Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2019 оны 01 сарын 28 өдөр                    136/ШШ2019/00037                   Дорноговь аймаг.

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, 507-101 тоотод оршин суух, Боролдой овогт Х.Т /РД:ПО84061214/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1987 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Данзанваанчигийн 1230-401 тоотод оршин суух, Буд овогт Ж.Б /РД:ЕЭ87022462/-д холбогдох

 

 Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т, хариуцагч Ж.Б, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд Ж.Бтай танилцаж, 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтийн 190 дугаарт бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 02 дугаар сард охин Т.Цэлмүүн төрсөн. Бидний хооронд таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдраад 5 жил болж байна. Охин Т.Цэлмүүнд гэрлэлтийг цуцалсанаас хойших хүүхдийн тэтгэлгийг төлнө. Урьд жилүүдийн хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Х.Тшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2009 оны 11 дүгээр сарын сүүлд Х.Ттай танилцаж, 2010 оны 08 дугаар сараас эхлэн хамт амьдрах болсон. Бид 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтийн 190 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг гэр бүл байх хугацаанд 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин Т.Цэлмүүн мэндэлсэн. Хамт амьдрах хугацаанд Х.Т нь байнга архи ууж, хэл амаар доромжилдог байсан учраас 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бид тусдаа амьдрах болсон. Охин Т.Цэлмүүн нь надтай хамт амьдардаг. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү ... гэжээ.

 

Хариуцагч Х.Тнь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Миний бие охин Т.Цэлмүүнийг ганцаараа өсгөдөг. Тусдаа амьдрах хугацаанд Х.Т нь нийтдээ 400 000 төгрөг өгсөн. Миний бие охиноо хөгжүүлэхийн тулд 2016 оноос эхлэн бүжгийн төлбөртэй дугуйлан, усан спорт, IQ-ийн дугуйланд явуулдаг. Охин Т.Цэлмүүн нь эрүүл саруул, сэргэлэн цовоо өсч бойжиж байгаа ба өөрийн асрамжид үлдээнэ. Цаашид охин Т.Цэлмүүнд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, тусдаа амьдарсан 4 жил, 5 сарын хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Ж.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Х.Тнь нэхэмжлэгч Х.Тт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Т, хариуцагч Х.Тнар нь 2009 онд танилцаж, 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулан хууль ёсны эхнэр нөхөр, гэр бүл болсон ба гэрлэгчдийн дундаас 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин Т.Цэлмүүн төрсөн болох нь зохигчдын тайлбар, Боролдой овогт Тогтохбаярын Цэлмүүний төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Х.Т нь хамтран амьдрагчтай болсон, цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хэн алиных нь тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэхь хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Т.Цэлмүүнийг эх Ж.Бгийн асрамжид үлдээсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ж.Бгийн гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Х.Т нь хүлээн зөвшөөрч, харин хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Т.Цэлмүүнийг 11 нас хүртэл нь тэдгээрийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Таар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ж.Бгийн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрх нь 4 жил, 5 сарын хугацааны буюу гэрлэгчид тусдаа амьдарч эхэлсэн үеэс үүссэн ба тухайн үед нэхэмжлэл гарган шаардах эрхтэй байсан байна. Шаардах эрх үүссэн байхад одоо хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа амьдарсан 4 жил, 5 сарын хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Х.Тын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгаас 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Тт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Таас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /87800х12=1053600/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29836 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг хэсэг, 116, 118 зүйл, 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэг, удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х.Т, Ж.Б  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Т.Ц-ийг эх Ж.Бгийн асрамжид үлдээсэн болохыг дурдсугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Т.Ц-ийг 11 нас хүртэл нь тэдгээрийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Т-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Тт холбогдох тусдаа амьдарсан 4 жил, 5 сарын хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай хариуцагч Ж.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Х.Тын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгаас 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Тт олгосугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Таас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29836 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

  8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ