Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Н.Ням,

            Улсын яллагч Б.Түвшинтөр,

            Шүүгдэгч Ц.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цагаачийн Түвшинтөгсөд холбогдох эрүүгийн 2227001820152 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой бизнесийн удирдлага мэргэжилтэй, Говь ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо 105-702 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овгийн Цагаачийн Түвшинтөгс /РД: ПЮ91042670/,

Толбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ц.Түвшинтөгс нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2-р багийн нутаг “Шар тохой” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаар урсаж байгаа “Орхон” голоос зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг Зэвэг нэртэй загас барьж байгаль экологид 102,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

          Шүүгдэгч Ц.Түвшинтөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

          Иргэний нэхэмжлэгч Ш.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ц.Түвшинтөгс гэдэг хүнийг танихгүй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Бат-Өлзий сумын 2-р баг “Шар тохой” гэх газраас Ц.Түвшинтөгс 3 ширхэг зэвэг загас барьсан талаар би мэдээгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна. Тэр мөнгийг төлчихвөл нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

          Гэрч Д.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын Улаан цутгалан гэх газар үзэх гэж найз Түвшинтөгс, Баярболд нарын хамт гарсан. Тэгээд явж байгаад бага цутгалан гэх газар хоноглоод 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаан цутгалан үзэх гээд явсан. Манай найз Түвшинтөгс замдаа загас барья гэж хэлсэн. Бид 3 замаас хүнээс асуухад Орхон гэх амралтын газар байгаа тэрний дээд талд хадан хясаа байгаа тэр газар загас байдаг юм гэж хэлж байсан. Бид 3 тэр газар очоод уурга шидэж Түвшинтөгс 3 ширхэг загас барьсан. Баярболд бид 2 загас сайн мэдэхгүй барьж үзээгүй бариагүй. Тэгээд цагдаатай таарч саатуулагдсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар хуудас/,

          Гэрч Ч.Баярболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын Улаан цутгалан гэх газар үзэх гэж найз Түвшинтөгс, Цэндсүрэн нарын хамт гарсан. Тэгээд явж байгаад бага цутгалан гэх газар хоноглоод 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаан цутгалан үзэх гээд явсан. Манай найз Түвшинтөгс замдаа загас барья гэж хэлсэн. Бид 3 замаас хүнээс асуухад Орхон гэх амралтын газар байгаа тэрний дээд талд хадан хясаа байгаа тэр газар загас байдаг юм гэж хэлж байсан. Бид 3 тэр газар очиж уурга шидэж Түвшинтөгс 3 ширхэг загас барьсан. Цэндсүрэн бид хоёр загас сайн мэдэхгүй, барьж үзээгүй, бариагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

          Мэдүүлгийн газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27 дугаар хуудас/,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаартай “3 ширхэг зэвэг” загасыг эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол /хх-ийн 47 дугаар хуудас/,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Shimano загварын хар өнгийн их биетэй улаан хар өнгийн дамартай бор өнгийн бариултай 1 ширхэг загасны уургыг битүүмжилсэн 35 дугаартай тогтоол /хх-ийн 41 дүгээр хуудас/,

          Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Шар тохой гэх газрын N46048|38.5||, E102001|40.1|| солбилцол бүхий нутаг нь Улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдаж байна...” гэх 1/131 албан бичиг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

          Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн дүгнэлт 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39-04-078-01 дугаартай "Экологи эдийн засгийн үнэлгээ” /хх-ийн 54 дүгээр хуудас/,

          2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39-04-078-08 дугаартай Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн акт /хх-ийн 57 дугаар хуудас/  зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Түвшинтөгст холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

   Шүүгдэгч Ц.Түвшинтөгс нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2-р багийн нутаг “Шар тохой” гэх улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ш.Баасансүрэн, гэрч Д.Цэндсүрэн, Ч.Баярболд нарын мэдүүлэг /хх-ийн 10-11, 14-15, 18-19 дүгээр хуудас/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаартай “3 ширхэг зэвэг” загасыг эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол /хх-ийн 47 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Shimano загварын хар өнгийн их биетэй улаан хар өнгийн дамартай бор өнгийн бариултай 1 ширхэг загасны уургыг битүүмжилсэн 35 дугаартай тогтоол /хх-ийн 41 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/131 албан бичиг /хх-ийн 29 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн дүгнэлт 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39-04-078-01 дугаартай "Экологи эдийн засгийн үнэлгээ” /хх-ийн 54 дүгээр хуудас/, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39-04-078-08 дугаартай Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн акт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2-р багийн нутаг “Шар тохой” гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарагддаг талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/131 тоот албан бичиг, хилийн зураглалаар баталгаажуулсан байна.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ц.Түвшинтөгсийн  үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

            Иймд шүүгдэгч Ц.Түвшинтөгст холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч Ц.Түвшинтөгсийг улсын тусгай хамгаалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

          Амьтаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 102,000 төгрөгөөр тогтоосон байна.

          Шүүгдэгч Ц.Түвшинтөгс нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 102,000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн /хх 58/ байх тул шүүгдэгч Ц.Түвшинтөгсийг бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.

          Шүүгдэгч Ц.Түвшинтөгсийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.

              Шүүгдэгч Ц.Түвшинтөгс нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинтөгст оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

            Шүүгдэгч Ц.Түвшинтөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй авагдаагүй болохыг тус тус дурдаж,

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинтөгсийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинтөгс нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Зэвэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн газарт хадгалагдаж байгаа Shimano загварын хар өнгийн их биетэй улаан хар өнгийн бариултай 1 ширхэг загасны уургыг улсын орлого болгож,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Түвшинтөгст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүрийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Түвшинтөгст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч Ц.Түвшинтөгст холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид хохирол төлөгдсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Цагаачийн Түвшинтөгсийг улсын тусгай хамгаалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Цагаачийн Түвшинтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинтөгст оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Түвшинтөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинтөгсийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинтөгс нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Зэвгэ загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн газарт хадгалагдаж байгаа Shimano загварын хар өнгийн их биетэй улаан хар өнгийн бариултай 1 ширхэг загасны уургыг улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Түвшинтөгсөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Түвшинтөгст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН