Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2019            03           19                                       136/ШШ2019/00077                  

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1982 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайхандулаан сум, 2-р багт оршин суух, Түмэд овогт Эрдэнэтогтохын Саруултуяа /РД:ЕЭ82101760/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1980 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Мандах сум, 3-р багт оршин суух, Нээнэ овогт Чулуу-Арслангийн Итгэлт /РД:ЕЕ80021310/-д холбогдох

 

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.С, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 онд Ч.Итэй танилцаж, 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр охин И.Хишиг-Эрдэнэ төрсөн. 2002 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 0006 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Хоорондын таарамжгүй харилцаанаас болж, 2007 оны 10 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон тул охин И.Хишиг-Эрдэнэ миний асрамжинд амьдрах болсон. Иймд бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Ч.И шүүхэд гаргасан тайлбартаа: ... Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж, 2007 оны 10 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон. И.Хишиг-Эрдэнэ бол миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие өөр хүнтэй гэр бүл болсон. Нэхэмжлэгч Э.С ч мөн гэр бүлтэй болсон. Бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Ч.Иэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Ч.Иэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.С, хариуцагч Ч.И нар нь 2001 онд танилцаж, 2006 07 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулан хууль ёсны эхнэр нөхөр, гэр бүл болсон ба гэрлэгчдийн дундаас 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр охин         И.Хишиг-Эрдэнэ төрсөн болох нь зохигчдын тайлбар, Нээнэ овогт Итгэлтийн             Хишиг-Эрдэний №4428000020 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Гэрлэгчид тус тусын гэр бүлтэй болсон, цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хэн алиных нь тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэхь хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           

Нэхэмжлэгч Э.С нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч.И маргаагүй, охин И.Хишиг-Эрдэнийг эх Э.Сгийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин И.Хишиг-Эрдэнийг эх Э.Сгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ч.И нь хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй, тэтгэлэг төлөхийг зөвшөөрчээ.

 

Хүүхдийн тэтгэлгийн талаар талууд харилцан тохиролцож, гэрээ байгуулаагүй тул тэтгэлгийг шүүхээс тогтоосон болно. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин И.Хишиг-Эрдэнийг 18 нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Иээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Э.Сгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Иэээс 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Иээс 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /187100х12=2245200/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50 873 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйл, 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэг, удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ч.И, Э.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин И.Х-ийг эх Э.Сгийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин И.Х-ийг 18 нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Иээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Э.Сгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Иэээс 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сд олгосугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Иээс 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50 873 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

  7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ