Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2019 оны 01 сарын 23 өдөр                    136/ШШ2019/00032                Дорноговь аймаг.

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Мааньзавын 1-19 тоотод оршин суух, Боржгин овогт Цэрэнгийн Ц.Э /РД:ЕА83091520-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Мааньзавын 1-19 тоотод оршин суух, Ууш овогт Чулуугийн Ч.О/РД:ЕЦ81082575/-д холбогдох

 

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц.Э, хариуцагч Ч.Одбаяр, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд Ч.Одбаяртай танилцаж, 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтийн 56 дугаарт бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүү Э.Мөнгөнбаяр, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Э.Мөнхнаран нар төрсөн. Ч.Ч.Онь 2004 оноос эхлэн зан ааш нь өөрчлөгдөж, архи ууж, агсам тавьж, намайг болон хүүхдүүдээ айлгадаг болсон ... тул 2009 онд хүүхдүүдээ авч салсан. Миний бие тусдаа амьдрах хугацаанд өөр хүнтэй гэр бүл болж, хүү төрүүлсэн ба одоо 6 настай. Энэ хугацаанд хоёр хүүхэд маань миний асрамжинд байгаа... Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийн миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.  гэжээ.

 

Хариуцагч Ч.Ч.Ошүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хүү Э.Мөнгөнбаяр, охин Э.Мөнхнаран нар нь миний төрсөн хүүхдүүд мөн. Миний бие өөрийн боломж бололцооны хэрээр хоёр хүүхэддээ мөнгөн тусламж үзүүлдэг. Ц.Ц.Э нь өөр хүнтэй гэр бүл болсон тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Э.Мөнгөнбаяр, охин Э.Мөнхнаран нарыг эх Ц.Ц.Эгийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц.Э нь хариуцагч Ч.Одбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ц.Э, хариуцагч Ч.Ч.Онар нь 2007 оны 03 дугаар сарын   21-ний өдөр гэрлэлтээ батлуулан хууль ёсны эхнэр нөхөр, гэр бүл болсон ба гэрлэгчдийн дундаас  2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүү Э.Мөнгөнбаяр, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Э.Мөнхнаран нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, Боржгин овогт Ц.Эгийн Мөнгөнбаярын №29 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Боржгин овогт Ц.Эгийн Мөнхнарангийн №0000990521, Г-80 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №0039413 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Ц.Э нь хамтран амьдрагчтай болсон, цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хэн алиных нь тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэхь хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ц.Э нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гарганыг хариуцагч Ч.Ч.Омаргаагүй, хүү Э.Мөнгөнбаяр, охин Э.Мөнхнаран нарыг эх Ц.Ц.Эгийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Мөнгөнбаяр, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Э.Мөнхнаран нарыг эх Ц.Ц.Эгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ч.Ч.Онь хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй, Э.Мөнгөнбаяр, Э.Мөнхнаран нар нь миний хүүхдүүд мөн тул хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хүү Э.Мөнгөнбаяр, охин Э.Мөнхнаран нарын төрсөн эцэг нь хариуцагч Ч.Ч.Омөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Мөнгөнбаяр, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Э.Мөнхнаран нарыг 11 нас хүртэл нь тэдгээрийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Одбаяраар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар хариуцагч Ч.Одбаяраас улсын тэмдэгтийн хураамж 70 200  төгрөгийг гаргуулж, төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Одбаяраас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /175600х12+87800х12=3160800/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 65 523 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйл, 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэг, удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ч.О, Ц.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.М, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Э.М нарыг нэхэмжлэгч Ц.Э-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хүү Э.М, охин Э.М нарын төрсөн эцэг нь хариуцагч Ч.О мөн болохыг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.М, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Э.М нарыг 11 нас хүртэл нь тэдгээрийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.О-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар хариуцагч Ч.О-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200  төгрөгийг гаргуулж, төсвийн орлого болгосугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.О-аас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 65 523 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

  8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ