1 цагт цагдаад баригдсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 58-59 тал/,

-Гэрч М.Мөнхзулын “...Уг мэдүүлгийг би өөрөө бас уншлаа. Бас өмгөөлөгчөөр дахин уншууллаа ойлгож мэдлээ, миний өгсөн мэдүүлгийг үнэ зөвөөр тусгаж бичсэн байна. Миний хэлснээр өөрөөр бичигдсэн буюу агуулга өөрчлөгдсөн зүйл алга. Би мөн адил тухайн үед үсэглэж байгаад мэдүүлгийг уншаад ойлгосны үндсэн дээр гарын үсэг зурсан. Харин хийхэд миний ажиллаж байсан уурхайн дарга нь С.Б, харин Б.Г нь С.Бг түр хугацаанд Улаанбаатар явсан хойгуур бид нарын хариуцаад ажиллуулж байсан хүн гэдгийг бас тайлбарлан хэлмээр байна. Б.Г уурхай дээр ирээд 2 л хоног болсон байх гэж би санаж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 188 тал/,

-Гэрч Ц.Мөнхжаргалын “...Тухайн үед хэргийн газарт хэргийн газрын үзлэг хийх үед канон маркийн гэрэл зургийн аппаратаар зураг авсан. Мөн Самсунг галакси вайд-3 маркийн зургийн аппаратаар бас авсан нийт 33 кадр гэрэл зураг авсан нь үнэн бөгөөд тухайн үед зургийг хэвлэх техник тоног төхөөрөмж байгаагүй, хээрийн нөхцөлд ажиллаж байсан тул зургийг Улаанбаатар хотод ирээд сүүлд нь ажлын өрөөндөө хэвлэн хэрэгт хавсаргасан. Тухайн үед авч явсан зургийн канон маркийн аппарат явдалдаа гэмтсэн карт /мемори/ нээгдэхгүй байсан тул гар утсаараа авсан зургаа хэрэгт хавсаргасан юм. Энэ тухай мөрдөгчийн тэмдэглэл бичих байсан боловч дахин Ховд аймагт томилолтоор ажиллах болоод мөрдөгчийн тэмдэглэл үйлдээгүй мартагдсан байна. Тухайн үед гар утсаар авсан гэрэл зургуудаас шаардлага хангасан, тод гарсан давхардаагүй зургуудыг түүвэрлэн 12 кадр зураг болгон тэмдэглэлд хавсаргасан юм. Шаардлага хангаагүй гэдэг нь нарны тусгал гялбасан, фокус таараагүй гэх мэт зургууд байсан учир хэрэгт хавсаргаагүй юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 192-194 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2778 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн зүйлтэй холимог шаргал өнгийн металл нь 22.3 грамм жинтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 202-203 тал/,

-“Эко үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №2022/15 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 215-219 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч С.Б нь “Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 24-ний өдрийг хүртэл тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан RST-01742 дугаартай кодтой тусгай хэрэгцээний газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагаа явуулж, 1366,08 м/кв талбайг ухаж экологи эдийн засагт 6.596.945 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь С.Бтэй бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18.066.240 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Б нь Б.Гтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл олон техник хэрэгсэл ашиглаж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18.066.240 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Ашигт малтмал гэдэг нь геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэн бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлалыг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам, объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэг нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Г, С.Б нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Бг  тусгай хэрэгцээний газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагаа явуулж, 1366,08 м/кв талбайг ухаж экологи эдийн засагт 6.596.945 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Г нь С.Бтэй бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18.066.240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч С.Б нь Б.Гтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18.066.240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “ ..С.Бтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй оролцсон оролцоо байхгүй. ...Машин техникийг нь засаж өгдөг байсан. “ гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж гэм буруугийн талаар маргадаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулж хууль сануулж мэдүүлэг авсан гэрч С.Бгийн: “...Одоогоор ямар нэгэн үзүүлж шалгуулах бичиг баримт байхгүй байна. Гэхдээ орон нутгийн нөхөрлөлөөр гэрээ байгуулж энэ үйл ажиллагааг явуулдаг байсан юм. Надтай хамтарч ажиллаж байгаа Сүхтөмөр гэх залууд гэрээ бичиг баримтууд байгаа. Сүхтөмөр Улаанбаатар хотод явж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 /, гэрч Ц.Мөнхзулын “...Дарга Бат-Өлзий, Мөнх-Эрдэнэ, Сүхтөмөр нараас гадна Эксковаторчин Баттогоо, ковш  Сайханцэнгэл, ховооны жолооч Болдбаатар засварчин Энхбат, тогооч нэргүй гэх хүмүүс ажиллаж

байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг би Уурхайд ирээд таньдаг болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/, гэрч Ч.Энхбатын өгсөн: “...Дарга Бат-Өлзий, Мөнх-Эрдэнэ, Сүхтөмөр нараас гадна Эксковаторчин Баттогоо, ковш  Сайханцэнгэл, ховооны жолооч Болдбаатар засварчин Энхбат, тогооч нэргүй гэх хүмүүс ажиллаж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг би Уурхайд ирээд таньдаг болсон. Сүхтөмөр гэж өөрийгөө ярьж байсан. Хүний зургийг харвад танина. Сүхтөмөр гэсэн залуу байсан. Уг Сүхтөмөр гэдэг залууг Ганбаатар гээд дуудаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77 /, гэрч Б.Сайханцэнгэл “...Дарга Бат-Өлзий, Мөнх-Эрдэнэ, Сүхтөмөр нараас гадна Эксковаторчин Баттогоо, ковш  Сайханцэнгэл, ховооны жолооч Болдбаатар засварчин Энхбат, тогооч нэргүй гэх хүмүүс ажиллаж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг би Уурхайд ирээд таньдаг болсон...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Г нь Сүхтөмөр нэртэйгээр ажилладаг байсан талаар мэдүүлж байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч шүүгдэгч Б.Г нь энэ талаар ч мэдүүлдэг. Дээрхи гэрчүүдийн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Гыг шүүгдэгч С.Бтэй үйлдээрэй санаатай нэгдэж бүлэгдэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Ариунзулаас “ Шүүгдэгч С.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах “ дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалаас: “ С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жил 1 сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулах боломжийг олгож өгнө үү ” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбатаас: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргасан ч гэсэн шүүхээс гаргаж байгаа гэм буруутай гэдэг шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Торгуулийн ял оногдуулах боломжтой байна гэж үзэж байна. Шүүгдэгчийг гэм буруугаа ойлгосон нөхцөл байдлыг харгалзан үзээд эрх ашгийг нь дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Г, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ороцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Г, С.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “ Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авах, торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй .

Учир нь шүүгдэгч Б.Г, С.Б нарын холбогдсон хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ч шүүгдэгч С.Бгийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлнө, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хохирлыг хэрхэн төлөх нь тодорхойгүй, ямар хөрөнгийн эх үүсвэртэй болох, нөхөрлөл байгуулж үйл ажиллагаа явуулдаг гэх боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй, шүүгдэгч С.Б нь хохирол төлөх талаар мэдүүлэг өгч тайлбар гаргадаг ч өнөөдрийг хүртэл байгаль, эдийн засагт учирсан хохирол болох гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй байна.

Шүүгдэгч Б.Гын хувьд  гэм буруугийн талаар маргаж мэтгэлздэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

              Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Б.Г, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээгээр ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Гт 1 /нэг/ жил 3 / гурав / сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Б, Б.Гт нарт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч С.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид буюу хөрсөнд 1.103.306 төгрөгийн хохирол, ургамалд 142.250 төгрөгийн хохирол, эдэлбэр газарт 143.269 төгрөгийн хохирол, газрын хэвлийд 5.208.120 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 5-2-т “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, 4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, “газрын хэвлийд учирсан хохирлыг, байгаль орчинд учирсан хохирлыг учирсан аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” буюу 14.867.217 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 5.952.621 төгрөг, нийт 20.819.938 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч С.Бгээс гаргуулж улсын орлого болгохоор,

 

Шүүгдэгч С.Б, Б.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас буюу хөрсөнд 7.758.300 төгрөгийн хохирол, ургамалд 6.022.100 төгрөгийн хохирол, эдэлбэр газарт 843.340 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 5-2-т “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, 4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, газарт учирсан хохирлыг тухайн ангшиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” буюу 55.914.400 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 3.442.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх тул хувь тэнцүүлж шүүгдэгч С.Б, Б.Г нараас тус бүр 27.957.200 төгрөгийг, нөхөн сэргээлтийн 1.721.250 төгрөгийг гагуулж улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны тов мэдэгдэхэд Иргэний нэхэмжлэгч Н.Дашдаваа, О.Амгаланбаатар,  М.Мөнх-Эрдэнэ, Б.Чинзориг нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх бөгөөд шүүгдэгч С.Б, Б.Г нар нь энэ хэрэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Б, Б.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн 70-13 ӨВО улсын дугаартай “Hongyan” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 18.000.000 төгрөгийг, мөн 42-55 ӨВО Beiben North benz” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 18.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөгийг,

Иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн 45-92 УН улсын дугаартай “Hyundai Robex3000 LC-7” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 19.224.000 төгрөгийг, мөн 34-45 УН улсын дугаартай “SEM650B” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 21.054.000 төгрөгийг,

Иргэний нэхэмжлэгч О.Амгаланбаатарын 45-92 УН улсын дугаартай “Hyundai Robex2900 LC-7” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 19.224.000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас гаргуулж хувь тэнцүүлж гаргуулан улсын орлого болгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч С.Бгийн эзэмшлийн 10.203.000 төгрөгийн үнэлгээ бүхий “алт угаах төхөөрөмж”, 10.150.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Zl-50” маркийн улсын дугааргүй ковшийг, 22.3 грамм хар өнгийн зүйлтэй холимог шаргал өнгийн металлыг улсын орлого болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 43 тоот мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгохоор /1-р хх-ийн 18 дугаар хуудас/

 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот прокурорын тогтоолоор “алт угаах төхөөрөмж”, 10.150.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Zl-50” маркийн улсын дугааргүй ковшийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хүчингүй болгож,

2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 70-13 ӨВА улсын дугаартай Hongyan маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг /2-р хх-ийн 18 дугаар хуудас/,

2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн эзэмшлийн 35-45 УН улсын дугаартай Sem650b маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг /2-р  хх-ийн 23 дугаар хуудас/,

2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч О.Амгаланбаатарын эзэмшлийн 45-92 УН улсын дугаартай Hyundai Robex3000 LC-7 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг /2-р хх-ийн 28 дугаар хуудас/, 

2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 42-55 ӨВО улсын дугаартай Beiben North benz маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг /2-р хх-ийн 13 дугаар хуудас/ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2134001200436 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч С.Б, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй  байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Бг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг,

-Шүүгдэгч С.Бг Б.Гтай бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг,

-Шүүгдэгч Б.Гыг С.Бтэй бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Гт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгөөс экологи эдийн засагт учирсан хохирлын 42.824.417 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 7.673.871 төгрөг, нийт 50.498.388 төгрөгийг,

         шүүгдэгч Б.Гаас экологи эдийн засагт учирсан хохирлын 27.957.200 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 1.721.250 төгрөг, нийт 29.678.450 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

             

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г, С.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн “Hongyan маркийн “70-13 ӨВО” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 18.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж тус бүр 9.000.000 төгрөгийг, “42-55 ӨВО” улсын дугаартай “Beiben North benz” загварын өөрөө буулгагч үнэ болох 18.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж тус бүр 9.000.000 төгрөгийг, Б.Чинзоригийн эзэмшлийн “Hyundai Robex2900 LC7” маркийн “45-92 УН” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 19.224.000 төгрөгийг хувь тэнцүүлж тус бүр 9.612.000 төгрөгийг, “35-45 УН” улсын дугаартай “Sem650b” тээврийн хэрэгслийн үнэ болох 21.054.000 төгрөгийг хувь тэнцүүлж тус бүр 10.527.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г, С.Б нараас гаргуулж улсын орлого тус тус болгож, шүүгдэгч С.Бгийн эзэмшлийн үнэлгээ бүхий 10.203.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмжийг, 10.150.000 төгрөгийн үнэлгээ бүхий “ZIL-50” маркийн ковшийг тус тус улсын орлого болгосугай.

 

  1.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2134001200436 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 22.3 грамм хар өнгийн зүйлтэй холимог шаргал өнгийн металлыг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот прокурорын тогтоолоор “алт угаах төхөөрөмж”, 10.150.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Zl-50” маркийн улсын дугааргүй ковшийг битүүмжлэлийг,  2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 70-13 ӨВА улсын дугаартай Hongyan маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн эзэмшлийн 35-45 УН улсын дугаартай Sem650b маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч О.Амгаланбаатарын эзэмшлийн 45-92 УН улсын дугаартай Hyundai Robex3000 LC-7 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 42-55 ӨВО улсын дугаартай Beiben North benz маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч С.Б, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай. 

             

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, 13 тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА