Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог

Улсын яллагч: Д.Алимаа,

Иргэний нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж , 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.11 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт  холбогдох эрүүгийн 2227001600130 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******99 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 8 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* /РД:/.

          2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт амьдардаг, ******* сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянхонгор аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:       

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн , хорих ангид хорих ял эдэлж байхдаа тус аймгийн Хархорин сумын Онгоцон Ухаа багийн нутагт байрлах хорих ангийн төмс, нарийн ногооны талбайгаас 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цаг 45 минутаас 22 цаг 05 минутын хооронд оргон зайлсан,

*******, ******* нар нь оргон зайлсан байх хугацаандаа давтан үйлдлээр бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 09-ноос 10-нд шилжих шөнө Ө гэх газраас зөв талын гуян дээрээ нар, саран тамгатай саарал морийг хулгайлж, хохирогч ид 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Ө гэх газарт байрлах иргэн ийн өвөлжөөн амбаарт 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ний өдрийн хооронд нууцаар, хууль бусаар нэвтэрч 10 завхай эмээл, 2 ширхэг хөвөнтэй дээл зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч ид 3,0,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2022 оны 08 дугаар сарын 10-ноос 11-нд шилжих шөнө гэх газраас зөв талын гуян дээрээ цэцгэн тамгатай улаан буурал морийг хулгайлж, хохирогч ад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өвөрхангай аймгийн Хужирт сум 1 дүгээр баг Өрмөгтэй гэх газарт оршин суух иргэн гийн гэрт 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ны өдрийн хооронд нууцаар, хууль бусаар нэвтэрч эмээл, 2 ширхэг хазаар, уурганы хувь, дуран, хутга зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч д 648,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

          Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

          Иргэний нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хорих ангиас шүүгдэгч *******, ******* нарыг эрэн хайх ажиллагаанд шатахуун-13,217,825 төгрөг, хоол хүнсэнд-958,700 төгрөг, мотоциклын сэлбэг хэрэгслийн зардал-314,000 төгрөг нийт 14,126,725 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжилж байна. Тийм учраас шүүгдэгч *******, ******* нараас 14,126,725 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 сарын 10-ны орой 23 цагийн үед эгч Мөнхцэцэг 2 хүүхдийн хамт Өлзийт сумын 4-р баг Яргайтын сум гэх газар руу лам нарын хурал номонд суухаар явсан. Бид нар 4 хоног яваад хурал суугаад Хархорин сумын 1-р баг Өрмөгтэй гэх газарт гэртээ 2022 оны 08 сарын 14-ний өдөр 12 цагт иртэл гэрийн цоожийг хөшиж онгойлгож дотор нь хүн орсон, гэрт орж ирэхэд Баруун хойд талд байсан эмээл, 2 хазаар, дуран, хутга, уурганы суран хувь байхгүй байсан Эмээл нь улаан хивсэн гөлөмтэй, цагаан хяртай, 4 гуулин даруулгатай, хар төмөр дөрөөтэй. дөрөөн сур 4 сүлжмэл, дөрөөн сурын хуй ногоон өнгийн арьстай, хазаар дугуй хар өнгийн зуузайтай суран хазаар 1 ширхэг, шар өнгийн гуулин зуузайтай шар суран жолоотой суран хазаар 1 ширхэг, 2 нүдний шар арьсан гэртэй орос дуран 1 ширхэг, 3 сүлжмэл суран уурганы хувь 1 ширхэг, модон хүрэн иштэй /колумба/ гэсэн бичигтэй хутга 1 ширхэг зэрэг эд зүйл алдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Хохирогч    ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө засмал дэлтэй улаан буурал зүсмийн бүдүүн морио гэрийн зүүн хойд талд 50 метрийн зайтай аргамжиж хоноод хулгайд алдсан. Би эхлээд адуундаа нийлсэн байх гэж бодоод адуугаа хайж олоод үзтэл адуундаа байхгүй байсан. Тухайн морь нь засмал дэлтэй улаан буурал зүстэй, зөв талын гуян дээрээ цэцгэн тамгатай бүдүүн морь байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны орой өөрийн саарал зүсмийн мориор хонио хурааж ишгээ ялгаад. үхрээ тууж ирсэн. Морио гэрийн урд зүгт 22 цагийн үед аргамжсан. Тэгээд унтаж амарсан. Шөнө дунд 00 цагийн өнгөрч байхад хонь үргээд удалгүй 1 адуу баруун урд руу давхиж явах чимээ гарсан. Маргааш өглөө нь босоод харахад аргамжаатай морь байхгүй байсан Миний морь саарал зүстэй, зөв талын гуян дээрээ нар, саран тамгатай, хар дэл сүүлтэй. хар голтой, сойлготой 7 настай морь биеэр жижиг морь байсан...” гэсэн мэдүүлэг /1- р хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний өглөө Хужирт сум 1-р баг Ар модот гэх газарт байрлах өвөлжөөн дээр очиж эсгий авах гээд ороход амбаар дотор байсан эд зүйлсийг сандаачаад хаясан, эсгийгээ автал, ард нь байсан 10 завхайтай мөнгөн эмээл маань байхгүй байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдсэн. Манай хүүхдүүд амбаарт эсгий хийх гэж 2022 оны 7 сарын 30-нд явсан. 10 завхай эмээл, тод ягаан хөвөнтэй дээл нударгатай, бөөрөнхий том дугуй хээтэй хүрэн торгон дээл зэрэг эд зүйлс алга болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед гэртээ хүүхдүүдтэйгээ унтах гээд байж байтал нэг танихгүй хүн гэрт орж ирсэн. Манай охин айраг хийж өгсөн 2 аяга айраг шавхруугүй уугаад өгсөн Тэр хүн хамгийн ойр сум хэдэн км бэ хаашаа явбал хамгийн хурдан очих бэ гэсэн урд дээгүүр даваад Хужирт сум орох засмал зам байгаа эндээс 10-12 км зайтай гэж хэлсэн. Ирсэн замаараа явбал Хужирт очих уу гэсэн, аль замаар ирсэн юм гэхэд доод замаар ирсэн гээд байсан. Би чи хаанаас гараад ирэв гэхэд мориноосоо ойчсон юм гэж хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Ээлж хүлээж авахад ,, , нарын 4 хоригдол ногооны талбай дээр ажиллаж байсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ногооны талбай дээр ажиллаж байгаад 18 цаг 20 минутын орчим 4 хоригдлоо ногооны талбай дээрээс буулгаад вагончиг дээр очиж Мөнхсайхан, хоёр хоолоо хийгээд нөгөө хоёр нь цай уучхаад ногооны талбай орж зэрлэг зулгаасан. 5-10 минутын дараа вагончигноос утасны нөөц зай авах гээд очоод тэнд цай уучхаад буцаад очиход , хоёр өөр өөдөөсөө тамхи татаад юм яриад сууж байсан. , хоёр нэг нутаг усны хүмүүс болохоор хоорондоо гайгүй багаасаа нэг айлын хурдан морь унаж өссөн найзууд гэдэг байсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цаг 51 минутад хорих ангийн төлөөлөгч Амартүвшин над руу залгаад мэдээ авсан. Мөнхсайхан, хоёр унтаад өгсөн байсан , хоёр сэрүүн байсан тэгээд 22 цаг болж байх үед босож ирээд бие засчхаад ирэх үү гэхээр нь хүндээр юм уу, хөнгөнөөр юм уу гэсэн хүндээр гэсэн тэг тэг гэсэн чинь бакалаа өмсөөд ханцуйгүй цэнхэр өнгийн подволк, хорих ангиас тавьж өгдөг улбар өнгийн цамц өмдтэй гарсан. 2-3 минутын дараа гэдэс өвдөөд байна бие засчихаад ирье гэхээр нь та хоёр хаашаа юм маргааш бие зас гэсэн чинь болохгүй байна гэхээр нь гар гар гээд явуулсан. Тэр хоёр чингэлэгний урд тракторын урд бие засаад сууж байсан Би чингэлэгний үүднээс тэр хоёрыг хараад зогсож байсан оройлцоогоор 50 метрын орчим газар байх үүдэнд харж зогсож байгаад ороо засах гээд орсон. Ороо засчихаад хувцсаа сольчихоод хөлөө угаачихаад ойролцоогоор 5-10 минутын дараа буцаад гарахад тэр хоёр байхгүй байхаар нь тэр хоёрыг нэрээр нь дуудсан чинь чимээ гараагүй тэгээд бие засаж байсан газар нь яваад очиход байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь шууд голын баруун талаар хоёрдугаар тасгийн чиглэлтэй гүйж тасаг ороод тухайн үед утсаа чингэлэлт үлдээсэн байсан болохоор буцаж ирж утсаа аваад анги руу мэдэгдээд нөгөө хоёр хоригдлоо сэрээгээд, ногооны талбайгаас хойшоо тэр хоёртой хамт голын баруун талаар хайсан олдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******8-*******9 дүгээр хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ангид байж байгаад ногооны хэсэг рүү 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ын хамт очсон. Ногооны талбай дээр , хоригдол Мөнхсайхан, 3 байсан. Бид 5 байж байгаад 08 сарын 09 хүртэл ажилласан. 08 дугаар сарын 08- ны өглөө 8 цагаас ажилд гараад ******* цаг өнгөрч байхад бууж хоол унд хийж идээд 22 цагийн орчим ахлагч анги руу мэдээ өгч тэндээ амарцгаасан. Би гал тогооны өрөөнд, нөгөө 4 нөгөө хэсэгт нь амьдардаг юм. Тэгээд би унтаад өгсөн намайг унтаж байхад ахлагч дуудаж сэрээгээд , хоёр бие засах гээд гараад явсан алга болчихлоо одоо бараг 20 минут өнгөрч байна гэсэн. Тэгээд , Мөнхсайхан бид 3 ногооны талбайгаас гол урууддаг 2-р тасгийн ар хүртэл дуудаж гүйгээд буцаад голоо өгсөж хайгаад олоогүй. Тэгээд ахлагч бараг 1 цаг шахуу болчихлоо анги руу хэлье гээд анги руу хэлсэн, ангиас хүмүүс ирж хайсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн *******2-*******3 дугаар хуудас/,

Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс хоригдол , ахлагч хамт ажиллаж байсан. 6 сар гаргаад нэмэгдэж ирсэн мөн нэмэгдээд дөрвүүлээ ажилладаг байсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өглөө босоод ажлаа хийж байгаад 20 цаг өнгөрч байхад ажлаас бууж хоол цай идээд байж байсан. Ангиас ахлагч руу залгаж тоо авч байсан. Намайг амрах үед , , нар амраагүй байсан. Тэгээд унтаж байтал бид хоёрыг дуудаж сэрээгээд нөгөө хоёр чинь бие засаад ирнэ гэж хэлж гарч яваад алга болчихлоо гэхээр нь бид 3 гол уруудаж гэрэл тусгаж постны хойд хэсэг хүртэл гүйгээд буцаад ногооны талбай руу хайж явсан. Хуучин чингэлэг байсан газар руу бас хайсан байхгүй болохоор нь анги руу мэдэгдээд ангиас хүмүүс ирсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн *******5-*******6 дугаар хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2022 оны 07 дугаар сарын 30-нд 9 цагийн үед жимс түүх гэж дүү тай хамт явж замаараа өвөлжөө орж амбаарт гэрийн эсгий, аавын 10 завхай мөнгөн эмээлийг хийсэн...” гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 156 дугаар хуудас/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... нь 2022 оны 08 дугаар сарын 10-нд улаан буурал морь унаад явж байгаа харагдсан. Хонь малдаа манай урдуур явдаг юм. Улаан буурал морь нь цэцгэн тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 118 дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед намайг гэр бүлийн хамтаар байж байхад ганцаараа орж ирсэн. Тэгээд надад хандаж “Ахаа би бууж өгье” гэхээр нь би хариуд нь “за миний дүүгийн зөв, ах нь маргааш цагдаа нарт хүлээлгэж өгье” гэхэд зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх 69 дүгээр хуудас/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандааын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08/1244 дугаартай Хоригдол ажиллуулах тухай зөвшөөрөл /1-р хх-ийн 234 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор. хууль цаазын ахлах зөвлөх ий 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай Прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 236 дугаар хуудас/,

              Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 648,000 төгрөгөөр үнэлэгдэв...”гэсэн №ӨХЦ22-38 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 12-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 1,000,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн №ӨХЦ22-37 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вөндо ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 1,000,000 төгрөгөөр үнэлэгдэв...”гэсэн №ӨХЦ22-36 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

          Хөрөнгийн      үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 30-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 3,0,000 төгрөгөөр үнэлэгдэв.. .” гэсэн №ӨХЦ22-39 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 161-162 дугаар хуудас/, 

          Иргэний нэхэмжлэгчийн хохирлын баримтууд /2-р хх 67-87, 94-98, *******6-2******* дүгээр хуудас/,

          Шүүгдэгч *******ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2 хх *******5 дугаар хуудас/,

          2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 52-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн , хорих ангид хорих ял эдэлж байхдаа тус аймгийн Хархорин сумын Онгоцон Ухаа багийн нутагт байрлах хорих ангийн төмс, нарийн ногооны талбайгаас 2022 оны 08 дугаар сарын 08-ны орой 21 цаг 45 минутаас 22 цаг 05 минутын хооронд оргон зайлсан,

*******, ******* нар нь оргон зайлсан байх хугацаандаа давтан үйлдлээр бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 09-ноос 10-нд шилжих шөнө Ө гэх газраас зөв талын гуян дээрээ нар, саран тамгатай саарал морийг хулгайлж, хохирогч ид 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Ө гэх газарт байрлах иргэн ийн өвөлжөөн амбаарт 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ний өдрийн хооронд нууцаар, хууль бусаар нэвтэрч 10 завхай эмээл, 2 ширхэг хөвөнтэй дээл зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч ид 3,0,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2022 оны 08 дугаар сарын 10-ноос 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум 7 дугаар багт таван цохио гэх газраас зөв талын гуян дээрээ цэцгэн тамгатай улаан буурал морийг хулгайлж, хохирогч ад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өвөрхангай аймгийн Хужирт сум 1 дүгээр баг Өрмөгтэй гэх газарт оршин суух иргэн гийн гэрт 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нууцаар, хууль бусаар нэвтэрч эмээл, 2 ширхэг хазаар, уурганы хувь, дуран, хутга зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч д 648,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч , , , /1-р хх-ийн 22-23, 83-84, 116, 153-154 дүгээр хуудас/, гэрч , , , , , , нарын мэдүүлэг /хх-ийн 31-32, 69, 118, 156, *******2-*******3, *******5-*******6, *******8-*******9 дүгээр хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандааын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08/1244 дугаартай Хоригдол ажиллуулах тухай зөвшөөрөл /1-р хх-ийн 234 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор. хууль цаазын ахлах зөвлөх ий 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай Прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 236 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 648,000 төгрөгөөр үнэлэгдэв...”гэсэн №ӨХЦ22-38 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/, Хөрөнгийн          үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 12-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 1,000,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн №ӨХЦ22-37 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вөндо ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 1,000,000 төгрөгөөр үнэлэгдэв...”гэх №ӨХЦ22-36 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/, Хөрөнгийн            үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 30-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 3,0,000 төгрөгөөр үнэлэгдэв.. .” гэсэн №ӨХЦ22-39 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 161-162 дугаар хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 52-57 дугаар хуудас, Иргэний нэхэмжлэгчийн хохирлын баримтууд /2-р хх 67-87, 94-98, *******6-2******* дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.  

          Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

          “Мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодийг дөрвөн богоор тооцно” гэж хуульчилсан.

             Шүүгдэгч *******, ******* нар нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

          Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж бусдын малыг хулгайлсан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

          Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамласан нь үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах, бүлэглэж бусдын малыг хулгайлах, хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдав.

          Иргэний нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж шүүх хуралдаанд ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хорих ангиас шүүгдэгч *******, ******* нарыг эрэн хайх ажиллагаанд гарсан шатахуун, хоол хүнс, сэлбэгийн зардал нийт 14,126,725 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай байгууллага дээр өглөг, авлагын тооцоо үүсэн учир шүүгдэгч нараас нэхэмжилж байна...гэж тайлбарласан.

          Хэрэгт авагдсан баримтаар иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс нь “...*******, ******* нарыг эрэн хайхад гарсан шатахууны зардал 990,528 төгрөгийг нэхэмжилсэн байна.

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь  “...иргэний нэхэмжлэгч нараас нэхэмжилж байгаа шүүгдэгч *******, ******* нарыг эрэн хайхад гарсан зардлыг шүүгдэгч нар төлөх ёсгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан нь үндэслэлгүй байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн “шүүгдэгч *******, ******* нарыг эрэн хайх ажиллагаанд гарсан шатахуун, хоол хүнс, сэлбэгийн зардлуудыг” шүүгдэгч *******, ******* нараас тус тус гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

          Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь судалж үнэлэн шүүгдэгч *******, ******* нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах, бүлэглэж бусдын малыг хулгайлах, хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч *******аас 7,063,362.5 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хорих ангид олгох, шүүгдэгч *******аас 495,264 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс олгох, шүүгдэгч *******аас 7,063,362.5 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хорих ангид олгох, шүүгдэгч *******аас 495,264 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст тус тус олгож шийдвэрлэлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах, бүлэглэж бусдын малыг хулгайлах, хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан буюу бусдын малыг бүлэгдэж хулгайлсан гэмт хэрэгт нь 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу оргон зайлсан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хорих ангид хорих ялаа эдэлж байсан. Үүнээс эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 23 хоногийн хорих ял байсан. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 6 сар 23 хоногийн хугацаагаар тогтоох саналтай. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь нийт 47 хоног цагдан хоригдсон байгааг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай.

           Шүүгдэгч *******ын тухайд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойшлуулшгүйгээр сэжигтнээр баривчлагдаж өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан буюу бусдын малыг бүлэгдэж хулгайлсан гэмт хэрэгт нь 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу оргон зайлсан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ял байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь нийт 52 хоног цагдан хоригдсон байгааг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай. Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай....” гэсэн,

          Шүүгдэгч *******ын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ялын хамгийн доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нар нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нийт эдлэх ялыг 2 жилийн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

          Шүүгдэгч *******ын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч *******ын тухайд зам тээврийн осолд орсноос болж толгой тархи нь байнга өвддөг. 78 хувиар хөдөлмөрийн чадвар алдалттай байнгын эмчийн хяналтад байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдав.

          Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх,

          Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж,

          Энэ хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заажээ.  

          Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ХМШЗ/******* дугаартай захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

          Түүнчлэн шүүгдэгч *******ад Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ХМШЗ/******* дугаартай захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялын тооцооллыг гаргахдаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хорих ангиас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон ирүүлсэн ялын тооцоог үндэслэсэн болно. /2 дугаар хх 158 дугаар хуудас/      

          Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 7 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

          Түүнчлэн шүүгдэгч *******т Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялын тооцооллыг гаргахдаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хорих ангиас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон ирүүлсэн ялын тооцоог үндэслэсэн болно. /2 дугаар хх 146 дугаар хуудас.    

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын 51 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******ын 46 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

          Шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах, бусдын малыг бүлэглэж хулгайлсан, хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ХМШЗ/******* дугаартай захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 7 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын 51 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******ын 46 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 6 жил, 11 сар, 28 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан 7 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            8. Шүүгдэгч *******, ******* нар хохирогч нарт төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

             9. Шүүгдэгч *******аас 7,063,362.5 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хорих ангид олгох,

           шүүгдэгч *******аас 495,264 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс олгох,

          шүүгдэгч *******аас 7,063,362.5 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хорих ангид олгох,

           шүүгдэгч *******аас 495,264 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст тус тус олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН