Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн *******7001100096 тоот хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* сумын 2 дугаар баг “Уужим” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон. Мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/******* дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ХМШЗ/ дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар эдлээгүй үлдсэн 1337 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1337 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон Халзан сандаг овгийн /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:       

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ******* сумын 4 дүгээр баг Хужирт төв дэлгүүр дотор байрлах, нэвтрэн орж 40 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн д 15,640,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.   

          Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гар утасны худалдаа эрхэлдэг юм. 2022 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн үед дэлгүүр дээр ирээд утас зардаг дэлгүүр рүү ортол лангуун доторх утаснууд байхгүй, хяналтын камерыг бүсээр ороосон. цонхны порчиг онгорхой, цонхны хамгаалалт төмөр торыг тасдаад, цонхны түгжээг нь унагасан байсан. Лангуун дотроос нийт 40 ширхэг гар утас алдсан. Би ыг сэжиглэж байна. Манай дэлгүүрийн хяналтын камерын бичлэг дээр гарч байгаа хүн ******* мөн байна. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуу/

          Гэрч ын 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “,:.Тухайн хэргийн талаар мэдээгүй. ыг танина суманд таарах үедээ юу байна ах гээд явж байдаг. Биеийн өндөр нь 175 см орчим, туранхай, өндөр монхор хамартай. өтгөн хар хөмсөгтэй, гонзгой шар царайтай, хонхойж орсон ногоон нүдтэй хүн байгаа. Би ерөнхий царай төрх, хамар, нүдний өнгөөр нь танина” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

          2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...Таньж олуулах ажиллагааг ******* сум дахь цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчийн 03 тоот албаны өрөөнд 11 цаг 02 минутад эхлүүлэв. Гэрч аас дүрс бичлэгийг үзүүлэхийн өмнө та ыг ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг урьдчилан асуухад биеийн ерөнхий шинж тэмдгээр танина, монхор хамартай, гонзгой шар царайтай, ёнхор хурц нүдтэй учир би хараад танина. Таньж олуулах ажиллагаа явуулахад тогтоогдсон нөхцөл байдал: Энэ хяналтын камерын 30 минут 57 секундийн бичлэг дээр цонхоор орж ирж байгаа хүнийг та хараад таньж байна уу? гэхэд гэрч “би таньж байна. Энэ ******* мөн байна. Биеийн ерөнхий шинжээр таарч байна. туранхай, монхор хамар, үс нь хоёр талын шанаа халзан, нүд нь ёнхор хурц энэ шинж тэмдгээр нь таньж байна гэсэн...” таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 34-36-р хуу/

          Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Хужирт сумын 5 дугаар багийн засаг даргаар ажиллаж байна. ******* нь манай багт 2015 оноос хойш оршин суудаг залуу байгаа юм. Амралт, рашаан сувилалд айраг, сүүж зарж амьдардаг байсан. Сүүлийн 3-4 жил хулгайн гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа гээд байдаг байсан. Заримдаа шоронгоос суллагдаж ирсэн гээд явж байдаг байсан. ******* нь өндөр хамартай, шингэн үстэй, туранхай, шар царайтай, дунд зэргийн нуруутай, нүд нь ухархай ихтэй, хонхор нүдтэй. Би *******ыг хамар, нүд, нүүрний төрхөөр нь танина...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р хуу/

          2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “...Таньж олуулах ажиллагааг ******* сум дахь цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчийн 03 тоот албан өрөөнд 10 цаг 39 минутад эхлүүлэв. Гэрч д дүрс бичлэгийг үзүүлэхийн өмнө та ыг ямар шинж, онцлогоор таньж чадахыг урьдчилан асуухад монхор хамар, шингэн үс, хонхор нүдтэй учир би хараад танина гэв. Таньж олуулах ажиллагаа явуулахад тогтоогдсон нөхцөл байдал: Энэ хяналтын камерын 30 минут 57 секундийн бичлэг дээр цонхоор орж ирж байгаа хүнийг та хараад таньж байна уу? гэхэд гэрч би таньж байна. Энэ ******* мөн байна. Биеийн хэлбэр, туранхай, монхор хамар, хонхор нүдтэй энэ шинж тэмдгээр нь таньж байна гэсэн...” таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 39-40-р хуудас/,

          2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “...хэрэг болсон гэх газар нь Хужирт сумын 4-р баг Хужирт төв дэлгүүр гэсэн хаягтай ягаан өнгийн ертөнцийн зүгээр зүүн тийш харсан төмөр бор бүргэд хаалга байх ба хаалгыг онгойлгож ороход дээд хэсэгтээ гар утасны худалдаа гэсэн бичигтэй ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цагаан өнгийн модон хаягтай өрөө байх ба өрөө рүү үзлэгийг цагийн зүүний дагуу хийв. Утас байсан гэх өрөө нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан 2 цонхтой урд талын цонх нь хаалттай, хойд талын цонхны дээд хэсгийн цонх онгорхой цонхыг хөшиж онгойлгосон байж болох жижиг жижиг мөр үүссэн. Цонхны гадна талын төмөр хаалтыг тасдаж авсан. Цонхны хамгаалалт төмрийг тасдаж авсан хэсгийг ертөнцийн зүгээр баруун талд байрлах цагаан өнгийн байшингийн хаалга түшүүлж тавьсан. Тухайн өрөөний урд хэсэгт panasonic үйлдвэрийн хар өнгийн дэлгэц байрлуулсан, түүний баруун талд цагаан өнгийн цэцгийн сав, өрөөний хойд хэсэгт шаргал өнгийн модон тавиур байх ба дээд хэсэгт нь утасны гэр, утасны цэнэглэгч, чихэвч, samsung үйлдвэрийн зөөврийн компьютер байрласан байв. Өрөөний зүүн хойд хэсэгт ногоон өнгийн сандал түүний урд талд өрөөний гол хэсэгт хүрэн өнгийн модоор хийсэн дээд хэсэгтээ шилэн утасны тавиур байх ба баруун талын тавиурт утасны чихэвч, цэнэглэгч утас өрөөтэй байв. Зүүн талын лангуу хоосон байв. Түүний баруун цагаан өнгийн sharp үйлдвэрийн суурин компьютер байв. Хойд талд нь хар өнгийн түшлэгтэй сандал байв. Цонхны доод талд цэнхэр өнгийн түшлэгтэй төмөр сандал байх ба сандлын дээд хэсэгт хүн гишгэсэн байж болох гутлын мөр байв. Тухайн өрөөний баруун дээд хэсэгт цагаан өнгийн skyworth нэртэй хяналтын камер байх ба дуран хэсгийг ногоон өнгийн бүсээр таглаж ороосон байв...” гэсэн хэргийн газрын үзлэг 12 кадр зураг /хх-ийн 09-13-хуудас/,

          2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “...Үзлэг хийсэн газар нь ******* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт сумын 3-р цэцэрлэгээс ертөнцийн зүгээр баруун тийш 300 метр зайд байрлах ямар нэгэн хаяггүй ертөнцийн зүгээр баруун талаасаа ордог хаалгатай барилга байна. Тус барилга нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 2 том урагш харсан 2 том, 1 жижиг нийт 5 цонхтой байв. Тус барилгын хаалгаар дотогш орж харахад дундаа жижиг хаалттай 2 өрөө байв. Барилын баруун хойд өрөөнд амыг нь цагаан өнгийн гар утасны цэнэглэгчээр боосон бор өнгийн үүргэвчтэй ягаан өнгийн олон тооны өдтэй, саарал өнгийн даавуун цүнх байх ба амыг нь нээн харахад олон тооны гар утас байв...” гэсэн үзлэгийн тэмдэглэл, 10 кадр зураг /хх-ийн 14-17-р хуудас/,

          Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 15,640,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн ӨХЦ22-22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-70-р хуудас/,

          2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “... нь цагаан өнгийн пудволк, бор өнгийн суран тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай байх бөгөөд хувцсыг тайлуулж үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд *******ын биед ямар нэгэн шарх гэмтэл байхгүй байх ба баруун хөлийн шагайны дээд хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ялын хар өнгийн цаг байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн баруун хөлийн шагайн дээд хэсэгт байх цаганд хийхэд тус цагны оосор хэсэг нь тасарч тасарсан хэрэгт нь хар өнгийн резинээр нийлүүлж ороож тогтоосон байв. Цагны оосрыг тогтоосон хар өнгийн резинийг хойш татаж гүйлгэхэд цагны оосор мултарч *******ын биеэс салж байв...” гэсэн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн 41-44-р хуудас/,

          Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед ******* манай гэрт хэд хоносон юм. 2022 оны 06 сарын 10-ны орой манайд байсан. Хоол унд идчихээд орой бүрэнхий болохын алдад /20 цагийн орчим гэж санаж байна/ Очирдулам эгч намайг дуудаад байна гээд гараад явсан. Тэгээд эргэж өглөө үүрээр орж ирж унтсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

          Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: ******* нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ямар нэгэн зөвшөөрөлгүй заагдсан нутаг дэвсгэрээс буюу ******* сумаас гараад Улаанбаатар хот руу явчихсан юм. Араас нь холбогдон дуудахад хотод ажилтай байна. Ажил хийж байна гэсэн хариулт өгөөд ирэхгүй байхаар нь араас нь очиж 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хужирт суманд авч ирсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялын гав нь хэвийн  ажиллагаатай байж байгаад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн салж нийлсэн дохио өгч эхэлсэн. Тухай бүр нь холбогдож шалгадаг байсан. Харин өчигдөр буюу 08 дугаар сарын 01-ний өдөр биед нь үзлэг хийх ажиллагаанд оролцон цахим гавыг нь шалгаж үзэхэд нэг талын оосрыг нь тасдаад хамеран резинээр тогтоосон байсан ба резиныг татаж үзэхэд цахим гав биеэс нь салж байсан. ******* нь одоогоор гавгүй байгаа. Учир нь цахим гавны сэлбэг, оосор манайд дууссан байна. Хөлийн цахим гавыг биеэсээ эвдэхгүйгээр салгах боломжгүй. Эвдэж салгасан тохиолдолд манайд цагны оосор салсан гэсэн дохио ирдэг. Хөлийн цахим гав нь температур хэмждэггүй болохоор биеэс салсан үгүйг нь нүдээр харахаас өөрөөр мэдэх боломжгүй. Цаг биеэс салсан тохиолдолд цагны ажиллагаа хэвийн байх бөгөөд манайх руу байршил мэдээллээ хэвийн дамжуулсаар байдаг. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш маш олон удаа салж нийлсэн дохио өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 10-ны шөнө салж нийлсэн дохио өгсөн байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,

          Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ нь миний төрсөн хүү байгаа юм. Эхээс 5 уулаа, айлын дунд хүү. Дээрээ 1 эгч, 1 ахтай, доороо 2 дүүтэй. Би 2022 оны 06 дугаар сарын 10-11 -нд шилжих шөнө хөдөө гэртээ буюу ******* сумын 2 дугаар баг Уужим гэх газарт байсан. Тус өдөр би *******тай уулзаагүй. Би тус өдөр *******ыг хаана байсан талаар мэдэхгүй байна 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *******ын төрсөн эгч /сумын төв дээр үсчин хийдэг/ М.Очирдулам над руу залгаад ******* хэрэг хийчихсэн юм шиг байна гэж хэлээд би хөдөө гэрээсээ ирээд *******тай уулзсан. ******* нь 1989 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* сумын Уужим 2 дугаар багт төрсөн. Эхээс 5 уулаа, айлын дунд хүү 2009-2010 онд Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид цэргийн алба хаах байсан. Эхнэр 2 хүүхэдтэй. Одоо эхнэр нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг 2 хүүхэд нь над дээр байдаг. ******* нь 2020 онд малын хулгайн хэргээр хорих ял аваад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байгаад 2021 оны 07 дугаар сард өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаа зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулан гарч ирсэн юм. Зан байдлын хувьд түргэн зантай, цочир ууртай хүүхэд байгаа юм. Ажилд сайн, нэг ажил эхэлсэн бол заавал дуусгадаг, хүнтэй эвсэг, сэргэлэн зантай хүү байгаа юм. Сүүлийн үед ааш зан нь нэлээд эвдэрсэн. Би эхнэрээс нь болоод байдаг юм уу гэж боддог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,     

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зүргууд /хх-ийн 41-44-р хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 77-78-р хуудас/,

            Шүүгдэгч *******ын зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа гаргасан зөрчлийн жагсаалт, цахим гавны мэдээ дамжуулсан жагсаалт /хх-ийн 154-р хуудас/,

Шүүгдэгч *******ын эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 107-108, 112-114-р хуудас/,

         Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ЦХШЗ/11 дугаартай захирамж /хх-ийн 102-104-р хуудас/,

         Хохирол төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ******* сумын 4 дүгээр баг Хужирт төв дэлгүүр дотор байрлах, нэвтрэн орж 40 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн д 15,640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч , гэрч , , , , , нарын мэдүүлэг /хх-ийн 47, 52, 56, 61-62, 58-59, 64-р хуудас/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 34-36, 39-40-р хуудас/, хэргийн газрын үзлэг 12 кадр зураг /хх-ийн 09-13-хуудас/, үзлэгийн тэмдэглэл, 10 кадр зураг/хх-ийн 14-17-р хуудас/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн ӨХЦ22-22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-70-р хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн 41-44-р хуудас/, хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 77-78-р хуудас/, шүүгдэгч *******ын зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа гаргасан зөрчлийн жагсаалт, цахим гавны мэдээ дамжуулсан жагсаалт /хх-ийн 154-р хуудас/, шүүгдэгч *******ын эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 107-108, 112-114-р хуудас/, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ЦХШЗ/11 дугаартай захирамж /хх-ийн 102-104-р хуудас/, хохирол төлсөн тухай баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.  

          Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.

             Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

          Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн 40 ширхэг гар утсыг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

          Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ******* нь хулгайлсан 40 ширхэг гар утсыг буцаан өгсөн, үнэлгээний болон бусад зардалд хохирогчид 200,000 төгрөг өгсөн нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч *******ыг хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай....” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

          Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

          Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ХМШЗ/******* дугаартай “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” захирамжаар *******ын эдлээгүй үлдсэн 04 жил 09 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна. /хх 141-143/

          Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ХМШЗ/ дугаартай “зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” захирамжаар *******ын эдлээгүй үлдсэн 1337 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногийн хорих ялаар тооцож 1337 хоногийн хугацаагаар хорих ялаар сольжээ. /хх144-146/ Энэ захирамжид дурдсан 1337 хоногийн хугацаагаар хорих ялаас ******* нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 21 хоног цагдан хоригдсоныг хасаж тооцоолон, одоо 1316 хоногийн хугацаагаар хорих ял үлджээ.    

          Шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ХМШЗ/ дугаартай захирамжаар  оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1316 хоногийн хугацаагаар хорих ял буюу 3 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар тооцов.

          Шүүхээс шүүгдэгч *******ын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 14 хоног /хх 102-104/, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 34 хоног /хх 206-208/ цагдан хоригдсон нийт ******* хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

          Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хантааз 1 ширхэг, LD гэсэн бичигтэй татаж дууссан тамхины иш 1 ширхэг, төмөр хадаас 1 ширхэг, амыг нь цагаан өнгийн цэнэглэгчээр боож битүүлсэн 2 үүргэвчтэй ягаан өнгийн одтой саарал өнгийн даавуун цүнх 1 ширхэг, улаан өнгийн өнгийн асаагуур 1 ширхэг, цагаан өнгийн өрөөсөн резинэн бээлий 1 ширхэг, шинэ оймс 3 ширхэг, шивээстэй бохины шивээс 1 ширхэг, саарал өнгийн жижиг гялгар уут 1 ширхэг, цагаан өнгийн үсний баантаг 3 ширхэг, харандаагаар шүлэг бичсэн дэвтрийн цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хавсаргаж,

          шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

          Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халзан сандаг овгийн ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн ерөнхий ангийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Халзан сандаг овгийн ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн ерөнхий ангийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ХМШЗ/ дугаартай захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1316 хоногийн хугацаагаар хорих ял буюу 3 жил 7 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон ******* хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 жил, 7 сар, 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шаргал өнгийн хантааз 1 ширхэг, LD гэсэн бичигтэй татаж дууссан тамхины иш 1 ширхэг, төмөр хадаас 1 ширхэг, амыг нь цагаан өнгийн цэнэглэгчээр боож битүүлсэн 2 үүргэвчтэй ягаан өнгийн одтой саарал өнгийн даавуун цүнх 1 ширхэг, улаан өнгийн өнгийн асаагуур 1 ширхэг, цагаан өнгийн өрөөсөн резинэн бээлий 1 ширхэг, шинэ оймс 3 ширхэг, шивээстэй бохины шивээс 1 ширхэг, саарал өнгийн жижиг гялгар уут 1 ширхэг, цагаан өнгийн үсний баантаг 3 ширхэг, харандаагаар шүлэг бичсэн дэвтрийн цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН