Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2019 оны 02 сарын 22 өдөр                    136/ШШ2019/00054                   Дорноговь аймаг.

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Дампилын 16 тоотод оршин суух, Шарнууд овогт Болормаагийн Түмэнсувд /РД:ЕЮ89081640/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Шинэзууны 31-10 тоотод оршин суух, Цогт овогт Алтанцэцэгийн Саруул /РД:УП88091513/-д холбогдох

 

 Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд А.Стай танилцан, 2008 оны 06 дугаар сарын 16-ний өдөр гэр бүл болсон. Бидний гэр бүл байх хугацаанд 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү С.Хүслэн төрсөн. Бид зан харилцаа таарахгүйн улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч А.С шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Тын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б.Тын гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч А.Сд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч А.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч А.С нар нь 2007 онд танилцаж, 2008 06 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулан хууль ёсны эхнэр нөхөр, гэр бүл болсон ба гэрлэгчдийн дундаас 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү С.Хүслэн төрсөн болох нь зохигчдын тайлбар, Цогт овогт Саруулын Хүслэнгийн №0195227, Г-335 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №0039341, Г-101 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Гэрлэгчид цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хэн алиных нь тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэхь хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Хүү С.Хүслэн нь эх Б.Тын асрамжид байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Саас 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тад олгох нь зүйтэй байна.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйл, 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэг, удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                 

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Т, А.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Хүү С.Х нь эх Б.Тын асрамжид байгаа болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Саас 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тад олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ