Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

-улсын яллагчаар М.Одгэрэл,

-шүүгдэгч, хохирогч А.Б,

-шүүгдэгч, хохирогч С.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бт нарт тус тус холбогдох эрүүгийн 2234005720512 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх А.Б

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Цагаан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо “Вайлс” караокед бармен ажил эрхэлдэг ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт амьдардаг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй гэх С.М  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод хохирогч С.Мын баруун нүдэн дээр хөлөөрөө дэвсэж нүдний ухархайд гэмтэл учруулсан,

-2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо 13 дугаар гудамжны 272а тоотод цээж хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон,

-2022 оны 07 дугаар сарын сүүлээр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод гэртээ унтаж байхад нь бие рүү нь 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиод сандал дээр байсан таваг авч шидсэн,

-2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг, 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух гэртээ эхнэр С.Мыг бусадтай хардсаны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь мөстэй усны саваар цохиж, зүүн гарын булчин хэсэг, нуруу бөөр рүү нь 3-4 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна А.Мягмарсүрэн, А.Бямба-Очир нартай маргалдаж, улмаар А.Мягмарсүрэнгийн духан тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч С.М нь 2022 оны 07 дугаар сард Батсүмбэр сумын нутаг дэвсгэр Цогт-Өндөр 2 дугаар баг, 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байрлах гэртээ А.Бтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж баруун гарын шуу хэсэгт нь хүрзний ишээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

Шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Хохирогч А.Б нь мэдүүлэхдээ: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч С.М нь мэдүүлэхдээ: Би одоо дахин энэ хүнтэй хамт амьдарна гэж бодохгүй байгаа. Дахин ирж битгий дарамтлаасай гэж бодож байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234005720512 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

 Шүүгдэгч А.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод хохирогч С.Мын баруун нүдэн дээр хөлөөрөө дэвсэж нүдний ухархайд гэмтэл учруулсан,

-2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо 13 дугаар гудамжны 272а тоотод цээж хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон,

-2022 оны 07 дугаар сарын сүүлээр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод гэртээ унтаж байхад нь бие рүү нь 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиод сандал дээр байсан таваг авч шидсэн,

-2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг, 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух гэртээ эхнэр С.Мыг бусадтай хардсаны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь мөстэй усны саваар цохиж, зүүн гарын булчин хэсэг, нуруу бөөр рүү нь 3-4 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна А.Мягмарсүрэн, А.Бямба-Очир нартай маргалдаж, улмаар А.Мягмарсүрэнгийн духан тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2. Шүүгдэгч С.М нь 2022 оны 07 дугаар сард Батсүмбэр сумын нутаг дэвсгэр Цогт-Өндөр 2 дугаар баг, 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байрлах гэртээ А.Бтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж баруун гарын шуу хэсэгт нь хүрзний ишээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай тус тус учруулсан үйл баримт нь дараах:

-Хохирогч С.Мын “...А.Б өмнө нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи уусан үедээ баруун нүд рүү хөлөөрөө дэвсээд ухархай нь гэмтээд тухайн үед би хагалгаанд орох ёстой байсан хүүхэдтэй байсан учир хагалгаанд ороогүй..., 2022 лны 07 дугаар сарын сүүлээр мөн н.Азбаяр гэх найзын хамт архи уугаад гэрт согтуу ирээд би унтаж байсан чинь миний бөгс рүү 2-3 удаа өшиглөөд миний гар утсыг булаагаад авахаар нь буцаан авах гээд босоод ирсэн чинь миний нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохиод сандал дээр байсан таваг авч над руу шидэхээр нь би биеэ хамгаалах гээд хаалганы хажууд байсан хүрзний ишээр баруун талын шуу хэсэгт нь цохисон. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би одон аваад 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө бид нар гэр бүлээрээ найрамдал зуслангийн урд хэсэгт салхинд гараад тэмдэглэсэн. Тэр үед миний цээж хэсэгт 2 удаа гараараа цохиод байхаар нь би тэр өдөр хөөгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

-Насанд хүрээгүй гэрч М.Амин-Эрдэнийн “...Өчигдөр 2022 оны 08 угаар сарын 05-ны өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багт гэртээ байхад хойд аав А.Б найз н.Азаа гэх ахтай хамт архи уусан. Орой хойд аав согтоод ээжийг янхан, гичий гэж хараагаад хамт ууж байсан н.Азаа гэх ахтай хардаад агсам тавьсан. Ээж бид нарыг аваад явах гэсэн  чинь эмээ ор ирээд чи салах гэж байгаа бол би хүүгийнхээ юмыг авна гэж хэлээд эгч н.Нандин-Эрдэнэ рүү халуун цай цацаад хэрүүл болсон. Би цагдаа дуудах гэсэн хойд аав надтай зууралдаж утас булааж аваад намайг цохисон. Бид нар цагдаа дуудах гэсэн утасгүй болчихоод шөнөжин ээж хойд аавтай хэрэлдээд өглөө унааны мөнгө гуйсан чинь ирсэн замаараа зайлаар гэж бид нарыг хөөсөн. Бид нар 1 дүгээр ферм гэх газраас алхсаар байгаад цагдаа дээр ирсэн. Надтай утас булаацалдаад миний хоолойноос боогоод миний гар хэсэгт 2 удаа цохисон. Энэ үйл явдал болохын өмнөх өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр согтуу миний цээж хэсэг 2-3 удаа гараа зангидаж цохисон. Намайг А.Б нь янхан, гичий минь, н.Мөнхбаярын шээс минь, муу жингэр гэх зэргээр согтуу намайг харааж зүхдэг. А.Б нь ээж С.Мыг согтуу архи уух болгондоо хүнтэй хардаж зоддог. Тэр бүхнийг би болон манай эгч, дүү нар харж байсан. Мөн манай эгч н.Нандин-Эрдэнийг өмнө нь бас зодож байсан. Уух бүрдээ агсам тавьдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

-Насанд хүрээгүй гэрч М.Нандин-Эрдэнийн “...Өчигдөр 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багт гэртээ байхад хойд аав А.Б найз н.Азаа гэх ахтай хамт архи уусан. Орой хойд аав согтоод ээжийг янхан, гичй гэж хараагаад хамт сууж байсан н.Азаа гэх ахтай хардаад агсам тавьсан. Ээж бид нарыг аваад явах гэсэн чинь эмээ орж ирээд чи салах гэж байгаа бол би хүүгийнхээ юмыг авна гэж хэлээд эмээ над руу халуун цай авч цацсан. Би гэрт ор гараа савандаад буцаад гарсан. Гадаа хэрүүл болж байсан. Дүү М.Амин-Эрдэнэ цагдаа дуудах гэсэн чинь хойд аав булааж дүүг боож унагаад гар хэсэгт нь цохисон. Бид нар шөнөжин хэрүүл хийгээд өглөө алхаад цагдаа дээр очсон. Өмнө нь А.Б 2020 онд намайг зодож байсан. Намайг янхан, гичий минь н.Мөнхбаярын шээс минь, муу жингэр гэх зэргээр согтуу намайг харааж зүхдэг. Уух бүрдээ хэл амаар доромжилдог эмээ хүртэл хөөдөг. А.Б нь ээж С.Мыг согтуу архи уух болгондоо хүнтэй хардаж зоддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

-Насанд хүрээгүй гэрч М.Нандин-Эрдэнийн “...Тухайн өдрийн өглөө нь манай хойд эцэг А.Б манай ээж С.М нар Төв аймаг Батсүмбэр сумын төв рүү орно гэж яваад өдөр гэрт буцаад ирэхдээ н.Азбаяр гэх ах бас өөр танихгүй хоёр ахын хамт гэрт ирээд тэд нар нийлээд архи уусан. Орой болох хүртэл архи ууж байгаад үл таних хоёр ах нь яваад н.Азбаяр ах үлдсэн. Тэгсэн чинь тэр үед А.Б ах урагш байдаг өөрийн ээжийн гэр рүү явсан. Тэр үед н.Азбаяр ах ээжийг дуудаад хоёулаа Төв рүү ороод архи аваад ирэх үү гээд хамт явсан. Тэгсэн тэр хойгуур нь А.Б ах гэрт орж ирээд ээж чинь хаашаа явсан юм гээд бид хоёрын гар утсыг булаан авах гээд оролдоод байхаар нь дүү бид хоёр өгөхгүй гэсэн чинь танай ээж чинь н.Азбаяртай янхандах гээд явсан уу гэж хэлээд бид хоёр руу усны гутал шидээд энэ усны гутлыг өмсөөд айлын авгай нар бол гэж хэлсэн. Тэр үед манай дүү н.Амин-Эрдэнэ ээжид үзүүлэх гээд гар утсаараа бичлэг хийж байсан чинь А.Б ах гар утсыг нь булаан авах гээд хоолойг нь гараараа боогоод гарыг нь чимхээд байхаар нь би очоод нуруу руу нэг удаа цохисон чинь хажууд нь байсан А.Б ахын ээж нь хараад муу ээжийгээ дуурайсан янхнууд гэж хэлээд дургүй хүргээд байвал та нарын бүгдийн чинь хоолойг чинь хэрчээд хаяна шүү гэж ээж нь хэлсэн. Тэгсэн ээж болон н.Азбаяр ах хоёр гаднаас орж ирсэн чинь А.Б өө муу янхан хаагуур яваад ирж байгаа юм гэж хэлээд нүүр хэсэгт нь гараараа цохисон чинь н.Азбаяр ах мотоцигклоос бууж ирээд чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэж хэлээд цааш нь түлхээд холдуулсан. Тэгээд гэр рүү орсон чинь А.Б ах гэрт байсан бид нарыг хувцсыг шидээд та нар эгрээс зайл гэж хөөсөн. Тэгээд н.Азбаяр ахын авч ирсэн нэг шил архинаас ууж байгаад ээж рүү цацаад гэрээс гарч яваад гадаа байсан аяга аваад ээж рүү шидсэн. Тэгсэн н.Азбаяр ах за чи болиоч ээ гээд байж байсан чинь гадаа харанхуй болсон. Тухайн үед бид нар гэртээ орж чадахгүй гадаа байж байгаад ээж А.Б ахаас бид нар даараад байна нялх хүүхэдтэй гэрт чинь ороод унтаж амармаар байна гэхэд А.Б ах та нар шиг юмнуудыг гэртээ оруулахгүй гээд байж байсан чинь А.Б ахын ээж нь буцаж гэрт нь ирээд хөлдөөгчинд байсан хөлдүү махыг бид нар руу авч шидээд байсан. Гадаа цэнэглэж байсан ээж бид хоёрын гар утсыг шидсэн чинь миний утасны дэлгэц нь хагарсан. Тэгээд байж байсан чинь зуухан дээр байж байсан халуун сүүтэй цайг аваад над руу А.Б ахын ээж нь цацсан. Тэгээд манай жаахан хоёр натсай дүү н.Буянзаяаг надаас булааж авах гээд татаад байхаар нь би дүүгээ өгөхгүй гээд буцаан татсан. Тэгээд байж байгаад А.Б ахын ээж нь гэр рүүгээ явсан. Тэр үед дүү нар унтах гээд байхаар нь ээж бид хоёр гэрийн гадаа ор засаад унтуулсан. Тэгээд дүү нарын хамт гадаа ээж бид хоёр хэвтэж байсан чинь А.Б ах гэрээс гарч ирээд хажууд тамхи татаж сууж байгаад татаж байсан тамхины ишийг ээж рүү шидсэн. Тэгсэн чинь ээж босоод А.Б ахыг цохиод байж байсан чинь н.Азбаяр гэрээс гарч ирээд А.Б ахыг аваад орсон. Тэгээд ээж буцаад хэвтэж байсан чинь А.Б ах дахин гэрээс гарч ирээд тамхи татаж байгаад над руу тамхины ишээ шидсэн чинь ээж босож ирээд миний охиныг яаж байгаа юм гэж хэлээд дахин ундааны саваар цохисон чинь н.Азбаяр ах гарч ирээд А.Б ахыг дагуулаад гэр рүү орсон. Тэгээд ээж дахин хэвтээд надтай юм яриад байж байсан чинь А.Б ах гэрээс н.Азбаяр ахыг чирээд гаргаж ирээд ээжийн дээр н.Азбаяр ахыг шидсэн. Тэгснээ та хоёр миний нүдэн дээр янхандаад байж гэж хэлсэн чинь н.Азбаяр ах чи яах гээд байгаа юм гэж хэлээд нэг удаа цохисон чинь ээж намайг цагдаа дууд гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан чинь цагдаа нь ажилтай яваад байна та нэг цаг хүлээчих гэж хэлсэн. Тэр үед А.Б ахын ээж нь гарч ирээд миний хүү одоо гэртээ ороод унтаж амар гэж хэлсэн чинь н.Азбаяр ах за миний найз одоо хоёул гэртээ ороод унтаж амрах уу гэсэн. Тэгээд гэртээ ороод унтаад өгсөн. Ээж бид хоёр 30 минут орчим хүлээж байгаад унтаж амарсан. А.Б нь ээж С.Мыг эхлээд мотоциклоос бууж ирэх үед нь гараа атгаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Дараа нь үснээс нь зулгаагаад мөсөж байсан өмд, майкыг нь урсан. Өмнө нь маргалдаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой миний төрсөн өдөр болсон тэр өдөр манай нагац н.Ариунбат ээжийг Төв аймгийн Батсүмбэр сумаас авч ирсэн чинь ээжийн зүүн нүд хавдаад хөхөрсөн байсан. Тэгсэн эмээ чиний нүд чинь яасан юм бэ гэж асуухад А.Б нь согтуу хардаад миний нүдэн дээр дэвссэн гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын сүүлээр би Улаанбаатар хотод байсан. Тухайн болсон зүйлийн талаар дараа нь ээжээс сонссон. А.Б ах гэртээ согтуу ирээд ээжийн бгс рүү нь өшиглөөд байхаар нь ээж босоод ирсэн чинь нүүр рүү нь гараараа цохиод авахаар нь хажууд байсан модоор гар руу нь цохисон гэсэн. 2021 онд Улаанбаатар хотод Хайлаастад гэрт амьдарч байхад намайг гэрээс гарч гүйх гэж байгаад хаалгаар саваад тэрнээсээ болоод баривчилгаанд яваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

-Гэрч Д.Азбаярын “...Он, сар, өдрийг нь мэдэхгүй байна. Би өглөө сүүгээ өгчихөөд 09 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг 1 дүгээр ферм гэх газарт байх найз А.Бийн гэрт очсон. А.Б, түүний эхнэр бид гурав хүнсний дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн архи авсан. Тэгээд А.Бийн гэрт очоод бид гурав хувааж уусан. Тэгээд үдээс хойш А.Бийн эхнэртэй хамт мотоциклтой хүнсний дэлгүүр рүү архинд яваад 1 шил архи авч ирсэн. Тэдний гэрийн гадаа ирэхэд А.Б эхнэрээ хардаад 1 удаа алгадахаар нь би салгаар гэр рүү оруулсан. Тэгээд нөгөө авч ирсэн архиа бид гурав хувааж уугаад байж байтал А.Б хүүхдүүдээ хөөж гаргасан чинь хүүхдүүд нь гэрийн хаяанд ор засаад унтсан. Хүүхдүүдийг гадаа унтаж байх үед нь А.Б гарч ирээд миний мэдэхээр 2 удаа тамхины иш шидэх үед А.Бийн эхнэр С.М босож ирээд маргалдсан чинь А.Б эхнэрийгээ цохиод байх шиг байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

-Гэрч М.Чимгээгийн “...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. А.Б, С.М нар хүүхдүүдтэйгээ манай гэрийн гадаа мал маллаж амьдрахаар ирсэн. Тэгээд би малын саравч бариад үхэр тасалж өгье гэж бодож байсан юм. н.Азбаяр, С.М, А.Б гурав тэр өдөр архи уусан. С.М гэрийн гадаа Портер дээр хувцас хунараа аччихсан байсан. А.Б С.М хоёр тэр шөнө маргалдаад л байсан. Намайг очих үед гадаа байсан. Зуухан дээр сав байсан. Би тэр савыг авах гээд дотор нь байсан угаадас шингэн зүйл байхаар нь хажуу тал руу нь асгасан чинь С.М намайг хүүхэд рүү халуун ус цацлаа гээд дайраад байсан. Би А.Бийнх рүү орох үед 19 цаг болж байсан. Би удаагүй гараад явсан. Намайг очих үед хүүхдүүд нь Портер, гэр хоёрын дунд бөөгнөрөлдөөд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

Хохирогч С.Мын “...Уух бүртээ зоддог. Сүүлд 2022 оны 07 дугаар сарын сүүлд архи уугаад бусадтай хардаж зодсон. Улаанбаатар хотод 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эхийн 1 дүгээр одон аваад ирсэн чинь чи муу янхан надаас өөр хүнтэй дандаа явдаг гэж согтуурч зодсон. 2021 оны өвөл 10 дугаар сарын 21-ний өдөр манай охины төрсөн өдрөөр бас бусадтай хардаж зодсон. Энэ мэт олон үйлдэл байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Шүүгдэгч С.Мын сэжигтнээр өгсөн: “…Манай нөхөр 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Азаа гэх найзын хамт архи уухаар болоод дэлгүүрээс 2 шил нэг 0,5 грамм мен 0,75 грамм архи аваад тэрийгээ тэр хоёр хуваан уусан. Тэгээд манай нөхөр А.Б ээжийн гэр лүүгээ орсон. Тэр хооронд н.Азаа бид хоёр сумын төв рүү дахин нэг шил архинд яваад ирсэн чинь Баянбилэг намайг Азаатай хардаад мотоциклоос шууд нүүр лүү цохиод унагаасан босоод ирсэн чинь мөн зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний баруун зүүн гуя руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гэхэд н.Азаатай хардсан байсан. Мөн намайг яваад ирэх хооронд хүүхдүүдийг маань хөөсөн байсан. Тэгээд хэрүүл эхэлсэн А.Бийн ээж нь гаднаас орж ирээд би тухайн үед нь А.Б нь гэрээсээ хөөгөөд байхаар нь өөрийн хувцас хунараа Портер машин дээр ачсан байсан тэрийг харчихаад чи хаачих гээд байгаа юм гэхээр нь танай хүүхдэд дандаа зодуулж хамт амьдарч чадахгүй найзтайгаа хүртэл намайг хардаж зодож байна би хүүхдүүдээ аваад явна гэж хэлсэн чинь чи өөрийн юм аа авч байгаа бол би ч гэсэн хүүхдийнхээ юмыг авна гэж хэлээд миний хувцсыг Портер машин дээрээс буулгаж газар шидсэн. Тэгээд саагаад тавьсан байсан 30 гаран литр сүүг газарт асгаад та нарт өгч байхаар хөрс дэлхийдээ шингэг гэж хэлээд хувинг нь хашаагаа давуулаад шидсэн. Мөн хөлдөөгчинд байсан махыг хөлдөөгчөөс гаргаад шидээд байсан. Тэгээд гал дээр буцалж байсан халуун цайг охин н.Нандин-Эрдэнэ лүү цацахаар нь та яагаад хүүхэд рүү халуун цай цацаж байгаа юм гэхэд нүдгүй хүн харсангүй угаадас юм байх гэж бодсон гэж хариулсан. Тэгээд та нар ирсэн замаараа та нар явган яв би Портер машин өгөхгүй гэсэн. Х.Баянбилэг мөн адил ээжтэйгээ нийлээд бид нарыг хөөж тууж байгаад А.Б нь мотоцикл унаад н.Азаатайгаа хамт хэсэг явж алга болоод шөнө 22 цагийн үед буцаад н.Азаатайгаа улам согтоод хүрээд ирсэн. Сүү хөргөх гээд хөлдөөсөн байсан ундааны савтай мөсөөр миний толгой болон дагз хэсэгт 3-4 удаа цохисон. Би тэр үед биеэ хамгаалаад хөлдөөгч дээр байсан хоол хутгадаг хусуур мод аваад шидсэн чинь хөмсөгний дээд хэсэгт нь очиж цохиод тэрнээс нь цус гарсан. Тэгээд би хэдэн хүүхдүүдээ аваад гэрийн гадаа хоносон. Тэр үед гэрээс гарч ирээд над руу тамхины гал унтраасан. Мөн манай охин н.Нандин-Эрдэнэ лүү тамхины гал шидсэн. Тэгээд н.Азаатай маргалдаад н.Азаа нь нэг удаа цээж рүү нь цохисон. Тэгээд ээж нь ирээд гэртээ ороод унт гэж хэлээд явсан. н.Азаа нь Х.Баянбилэгийг аваад гэрт ороод унтаад өгсөн. Бид нар гэрийн гадаа хоносон. Өглөө нь сэрээд А.Б бид нарыг гэр лүү хүргээд өг эсвэл надаа автобусны мөнгө өгөөч гэхэд өөдөөс салаавч гаргаад байхаар нь аргаа бараад цагдаад хандсан. 2022 оны 07 дугаар сарын сүүлээр мөн н.Азбаяр гэх найзын хамт архи уугаад гэрт согтуу ирээд би тухайн үед гараажид унтаж байсан чинь миний бөгс рyy 2-3 удаа өшиглөөд миний гар утсыг булаагаад авахаар нь буцаан авах гээд босоод ирсэн чинь миний нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохиод сандал дээр байсан таваг авч над руу шидэхээр нь би биеэ хамгаалах гээд хаалганы хажууд байсан хүрзний ишээр баруун гарын шуу хэсэгт нь цохисон. Тэр үед гар нь хавдсан. А.Б над руу аяга шидээд оногдоогүй бултсан. Шанаа хэсэг хоёр удаа цохиулаад хавдсан байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,

Шүүгдэгч А.Бийн сэжигтнээр өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед манай найз н.Азбаяр нь гэрт ирээд дэлгүүрээс 2 шил "Эдэн" гэх архи худалдан аваад гэртээ ирээд н.Азбаярын хамт нөгөө архиа хуваан уусан. Манай эхнэр гадуур ажил хийгээд орж гарахдаа ганц нэг хундага уусан. Үдээс хойш 16 цагийн үед гэр бүлийн асуудал буюу ажил төрлөөс болж эхнэртэй маргалдаад би гэрээс гарч яваад төрсөн эх н.Чимгээгийн гэрт ороод буцаад гэртээ орсон чинь манай найз н.Азбаяр манай эхнэрийн хамт Батсүмбэр сумын төв рүү явсан байхаар нь дагавар охин болох н.Нандин-Эрдэнээс гар утас аа өгч бай би ээжтэй чинь ярих гэсэн юм гэсэн чинь гар утсаа өгөхгүй байхаар нь булаан аваад тэгээд эхнэртэй холбогдож чадаагүй байж байтал орой харанхуй болж байхад н.Азбаярын хамт ирэхээр нь би хардаад дахин хэрүүл болоод манай эхнэр гэрээс хувцсаа гаргаад тавьсан. Тэгээд маргалдаад манай эхнэр миний толгой руу цохисон. Тэгээд миний толгой хэсгээс цус гараад байхаар нь би зөрүүлээд шилэн хүзүү рүү нь нэг удаа гараараа цохисон тэр үед н.Азбаяр нь гэрээс гараад яваад өгсөн байсан. Би бас нилээн согтсон байсан тул тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байгаа. Намайг байхгүй үед манай ээж н.Чимгээ манай гэрт орж ирсэн гэсэн. Манай найз н.Азбаяр манай охин н.Нандин-Эрдэнэ болон н.Амин-Эрдэнэ тэгээд манай хоёр бага хүү н.Хүслэн, н.Буянзаяа нар байсан. н.Нандин-Эрдэнэ нь 14 настай байх, н.Амин-Эрдэнэ 13 настай, н.Хүслэн 15 настай, н.Буянзаяа нь 2 настай. Бид хоёр 5 жил хамт амьдарч байгаа. Дундаасаа нэг охинтой н.Буянзаяа дагавар 5 хүүхэдтэй амьдарч байгаа. Би мөстэй усны саваар цохиогүй байхаа гараараа цохисон. Өшиглөөгүй. Би 2022 оны 07 дугаар сарын сүүлээр манай эхнэр С.М нь утсаар өөр хүнтэй харилцаад байх шиг байсан тэр асуудлаас болж бид хоёр маргалдаад би тухайн үед нэг удаа алагдсан чинь миний баруун гарыг дэрсэн шүүрийн ишээр цохиж гэмтээсэн. Тэрнээс өөр маргалдсан асуудал байхгүй. Тухайн өдөр бид хоёр гэртээ хоёулхнаа байсан. Тэр үед манай эхнэр эхийн 1 дүгээр одон аваад би гэр бүлийн гишүүдээ аваад манай хадам ээж н.Баасанжав, манай худ нэрийг нь мэдэхгүй, манай хүргэн н.Ганбаатар манай том охин н.Анхзаяа, н.Нандин-Эрдэнэ, н.Амин-Эрдэнэ, н.Алтанзул, н.Хүслэн, н.Буянзаяа нарын хамт найрамдал зуслангийн урд салхинд гарсан. Тэр өдөр бид хоёр маргалдаагүй би зодоогүй. Тухайн өдөр би юу болсон талаар санахгүй байна. Өмнө нь 2021 онд Улаанбаатар хот Хайлааст гэх газарт амьдарч байхдаа эхнэр С.Мтай маргалдаад гэрээс гарч явах гэж байгаад үүдний хаалганы цаана манай охин н.Нандин-Эрдэнэ нь хаалганы цаана байсныг нь мэдэхгүй согтуудаа хаалгаар саваад тэр асуудлаас болоод цагдаа дээр шалгагдаад баривчилгаанд явж байсан. Хүүхдүүдтэй холбоотой өөр асуудал байхгүй. Хүүхдүүдээ хааяа нэг загнах асуудал байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…’’ гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын16-ны өдрийн №11142 дугаартай шинжээч Г.Энхбаатарын: “...С.Мын биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар, баруун хөхөнд сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хацар, баруун хөхний түлэнхийн сорви нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын16-ны өдрийн №11064 дугаартай шинжээч О.Болороогийн: “...1. А.Б-н биед баруун богтос ясны далд хугарал, зүүн зулайд шарх, хүзүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...’’ гэх дүгнэлт /хх-ийн 45-46 хуудас/,

Хохирогч А.Бийн өгсөн: ‘’...2022 оны 07 дугаар сарын сүүлээр н.Азбаяр хамт хашааны буланд 1 шил шар чингис нэртэй 0.5л архи уучхаад гарааш дотор орох үед манай эхнэр С.М утсаар оролдоод хэвтэж байсан. Тэгээд би орж ирээд дандаа утас оролдоод хэвтэж байх юм болиоч гэсэн чинь чамд ямар хамаатай юм чиний утсаар оролдож байгаа юу гээд тэрнээс болж хэрүүл үүссэн. Тэгээд би С.Мыг 1 удаа алагдсан тэгтэл С.М босож ирээд хажуудаа байсан дэрсэн шүүрийн модон ишээр миний баруун гарын бугуй хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр эвлэрээд унтсан ийм л зүйл болсон. С.М миний баруун гарын бугуй хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед бид хоёр хоёулаа байсан. Би С.Мыг 1 удаа алгадаж, 2 удаа хөл рүү нь өшиглөсөн. Би уусан байсан. С.М эрүүл байсан уугаагүй. Миний баруун гарын шуу хугарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй....’’ гэх мэдүүлэг /ххи-ийн 50 хуудас/,

Шүүгдэгч А.Бийн яллагдагчаар өгсөн: “... Би эрх үүргийг ойлгосон надад асуух зүйл байхгүй. Би уг тогтоолыг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан байгаа тийм болохоор нэмж ярих зүйл байхгүй. С.М бид хоёрт өс хонзон байхгүй. Тухайн үед 2022.08.06-ны өдөр орой 19-20 цагийн үед манай эхнэр С.М, найз н.Азбаяр нар архи авах гээд дэлгүүр явсан байсан. Тэгээд хардсанаас болж муудалцсан. Би тухайн үед С.Мын биед ямар гэмтэл учирсныг мэдээгүй. Сүүлд мэдсэн. Тухайн өдөр юу болсон талаар сайн санахгүй байгаа их согтолттой байсан, ямар ч байсан муудалцаад хэрэлдсэн тухайн үед шилэн хүзүү хэсгээс нь базсан шиг санаад байна. Өөр зүйл санахгүй байна.  Тухайн үед зодолдож байхад н.Нандин-Эрдэнэ, н.Амин-Эрдэнэ, н.Хүслэн, н.Буянзаяа гэх манай хүүхдүүд байсан. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зүйл байхгүй бид хоёр эвлэрсэн. Бид хоёр хоёулаа уусан байсан. Би нэлээн согтуу байсан. Би дүгнэлттэй танилцлаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуудас/,

Шүүгдэгч С.Мын яллагдагчаар өгсөн: “...Би бичиг үсэг мэднэ, уншиж бичиж чадна тийм болохоор өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би уг тогтоолыг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгсөн, мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан  байгаа тийм болохоор нэмж ярих зүйл байхгүй. Өс хонзон байхгүй. Тухайн үед 2022.07.27-ны өдөр А.Б найз н.Азбаяртайгаа архи уучхаад ирээд би гадаа дулаахан байсан болохоор гарааш-д унтаж байсан юм. Согтуу орж ирээд хөл, гар, элэг бөөр, нуруу хэсэгт өшиглөөд хоолны таваг авч шидээд байхаар нь хажууд байсан дэрсэн шүүрийн модон иш байхаар нь аваад зүүн гарын бугуй хэсэгт нь нэг удаа цохисон. Тухайн үед мэдээгүй. Маргааш нь хүнд үзүүлэхэд мах нь тасарсан гээд шавар эмчилгээ хийлгээд эм тан уугаад яваад байсан сүүлд бараг 1 сарын дараа хугарсан гэдгийг нь мэдсэн. Зүүн гарын бугуй хэсэгт нь нэг удаа модоор цохисон. Бид хоёроос өөр хүн байгаагүй сүүлд дүү нь орж ирээд салгаад А.Б ах та архи дарсаа болиоч хүн амьтан зовоогоод гэж хэлчихээд гараад явсан. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. А.Б архи уусан, согтуу байсан. Би дүгнэлттэй танилцсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…’’ гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 хуудас/,

-Шүүгдэгч А.Бийн яллагдагчаар дахин өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 Дугаар баг, 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух гэртээ унтаж байх үед согтуу орж ирж бие рүү нь 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиод сандал дээр байсан таваг авч шидсэн гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг, 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1тоотод оршин суух гэртээ эхнэр С.Мыг бусадтай хардсаны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь мөстэй усны саваар цохиж, зүүн гарын булчин хэсэг, нуруу бөөр рүү нь 3-4 удаа өшиглөсөн гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод хохирогч С.Мын баруун нүдэн дээр хөлөөрөө дэвсэж нүдний ухархайд гэмтэл учруулсан,

-2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо 13 дугаар гудамжны 272а тоотод цээж хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон,

-2022 оны 07 дугаар сарын сүүлээр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод гэртээ унтаж байхад нь бие рүү нь 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиод сандал дээр байсан таваг авч шидсэн,

-2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг, 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух гэртээ эхнэр С.Мыг бусадтай хардсаны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь мөстэй усны саваар цохиж, зүүн гарын булчин хэсэг, нуруу бөөр рүү нь 3-4 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Ар жанчивлан сууринд байрлах “Баянцогт хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна А.Мягмарсүрэн, А.Бямба-Очир нартай маргалдаж, улмаар А.Мягмарсүрэнгийн духан тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.М нь 2022 оны 07 дугаар сард Батсүмбэр сумын нутаг дэвсгэр Цогт-Өндөр 2 дугаар баг, 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байрлах гэртээ А.Бтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж баруун гарын шуу хэсэгт нь хүрзний ишээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж үзсэн.

           

Шүүгдэгч А.Б, С.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Бийн гэм буруутай болох нь:

-Хохирогч С.Мын “...А.Б өмнө нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи уусан үедээ баруун нүд рүү хөлөөрөө дэвсээд ухархай нь гэмтээд тухайн үед би хагалгаанд орох ёстой байсан хүүхэдтэй байсан учир хагалгаанд ороогүй..., 2022 лны 07 дугаар сарын сүүлээр мөн н.Азбаяр гэх найзын хамт архи уугаад гэрт согтуу ирээд би унтаж байсан чинь миний бөгс рүү 2-3 удаа өшиглөөд миний гар утсыг булаагаад авахаар нь буцаан авах гээд босоод ирсэн чинь миний нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохиод сандал дээр байсан таваг авч над руу шидэхээр нь би биеэ хамгаалах гээд хаалганы хажууд байсан хүрзний ишээр баруун талын шуу хэсэгт нь цохисон. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би одон аваад 2022 оны 05 дугаар сарын 27-ны өглөө бид нар гэр бүлээрээ найрамдал зуслангийн урд хэсэгт салхинд гараад тэмдэглэсэн. Тэр үед миний цээж хэсэгт 2 удаа гараараа цохиод байхаар нь би тэр өдөр хөөгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

-Насанд хүрээгүй гэрч М.Нандин-Эрдэнийн “...А.Б нь ээж С.Мыг эхлээд мотоциклоос бууж ирэх үед нь гараа атгаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Дараа нь үснээс нь зулгаагаад мөсөж байсан өмд, майкыг нь урсан. Өмнө нь маргалдаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой миний төрсөн өдөр болсон тэр өдөр манай нагац н.Ариунбат ээжийг Төв аймгийн Батсүмбэр сумаас авч ирсэн чинь ээжийн зүүн нүд хавдаад хөхөрсөн байсан. Тэгсэн эмээ чиний нүд чинь яасан юм бэ гэж асуухад А.Б нь согтуу хардаад миний нүдэн дээр дэвссэн гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын сүүлээр би Улаанбаатар хотод байсан. Тухайн болсон зүйлийн талаар дараа нь ээжээс сонссон. А.Б ах гэртээ согтуу ирээд ээжийн бгс рүү нь өшиглөөд байхаар нь ээж босоод ирсэн чинь нүүр рүү нь гараараа цохиод авахаар нь хажууд байсан модоор гар руу нь цохисон гэсэн. 2021 онд Улаанбаатар хотод Хайлаастад гэрт амьдарч байхад намайг гэрээс гарч гүйх гэж байгаад хаалгаар саваад тэрнээсээ болоод баривчилгаанд яваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

-Насанд хүрээгүй гэрч М.Амин-Эрдэнийн “...А.Б ах ээж С.Мыг эхлээд гэрийн гадаа мотоциклоос буух үед нь толгой хэсэгт нь гараараа нэг удаа алгадсан. Дараа нь гэрийн гадаа савтай мөсөөр хүзүү, толгой хэсэгт нь 3-4 удаа цохисон. Дараа нь сүүний саваар 2 удаа цохисон. Өмнө нь А.Б ах ээж С.Мыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой М.Нандин-Эрдэнэ эгчийн төрсөн өдөр болсон тэр өдөр манай нагац н.Ариунбат ээжийг Төв аймаг Батсүмбэр сумаас авч ирсэн чинь ээжийн зүүн нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Нүд чинь яасан юм бэ гэж асуухад А.Б нь согтуу хардаад миний нүдэн дээр дэвссэн гэж хэлсэн. Тэгээд тухайн үед эмнэлэгт үзүүлж байсан. 2021 оны Улаанбаатар хотод Хайлаастад амьдарч байхад манай эгч М.Нандин-Эрдэнэ эгчийг гэрээс гарч гүйх гэж байгаад хаалгаад саваад уйлуулж байсан тэрнээсээ болоод баривчилгаанд яваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

-Гэрч Д.Азбаярын “...Он, сар, өдрийг нь мэдэхгүй байна. Би өглөө сүүгээ өгчихөөд 09 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг 1 дүгээр ферм гэх газарт байх найз А.Бийн гэрт очсон. А.Б, түүний эхнэр бид гурав хүнсний дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн архи авсан. Тэгээд А.Бийн гэрт очоод бид гурав хувааж уусан. Тэгээд үдээс хойш А.Бийн эхнэртэй хамт мотоциклтой хүнсний дэлгүүр рүү архинд яваад 1 шил архи авч ирсэн. Тэдний гэрийн гадаа ирэхэд А.Б эхнэрээ хардаад 1 удаа алгадахаар нь би салгаар гэр рүү оруулсан. Тэгээд нөгөө авч ирсэн архиа бид гурав хувааж уугаад байж байтал А.Б хүүхдүүдээ хөөж гаргасан чинь хүүхдүүд нь гэрийн хаяанд ор засаад унтсан. Хүүхдүүдийг гадаа унтаж байх үед нь А.Б гарч ирээд миний мэдэхээр 2 удаа тамхины иш шилдэх үед А.Бийн эхнэр С.М босож ирээд маргалдсан чинь А.Б эхнэрийнгээ цохиход байх шиг байсан. Тухайн үеийн үйл явдлыг сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11142 дугаартай “...С.Мын биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар, баруун хөхөнд сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хацар, баруун хөхний түлэнхийн сорви нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 тал/8

--Шүүгдэгч А.Бийн яллагдагчаар дахин өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 Дугаар баг, 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух гэртээ унтаж байх үед согтуу орж ирж бие рүү нь 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиод сандал дээр байсан таваг авч шидсэн гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг, 1 дүгээр фермийн 2 дугаар гудамжны 1тоотод оршин суух гэртээ эхнэр С.Мыг бусадтай хардсаны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь мөстэй усны саваар цохиж, зүүн гарын булчин хэсэг, нуруу бөөр рүү нь 3-4 удаа өшиглөсөн гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 тал/  зэрэг баримтуудаар гэм буруутайд,

 

Шүүгдэгч С.Мын гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.Мын яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11064 дугаартай  “...1. А.Б-н биед баруун богтос ясны далд хугарал, зүүн зулайд шарх, хүзүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...’’ гэх дүгнэлт /хх-ийн 45-46 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт зэрэг баримтуудаар гэм буруутай болох нь тус тус нотлогдон тогтоогдсон.

 

            Хохирогч С.Мын биед “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар, баруун хөхөнд сорви” гэмтэл учруулсан шүүгдэгч А.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Байнга” гэдэгт тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн хэвшмэл маягтай гурав ба түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Мыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд дөрвөн удаа зодсон үйлдэл нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн обьектив шинжийг,

 

            Хохирогч А.Бийн биед “баруун богтос ясны далд хугарал зүүн зулайд шарх, хүзүүний баруун хэсэгт зулгаралт” гэмтэл учруулсан шүүгдэгч С.Мын үйлдэл нь Эрүүгийн хулуийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангасан байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч С.М, А.Б нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч А.Б нь хохирогч С.Мыг буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн шинжийг,

 

-шүүгдэгч С.М нь хохирогч А.Бийг зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй...” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж тус тус хуулиар баталгаажуулжээ.

Шүүгдэгч А.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Мыг байнга зодсон идэвхтэй үйлдэл гаргасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй боловч гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг.

 

Шүүгдэгч А.Бийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч С.Мыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний, 2022 оны 05 дугаар сарын 27-ны, 2022 оны 07 дугаар сарын сүүлээр, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нийт 4 удаа зодож,  хохирогч С.Мын биед “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт зүүн хацар, баруун хөхөнд сорви” бүхий хөнгөн гэмтэл,

Шүүгдэгч С.Мын үйлдлийн улмаас хохирогч А.Бийн биед “баруун богтос ясны далд хугарал, зүүн зулайд шарх, хүзүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч, хохирогч А.Б, С.М нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тодорхойлсноор хохирогч С.Мыг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй болжээ

 

Иймд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

-шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Одгэрэл: “Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгч, хохирогч А.Б нь: “Хэлэх зүйл байхгүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч,хохирогч С.М нь: “Хэлэх зүйл байхгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч А.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг нь “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих “ ялтай,

Шүүгдэгч С.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан хөнгөн ангилалд тус тус хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч А.Б, С.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Шүүгдэгч С.Мад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б, С.М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М нь шүүгдэгч А.Бээс, хохирогч А.Б нь шүүгдэгч С.Маас “гомдол санал, нэхэмжлэх зүйл” байхгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг,

 

Эрүүгийн 2234005720512 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Б 2 хоног цагдан хоригдсонг, шүүгдэгч С.М, А.Б нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч С.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад оногдуулсан 450 /дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч С.Мад оногдуулсан торгох ялын биелэлтийг шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн 2234005720512 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч А.Б, С.М нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА