| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2022/0106/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/109 |
| Огноо | 2022-11-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/109
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч С.Уртнасан, У.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буухиа овгийн Сандагдоржийн Уртнасан, Халзан овгийн Уртнасангийн Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 2227001240111 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг Согоотын 24 дүгээр гудамжны 318 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1993 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сар 35 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Буухиа овгийн Сандагдоржийн Уртнасан /РД:ЙЮ72061312/.
2. Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3-р баг Цехийн хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан Халзан овгийн Уртнасангийн Бат-Эрдэнэ /ЙБ79102515/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Уртнасан нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Горхийн 11-1143 тоотод оршин суух Г.Жаргалсайханы гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг iрhопе-7 загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Г.Жаргалсайханд 1,590,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Горхийн 11-1145 тоотод оршин суух Г.Баяржаргалын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, толгойгүй чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч хохирогч Г.Батжаргалд 146,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Цехийн 8-811 тоотод оршин суух Б.Соёл-Эрдэнийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн монел загварын телевизор 1 ширхэг, даваа толгойтой ясан халбагатай гуулин нуухтай, цагаан хаш хөөрөг 1 ширхэг, гар хийцийн өмнө хойноо шүрэн шигтгээтэй голдоо ногоон хашан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, улаан эмжээртэй ногоон эрээн өнгийн дайлан 1 ширхэг, зэрэг эд зүйлсийг хулгайлан авч хохирогч Б.Соёл-Эрдэнэд 2,063,400 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг Шивээт 2-5 тоотод оршин суух Н.Бямбацогтын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч хохирогч Н.Бямбацогтод 4,725,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 03-ны шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг Шунхлай 1-1 тоотод оршин суух Г.Баярсайханы гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч шүрэн толгойтой алтан нуухтай, ясан халбагатай, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, хяналтын камерын 500 gb багтаамжтай хард диск 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч хохирогчид Г.Баярсайханд 11,538,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 6-03 тоотод оршин суух иргэн Г.Хүрэлбаатарын өвлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 6 инчийн мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхгийг хулгайлж хохирогч Н.Хүрэлбаатарт 498,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 24-19 тоотод оршин суух иргэн О.Цэрэнчимэдийн өвлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 5 инчийн хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, 5.5 инчийн хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, 6 инчийн хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 740,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч С.Уртнасан нь давтан үйлдлээр У.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Горхийн 11-1145 тоотод оршин суух Г.Батжаргалын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөрөө рамны эд ангиудыг хулгайлсан,
шүүгдэгч У.Бат-Эрдэнэ нь Уртнасантай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Горхийн 11-1145 тоотод оршин суух Г.Батжаргалын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөрөө рамны эд ангиудыг хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Уртнасан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч У.Бат-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Г.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хөдөө байх гэртээ байж байгаад төв рүү орж гэрээ эргэх санаатай очсон. Очих үед цонх онгорхой байсан гэртээ орж үзэхэд авдар, эмээл зэргийг байрнаас нь хөдөлгөсөн байсан манай гэрийн бусад шүүгээ хоосон байсан эмээл дээр байсан мөнгөн хазаар тогоон дотор байсан 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, Iphone-7 загварын гар утас алдагдсан байсан. Мөнгөн хазаар нь 5 тогоруутай мөнгөн хазаар байсан, мөнгөн аяга нь содон шинж тэмдэг байхгүй, гар утас нь саарал өнгөтэй Iphone-7 загварын гар утас байсан Мөнгөн хазаараа 2015 онд Товуу гэх залуугаас бэлэн мөнгөнд авч байсан. Мөнгөн аягаа 2020 онд Өвөрхангай аймгаас 120,000 төгрөгөөр авч байсан. Iphone-7 загварын гар утсыг дүүгээсээ авсан. 2022 оны 06 дугаар сарын 28-ны шөнө гэрийнхээ хулгай орсон цонхыг онгорхой орхиод явсан. Шөнө буцаж ирсэн чинь У.Бат-Эрдэнэ, С.Уртнасан нар хөрөө харуулын бүх эд ангийг тайлчихсан байсан. Тэр хоёр цонхоор гараад явах гэж байхад нь бариад авсан. Барьж аваад Пүрэвсүрэн ахыг дуудсан тэгээд цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Өмнө ороод харчихсан байсан зүйлсээ авах гээд буцаж ирээд бурхан дээр байсан судрыг орон дээр тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33-37-р хуу/,
Гэрч Д.Адьяасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Уртнасан бид хоёр Бат-Өлзий сумын сургуульд хамт сурч байсан багийн найзууд байгаа юм. 2022 оны 06 сарын яг хэдэн гэдгийг нь санахгүй байна. Уртаа над дээр зарна гээд хазаар, том жижиг мөнгөн аяга аваад ороод ирсэн. Би тэр үед нь хулгайн юм биш биз гэхэд би юу гэж авдаг юм гэхэд үлдээгээд явчихъя гэсэн. Би аваад яв гэхэд манай амбаарт оруулж тавьчхаад яваад өгсөн. Маргааш нь цагдаа нартай цуг орж ирээд аваад явсан. Хазаар нь суран шахмал хазаар байсан, аяга нь байдаг л мөнгөн аяга байсан. Өмнө нь манайд тийм зүйлс авч ирж байгаагүй би хулгайн эд зүйлс гэдгийг нь мэддэг болохоор цааргалаад явуулах гэтэл хүний юм байгаа юм аа гэж хэлээд манай амбаарт үлдээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 133-134-р хуу/,
2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр С.Уртнасангийн оройн байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 25-р хуу/,
2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр С.Уртнасангаас эд зүйлс хураан авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 26-27-р хуу/,
Хохирогч Г.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Бат-Өлзий сумаас Улаанбаатар хотод очоод барилга дээр 2 хоног ажилласан тэгтэл манай дүү Жаргалсайхан танай гэрт хулгай орсон юм шиг байна хөшиг чинь уначихсан цонх нь онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос гэртээ иртэл гэрийн бүх зүйлийг ухаж үзсэн байдалтай эмх замбараагүй байсан. Тэгээд гэрт байх эд зүйлсээ бүртгэсэн чинь дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, толгойгүй чулуун хөөрөг 1 ширхэг алга болсон байсан бас ширээний тавцан, 2 цонх тавцан мөн түгжээнүүд телевизийн хөлийг нь хугалчихсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Дунд гарын мөнгөн аяга нь дотроо дугуй хээтэй амсар хэсэгт 4-5 удаа хазчихсан байх гэмээр хонхорхойтой. Бага гарын мөнгөн аяга нь ёроол хэсгээрээ модон бор тагшаараа байгаа мөнгө байхгүй. Мөнгөн гинж нь нарийхан, кулонтой, хөөрөг нь бор өнгийн баруун талдаа цагаан судалтай толгойгүй хөөрөг. Би дунд гарын мөнгөн аягаа 2020 онд 240,000 төгрөгөөр худалдан авч байсан, бага гарын мөнгөн аягыг 2011 онд айл гэр болж байхад бэлгэнд ирж байсан, мөнгөн гинжийг 2020 онд 120,000 төгрөгөөр худалдан авч байсан, хөөргийг 2013 онд 80,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-118-р хуу/,
Гэрч Ч.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр эхнэр бид хоёр руу Жаргалсайхан утсаар яриад манайд орсон хулгайчаа барьчихлаа хүрээд ир гэж хэлэхэд эхнэр бид 2 очсон. Бид хоёрыг очиход байшингийнхаа буланд 2 хүн суулгачихсан байсан. Тэр хүмүүсийг одоо харвал танина. Оросоо гэдэг хүнийг нь өмнө нь харж байсан. С.Уртнасан гэх хүнийг бол сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 10-11-р хуу/,
2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Н.Батжаргалд 1 ширхэг мөнгөн аяга...” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 174-175-р хуу/,
Хохирогч Б.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Бат-Өлзий сумаас Улаанбаатар хот ороод Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орж аав ээж хоёртоо хүүхдүүдээ хүргэж өгөөд буцаад 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Бат-Өлзий суманд байх өөрийн гэртээ иртэл манай гэрт хулгай орж 40 инчийн Samsung загварын телевизор 1 ширхэг, даваа толгойтой ясан халбагатай гуулин нуухтай, цагаан хаш хөөрөг 1 ширхэг, гар хийцийн өмнө хойноо шүрэн шигтгээтэй голдоо ногоон хашин шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, улаан эмжээртэй ногоон эрээн өнгийн даалин 1 ширхгийг хулгайлсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би зурагтаа 2015 онд 820,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хаш хөөргийг 2020 онд 2,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгөн бөгжийг 2021 онд 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 192-193-р хуу/,
2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр "... хохирогч Б.Соёл-Эрдэнэд 39 инчийн монел загварын зурагт...”-г өгсөн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 210-р хуу/,
Хохирогч Н.Бямбацогтын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед эхнэртэйгээ ажилдаа яваад ажил дээрээ байж байгаад орой 22 цагийн үед гэртээ ирсэн. ...Би гэрээс амбаарын түлхүүр авч амбаараас гэрийн цагаан бүрээс оруулж ирж угаах гээд гартал байшингийн зүүн талын цонх хагарсан, онгорхой, цонхны доод талд төмөр хайсыг шат болгож босгож тавьсан байсан. Тэгээд хулгай орсон байна гэдгийг мэдсэн. Эхнэртээ хэлж авдар доторх эд зүйлсээ үзүүлтэл мөнгөн аяганууд алга болсон байсан. Би 10 ширхэг мөнгөн аягаа 10,000,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг,/2-р хх-ийн 10-р хуу/,
Гэрч Н.Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 5,6-ны үед хот руу 40 хонь 2 адуу зарахаар 2 машинтай явсан. Улаанбаатараас таньдаг ченж Алдараа гэх хүнийг дуудаж өөрийн малаас зарсан юм. Сумын төвийн Од зоогийн газрын урд тамхи татаад хамт явах 2 хүн хоол идэж байхад өндөр бор туранхай хүн ирээд хот явах уу гэж асуухаар нь явна гэж хэлсэн. Алдраагийн дүү нөгөө дайгдсан хүнтэй нэг машинд суусан Алдараа бид 2 нэг машинд суугаад хот явсан. Алдраагийн дүү нөгөө дайгдсан хүнийг хот ороод таван шар өнгөрөөгөөд автобусны буудал дээр буусан гэж хэлсэн. Тэр хүний нэрийг Уртнасан гэж байсан. Бат-Өлзий сумын хүн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 49-50-р хуу/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албан шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Мягмардоржийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөрнүүд болон дардас нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр нь санд Зундуйдорж овогтой Уртнасан, Сандагдорж овогтой Уртнасан гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын алганы дардастай тохирч байна...” гэсэн 084 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 234-236-р хуу/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 4,725,000 төгрөгөөр үнэлэв...” гэх №ӨХЦ22-28 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 2-3-р хуу/,
Хохирогч Г.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр сумын төвийн хойд талд гүүгээ барьж унагаа уясан. Охин Өлзийбаяр, эхнэр Цэвэлмаа нар сумын төвд байдаг гэртээ 2022 оны 07 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед очиж үзэхэд хэвийн байдалтай байсан. ...Маргааш өдөр нь 13 цаг 40 минутын үед охин Өлзийбаяртай хамт сумын төв орж ирж гэртээ очтол байшингийн баруун талын цонх онгорхой байсан. Дотор нь ортол унтлагын өрөөний хойд талд байрлуулсан авдар онгорхой, таг нь урд талдаа түшүүлж тавьсан цоож нь байхгүй авдар дотор байсан дээл, хувцсыг газар тарааж хаясан байдалтай байсан. Гэр дотор байршуулсан хяналтын камерын хард диск авдар дотор байсан юм. алга болсон байсан. Манайхаас хоёр ширхэг хөөрөг хяналтын камерын хард диск алга болсон. Дунд гарын халтар манан хөөрөг, мөргүй, алтан нуухтай, шүрэн толгойтой, хөөрөгний дотор тал ухаадас хортонтой, ясан халбагатай, шар үйтэн хуаран даалинтай. Нөгөө хөөрөг нь бор шар манан хөөрөг, шүрэн толгойтой, толгой дээд хэсгээрээ цавтай, бага гарын ган төмөр халбагатай. Би дунд гарын хөөргийг 15,000,000 төгрөгөөр, бага гарын хөөргийг 5,000,000 төгрөгөөр, хяналтын камерын хард дискийг 500,000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг/2-р хх-ийн 43-44-р хуу/,
Гэрч Б.Өлзийбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх сумын төвийн хойно гүүгээ уях гээд зусландаа 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гарч буусан. ...Маргааш нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед гэртээ очих үед хашааны хаалга цоожтой, дотор талын нэг түгжээ гархинд нь хийгээгүй байсан. Байшиндаа ороод үзтэл байшингийн баруун талын гал тогооны өрөөний цонх хагас онгорхой хөшиг нь хаалттай байсан. Том өрөөний хаалга хаалттай, жижиг өрөөний хаалга нь хаалттай байсан. Том өрөөний эд зүйл эмх цэгцтэй байсан. Жижиг өрөө рүү ортол авдар онгорхой дотор нь байсан дээл хувцсыг гаргаж шалан дээр тавьсан байсан. Манай гэрээс аавын шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын халтар манан хөөрөг, ээжийн шүрэн толгойтой цагаан манан хөөрөг алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 45-р хуу/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 03-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 11,538,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн №ӨХЦ22-27 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 66-67-р хуу/,
2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн яллагдагч С.Уртнасангийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 78-82-р хуу/,
Хохирогч Г.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 6-3 тоотод байх гэртээ байж байхад манай найз Цэрэнтогтох манайхаас авсан байсан айрагны ваар авч ирж өгсөн юм. ...Тэгээд би гэрт хулгай орсон юм болов уу гэж бодоод том өрөөний авдрыг үзтэл авдарны цүү мушгисан байдалтай, дотор нь байсан бугуйн цаг алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай байшингийн унтлагын өрөөний цонхоор нэвтэрсэн байсан. Манай алдсан аягыг манай ах 2021 онд өгч байсан юм. Дунд гарын цулгуй мөнгөн аяга байгаа. Тухайн бугуйн цагийг манай дүү 20 хоногийн өмнө Малайз улсаас 544 доллараар авсан гэсэн. Тэгээд надад бэлэглэсэн юм. Хар өнгийн савхин оосортой, гадна тал нь алтлаг шар өнгөтэй, ардаа брендийн “Ө11ЕЗЗ” гэсэн бичигтэй, 32 тал дээрээ шигтгээтэй цаг байгаа...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 168-169-р хуу/
Гэрч Д.Доньддэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны орой гэртээ ирээд хүү Хүрэлбаатараас гэрт нь хулгай орсон талаар мэдсэн юм. Тэгээд манай хүүгийн гэрийн баруун цонхны порчигийг хартал онгорхой байсан. Тэгээд би хаасан юм. Манай хүү гэр дэх эд зүйлсээ бүртгэхэд нэг ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг бугуйн цаг алдагдсан байсан. Цагийг нь бол манай хүү гэртээ авдартаа хийсэн байсан. Мөнгөн аяга нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн үед хүүгийнхээ гэрт орж зул өргөхөд гал тогооны өрөөний ширээн дээр байсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 171-р хуу/,
2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл хураан авсан “...3511 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд ач холбогдолтой дараах эд мөрийн баримтыг /ИЮ72061312/ регистрийн дугаартай Сандагдоржийн Уртнасангаас хураан авах ажиллагааг Б.Энхжаргал, Г.Хүрэлбаатар нарыг байлцуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт 23:46 минутад эхлүүлэв. 1. /ИЮ72061312/ регистрийн дугаартай Сандагдоржийн Уртнасангаас “С11Е53” гэсэн бичиг бүхий хар хамеран оосортой, шаргал өнгийн бугуйн цаг 1 ширхгийг...гэрэл зургаар баримтжуулан хураан авав...” гэсэн тэмдэглэл / 2-р хх-ийн 136-137-р хуу/,
2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан “...3511 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хохирогч Г.Хүрэлбаатараар Сандагдоржийн Уртнасангаас хураан авсан “С11Е35” гэсэн бичиглэлтэй шаргал өнгийн бугуйн цаганд таньж олуулах ажиллагаа явуулав. ...Миний алдсан гэх бугуйн цаг 2 дугаарт дугаарласан цаг мөн байна. Тухайн цагийг би гаднах өнгө болон арын үйлдвэрийн бичгээр нь таньж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/2-р хх-ийн 186-188-р хуу/ 24.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 180-181-р хуу/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “...6 инчийн хэмжээтэй дунд гарын мөнгөн аяга хуучин аяга 150,000 төгрөг, Эрэгтэй хүний С11Е35 брэндийн бугуйн цаг 348,000 төгрөг дээрх мэдээллийг үндэслэн дээр дурдсан хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нийт 498,000 төгрөг болж байна...” гэсэн 07/24 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 191-194-р хуу/
Хохирогч О.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 23-ны эхнэр Пүрэвжаргалын хамт байшингийнхаа хаалгыг цоожлоод өөрийн гарч байсан ажил руу явсан. Тэгээд 23 цагийн орчимд манай эхнэр залгаад байшингийн цонх хагалаад хулгай орсон байна гэж хэлсэн. Манай тогооны саванд байсан 2 ширхэг мөнгөн аяга, ханын стекенд байсан 4 ширхэг мөнгөн аяга тус тус алга болсон байсан. Манай гэрээс алдагдсан аяганууд содон шинж тэмдэг нь нэг аяга нь бусдаасаа арай том, бусад аяганууд нь нэгэн жигдийн хэмжээтэй, нэг аяга нь модон тагштай, тагш нь голоороо цуурч хагарсан байсан. Нэг аяга нь хээтэй бусад аяганууд нь цулгай мөнгөн аяганууд байгаа, бусад содон шинж тэмдгийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 100-р хуу/,
2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 140-144-р хуу/,
Үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 07/25 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /2-р хх-ийн 103-106- р хуу/,
Үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08/26 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /2-р хх-ийн 126-129-р хуу/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Уртнасан, У.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч С.Уртнасан нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Горхийн 11-1143 тоотод оршин суух Г.Жаргалсайханы гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг Iрhопе-7 загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Г.Жаргалсайханд 1,590,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Горхийн 11-1145 тоотод оршин суух Г.Баяржаргалын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, толгойгүй чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч хохирогч Г.Батжаргалд 146,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Цехийн 8-811 тоотод оршин суух Б.Соёл-Эрдэнийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн монел загварын телевизор 1 ширхэг, даваа толгойтой ясан халбагатай гуулин нуухтай, цагаан хаш хөөрөг 1 ширхэг, гар хийцийн өмнө хойноо шүрэн шигтгээтэй голдоо ногоон хашан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, улаан эмжээртэй ногоон эрээн өнгийн дайлан 1 ширхэг, зэрэг эд зүйлсийг хулгайлан авч хохирогч Б.Соёл-Эрдэнэд 2,063,400 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг Шивээт 2-5 тоотод оршин суух Н.Бямбацогтын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч хохирогч Н.Бямбацогтод 4,725,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 03-ны шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг Шунхлай 1-1 тоотод оршин суух Г.Баярсайханы гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч шүрэн толгойтой алтан нуухтай, ясан халбагатай, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, хяналтын камерын 500 gb багтаамжтай хард диск 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч хохирогчид Г.Баярсайханд 11,538,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 6-03 тоотод оршин суух иргэн Г.Хүрэлбаатарын өвлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 6 инчийн мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхгийг хулгайлж хохирогч Н.Хүрэлбаатарт 498,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 24-19 тоотод оршин суух иргэн О.Цэрэнчимэдийн өвлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 5 инчийн хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, 5.5 инчийн хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга, 6 инчийн хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 740,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч С.Уртнасан нь давтан үйлдлээр У.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Горхийн 11-1145 тоотод оршин суух Г.Жаргалсайханы гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөрөө рамны эд ангиудыг хулгайлсан,
шүүгдэгч У.Бат-Эрдэнэ нь Уртнасантай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Горхийн 11-1145 тоотод оршин суух Г.Жаргалсайханы гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөрөө рамны эд ангиудыг хулгайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Жаргалсайхан, Д.Адьяасүрэн, Г.Батжаргал, Н.Бямбацогт, Б.Соёл-Эрдэнэ, Г.Хүрэлбаатар, Г.Баярсайхан, О.Цэрэнчимэд нарын мэдүүлэг /1-р хх-ийн 33-37, 117-118, 133-134, 192-193, 2-р хх 10, 43-44, 100, 168-169/, гэрч Ч.Пүрэвсүрэн, Н.Отгон, Б.Өлзийбаяр, Д.Доньддэмбэрэл /1-р хх 10-11, 2-р хх 45, 49-50, 171/, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр С.Уртнасангийн оройн байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 25-р хуу/, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр С.Уртнасангаас эд зүйлс хураан авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 26-27-р хуу/, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Н.Батжаргалд 1 ширхэг мөнгөн аяга...” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 174-175-р хуу/, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “... хохирогч Б.Соёл-Эрдэнэд 39 инчийн монел загварын зурагт...”-г өгсөн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэг /1-р хх-ийн 210-р хуу/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албан шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Мягмардоржийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөрнүүд болон дардас нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр нь санд Зундуйдорж овогтой Уртнасан, Сандагдорж овогтой Уртнасан гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын алганы дардастай тохирч байна...” гэсэн 084 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 234-236-р хуу/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 4,725,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн №ӨХЦ22-28 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 2-3-р хуу/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 03-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 11,538,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн №ӨХЦ22-27 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 66-67-р хуу/, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн яллагдагч С.Уртнасангийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 78-82-р хуу/, 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл хураан авсан “...3511 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд ач холбогдолтой дараах эд мөрийн баримтыг /ИЮ72061312/ регистрийн дугаартай Сандагдоржийн Уртнасангаас хураан авах ажиллагааг Б.Энхжаргал, Г.Хүрэлбаатар нарыг байлцуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт 23:46 минутад эхлүүлэв. 1. /ИЮ72061312/ регистрийн дугаартай Сандагдоржийн Уртнасангаас “С11Е53” гэсэн бичиг бүхий хар хамеран оосортой, шаргал өнгийн бугуйн цаг 1 ширхгийг...гэрэл зургаар баримтжуулан хураан авав...” гэсэн тэмдэглэл,/ 2-р хх-ийн 136-137-р хуу/, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан “...3511 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хохирогч Г.Хүрэлбаатараар Сандагдоржийн Уртнасангаас хураан авсан “С11Е35” гэсэн бичиглэлтэй шаргал өнгийн бугуйн цаганд таньж олуулах ажиллагаа явуулав. ...Миний алдсан гэх бугуйн цаг 2 дугаарт дугаарласан цаг мөн байна. Тухайн цагийг би гаднах өнгө болон арын үйлдвэрийн бичгээр нь таньж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/2-р хх-ийн 186-188-р хуу/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 180-181-р хуу/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “...6 инчийн хэмжээтэй дунд гарын мөнгөн аяга хуучин аяга 150,000 төгрөг, Эрэгтэй хүний С11Е35 брэндийн бугуйн цаг 348,000 төгрөг дээрх мэдээллийг үндэслэн дээр дурдсан хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нийт 498,000 төгрөг болж байна...” гэсэн 07/24 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 191-194-р хуу/ 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 140-144-р хуу/, Үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 07/25 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /2-р хх-ийн 103-106-р хуу/, Үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08/26 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /2-р хх-ийн 126-129-р хуу/, Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн улсын яллагч шүүх хуралдаанд “...яллах дүгнэлтэд үйлдэхдээ шүүгдэгч С.Уртнасан нь давтан үйлдлээр У.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Горхийн 11-1145 тоотод оршин суух Г.Батжаргалын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөрөө рамны эд ангиудыг хулгайлсан,
шүүгдэгч У.Бат-Эрдэнэ нь Уртнасантай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Горхийн 11-1145 тоотод оршин суух Г.Батжаргалын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөрөө рамны эд ангиудыг хулгайлсан...” гэж хохирогч Г.Жаргалсайханы нэрийг Г.Батжаргал гэж буруу бичсэнийг Г.Жаргалсайхан гээд зөвтгөөд шийдвэрлэх боломжтой гэж тайлбарласныг дурдав.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч С.Уртнасан, У.Бат-Эрдэнэ нар нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч С.Уртнасан, У.Бат-Эрдэнэ нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч С.Уртнасан, У.Бат-Эрдэнэ нарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос С.Уртнасан, У.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Уртнасанг 7 удаагийн үргэлжилсэн, 1 удаагийн үйлдлээр бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч У.Бат-Эрдэнийг 1 удаагийн үйлдлээр бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №ӨХЦ22-28 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 2-3-р хуу/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №ӨХЦ22-27 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 66-67-р хуу/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 07/24 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 191-194-р хуу/, үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 07/25 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /2-р хх-ийн 103-106-р хуу/, үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08/26 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /2-р хх-ийн 126-129-р хуу/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч О.Цэрэнчимэд, Б.Соёл-Эрдэнэ, Н.Бямбацогт, Г.Баярсайхан, Г.Хүрэлбаатар нарт хохирол учруулсан нь тогтоогдож байх тул уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч С.Уртнасангаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Уртнасангаас 791,300 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 24-19 тоотод оршин суух Оюунчимэгийн Цэрэнчимэд /РД:ЙИ95051133/-д,
1,680,000 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт оршин суух Болдбаатарын Соёл-Эрдэнэ /РД: ЧБ82013064/-д,
4,725,000 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух Нямын Бямбацогт /РД: ЙС77032731/-д,
11,538,000 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт оршин суух Гүндсамбын Баярсайхан /РД:ЙС55112915/-д,
150,000 төгрөг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 6-3 тоотод оршин суух Ганбаатарын Хүрэлбаатар /РД: ЙЮ88111270/ нарт тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Уртнасан нь хохирогч Г.Батжаргал, Г.Жаргалсайхан нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч У.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Уртнасан, У.Бат-Эрдэнэ нарыг бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч У.Бат-Эрдэнийг нэг удаагийн үйлдлээр шүүгдэгч С.Уртнасантай бүлэглэн бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай.
Шүүгдэгч С.Уртнасан нь шүүгдэгч У.Бат-Эрдэнэтэй бүлэглэж болон ганцаараа нийт 7 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч С.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Шүүгдэгч У.Бат-Эрдэнийн тухайд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анх хулгай хийх гэж байгааг мэдээгүй. Айлын цонхоор орох үед нь хулгайн гэмт хэрэг гэдгийг мэдсэн гэж хэлдэг. Гэмт хэргийн тухайд хөрөө рамны моторыг тайлж байгаад газар дээрээ баригдсан. Тухайн зүйлийг өөрийнхөө өмчлөлд шилжүүлж аваагүй. Шүүгдэгч У.Бат-Эрдэнийн тухайд бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдав.
Шүүгдэгч С.Уртнасангийн 7 удаагийн үйлдлүүд нь үргэлжилсэн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч С.Уртнасанг 7 удаагийн үргэлжилсэн, 1 удаагийн үйлдлээр бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч гэмт хэрэг тус бүрд нь ял шийтгэл оногдуулж нэмж нэгтгэх боломжгүй тул шүүгдэгч С.Уртнасанд ашигтай байдлаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Уртнасангийн удаа дараагийн үйлдэл нь тус тусдаа эхлэл төгсгөлтэй үйлдэл боловч нэг төрлийн гэмт хэргийг удаа дараагийн үйлдлээр үйлдэж хохирогч нарт хохирол учруулсан үйлдэл тул 1 зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Уртнасанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч У.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Шүүгдэгч У.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх,
Шүүгдэгч С.Уртнасанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Уртнасангийн 86 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Уртансан, У.Бат-Эрдэнэ нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Уртнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч У.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Уртнасан, У.Бат-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Уртнасанг 7 удаагийн үргэлжилсэн, 1 удаагийн үйлдлээр бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч У.Бат-Эрдэнийг 1 удаагийн үйлдлээр бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Буухиа овгийн Сандагдоржийн Уртнасанг 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Халзан овгийн Уртнасангийн Бат-Эрдэнийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Уртнасангийн цагдан хоригдсон 86 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уртнасанд оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч У.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч С.Уртнасан нь хохирогч Г.Батжаргал, Г.Жаргалсайхан нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч У.Бат-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уртнасангаас
791,300 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 24-19 тоотод оршин суух Оюунчимэгийн Цэрэнчимэд /РД:ЙИ95051133/-д,
1,680,000 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт оршин суух Болдбаатарын Соёл-Эрдэнэ /РД:ЧБ82013064/-д,
4,725,000 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух Нямын Бямбацогт /РД:ЙС77032731/-д,
11,538,000 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт оршин суух Гүндсамбын Баярсайхан /РД:ЙС55112915/-д,
150,000 төгрөг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 6-3 тоотод оршин суух Ганбаатарын Хүрэлбаатар /РД:ЙЮ88111270/ нарт тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Уртнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч У.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Уртнасан, У.Бат-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН