| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
-Улсын яллагчаар Г.Ариунзул,
-Иргэдийн төлөөлөгч С.Энхмаа,
-Шинжээч Л.Бямбатуяа,
-Гэрч С.Алтанцэцэг, Ц.Мягмаржав,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Л, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,
-шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 2234000000365 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ц.Бд /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум Алтан-Овоо 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хар хужир” гэх газарт төрсөн дүү Ц.Нг “...ангийнханд ямаа аваачиж өгөх байхад орхиод явлаа...” гэх хувийн таарамжгүй шалтгааны улмаас маргалдаж, цээжин тус газарт нь нэг удаа хутгалан алж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Б нь: “Би Төв аймгийн Алтанбулаг суманд өглөө хонь гаргаад хашиж бай гэсэн дүү Ц.Н надтай мал хашилцаж өгсөн. Би сургуулийн хандив настай айлуудын малыг тарааж өгчихөд гэртээ орж ирээд цай уучихад байж байтал чи манай ангынханд мал аваачиж өгсөнгүй гэж хэлсэн. Тэгтэл би чи өөрөө мал аваачиж өг гэж надад хэлээгүй гэтэл аа пиздаа гэж уурлаад гэрээс гарсан. Цайгаа уучихад хүүхдээ тэвээрчихсэн орон дээрээ хоёулаа тоглоод байж байтал гадаа хашиграж байсан гадаа хашиграхад нь тоодоггүй. Тэгтэл нүд нь ууллачихсан галзуурсан хүн шиг гэрт ороод ирсэн. Тэгээд би хүүхдээ орон дээрээ орхиод хутга барьж байсан хүний өөдөөс хутгийн барьж аваад хоёулаа цааш нааш болоод байж байсан яаж ойчсоныг мэдэхгүй ойчсон тэгтэл цээж нь дээрээс нь цус гарчихсан би сөхөрч суугаад үлдсэн. Хүн хутга бариад гараад ирэхээр нь миний гар салгалаад чичирчихсэн хөлс гоожчихсон байж байтал эхнэр орж ирээд цээжнээс нь цус гарсан байгаа талаар хэлээд миний бие сонин болчихсон” гэв.
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Л нь: “Тэр өдөр гэртээ байж байсан. Надаар хүүхдийн дээл оёулсан. Өдөр жаахан зүрх өвдөөд хямарч байгаад маргааш сургуулийн ойтой гэж бодоод цагаан үсээ будчихаад байж байсан. Амь хохирогч гаднаас нэлээн ууртай орж ирээд хүүхдийн дээл оёсон уу? гээд ширүүн хэлсэн. Тэгэхээр нь үгүй би оёж чадсангүй зүрх өвдөөд, аавын чинь эмийг уулгаад амжсангүй гэж хэлтэл. Би үс толгойгоо будаж далчигнаж байхаар тэрийг оёж байхгүй ясан юм бэ? Би чинь маргааш бас явалгүй явах уу? гээд дахиад нэмж үг хэлэх юм бол улам галзууран тиймээс дахин нэмж юм хэлээгүй. Тийм ууртай гэдгийг нь бид нар мэддэг дуугүй байж байгаад өөрөө гайгүй болчихно. Үе үе мал зодно анх мал одож байхад нь би хэлдэг байсан чи ямар муухай юм гэж хэлдэг байсан. Сүүлдээ хэлхээ больсон эд нар ч гэсэн хань ижил нь салаад явчихсан. Ховдын хүнтэй сууж байсан тэр нь хүүхдээ аваад салаад явчихсан өөрөө хүүхдээ яриад хань ижлээ яриад сэтгэцийн юм нь хөдлөөд байдаг болохоор бид нар мэддэг учраас бүгд дуугүй л байдаг. Тухайн өдөр нэг цай уугаад байж байсан бэр орж ирээд ээжээ Ц.Н хашаанд цээжээ урчихлаа та хот руу дүү нар луу яриад түргэн дуудчих миний утас болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хотод байгаа хүү рүүгээ залгаад Ц.Н ах чинь хашааны төмөрт цээжээ урчихсан байна түргэн дуудаадах гэсэн. Тэгтэл хүү эмч аваад нааш нь гарна гэсэн. Би тийм зүйл сонсчиход гарах гэсэн хажуудах хүнээс хамаагүй хаяж гарч болохгүй хүн тэгээд очиж чадаагүй. Тухайн үед бэр надад тайван хэлсэн учраас өвгөнөө хааяад очиж чадаагүй. Тийм зүйл болсон нарын зүйлсийг мэдэхгүй. Өвгөн бид хоёр бол энэ том хүүгийнхээ дэмнээд байдаг” гэв.
Шинжээч Л.Бямбатуяа нь: “” гэв.
-Гэрч С.Алтанцэцэг нь: “Тухайн өдөр нөхөр сум руу хонь мал ачаад явна гэсэн хонь малаа аваад явсан. Тухайн өдөр талийгаач ууртай байсан юу болсныг мэдэхгүй. Гадаа ээжийн загнаж байгаа нь сонсогдсон. Өдөр 3 цагийн үед нөхөр ирсэн. Тэрний дараагаар манай ангийнханд ямаа өгөх байсан гээд талийгч ууртай орж ирсэн. Чи өглөө мал ачиж байхад юм хэлээгүй гэж нөхөр хэлсэн. Тэгээд талийгаач ууртай гараад явсан. Дараагаар орилоод хутга бариад ороод ирсэн хүүхэд орилоод би хүүхдээ аваад гарсан. Дараагаар юу болсны мэдэхгүй би хүүхэдтэйгээ гадаа байсан. Тэгтэл талийгчийн цээжнээс цус гарсан байдалтай. Нөхөр сандарсан байдалтай байсан. Хутга ил байсан учраас дахин асуудал гарах байх гэж бодоод ширдгэнэ доогуур аваад хийчихсэн. Манай утасны сүлжээ орж гараад болохгүй байсан учраас ээжид дүү хашааны төмөрөнд цээжээ урчихсан байна та эмч дуудаадах гэж хэлсэн. Тэгтэл ээж дүү рүү утасдаж дүү хотоос эмч дуудсан гэсэн” гэв.
-Гэрч Ц.Мягмаржав нь: “2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ээж утсаар залгаад Ц.Н ах чинь малын хашаанд цээжээ урчихсан байна. Түргэн дууд гэсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан учраас Алтанбулаг сумын эмч рүү залгаж хэлсэн. Тухайн үед сумын эмч хотод түргэний машинтай эмч татааж яваа гэдэг зүйлийг хэлсэн. Алтанбулаг суманд н.Болормаа эмч байгаа очиж аваад үзүүл гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос гарч байхад түргэн их байсан. Ц.Б ахын том хүү Б.Адъяа сумын төвд ойрхон явж байсан миний дүү эмчийг аваад урагшаа хар үзүүр лүү явж бай ах нь араас очиж байна гэж хэлсэн. Адъяа н.Болормаа эмчийг аваад хар үзүүрт оччихсон байсан. Би араас нь удаагүй очтол тэр эмч эмчилгээ хийж байсан. Энэ хүний бие хүн байна гам бариад яралтай авч явах хэрэгтэй гэсэн. Даргаар нь ээжийн машинд зөөгөөд Алтанбулаг сумын түргэн машинтай эмч нар нь ирчихсэн байсан. Тэрнээсээ эмчилгээ хийлгээд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү аваачсан. Тухайн үед 18,19 цагийн үед харанхуй байсан. Гэмтлийн эмч юу болсон талаар асуухад тухайн үед юу болсон талаар тайлбарлаж хэлээд хэсэг хугацааны дараа эмч нар орж ирээд цээж нь дээрээ цус алдалт ихтэй байна гуурс тавина гэсэн. 12 цагийн үед эмчтэйн уулзсан эрчимт эмчилгээнд орчихсон. Цээжинд нь гуурсыг нь тавьсан маргаан өглөө хүртэл эмчилгээг нь хийнэ. Тухайн үеийн байдлыг харж байж хагалгаа хийх үгүйг шийдвэрлэнэ гэсэн. Маргааш нь 11 цагийн үед эмнэлэг дээр очоод н.Бат-Эрдэнэ гэх эмчтэй уулзаад өчигдөр авах шаардлагатай арга хэмжээг авсан. Цээжинд дэх цусыг соруулж авсан хоёр хоног эмчийн эмчилгээ хийгээд 1 дэх өдөр хагалгаанд орох уу орохгүй юу гэдгийг бид нар шийднэ. Та нар санаа зовох зүйгүй гэсэн. Тухайн үед бид нар санаа амраад тогтворжсон юм байна гээд гэртээ очоод цайгаа уугаад хувцсаа солиод байж байтал орой 20 цаг 30 минутын үед Гэмтлийн эмнэлгийн эмч гээд нэг хүн залгаад танай ахын амнаас цагаан хөөс цахраад байна яаралтай ирэх шаардлагатай гээд утсаа тасалсан. Бид нар яаралтай очих ёстой юм байна гээд удаагүй 15 минутын дараа Гэмтлийн эмнэлгийн гадаа ирсэн. Эрчимт эмчилгээний н.Бат-Эрдэнэ гэх эчм байна танай ах 21 цаг 45 минутад нас барсан талаар мэдээлэл хэлсэн. Бид нар н.Бат-Эрдэнэ эмчтэй уулзсан та өчигдөр бид нарт хэлэхдээ химийн эмчилгээ хийгдээд биеийн байдал тогтворжсон гэж хэлтэл яагаад ийм зүйл болсон бэ? Санаа зовох зүйлгүй гэж бид нарт тайлбарласан гэтэл. Ерөнхийдөө эрчимт эмчилгээний тасагт ачаалал их байсан тухайн үед олон давхраас ойчсон хүнд хүн байсан. Тэгээд ахыг чинь гарах шаардлагатай болсон. Яагаад гаргасан юм бэ гэтэл. Тухайн эрчимт эмчилгээнд байсан хүмүүсээс арай биеийн байдал хөнгөнийг нь харж байгаад эмч нарын зөвлөгөөнөөр энгийн тасаг руу шилжүүлсэн гэсэн тайлбар өгсөн” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000365 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум Алтан-Овоо 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хар хужир” гэх газарт төрсөн дүү Ц.Нг “...ангийнханд ямаа аваачиж өгөх байхад орхиод явлаа...” гэх хувийн таарамжгүй шалтгааны улмаас маргалдаж, цээжин тус газарт нь нэг удаа хутгалан алсан үйл баримт нь дараах:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-12 тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-16 тал/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-21 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтайваны “...Миний хувьд хэргийн талаар юу ч мэдэхгүй явж байгаад сая л ажил явдлын үеэр сонсож мэдсэн. Би бол там ах Ц.Бг ийм зүйл хийнэ гэдэгт ёстой санаанд багтаж өгөхгүй, итгэхгүй байна. Манай хувьд хэдэн дүүдээ үг хэлж загнаад байдаггүй хүн шүү дээ. Манай талийгаач бол ерөнхийдөө тиймэрхүү түргэн ууртай, ганцаараа амьдарсаар байгаад архи дарс уугаад шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтээд сонин болчихсон байсан. Тэгээд бид нар хөдөө авчраад аясаар нь байлгаж байсан. Хэрэг явдлын талаар мэдээгүй тул тодорхой хэлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 тал/,
-Иргэний нэхэмжлэг Д.Нэргүйгийн “...Хохирогч Ц.Н нь гэмтлийн улмаас Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ц.Н нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөх Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламж, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөн эмнэлгээс эрчимт эмчилгээ, эмийн эмчилгээ, мэс засал зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 5.600.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Бгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38 тал/,
-Гэрч С.Алтанцэцэгийн “...202 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өглөө Ц.Н хажуу гэрт хадам ээж н.Лхагвасүрэнтэй хэрэлдэж байгаа сонсогдож байсан. Тухайн өдөр нь ер нь их ууртай байгаа харагдаж байсан. Манай нөхөр Ц.Б сумын сургуулийн 80 жил болж байгаа гээд хонь өгөх ажилтай 5 тооны бог мал ачаад 10-11 цагийн үед явсан. Би гэр орны ажлаа хийж байсан, урьд өдөр нь гүү малаа тавьсан байсан. Өдөр ээжийг гадаа байхад Ц.Н загнаад байгаа юм шиг харагдсан, яг юу гэж хэлээд загнисан болон юунаас болсон талаар нь санахгүй, мэдэхгүй байна. Манай нөхөр Ц.Б үдээс хойш 15 цагийн үед ирсэн болов уу даа, ямар ч байсан ганцаараа яваад ганцаараа ирсэн. Тэгээд ирснийх нь дараа Ц.Н манай гэрт орж ирээд манай нөхөрт хандаж “чи манай ангийнханд ямаа аваачиж өгөх байхад орхиод явлаа” гэсэн утгатай гомдол мэдүүлж цухалдаж ууралсан. Янз бүрийн юм ярьж байгаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Ц.Н орж ирээд “ална” гэж хашгичаад ороод ирсэн. Хүүхэд н.Ариун-Эрдэнэ айгаад орилсон. Тэгээд би хүүхдээ аваад аргадаад гэрээс гараад үүдэнд зогссон. Гэрт юу болсон талаар мэдэхгүй байна. Талийгаач шаачлаашдаа гэж хэлээд манай гэрээс гараад гэр рүүгээ яваад өгсөн. Гэрт яваад орох үед манай нөхөр зүү талын орон дээрээ юм ярихгүй дуугай сууж байсан. Зүүн талын орны баруун урд хэсэгт газарт хутга хэвтэж байсан. Би тухайн хутгыг зүүн урд талын ширдэг доор нуучихсан. Тэгээд хадам аавын гэр рүү ороод ээжид хандаж “та түргэн дуудаарай, шарын цээж цустай болчихож, хашаанд урчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд ээж, дүү н.Мягмаржавд хэлсэн юм уу даа, тэгээд н.Мягмаржав Улаанбаатар хотоос сумын түргэн дуудсан юм шиг байна лээ. Ц.Нг манай гэрийнхэн “Шар” гэж авгайлж дууддаг юм. Би хүүхдээ аргадчихаад Ц.Нгийн гэр рүү хойноос нь орох үед гэрийнхээ зүү талд байрлах ганц орон дээрээ дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Ц.Нгийн зүүн гарын хөхний тэр хавиас цус гараад футболк нь цус болчихсон байсан. Би ганцаараа түүний өмсөж байсан футболкыг нь сөхөж хуурай салфетка тавиад гэр нь байсан хөжлийн уранхай даавуугаар цээжийг нь ороо боосон. Талийгаач өвдөөд байна аа гээд ёолж байсан. Нөхөр шокогд орчихсон тул Ц.Нгийн гэрт орж ирээгүй. Дээрх үйл явдал нь 16 цаг өнгөрч байхад болсон санагдаж байна. Сумын эмч 18 цаг өнгөрч байхад манай том хүү н.Адъяа эмчтэй хамт ирсэн. Эмч үзээд тариа хийсэн. Удаагүй н.Мягмаржав ирсэн тул түүний машинд Ц.Нг хойд суудал дээр нь хэвтүүлээд эмчтэй хамт явсан. Сумын эмнэлэг дээрээс Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явлаа гэж сонссон. Ийм л зүйл болсон. Өчигдөр өглөө Ц.Нг сэхээнээс гарсан, сахиур хэрэгтэй байна, дүү н.Даваахүүг нь оруулах гэсэн крона илэрсэн, хүү н.Адъяагаар сахиулья гэж ярьж байсан. Харин оройхон нь бие муудлаа эргээд сэхээнд орлоо гэж байсан. Тэгээд нэлээд орой уулзах хүмүүс байвал уулзуул гэнэ ээ гэдгийг мэдсэн. Тэгээд би нөхөр Ц.Б, хүү н.Ариун-Эрдэнэ бид гурав машинтай Улаанбаатар хот руу 23 цаг өнгөрөөгөөд явсан. Бид нарыг замд явахад нас барсан талаар нь сонссон. Тэгээд сумын төв дээр хоносон. Нөхөр болон хадам аав, ээж нар сумын төв дээр үлдсэн. Би хот орж гандангаар ороод барс орж ажил явдлын зүйл бэлдэж байгаад ирсэн. Ц.Нг эмнэлэгт байх үед н.Мягмаржав голчлон байж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41 тал/,
-Гэрч Т.Болормаагийн “...Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед их эмч Т.Мөнхбаяр над руу залгаад “Хар хужир”-аас дуудлага ирсэн байна, гэрийнхэн нь чамайг аваад явна, дуудлаганд явна шүү” гэж хэлсэн. Тэгээд би хүлээж байгаад 98164503 гэх Ц.Бгийн дугаар залгахад “Ц.Бгийн эхнэр н.Алтанцэцэг аваад Ц.Н гэх хадам дүү маань цааж рүү төмөр зоосон байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд би та нар наашаа эмнэлэг рүү аваад гарах боломж байна уу гэхэд өргөж машиндаа оруулж чадахгүй байна гэсэн. Тэгээд 18 цаг 43 минутад н.Адъяа гэх Ц.Бгийн хүүхэд ирээд намайг аваад гэр рүү нь явсан. Тэгээд би 20 цагийн үед гэрт нь очиж Ц.Н гэх гэмтсэн хүний биеийн байдлыг үзээд цус тогтоох тариа, бөөлжилтын эсрэг тариа, зүрх судас дэмжих тариа хийгээд 20 цаг 40 минутад сумын эмнэлэгт ирсэн. Тэгээд хотоос их эмч Т.Мөнхбаяр ирсэн байсан. Тэгээд хүлээн авах руу хүнээ оруулаад хүчил төрөгч өгсөн, цус тогтоох тариа хийсэн, шингэн сэлбэсэн, амьсгал зүрх дэмжих тариа хийсэн. Дараа нь 21 цаг 43 минутад түргэний машинаар гэмтсэн хүнийг их эмч Т.Мөнхбаяр, сувилагч н.Энхмаа нар тээвэрлэж гэмтлийн эмнэлэг рүү авч яваад би сумандаа үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/,
-Гэрч Ц.Мягмаржавын “...Дээрх болсон асуудлын хувьд гэвэл 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд миний 99121634 дугаар руу ээж н.Лхагвасүрэн гэрийнхээ 91183815 дугаараас залгаад “Шар ахын чинь цээжнээс цус гоожиж байна, түргэн дуудаадах” гэж хэлсэн. Би юу болсон юм бэ ээж минь гэж асуусан. Гэтэл адуунд хашааны төмрөнд цээжээ цохисон юм шиг байна, сум руу очоод эмч аваад ирээ миний хүү гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос ах н.Даваахүүгийн хамт гарсан. Замдаа сумын эмч болон Т.Мөнхбаяр эмчтэй утсаар ярьсан. Т.Мөнхбаяр эмч Улаанбаатар хотод ажилтай явж байна. Алтанбулаг сум ороод н.Болормаа эмчийг аваад яв гэж хэлсэн. Н.Болормаа эмч рүү залгаад явж байх үед хот түгжрээ ихтэй байсан тул Ц.Б том ахын хүү н.Адъяа сумын төв дээр явж байна гэдгийг нь дуулаад н.Болормаа эмчийг аваад яв гэж хэлсэн. Тэгээд түгжрээнээс гараад явсаар байгаад хөдөө гэрт очсон. Бид бараг зэрэгцээд шахуу ойрхон очсон байна лээ. Намайг орох үед Ц.Н ахын гэрт түүнд н.Болормаа эмч цус тогтоох тариа хийгээд байж байсан. Яаралтай авч явах шаардлагатай гэж хэлсэн тэгээд ээжийн эзэмшлийн тоёота румион маркийн 15-93 ТӨВ улсын дугаартай автомашины хойд талд хэвтүүлээд 19 цаг өнгөрч байхад сумын төв рүү явсан. Сумын төв дээр ирээд эмнэлэг рүү оруулж анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд эмнэлгийн пургонд хэвтүүлээд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлгийн машинд н.Даваахүү ах сууж явсан, би араас нь машинтай дагаад явсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмч нар хүлээн авсан, ямар шалтгаанаар ийм болсон юм бэ гэж асуухад нь би хажууд нь байгаагүй, адууны хашаанд цохиулаад ингэсэн бололтой, сайн мэдэхгүй гэж хэлсэн. Эмч нар ах бид хоёрыг гарч байж гэж гаргаад эмчилгээгээ хийж байсан. Тэр оройноо сэхээн амьдруулах тасагт хоносон. Бид хоёр эмнэлгийн гадна хоносон, маргааш өдөр нь 11 цагийн үед эмчтэй уулзахад эрчимт эмчилгээний тасгаас гараад энгийн тасаг руу шилжиж байна, сахиураа оруул, одоо бол амь насанд халгүй, бид нар шаардлагатай бүх арга хэмжээг авсан, бид нар 2 хоног эм эмчилгээ хийж хянана, тэгээд дотуур зовиур гарвал хагалгаа хийнэ гэж хэлсэн. Тэгээд бид хэд тайвшраад гэр рүүгээ харьж хувцасаа солиод, хоол унд идчээд ирсэн. Орой 21 цаг 30 минутын үед ах чинь тийчигнээд байна, буцаад эрчимт рүү орлоо гэж хэлсэн. Төд удаагүй эрчимт эмчилгээний н.Бат-Эрдэнэ гэх эмч ах чинь 21 цаг 43 цагт өнгөрчихлөө гэж хэлсэн. Би ойр дотны хүмүүст юу гэж хэлэх вэ гэж бодоод хүмүүс сандраад ирж байхдаа яараад осол гаргачиж магадгүй гэж бодоод ер нь найдваргүй боллоо, уулзах хүмүүсийг ирж уулз гэж байна гэж хэлсэн. Тэгээд буцаж эмчтэй уулзахад бид нар шаадрлагатай арга хэмжээгээ авлаа гэж хэлсэн. Яагаад эрчимтээсээ энгийн тасагт шилжээд ийм юм болчих воо гэж асуусан. Эмч надад хандаж бид нар орны ачаалал ихтэй, хүнд 2 өвтөн ирсэн тул энгийн тасагт шилжүүлсэн. Гэхдээ хэвийн байдалтай гэж ярьсан. Бид нар одоо яах вэ гэхэд орж салах ёс хийж болно, эмнэлгээс моорогт хийнэ гэж хэлсэн. Шөнө 02 цаг өнгөрч байхад Алтанбулаг суманд ирсэн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 тал/,
-Гэрч Б.Оюуншүрийн “...Ц.Н ер нь их сэргэлэн, хүний арга эвийг олж байгаад ажлаа амжуулчихдаг хүн байсан. Нөгөө талаараа архи уусан үедээ уур омогтой байгаа юм. Бид хоёр оюутан байхдаа танилцаж байсан, төгсөх жилдээ шалгалтаа өгч дипломоо авч чадаагүй болохоос биш дээд боловсрол эзэмшсэн, сурч байх хугацаандаа бааранд хамгаалагч хийгээд амжиргаагаа залгуулчихдаг байсан. Төгсөөд нэг хувийн компанид менежерээр жил орчим ажиллаад тэрнээсээн гарч Да хүрээ зах дээр машин зардаг болсон юм. Бид хоёр оюутан цагаасаа хойш хамт амьдарч байгаад 2007 билүү 2008 онд гэрлэлтээ батлуулсан юм. Тэгээд ер нь бол архи их уудаг болсон. 2007 оноос хойш бараг өдөр болгон архи уудаг болсон. Тухайн шалтгааны улмаас би 2011 оны эхээр салсан, түүнээс хойш ямар ч холбоогүй байж байгаад 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. 2020 онд хашаа байшин нь бид хоёрын нэр дээр байсан тул үл хөдлөхөөс барьцаалбар чөлөөлүүлэхэд миний гарын үсэг хэрэг боллоо гээд нэг удаа холбогдсон. Өөрөөр дахин холбогдож байгаагүй..., ...Архи уугаагүй эрүүл байхдаа уур омог гаргаад байдаггүй, үр хүүхэддээ халамжтай байдаг байсан. Гэхдээ нэг удаа уурлах шалтгаангүйгээр миний хамар руу өшиглөж байсан. Нэг удаа аймар зодож байсан. Архи уучихаараа их уур омогтой бол, орилж хашгирдаг, зарим үедээ намайг зоддог байсан. Нэг удаа бүр хутга барьж намайг ална гээд хөөж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 478 дугаартай “...Ц.Бгийн биед зүүн шуу, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 81-82 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаартай “...Амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлыг булчинт давхаргыг гэмтээж зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндий болон, цээжний хөндийд цус хуралдаж, зүрх чихэлдсэний улмаас нас баржээ. Амь хохирогч Ц.Н нь 2022 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 43 минутад нас барсан байна. Ц.Нгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлыг булчинт давхаргыг гэмтээж зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрх чихэгдэлт, үнхэлцгийн хөндийн 20 мл шингэн, 110 мл орчим бүлэнт агууламж, цээжний хөндийг 600мл цус хуралтадлт, зүүн хавирганы цууралт, орчны эдийн цус хуралт, баруун шуу, бугуй, гуя, шилбэ, зүүн бугуй, шилбэ, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч Ц.Н нь тархины уйланхай, элэгний дунд зэргийн өөхлөлт зэрэг архаг хууч өвтэй байсан ба дээрх архаг өвчнүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогчийн цусанд спирт болон мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх эмийн бодис илрээгүй байна. Амь хохирогч Ц.Н нь 40 настай байсан байна. Амь хохирогч Ц.Н нь 175 см өндөртэй, 70кг жинтэй байсан байна. Амь хохирогч Ц.Нгийн биед үүссэн шарх нь ир тал 1 цаг, мөр тал 7 цагийн чиглэлтэ ташуу урдаа арагч чиглэлтэй шарх хатгагдаж зүсэгдсэн шарх байна. Амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр буюу тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь хохирогч нь Ц.Нгийн биед үүссэн цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдсан ил шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйл буюу хутгаар үүсгэгдсэн байх боломжтой, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч нь Ц.Нгийн цээжний хөндий рүү нэвтэрч тагагдсан ил шарх гэмтэл нь ир тал 1 цаг, мөр төл нь 7 цагийн чиглэлтэй ташуу урдаас арагш чиглэлтэй ташуу урдаас арагш чиглэлтэй шарх байна. Амь хохирогчийн биед үүссэн шарх нь өргөн буюу шархны урт нь 2.5 см байх тул үүнээс багагүй хэмжээний өргөнтэй ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл учрах үед довтлогч, хохирогч ямар байрлалд байсныг нарийвчлан тогтоох боломжгүй ба урдаас, арагш чиглэлтэй, ир тал 2 цаг, мөр тал 7 цагийн байрлалтай ташуу шарх байна. Амь хохирогч Ц.Н нь нэгдүгээр бүлгийн цустай байсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 84-91 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2445 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илрэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105 тал/,
--Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2448 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгээс улаан, хөх өнгийн химийн ширхэгт материалын сэмэрдэс илрэв. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн футболка химийн ширхэгт, вискоз ширхэгтийн холиотой материалаар хийгдсэн байна. Хутганы ажлын хэсэгт байх хөх өнгийн химийн ширхэгт хохирогчийн өмсөж байсан гэх футболканы материалтай тохирохгүй, улаан өнгийн футболканы вискоз ширхэгт хутганы ажлын хэсгээс илэрсэнгүй. Хутганы ажлын хэсгээс илэрсэн улаан өнгийн химийн ширхэгтийн сэмэрдэсүүд хохирогчийн өмсөж байсан гэх улаан футболканы химийн ширхэгт материалтай тохирч байгаа нь футболканд үүссэн зүсэгдэлт уг хутгаар үүссэн байж болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-19 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2446 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн футболканд 20мм, 9мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. -401мм, 300мм, 604мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. /хайчаар үүссэн байж болно. Бусад эд зүйлс гэмтэлгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 115-116 тал/,
-Шүүгдэгч Ц.Бгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ “...Ц.Б нь урьд нь сэтгэцийн өвчнөөр өвдөж байгаагүй. Ц.Б нь сэтгэцийн ямар нэг өвчин үгүй гэж үзлээ. Ц.Б нь мөрдөн байцаах явцад үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Ц.Б нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 125-126 тал/,
-Шүүгдэгч Ц.Бгийн сэжигтнээр өгсөн “...Манай сургуулийн 80 жилийн ой 2022 оны 08 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд болох гээд би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн портер машин дээр 6 тооны хонь, 4 тооны ямаа, 200 литр айраг ачаад сумын төв дээр тараагаад өгчхөөд хөдөө гэртээ буцаад ойролцоогоор 14 цагийн үед ирсэн санагдаж байна. Тухайн өдрийн өглөө манай дүү Ц.Н хаая, хүүе гээд хашгичаад орилоод үглээд яваад байсан. Тэгээд намайг ирснээс хойш байзнаж байтал гэрийн гадуур орилоод цамнаад явсан. Тэгж байгаад ална пязда гээд манай гэрт орилоод ороод ирсэн. Би тухайн үед гэрийн зүүн талын орон дээр ачтайгаа тоглож байсан ба түүнийг орхиод Ц.Нгийн өөдөөс боссон. Тэгээд би түүний хутгатай гартай ноцолдож байгаад хоёул гэрийн баруун талд ор болон цэнхэр өнгийн савтай айргийн урд талд давхралдаад ойчсон. Тэрүүхэн тэнд хутга газар унасан байсныг авгай хараад өшиглөөд холдуулж байсан. Тухайн үед манай дүү Ц.Н яаая пязда гэж хэлээд гараад явсныг манай эхнэр сонссон байдаг, би өөрөө юу ч сонсоогүй. Тэгээд тэрнээс хойш нэлээн байж байгаад авгай гэрт нь очиж шагайх үед цээжнээс нь цус гарсан байна гэж ярьж байсан. Тэгээд гэртээ утсаар ярих гээд сүлжээ унаад ярьж болоогүй, баруун талын гэрт байгаа ээжийн утсаар эмнэлэг рүү ээж ярих үед эмч нь хотод явна гэж ярьсан. Манай эхнэр ээжид орж хэлэхдээ энэ хоёр хутга барьж ноцолдсон гэж хэлэлгүй, хашааны төмөрт цээж урчхаж ээ гэж хэлсэн байсан. Тэгээд тухайн өдөр манай том хүү н.Адъяа Улаанбаатар хотоос сумын төв дээр ирчихсэн байсан. Сумын төв дээрээс эмч аваад хөдөө гэртээ ирсэн. Түүний араас төрсөн дүү н.Мягмаржав хотоос н.Даваахүүгийн хамт ирсэн. Н.Мягмаржав, н.Даваахүү нар эмч болон гэмтсэн дүү Ц.Нг аваад эмнэлэг рүү явсан. Тухайн үедээ сумын төв дээр тариа хийгээд цааш аваад явсан. Тэгээд хажууд нь сувилагч аваад Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг дээр очсон. Түүнээс хойш юу болсон талаар би мэдээгүй. Н.Мягмаржавын яриагаар маргааш нь дүүг энгийн тасаг руу шилжүүлсэн, гайгүй байна гэж ярьж байсан. Дараахан нь тэр оройдоо бие нь муудлаа, уулзах хүн байвал уулзуул гэж дүүд эмч нь хэлсэн гэж байсан. Тэгээд хэжл байхад бараг л өнгөрч байсан юм шиг байгаамдаа. Би 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн орой муудлаа гэхээр нь эхнэр, ачынхаа хамтаар хөдөө гэрээсээ сумын төв рүү орсон. Тэгээд хот явах гэхэд ээжид хэлээд яахав, та нар орж ирэх хэрэггүй боллоо гэж хэлсэн. Суман дээр жижиг тэрэг олдоогүй тул бид нар сумын төвд ах н.Баасанжавын гэрт хоносон юм. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эхнэр Ц.Алтанцэцэг Улаанбаатар хот руу гандан хийд орох, ойр зуурын зүйл бэлдэх ажилтай явсан. Би цагдаа иртэл сумын төв дээр байсан. өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 тал/,
-Шүүгдэгч Ц.Бгийн яллагдагчаар өгсөн “...Гэрт сууж байх үед гэрийн гадуур манай дүү Ц.Н хаая, хүүе гэх зэргээр ууртай байдалтай хашгачаад байсан. Тэгээд байж байсан чинь аа писда ална” гээд манай гэрт ороод ирсэн. Би тухайн үед зүүн талын орон дээр ач хүү н.Ариун-Эрдэнийг тоглуулаад сууж байсан. Над руу хутга бариад өөдөөс дарйсан. Би барьж байгаа хүүхдээ орон дээр хаяад хутгатай гартай нь ноцолдсон, ноцолдож байгаад гэрийн баруун урд хэсэгт зуухны араар урагш хараад хоёул ойчсон. Тэгээд дүү маань яаая пизда гэх шиг болсон. Дүү босоод гараад явсан, би гэртээ сонин болоод сууж байгаад үлдсэн. Тухайн үед айгаад шокын байдалтай байсан. Тухайн үед эхнэр хүүхдээ гэртээ оруулж ирчээд араас нь ороод дүү Ц.Нгийн цээжин дээрээс цус гарсан байна гэж орж ирсэн. Манай гэрийн 98164503 дугаарын утас сүлжээ унаад холбогдоогүй. Эхнэр түргэн дуудахаар ээжийн гэр рүү орсон. Ээжид болохоор хутга барьж ноцолдсон гэдгийг хэлэлгүй айгаад “хашааны төмрөнд урчихлаа” гэж тайвшруулах маягтай хэлээд түргэн дуудсан байсан. Тэгээд түргэн ирээд аваад явсан, түүнээс цааших нь өмнө нь ярьсан тул нэг бүрчлэн яриад яахав дээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 2234000000365 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...Архи их уудаг байгаад сүүлдээ хашаа байшингаа хүртэл зарж үрсэн. Энэ байдал даамжирсаар эхнэр нь хаяад явсан. Бид нар хашаа байшингаа зарсан гэдгийг нь сүүлд мэдсэн. Гудамжаар архи уугаад яваад байдаг, гудамжинд хэвтэж байхад нь 103-ийн эмч таниад манай дүү н.Мягмаржавд хэлснээр ах дүүс болох бид нар мэдээд туслахаар шийдсэн. Аав, ээж болон том ах Ц.Б нар 4 ханатай гэр барьж өгөөд хэсэг мал тасал өгөөд 2019 оноос хойш Алтанбулаг суманд хөдөө гэртээ амьдруулах болсон юм. Архи уусаар байгаад сэтгэцэд нь өөрчлөлт орж 2016 оноос хойш бил үү хэд хэдэн удаа жил болгон шахуу хэвтэн эмчлүүлж байсан. Харин 2019 оноос хойш арай дэрдсэн тул огт хэвтэж байгаагүй. Зан байдлын хувьд тогтворгүй, огцом ууртай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 тал/,
-Гэрч С.Алтанцэцэгийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ц.Н манай гэрт орж ирээд манай нөхөрт хандаж “чи манай ангийнханд ямаа аваачиж өгөх байхад орхиод явлаа” гэсэн утгатай гомдол мэдүүлж цухалдаж ууралсан. Янз бүрийн юм ярьж байгаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Ц.Н орж ирээд “ална” гэж хашгичаад ороод ирсэн. Хүүхэд н.Ариун-Эрдэнэ айгаад орилсон. Тэгээд би хүүхдээ аваад аргадаад гэрээс гараад үүдэнд зогссон. Гэрт юу болсон талаар мэдэхгүй байна. Талийгаач шаачлаашдээ гэж хэлээд манай гэрээс гараад гэр рүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41 тал/,
-Гэрч Ц.Мягмаржавын 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ц.Н ахын хувьд дүрс, дүрс хийсэн, сонин араншинтай болчихсон хүн байгаа юм. Түүнийг хотод архи уугаад нэлээд дампуу болчихсон, шар хадны эмнэлэгт хүдэнд нь юм харагдах, ганцаараа ярих, олиг солиотой болсон гээд миний мэдэхийн 2018-2019 оны хооронд 2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 тал/,
-Гэрч Ц.Даваахүүгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай ах Ц.Н нь заримдаа огцом уурладаг, тэгээд дорхноо уур нь гарчихдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62 тал/,
-Гэрч Б.Оюуншүрийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Архи уугаагүй эрүүл байхдаа уур омог гаргаад байдаггүй, үр хүүхэддээ халамжтай байдаг байсан. Гэхдээ нэг удаа уурлах шалтгаангүйгээр миний хамар руу өшиглөж байсан. Нэг удаа аймар зодож байсан. Архи уучихаараа их уур омогтой бол, орилж хашгирдаг, зарим үедээ намайг зоддог байсан. Нэг удаа бүр хутга барьж намайг ална гээд хөөж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 тал/,
-Шүүгдэгч Ц.Бгийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...Тухайн өдрийн өглөө манай дүү Ц.Н хаая, хүүе гээд хашгичаад орилоод үглээд яваад байсан. Тэгээд намайг ирснээс хойш байзнаж байтал гэрийн гадуур орилоод цамнаад явсан. Тэгж байгаад ална пязда гээд манай гэрт орилоод ороод ирсэн. Би тухайн үед гэрийн зүүн талын орон дээр ачтайгаа тоглож байсан ба түүнийг орхиод Ц.Нгийн өөдөөс боссон. Тэгээд би түүний хутгатай гартай ноцолдож байгаад хоёул гэрийн баруун талд ор болон цэнхэр өнгийн савтай айргийн урд талд давхралдаад ойчсон. Тэрүүхэн тэнд хутга газар унасан байсныг авгай хараад өшиглөөд холдуулж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 тал/,
-Шүүгдэгч Ц.Бгийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед зүүн талын орон дээр ач хүү н.Ариун-Эрдэнийг тоглуулаад сууж байсан. Над руу хутга бариад өөдөөс дарйсан. Би барьж байгаа хүүхдээ орон дээр хаяад хутгатай гартай нь ноцолдсон, ноцолдож байгаад гэрийн баруун урд хэсэгт зуухны араар урагш хараад хоёул ойчсон. Тэгээд дүү маань яаая пизда гэх шиг болсон. Дүү босоод гараад явсан, би гэртээ сонин болоод сууж байгаад үлдсэн. Тухайн үед айгаад шокын байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 тал/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч Ц.Нгийн амь нас хохирчээ.
-
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч, гэрч нарын мэдүүлгээс дүгнэж үзвэл хохирогч Ц.Н нь эхэлж илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийж хийсэн байх бөгөөд түүний үйлдэл нь шүүгдэгч Ц.Бгийн амь нас, эрүүл мэнд болон хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгийн хохирогч Ц.Нгийн амь насыг хохироосон үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болсон тул хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Хөндлөнгийн хүний нүдээр дүгнэхэд энэ хүн аж сандарсан тухайн үед жаахан хүүхэд болон эхнэрээ хамгаалсан байна. Харин унахдаа тэр хүнийг гэмтээсэн байж болзошгүй. Тэгэхдээ гэмтээсэн боловч тэр хүний амь насанд хүрээгүй гэж миний зүгээс үзсэн. Эмнэлэгт очсон хүн авах ёстой шаардлагатай байсан эмчилгээгээ аваагүй учраас тэр хүн нас барсан” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн 5.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн 2234000000365 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсгийг цэнхэр өнгийн лентээр ороосон хутга 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн футболк 1 ширхгийг тус тус шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА