Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Улсын яллагч: Б.Түвшинтөр

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: *******

          Хохирогч

          Шүүгдэгч: *******

          Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2227000000114 тоот хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт ******* сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* гэх газарт хохирогч ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож дээд урууланд нь шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр багт адуучин тэмцээн зохион байгуулсан. Адуучин тэмцээн тараад тэмцээнд орсон хэсэг бүлэг хүмүүс нийлж суугаад архи, пиво уусан. манай дүү ыг аваад машины цаагуур орсон. Удалгүй ноцолдох чимээ гарахаар нь босоод хартал манай дүүг дороо хийсэн байсан. Би гүйж очоод тай барилцаж аваад цохисон...” гэв.

          Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр багт адуучин тэмцээнд оролцохоор очсон. Орой адуучин тэмцээн тараад хүмүүс бөөгнөрч суусан. Би гэх залуутай маргалдаж, хэрэлдсэн зүйл байхгүй. Тухайн үед хамт сууж байсан хүмүүс т хандан чамайг өдөөд байна гэж буруу хэлж ойлгуулаад байсан. Би тухайн үед т хандан энэ хүмүүс намайг чамд буруу ойлгуулаад байна. Хоёулаа машины цаагуур ороод эр хүмүүс шиг учраа олъё гэж хэлээд машины цаагуур ортол үгийн зөрүү байхгүй намайг шууд цохиод авсан. Би хариу зодоон хийсэн зүйл байхгүй. ыг унагаад дээр нь гарч суусан. Гэтэл ******* ирээд намайг өшиглөж, цохиж зодсон. Би найзтайгаа хамт мотоциклтой зугтаасан. Тэнд байсан хүмүүс бид хоёрын араас морь, мотоциклтой хөөгөөд байсан. Би цаашид уруулдаа мэс засал хийлгүүлэх шаардлагатай байгаа. Би Улаанбаатар хот орж шүдээ эмчлүүлсэн. Би баримтын хэмжээнд 261,000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна...” гэв.

                    Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай гэр “Номгон” гэх газарт байдаг уг байгаа газраас холгүй нутаг “Тодон” гэх газарт адуучин гэх тэмцээнд оролцсон. Тэмцээн дуусаад хүмүүс архи, пиво, айраг ууж хэрэглэсэн миний хувьд архи уугаагүй ганц пиво уусан юм. Тэнд байж байтал иргэн ын дүү гэдэг залуу над руу дайрсан. Тэнд байсан хүмүүс жижиг бид хоёрыг учраа олохгүй юу гэж хэлээд дуудалцуулах гээд байсан, тэгээд би жижиг ийн хамт автомашины цаагуур ороод ярилцаж байтал жижиг миний баруун хацар, эрүү хэсэг руу цохисон. Би жижиг ийг унагаж дээр нь дарж байтал түүний ах ирээд миний зүүн хацар, эрүү хэсэг рүү цохиж мөргөсөн. Тэгээд надаас зуураад мөргөөд цохиод байсан. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний эрүүл мэндэд учирсан хохирол цаг хугацаа явах тусам эдгэрч гайгүй болсон. Миний эмчилгээ сувилгаа болон Улаанбаатар хотод очиж шинжээч эмчид үзүүлэх зэрэгт нийт 500,000 гаран төгрөг болсон үүнийг нэхэмжилж байна. Одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Шүдний эмчилгээг хавдар нь буухаар хийгдэнэ гэсэн уг эмчилгээнд гарсан зардлыг бас нэхэмжилнэ. Би ыг таньж мэдэхгүй бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй. Хэн нэгнийгээ таньж мэдэхгүй хүмүүс гэтэл намайг адуучин тэмцээн дээр гаднаас ирж оролцсон гэж бодож намайг зодож байгаад гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд адуучин тэмцээнд оролцохоор явсан. Тухайн үед найз ын хамт өөрийнхөө улаан мотоциклтой явсан. Гар утасгүй тул 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр холбоо барьж чадаагүй харин 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед над руу залга хүнд зодуулсан. Хархорин сумын төвд найзынхаа гэрт байгаа талаар хэлсэн. Хөдөө гэрээс Хархорин суманд ирээд хүүхдийн биеийг нь үзэхэд уруул нь сэтэрчихсэн Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан гэж хэлсэн биед өөр ил харагдах гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн: “... нь манай хүүхэд байгаа юм 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд адуучин тэмцээнд оролцохоор найз ын хамт мотоциклтой явсан. Манай хүү өөрийнхөө гар утсыг үлдээж явсан байсан учир холбоо барьж чадаагүй тэр орой өөрийнхөө гэрт ирээгүй. Өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед хүнд зодуулсан Хархорин сумын төвд байна гэдгийг мэдсэн. Тэгээд эхнэрийн хамт хөдөөнөөс Хархорин суманд ирж хүүхдээ үзэхэд дээд уруул нь сэтэрчихсэн оёдол тавиулсан байсан. Болсон зүйлийн талаар тодруулахад адуучин тэмцээн тараад нутгийн ******* гэдэг залуу зодсон гэдгийг хэлсэн. Манай хүү эхнэр, хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг. Миний хүү зан байдлын хувьд төлөв томоотой хүүхэд архи дарс ууж хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-р хуу/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай нутагт адуучин тэмцээн болсон юм. Тэмцээн дуусаад ирсэн хүмүүс болон тэмцээнд оролцсон хүмүүст архи айраг, пиво өгч цуг ууж хэрэглэсэн юм. Орой 20 цагийн үед би уяа морьд тавих ажилтай байж байгаад найрлаж байгаа хүмүүс дээр очтол гэдэг залуу намайг босгож автомашины цаагуур орж боож газар унагасан тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би ыг зодож цохиогүй. Надад учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлгийн эмчид үзүүлэхгүй гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг газар унасан байхад юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш нь хүмүүсээс сонсоход манай ах *******ыг Хархорин сумын төвөөс цагдаагийн алба хаагч дуудаж байна гэсэн тэгээд ах явсан өөр мэдэх зүйл надад байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

            Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан №10137 тоот дүгнэлтэд: “...1. ын биед дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал. зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,

            Хохирлын баримтууд /хх-ийн 15-17-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41-р хуудас/,

Шүүгдэгч *******ын “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 62-63-р хуудас/,

Хохирогч ын хохирол төлсөн талаар тайлбар /хх-ийн 64-р хуудас/,

Шүүгдэгч *******ын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 65-р хуудас/,

Хохирогчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 85-р хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

         Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* гэх газарт хохирогч ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож дээд урууланд нь шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч , , нарын мэдүүлэг /хх-ийн 19, 21, 23-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10137 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 15-17-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41-р хуудас/, шүүгдэгч *******ын “Хаан” банкны дансны хуулга /хх-ийн 62-63-р хуудас/, хохирогч ын хохирол төлсөн талаар тайлбар /хх-ийн 64-р хуудас/, шүүгдэгч *******ын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 65-р хуудас/, хохирогчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 85-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Шүүгдэгч ******* нь хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

          Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

          Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

          Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,

           мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогч нь шүүх хуралдаанд “...Би цаашид уруулдаа мэс засал хийлгүүлэх шаардлагатай байгаа. Би Улаанбаатар хот орж шүдээ эмчлүүлсэн. Би баримтын хэмжээнд 261,000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна...” гэж тайлбарласан ба нотлох баримтын хүрээнд 179,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, 82,000 төгрөгийн хохирол гаргуулах талаар баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Хохирогч д 500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хэргийн зүйлчлэл дээр улсын яллагчтай маргах зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасныг дурдав.

          Шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна. 

          Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500,000 төгрөг төлсөн, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүдэгч *******аас 179,000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгож, 82,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

            5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500,000 төгрөг төлсөн, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

            6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны

прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН