Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2019          03            26                                        136/ШШ2019/00082                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1988 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 5-р баг, Зүүнбаян, Зэвсэгт хүчний гудамж, 1-58 айл, 7 тоотод оршин суух, Онингууд овогт Мөнхсүрэнгийн Одонтуяа /РД:ЕЛ88091706/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Муруй мод гэх газар нутаглах, Сартуул овогт Цэрэндэжидийн Сэр-Од /РД:ИТ88022818/-д холбогдох

 

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, хариуцагч Ц.С, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд Ц.Стой танилцаж, 2013 оны 11 дүгээр сарын 29-нд гэрлэлтийн 94 тоот баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Биднийг гэр бүл байх хугацаанд  2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин С.Мөнх-Ухаан төрсөн. Миний бие 2015 онд ажлын шаардлагаар Зүүнбаян багт ажиллахаар явж, үүнээс хойш хамтран амьдраагүй. Миний бие өөр хүнтэй хамтын амьдралтай болж, хүүхэд гаргасан. Хүүхэд маань 1 сартай, хүүхдээ эцгээр нь овоглуулах шаардлагатай байна. Иймд бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.  

 

Хариуцагч Ц.С шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Отай 2005 онд танилцаж, 2013 оноос эхлэн хамт амьдарч, гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд охин С.Мөнх-Ухаан төрсөн. С.Мөнх-Ухаан нь миний хүүхэд мөн. М.О нь 2015 онд Зүүнбаян багт ажиллах болсноор бид ирэн, очин тусдаа амьдрах болсон. 2015 онд намайг Зүүнбаянд очиход М.О нь өөр хүнтэй хамт байсан. Тэрнээс хойш бид тусдаа амьдарч байна. Миний бие одоо өөр хүнтэй гэр бүл болон амьдарч байна. М.О ч мөн гэр бүлтэй болсон. Иймд бид цаашид гэр бүл байх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин С.Мөнх-Ухаан нь ээж М.Отай хамт амьдардаг ба охин С.Мөнх-Ухааныг ээж М.Огийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Миний бие охин С.Мөнх-Ухаанд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие М.Отай ярилцаж тохиролцоод, охин С.Мөнх-Ухааныг 11 нас хүртэл нь сар бүр 50000 төгрөгөөр, 11-18 нас хүртэл нь сар бүр 100 000 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр тохиролцсон болно гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Ц.Сод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.О, хариуцагч Ц.С нар нь 2005 онд танилцаж, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулан хууль ёсны эхнэр нөхөр, гэр бүл болсон ба гэрлэгчдийн дундаас 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин         С.Мөнх-Ухаан төрсөн болох нь зохигчдын тайлбар, Сартуул овогт Сэр-Одын          Мөнх-Ухааны №4401000026 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №0221330, Г-94 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.О нь 2015 онд Сайншанд сумын Зүүнбаян багт шилжин ажиллаж, хариуцагч Ц.С нь Зүүнбаян багт амьдрахгүй гэснээр гэрлэгчид тусдаа амьдрах болж, гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болсон гэж зохигчид тайлбарласан.

 

            Гэрлэгчид тус тусын хамтран амьдрагчтай болсон, цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй, нэхэмжлэгч М.О нь төрөөд 1 сартай хүүхэдтэй, хүүхдээ эцгээр нь овоглуулах шаардлага гарсан гэсэн хэн алиных нь тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэрлэлт цуцлахыг хориглосон нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэгт дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэхь хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           

Нэхэмжлэгч М.О нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.С маргаагүй, охин С.Мөнх-Ухааныг эх М.Огийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 5 настай охин С.Мөнх-Ухааныг эх М.Огийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн зүгээс хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба хүүхдийн эцэг, эхтэйгээ уулзах эрх нь нээлттэй болохыг дурдаж, мөн хуулийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх” ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй, ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан.

 

Талууд нь хүүхдийн тэтгэлгийн талаар байгуулсан гэрээнд “Охин С.Мөнх-Ухааныг 11 нас хүртэл нь сар бүр 50000 төгрөгөөр, 11-18 нас хүртэл нь сар бүр 100 000 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр” харилцан тохиролцжээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 5 настай охин С.Мөнх-Ухааныг 11 нас хүртэл нь сар бүр 50 000 төгрөг, 11-18 нас хүртэл нь сар бүр 100 000 төгрөгөөр эцэг Ц.Соор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг цаашид нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О нь хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг үүрэг болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч М.Огийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Соос 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Од олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Соос 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /50000х12=600000/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 18650 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйл, 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэг, удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц.С, М.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 5 настай охин С.М-ыг эх М.Огийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 5 настай охин С.М-ыг 11 нас хүртэл нь сар бүр 50 000 төгрөг, 11-18 нас хүртэл нь сар бүр 100 000 төгрөгөөр эцэг Ц.С тэжээн тэтгэхээр талууд харилцан тохиролцсоныг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг цаашид нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О нь хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг үүрэг болгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн зүгээс хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба хүүхдийн эцэг, эхтэйгээ уулзах эрх нь нээлттэй болохыг дурдаж, мөн хуулийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болохгүйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч М.Огийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Соос 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Од олгосугай.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Соос 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 18650 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

  10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ