Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ягнайжавын Туул |
Хэргийн индекс | 171/2017/0016/Э/ |
Дугаар | 2017\ШЦТ\05 |
Огноо | 2017-01-02 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2017\ШЦТ\05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2017/0016/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 201609000558 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, 1968 оны 5 дугаар сарын 15-ны өдөр *** төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *** гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Шүүгдэгч *** нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр Хар ямаат гэх газарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 /а/-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэснийг, 2.7 /а/-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар өөрийн эзэмшлийн Портер маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс шон мөргөж,
зорчигч ***ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “….Утас цэнэггүй дээр нь айж сандарсан байсан учраас цагдаа дуудаж чадаагүй. *** гэж хүн цагдаа дуудсан. Осол гаргаад шууд *** эгчийнд очсон. Хохирогч ***т 400000 төгрөг өгсөн. Мөргөсөн шонгийн модоо засуулахад 800000 гаран төгрөг өгсөн. Буруу зүйл хийсэндээ өмнө нь ингэж цагдаа сэргийлэх, шүүхээр явж байгаагүй хэцүү байна.” гэх мэдүүлэг,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-15 дахь тал/,
-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хэргийн 16 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 17 дахь тал/,
-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ****** гэдэг газар 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчим ******ажил хийж байсан. Би харуул ***ийн хамт хоол хийгээд өрөөндөө сууж байхад харуулын байрны гадна портер ирээд сигналдсан. Би гараад харахад ***, *** нар согтуу машинтай ирээд шалганы гадаа зогссон байсан. Би уурхайн хаалга онгойлгоод дотогшоо хашаа руу оруулсан. Тэр хоёр машинаас буугаад харуулын өрүү рүү орохдоо тал шил “Ерөөл” архи барьсан орж ирсэн. Надад *** ах дүүдээ баярлаж явдаг шүү гээд архинаас нэг аяганд хийгээд өгсөн. Бид 4 нөгөө тал шил архиа хуваагаад уусан.
...бид 2 машинд суугаад машин замтай нийлээд явж байгаад замаас гараад замын хажуугийн цахилгааны модон шон очоод мөргөсөн. Би хажуу талаас нь хөөе хөөе гээд байхад тэр чигтээ очоод мөргөсөн. Би гараараа урд тулсан байсан. Миний гар эвгүй болоод машинаас буусан. Би *** ахад миний гар сонин болчихлоо гэхэд өө яанаа гээд байсан. Намайг гэртээ очоод байж бай, би машин дээрээ байж байя гэж хэлсэн.
…миний баруун гарын дунд чөмөг хугарсан. Би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би ***, *** нарын хамт явсан. Надаас өөр гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Би ***аар хагалгааны 400000 төгрөг төлүүлсэн, надад өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,
-Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би *******агуулах дээр харуулын ажлаас өглөө 09 цагт буугаад ажил дээрээ байхад найз *** утсаар яриад “надтай хамт мод бэлдэлцээд өгөөч” гэж хэлсэн. Би “******* явах гэж байна, манай харуулын байранд ус байхгүй” гэхэд *** “би ус дөхүүлээд өгье” гээд машинтайгаа хүрээд ирсэн. Бид 2 ***ын портер маркийн цэнхэр өнгийн машинтай*******орсон. Бид 2 Шарын голоос ус аваад буцаад харуулын байранд ус хүргэчихээд ***ын гэрт очих замдаа хувийн алтны уурхайн дээр манаач ажилтай *** гэдэг хүн дээр очсон. Тухайн үед *** машинаасаа тал шил архи авч гараад хамт харуулын байр луу орсон. Бид хоёрыг харуулын байранд ороход ***, *** нар хамт байсан. Би архинаас ерөөсөө уугаагүй. Харин ***, ***, *** 3 хувааж уусан. Би архи уугаагүй болохоор машин бариад ***ын гэрт дөрвүүлээ очихоор болсон. Бид 4 ***ын гэрт очоод *** гэрээсээ дахин нэг шил 0.75 литрийн “Ерөөл” архи гаргаад ирсэн. Бид 4 нөгөө архиа хуваагаад ууж дуусгасан.
...би гэрээс гараад цаашаа бие засах гээд явсан хойгуур *** машинаа асаагаад явсан байсан. Би ***ын гэрт ганцаараа үлдсэн. Тэгээд цаг орчмын дараа *** ганцаараа алхаад хүрч ирээд би машинаараа шонгийн мод мөргөсөн гэж хэлсэн. Бид 2 машин дээр очиход алтны уурхайн хүмүүс байсан. Тэр алтны уурхайн хүмүүс надад Цагдаад дуудлага өгсөн. Та зам тээврийн осол болох үед байгаагүй биз дээ гэхээр нь ажил руу явсан. Намайг ажил дээрээ байхад *** Цагдаа нарын хамт ирээд намайг авч явж байцаалт авсан. Би машин бариагүй хариан *** машин барьж явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-Гэрч Х.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид 2 машинд нь суугаад ***ын ажил руу уурхайн хажуугийн шороон замаар явж байхад *** гэнэт замаас гараад замын хажуугийн гэрлийн модон шон мөргөсөн. Тухайн үед *** миний гар эвгүй болчихлоо гээд машинаас гарсан. Тэгэхэд хажуу талын уурхайн манаач гэх хөгшин, залуу 2 эмэгтэй хүн гарч ирээд гэрийн тог тасалчихлаа гээд Цагдаа дуудсан. Бид 2 ***ын хамт уурхайн манаачийн гэрт ороход *** нөгөө хүмүүсээс уучлалт гуйгаад байсан.
...тухайн үед ***ын гар хугарсан байна гэж эмч хэлсэн. Харин намайг зүгээр байна гэж хэлсэн. Тухайн осол болох үед миний биед гэмтэл учраагүй, надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байхад орой 18 цагийн орчим инженер Ганбат над руу залгаад 18 дугаар шугамын тог тасарсан гэж хэлсэн. Би шугамын үзлэгт гарах гээд байж байхад диспетчер *** утсаар яриад ***” ХХК-ийн хажуу талын шонгийн модыг портер маркийн автомашин мөргөж хугалаад тог тасалсан гэж бас хэлсэн.
...би уурхайн машинтай яваад очиход цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур модон шонг цэнхэр өнгийн ачааны жижиг портер маркийн автомашин мөргөсөн байдалтай зогссон байсан. Тухайн үед портер маркийн автомашин жолоодож явсан гээд хүн согтуу байсан. Мөн хажуу талд машинд сууж явж байгаад гараа бэртээсэн гээд нэг залуу гараа сойсон байсан. Мөн цагдаагийн газрын бүрэлдэхүүн ослын газар ирсэн үзлэг шалгалт хийж байсан. Би агаарын шугамын гэмтэлтэй хэсгийг салгаж, хүчдэлийг залгаж бусад компанийг тогтой болгосон. Тэгээд маргааш өдөр нь осол гаргасан жолооч транспорматорын анцаф болон шонгийн мод, ажлын хөлс нийт 653000 төгрөгийн хохирол бүрэн барагдуулсан. Харин бусад компанид хохирол учраагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
-Гэрч Н.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг Хар ямаат гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг ***” ХХК-ийн хувийн алтны уурхайд манаач ажилтай байсан. Би ганц бие болохоор гэрээрээ нүүж очоод алтны уурхайд 3 жил орчим болж байгаа. Тухайн осол гардаг өдөр үдээс хойш 17 цагийн орчим би гэрийнхээ гадна ганцаараа зогсож байхад ертөнцийн зүгээр урд зүгээс нэг цэнхэр өнгийн портер маркийн жижиг ачааны тэрэг маш хурдтай давхиж ирээд манай гэрээс холгүй байдаг гэрлийн шон мөргөөд унагаасан. Тухайн машин шон мөргөхөд асар хүчтэй чимээ гараад тог тасарсан. Би сандраад айгаад гэр лүүгээ орсон. Тэгэхэд удаагүй гаднаас архи үнэртүүлсэн 2 хүн ороод ирсэн.
...би гараа гэмтээсэн ***ыг уурхайд манаач ажилтай талаар мэднэ. Харин портер маркийн жижиг ачааны машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан хүн манай байгууллагаас холгүй байдаг *** байсан. Тухайн үед жолооч *** нилээд согтуу, нүүр ам нь цус болсон гэрт орж ирсэн. Би өөрийн охин Батцэцэг Шарын гол сумын цахилгаан станцад ажилладаг болохоор энд зам тээврийн осол болоод цахилгаан тасарсан талаар хэлсэн. Тэгэхэд охин маань холбогдох хүмүүст хэлж мэдэгдсэн байсан. Удаагүй цахилгааны инженер *** хүмүүсийн хамт ирээд гэрлийг залгаж байхад араас нь цагдаа нар ирээд хэргийн газарт үзлэг хийсэн. Миний харахад 3 хүн гарч ирсэн. Манай гэрт хоёр нь орж ирсэн. Харин нэг нь машиныхаа хажууд үлдсэн. ***ын баруун гар гэмтсэн гээд манай гэрт орж ирээд гараа цамцаарай боочоод гарсан. Би тэр хоёрыг та хоёр гэрээс хурдан яв гээд гэрээсээ гаргаад явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
-*** овогтой *** нь Портер маркийн ***улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 /а/-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2.1 /а/-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол жолооч *** овогтой ***ын буруутай үйлдлээс болж гарсан байна. А цэгийг тогтоохдоо хэрэг учирлын газар үзлэг хийхэх ***улсын дугаартай авто машин үл хөдлөх шонгийн мод мөргөж зам тээврийн осол гаргасан байх тул анх осол гарсан А цэгийг авсан болно.” гэх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 26 дахь тал/,
-Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, замын байцаагчийн тэмдэглэл /хэргийн 28 дахь тал/,
-“…***ын биед баруун гарын атгаал ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. ***ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” Гэх 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1051 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32 дахь тал/,
-Хохирогч ***ын картын хуулбар /хэргийн 34-35 тахь тал/,
- Хохирогч ***ын өвчний түүхийн хуулбар /хэргийн 36-51 дэх тал/,
-“…Шинжилгээнд авсан ***ын цусанд 1,45 промиль этилийн спирт илэрсэн байна. *** нь хөнгөн зэргийн согтолттой байна.” Гэх 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 55 дахь тал/,
-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, гэрэл зураг /хэргийн 60-61 дэх тал/,
-“…Техникийн хувьд бүрэн, урд талын дугайн хээ элэгдсэн тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, дугайн хээ хязгаарлалт тэмдэгт хүрсэн элэгдэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн байна. Урд салхины шил хагарсан, нүүр дунд хэсэгтээ хонхойсон, гупер хагарсан гэмтэл үүссэн. Осол үйлдэгдэх үед автомашины тормосны эд ангиуд бүрэн бүтэн ажиллагаатай байсан. Дугайн хээ элэгдэл нь техникийн ашиглалтын хугацаанаас шалтгаалсан байна.” гэх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 62-63 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 81 дэх тал/,
-Албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хэргийн 76 дахь тал/,
-***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаа /хэргийн 77 дахь тал/,
-Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хэргийн 78 дахь тал/,
-Хохирогч Д.***ын Дархан-Уул аймгийн Шарын гол сумын цагдаагийн тасагт гаргасан гомдол, саналгүй гэх тодорхойлолт /хэргийн 106 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр “Хар ямаат” гэх газарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 /а/-д: “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэж, 2.7 /а/-д: “жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар өөрийн эзэмшлийн Портер маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д: “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж, 9.2-т: “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөнөөс шон мөргөж, автомашинд зорчиж явсан зорчигч ***ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид 2 машинд суугаад машин замтай нийлээд явж байгаад замаас гараад замын хажуугийн цахилгааны модон шон очоод мөргөсөн. Би хажуу талаас нь хөөе хөөе гээд байхад тэр чигтээ очоод мөргөсөн. …миний баруун гарын дунд чөмөг хугарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/, гэрч Х.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уурхайн хажуугийн шороон замаар явж байхад *** гэнэт замаас гараад замын хажуугийн гэрлийн модон шон мөргөсөн. Тухайн үед *** миний гар эвгүй болчихлоо гээд машинаас гарсан. ...тухайн осол болох үед миний биед гэмтэл учраагүй, надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/, гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...диспетчер *** утсаар яриад ***” ХХК-ийн хажуу талын шонгийн модыг портер маркийн автомашин мөргөж хугалаад тог тасалсан гэж бас хэлсэн. ...би уурхайн машинтай яваад очиход цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур модон шонг цэнхэр өнгийн ачааны жижиг портер маркийн автомашин мөргөсөн байдалтай зогссон байсан. Тухайн үед портер маркийн автомашин жолоодож явсан гээд хүн согтуу байсан. ...маргааш өдөр нь осол гаргасан жолооч транспорматорын анцаф болон шонгийн мод, ажлын хөлс нийт 653000 төгрөгийн хохирол бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/, гэрч Н.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...урд зүгээс нэг цэнхэр өнгийн портер маркийн жижиг ачааны тэрэг маш хурдтай давхиж ирээд манай гэрээс холгүй байдаг гэрлийн шон мөргөөд унагаасан. ...би гараа гэмтээсэн ***ыг уурхайд манаач ажилтай талаар мэднэ. Харин портер маркийн жижиг ачааны машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан хүн манай байгууллагаас холгүй байдаг *** байсан. Тухайн үед жолооч *** нилээд согтуу, нүүр ам нь цус болсон гэрт орж ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/, зам тээврийн осол гаргасан талаар гаргасан 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 26 дахь тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, замын байцаагчийн тэмдэглэл /хэргийн 28 дахь тал/, …***ын биед баруун гарын атгаал ясны битүү хугарал тогтоогдлоо. ...уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1051 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32 дахь тал/, хохирогч ***ын картын хуулбар /хэргийн 34-35 тахь тал/, хохирогч ***ын өвчний түүхийн хуулбар /хэргийн 36-51 дэх тал/, …***ын цусанд 1,45 промиль этилийн спирт илэрсэн байна. *** нь хөнгөн зэргийн согтолттой байна.” гэх 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 55 дахь тал/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хэргийн 78 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх үедээ 1.62 хувийн согтолттой байсан болох нь жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хэргийн 78 дахь тал/, шинжээчийн дүгнэлт /хэргийн 55 дахь тал/ зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ***ыг согтуугаар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хохирогч Д.***ын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч ***ын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардлаа авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хэргийн 106 дахь тал, мөн “Дадизи юниан” ХХК нь 653000 төгрөгийг төлж барагдуулсан талаар тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 83 дахь тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 81 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан боловч боловч “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, эрхийн үнэмлэхгүй аливаа этгээд хамаарах тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүх оногдуулсан болно.
Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.***т буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг согтуугаар, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хохирогч Д.***ын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар *** овогт ***гийн ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хасч, 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.***т буцаан олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хянан харгалзсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагдаагийн тасагт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг ***д сануулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэж эхлэн тоолохыг дурдаж, ***ын жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ